Барби хүүхэлдэй 60 “нас хүрлээ”

Д.Тулга / Гадаад мэдээ

Алдарт Барби хүүхэлдэй 60 нас хүрчээ. 1959 оны гуравдугаар сарын 9-ний өдөр Ньью-Йорк хотноо зохион байгуулагдсан олон улсын тоглоомын үзэсгэлэн дээр Барби хүүхэлдэйг анх танилцуулсан нь түүний “төрсөн өдөр”-т тооцогддог юм. Энэ хүүхэлдэйг Mattel фирмийн үүсгэн байгуулагч Эллиот Хэндлерийн эхнэр Рут Хэндлер бодож олжээ. Анхны Барбара Миллисент Робертс \компанийн эзний охин Барбарагийн нэрээр нэрлэсэн хүүхэлдэйн бүтэн нэр\ судалтай усны хувцас, өндөр өсгийт, нарны шилтэй байв. Хүүхэлдэйг уян хуванцараар хийсэн тул гар хөл, хүзүү нь хөдөлдөг, харин гадна төрх нь тухайн үеийн эмэгтэйчүүдийн төгст тооцогддог төрхийг шингээсэн байлаа. Анхандаа хүүхэлдэйг шаргал болон хар хүрэн үстэй гэсэн хоёр хувилбараар худалдаалж байсан ч хар хүрэн үстэй хүүхэлдэйний борлуулалт муу байсан тул гагцхүү шаргал үстэй хүүхэлдэй л үйлдвэрлэх болжээ.

image

Эцэг эхчүүд энэ тоглоомыг анх хараад ойшоогоогүй бол хүүхдүүдийн дунд тоглоом асар хурдтай алдаршсан гэнэ. Худалдаанд гарсан анхны жилдээ л 350 мянган хүүхэлдэйн АНУ-д борлуулагдсан бол хэдэн жилийн дараа энэ тоо олон саяар хэмжигдэх болжээ. Харин Барби өөрөө алдартай дизайнеруудын төрөл бүрийн хувцас, автомашин, байшин, тэр бүү хэл гэрийн амьтадтай ч болов. Түүгээр ч зогсохгүй Кен хэмээх найз залуутай болох нь тэр. Кений нэрийг мөн л Хэндлерийн гэр бүлийн хүү Кеннетийн нэрээр нэрлэжээ. Кен 1961 онд худалдаанд гарсан юм. Кен болон Барби нар “гэрлээгүй, тэр бүү хэл нэгэнтээ хоёр тийш болсон” гэх түүх бий. Ийнхүү хоёр тийш болсон гэдэг нь Mattel компани Кен хүүхэлдэйний борлуулалт муу байсан тул үйлдвэрлэлтээ хэсэг зогсоонтой холбоотой юм байна.

image

Дараа нь Барбигийн гэр бүл өнөр өтгөн болов. Барби долоон ах, эгчтэй бөгөөд олон зуун найз, танилуудтай ч болов. Гэхдээ Барбигийн эцэг эх гэсэн хүүхэлдэй үйлдвэрлэдэггүй, харин тоглоомыг дагалдах номон дээр Барбигийн эцэг эхийн тухай дурдагддаг юм.

image

Жаран жилийн туршид Барби 200 гаруй удаа мэргэжлээ сольжээ. Энэ хугацаанд онгоцны үйлчлэгч, балетчин, тэнгисийн явган цэрэг, сурвалжлагч, мэс заслын эмч, аэробикийн дасгалжуулагч, сансрын нисгэгч, тэр бүү хэл улс төрч Барби мэндэлсэн байна. 2009 онд Германы канцлер Ангела Меркелийн дүртэй хүүхэлдэйг цор ганц хувиар бүтээж байжээ.

image

Бодит хүмүүсээр сэдэвлэн хийсэн өөр олон хүүхэлдэй бий. Тэдний нэг нь “Нууц материалууд” цувралын Дана Скаллигийн дүрээр хийсэн хүүхэлдэй. Харин газар шүргэсэн урт үстэй, 1992 онд гаргасан Totally Hair Barbie хамгийн алдартайд тооцогддог. Хүүхэд болон өсвөр насныханд хүрч болшгүй төгс гадна төрхийг эрхэмлэх хүсэл төрүүлдэг гэж хүүхэлдэйг буруутгадаг ч Барби хүүхэлдэйн цаг үетэйгээ хөл нийлүүлэн, арьсны үзэл, бие галбираар өөнтөглөхгүй байх тэмцэл зэргийг харгалзан нийгмийн болон улс төрийн чиг хандлагатай нийцэхийг хичээсээр иржээ. Тухайлбал 1997 онд Барбигийн найз, тэргэнцэртэй Бекки хүүхэлдэйг үйлдвэрлэсэн байна.

image

Mattel компани Барби хүүхэлдэйн 60 жилийн ойд зориулан 60 долларын үнэтэй хүүхэлдэй гаргасан бөгөөд энэ хүүхэлдэй уламжлалт үдшийн гоёл өмсчээ. Ийнхүү жаран жилийн туршид хувьсан өөрчлөгдсөн ч дэлхийн хамгийн алдартай тоглоом хэвээрээ байна. Үүнийг батлах нэгэн жишээ нь дэлхий дээр секунд тутамд 3 Барби зарагддаг бол долоо хоног бүр сая орчим Барби зарагддаг гэсэн статистик байдаг юм. image

Эх сурвалж: delfi.lv

Б.АНАНД


Сэтгэгдэл

ЭНХЖИН [202.55.188.45] 2020-10-17 12:30:30

Гоё байна тэгээд бас хараад хөөрхөн байсан бас дахиад нэг юм хэлье тэр барби хэдийн үнэтэй бол нэг амар байна тэгээд бас тавилагатай нь захиалаад авчы

Зочин [202.55.188.45] 2020-10-17 12:24:48

Миний сэтгэл бол сайхан байна

Зочин [66.181.161.57] 2020-01-28 05:36:07

60 настай барбийг харъя

Зочин [202.179.31.29] 2019-03-10 14:40:51

60 настай Барби харъя!

Зочин [202.9.43.14] 2019-03-10 06:54:00

sonirholtoi blaa


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.