Монгол бөхөнгийн тоо толгой өсөж байгаа ч амьдрах орчны эрсдэл хэвээр байна

Aдмин / Нүүр

Дэлхий даяар бөхөнгийн 5 үндсэн популяци байдгийн нэг нь Монгол бөхөн юм.

Биеийн урт 110-116 см, жин 26-32 кг хүрэх энэхүү амьтан нь өвөрмөц монхор хамар, том хамрын нүхээрээ онцлог бөгөөд цагт 60-90 км хүртэл хурдалж чаддаг.

Олон улсын үнэлгээгээр “Ховордож болзошгүй” (NT), бүс нутгийн хэмжээнд “Устаж болзошгүй” (EN) ангилалд багтаж байна.

2024 оны байдлаар 23 мянга гаруй бодгаль бүртгэгдэж байсан бол 2025 оны тооллогоор 28 мянга орчимд хүрсэн нь сүүлийн жилүүдэд хэрэгжүүлж буй БӨХӨН хамгааллын арга хэмжээний үр дүнд юм.

Зэрлэг амьтдын нүүдлийн зүйлийг хамгаалах тухай конвенц (CMS)-ийн хүрээнд бөхөн тархсан улс орнууд хамтран популяцийг хамгаалах, нөхөн сэргээх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлж байна. Гэсэн хэдий ч бөхөнгийн амьдрах орчинд тулгамдаж буй асуудлууд хэвээр байна.

Тухайлбал, бэлчээрийн доройтол, тархац нутгийн хуваагдал, тасархай байдал, ус, тэжээлийн нөөцийн хомсдол, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө зэрэг хүчин зүйлс нь урт хугацаанд популяцийн тогтвортой байдалд эрсдэл учруулж байна гэж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.