Нийслэлийн 25 сургууль, 23 цэцэрлэгийн тусгай зөвшөөрлийг цуцаллаа

М.Амаржаргал / Боловсрол

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан захирамж гаргаж, ерөнхий боловсролын 25 сургууль, 23 цэцэрлэгийн сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон байна.

Эдгээр нь Боловсролын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-т заасны дагуу Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл авснаас хойш зургаан сарын дотор үйл ажиллагаа явуулаагүй болон зогсоосон төрийн бус өмчийн сургууль, цэцэрлэгүүд багтжээ. Уншигч та ЭНД дарж жагсаалтыг харна уу.


Сэтгэгдэл

зочин [202.9.43.108] 2019-03-15 12:57:42

чадамжгүй шаардлага хангаагүй нөхцөлд цуцлах зөв

Зочин [211.36.131.151] 2019-03-05 22:35:03

Хууль бус үйл ажиллагаа явуулж зөвшөөрөлгүй барилга бариад байгаа компаниуудынхаа зөвшөөрлийг цуцалж чадахгүй байж сургууль цэцэрлэгийн зөвшөөрөл цуцлаад байхдаа яадаг юм бэ? Үйл ажиллагаа явуулаагүй байсан ч гэх шиг.хөрөнгө мөнгөөр нь төр дэмжээд өгөх емтой байтал.Амарсайхан буруу зүйлээс л ажлаа эхэлж бна даа чи.

Зочин [72.137.85.228] 2019-03-05 17:06:37

25 сургууль 23 цэцэрлэгийн Зөвшөөрлийг цуцаллаа гэж ойгосон чинь 25-р сургууль 23-р цэцэрлэг гэж байгаа царай нь аж. ЭЕШ-д орж байгаа хүүхэд бүхнээс босго оноо тогтоож шалгалт авч байхаар энэ сэтгүүлч хэмээгдэгчидээс Монгол хэлний шалгалт авч тэнцээгүйн нь эрхийг цуцлах хэрэгтэй.Монголын сэтгүүл зүй модон хэлтэй болж !!!

Зочин [202.179.31.22] 2019-03-05 06:23:49

Зүгээр хувиараа хүүхэд харахыг нь зөвшөөрөөч !

Зочин [202.179.31.31] 2019-03-05 09:42:13

Яадаг юм бэ гэрт нь эсвэл гэртээ аваачаад л харахыг зөвшөөрөх хэрэгтэй. Гадаадад өсвөр насныхан эсвэл эмээ нар хөөрхөн цагаар харж өгөөд халаасны мөнгө авч яваад болоод л байдаг.

зочин [66.181.181.205] 2019-03-05 07:19:21

Хүүхэд харах хүн нь тэдэнд яаж хандах вэ гээд бас асуудалтай. Хоол, байр, бусад хангамж гээд. Зүгээр хараад суухгүй биз дээ? Аюулгүйн баталгаа ч хэрэгтэй.


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.