Бага насны хүүхдүүд бүлэглэн 17 удаагийн үйлдлээр хулгай хийсэн нь тогтоогджээ

У.Уранцэцэг / Хууль

Сүүлийн үед бага насны буюу насанд хүрээгүй хүүхдүүд хулгай, дээрэм, танхайн хэрэгт ихээр холбогдож байгаа талаар албаныхан мэдээлж байна.

Саяхан насанд хүрээгүй этгээдүүд бүлэглэн нийт 17 удаагийн үйлдэлтэй, 38 сая төгрөгийн хохиролтой хулгайн гэмт хэрэг үйлдснийг цагдаагийн байгууллагынхан илрүүлжээ. Тэд дэлгүүр, худалдааны төв болон автозасварын газрууд руу хууль бусаар нэвтэрч хулгай хийдэг байжээ.

Уг хэргийг Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс мэдээллийн дагуу илрүүлэн шалгаж байгаа аж.


Сэтгэгдэл

Зочин [66.181.161.4] 2019-03-08 12:39:16

Шинэ хуулиар өсвөр насны гэж бичиж ярьдаг болсон.

Зочин [182.160.40.151] 2019-03-07 19:33:54

Бага нас биш өсвөр насны хүүхэд гэвэл зохих байх.

багш [202.21.96.75] 2019-03-07 16:58:11

Бага нас гэж сургуулийн өмнөх насыг, харин насан хүрээгүй хүн гэж 18 нас хүрээгүй хүнийг хэлнэ гэсэн тодорхойлолт байдаг. Сүр оруулах гээд алдаа гаргажээ. Гарчгаас нь сургуульд ороогүй хүүхдүүд бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн юм байх гэж маш их цочирдоод, харин нээж уншаад сэтгүүлчийн мэдлэггүйд цочирдов.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.