БНАСАУ пуужингийн полигоноо сэргээж эхэлсэн гэв

Д.Тулга / Гадаад мэдээ

БНАСАУ-ын эрх баригчид улсынхаа баруун хойд хэсэгт байх Сохэ пуужингийн туршилтын полигон дээр нөхөн сэргээх ажил явуулж эхлэсэн гэнэ. Энэ талаар Вашингтоны Генри Стимсоны нэрэмжит төвийн дэргэд үйл ажиллагаа явуулдаг 38North цахим портал мэдээллээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, шинжээчид хиймэл дагуулаас авсан зургуудыг шинжлэн, улмаар Хойд Солонгосын эрх баригчид “пуужингийн хөдөлгүүр турших гарааны талбай болон полигон дээр нөхөн сэргээх ажил эхлүүлсэн” гэсэн дүгнэлтэд хүрсэн байна.

“Эдгээр объектуудыг нөхөн сэргээх ажлыг 2019 оны хоёрдугаар сарын 16-гуравдугаар сарын 2-ны хооронд эхлүүлсэн” гэж мэргэжилтнүүд таамаглаж байна. Мөн Пхеньян полигоныг буулгана гэж амласан ч өнгөрсөн оны наймдугаар сараас хойш ийм ажил хийгдээгүй гэж мэргэжилтнүүд онцолжээ.

Ийнхүү нөхөн сэргээх ажил эхлүүлсэн гэж үзэх болсон нь гарааны талбай дээр хоёр өргөгч кран байрлуулан, шинэ объект байгуулсантай холбоотой гэнэ. Пуужингийн хөдөлгүүр турших полигоны хэсэгт мөн хоёр өргөгч кран, барилгын материалууд аваачсан нь хиймэл дагуулаас авсан зурагнаас харагджээ.

Энд дуулгахад, Сохэ дахь пуужингийн хөдөлгүүр турших объект болон гарааны цогцолборыг буулгах ажлууд 7-8 дугаар сарын эхэн хүртэл үргэлжилсэн ч үүний дараа энгийн горимоор ажиллаж эхэлсэн гэж 38North сайт өнгөрсөн онд мэдээлж байлаа.

Хойд Солонгосын Тончхан-ни бүсд байх Сохэ туршилтын полигон нь Хятадтай хиллэдэг хилээс холгүйхэн, Пхеньянаас баруун хойд хэсэгт 200 км зайд, Йонбен дахь томооон цөмийн төвөөс 70 км зайд байрладаг юм. Энэ полигоноос 2016 оны хоёрдугаар сарын 7-ны өдөр хиймэл дагуултай “Кванменсон-4” пуужинг хөөргөж байв.

Б.АНАНД


Сэтгэгдэл

Зочин [124.158.88.12] 2019-03-07 16:30:35

Сайн байна агуу Ким. Солонгосчууд зоригтой, баатарлаг үндэстэн байна. Америкчууд цөмийн зэвсгээ хураалгасан цагт бусад улс орнууд зэвгээ устгаж болно,

Буруу Цолмон [103.10.23.117] 2019-03-07 12:49:32

Дэлхий нийтээр энэ зэвсэгээ усгах хэрэгтэй Энгэж чадахгүй Надад байж болно чамад болохгүй гэсэн шудраг бус зарчимаар харьцах нь нэг улсын нэг ард түмнийг хүчэрхийлэн дээрлэхсэн басамжалан доромжолсон байж болшгүй үүлдэл Тусгайр улс гэж байгаа цагт тусгайр улсаа хамгаалсан бодлог байх ёстой Монгол өнөөдөр тусгайр тогтнолоо хамгаалсан олнохын эрх ашгийг хамгаалсан бодлог алга төр нь гадаадын луйваарчин нарын бөхс долоогч ноходоор дүүрч Монгол төр үнэндээ устаж тоглоомын төр болож Эрх мэдэлд хүрсэн хулгайч нар хулгай луйвираар баяжан ард түмэн ядуурсаар байгалын баялгаа дотоод гадаадын луйварчин нарт алдсаар байна

ИРГЭН [202.9.43.106] 2019-03-06 22:44:26

ЯДУУ ТАРЧИГ Ч ГЭСЭН БҮХ ЮМАА ӨӨРСДӨӨ ҮЙЛДВЭРЛЭЖ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАА ХИЙЖ БАЙГАА УЛС, МАНАЙХ ШИГ АМЕРИКИЙН ЭЛЧИН, ОУВС - Н ЗААВРААР ЯВДАГГҮЙ ӨӨРИЙН ГЭСЭН БОДЛОГО ТОЛГОЙТОЙ УЛС . ХҮНИЙ ЭРХЭНД ЖАРГАХААР ӨӨРИЙН ЭРХЭНД ЗОВОЖ ЯВАА УЛС ШҮҮ

Зочин [122.201.22.124] 2019-03-07 08:53:49

Чи тэнэг юм уу.

Зочин [66.181.161.90] 2019-03-06 22:33:58

k end tend hoshuu durch bdiin muhuh ni oirtoj bgaa bhaa

тогтох [202.21.100.210] 2019-03-06 16:06:41

Өөрийгөө хамгаалах зэвсэгтэй байж болдоггүй юм уу Хэрэв АНУ өөрөө цөмийн зэвсэггүй юм бол өрсөөд эртхэн шиг бөмбөгд УН минь.

Jinhene Mongol [66.181.161.120] 2019-03-06 18:41:39

Mul pyzda ve. Orc setgelgeeneesee salaach. Gants puujin ilgeelee ghed ymar ih garz hor, hunii ami, amitad, baigaliin nuhuj barashgui hohirol garhiig medhu? Ingej amnihaa zorgoor hutsaj bhar uhech

Зочин [112.72.11.115] 2019-03-06 15:54:55

Нѳхѳн сэргээх бишээ. Сэргээн шинэчилэх. Дахин босгож байна гэсэн үг.

цэцэг [103.212.116.230] 2019-03-06 15:42:33

энэ улсыг илүү үзэх хэрэггүй өөрсдөө бүгд пуужинтай .тийм л юм бол эхлээд өөрсдөө пуужингаа устгах хэрэгтэй солонгосд тависан хоригоо цуцлах нь шударга ёснд нийцэнэ .

Цахиур Төмөр [202.72.245.122] 2019-03-06 18:55:42

Чи тэр хайртай хойд Солонгосдоо очоод нэг амьдраад үзэээч. Нус баасаа хацар биендээ нааж яах болдоо чи


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.