НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо

Aдмин / Нүүр

Өнөөдөр буюу 2026 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлын шууд нэвтрүүлэг шинэчлэгдсэн журмын дагуу ebarimt аппликэйшн болон Боловсрол суваг телевизээр орон даяар шууд явагдлаа.

Энэ удаагийн тохиролд 2026 оны 3 дугаар сарын 01-нээс 31-ний өдрийн хооронд худалдан авалт хийж, 2026 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 12 цаг 59 минутаас өмнө цахим төлбөрийн системд бүртгүүлсэн 53 822 709 баримт хамрагдсанаас:

8 орон таарсан 4

7 орон таарсан 5

6 орон таарсан 45

5 орон таарсан 502

4 орон таарсан 4807

3 орон таарсан 48494 баримт тохиролд таарч азтан боллоо.

"Сугалааны тохирлоор урамшуулал олгох, түүнийг явуулах журам"-ын 3.8-д заасны дагуу урамшууллын зэрэг, ангиллаас хамаарч гарсан сугалааны үндсэн урамшууллын дүнг азтанд олгохдоо байршлын нэмэгдэл урамшууллын дүнгээр нэмэгдүүлэн олгож байгаа юм.

Цахим төлбөрийн баримт хэвлэлтийн өсөлтийн хувь хамгийн өндөр нь Багахангай дүүрэг +61%, Баянхонгор аймаг +42%, Дорноговь аймаг +28%, Говь-Алтай аймаг +27%, Дархан-Уул, Хөвсгөл аймаг +26%, Сүхбаатар дүүрэг +25% байлаа. Та бусад дэлгэрэнгүй мэдээлэлийг sugalaa.ebarimt.mn цахим хуудаснаас авах боломжтой.


Сэтгэгдэл

Зочин [202.126.91.80] 2026-04-22 17:25:24

Хуивар өөрсдийгөө тааруулдаг баих өө

наран гэрэл [59.153.114.137] 2026-04-22 17:20:06

хожсон мөнгө орохгү байх яах вэ


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.