2019 онд даатгуулагчдад олгох ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЭМ-ийн жагсаалт

М.Амаржаргал / Эрүүл мэнд

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас 2019 онд даатгуулагчдад олгох зайлшгүй шаардлагатай эмийн үнийн хөнгөлөлтийн зардалд 33.9 тэрбум төгрөг төсөвлөж, улсын хэмжээнд гэрээ бүхий 1017 эмийн сангаар дамжуулан шинэчилсэн жагсаалтаар хөнгөлөлттэй эм олгож байна. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 24-р тогтоолоор “Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх зайлшгүй шаардлагатай эмийн нэр төрөл, үнийн дээд хязгаар, хөнгөлөх хэмжээ”-г шинэчлэн баталж, энэ оны нэгдүгээр сарын 15-наас мөрдөж буй юм.

Эрүүл мэндийн даатгалын байгууллага нь даатгуулагч иргэдийн хамгийн түгээмэл худалдан авдаг эмийг эрүүл мэндийн даатгалын цахим жорын системд үндэслэн судалгаа хийснээр жагсаалтыг шинэчиллээ. Судалгаанаас үзэхэд эмийн үнийн хөнгөлөлт авсан даатгуулагчдын 56.7 хувийг 50 буюу түүнээс дээш насныхан эзэлж, зонхилон тохиолдох өвчлөл болох зүрх судас, хоол боловсруулах замын, чихрийн шижин, тархи толгойн болон элэг цөсний эмийг хамгийн их хэрэглэж байсантай холбогдуулан 60 гаруй нэрийн эмийн хөнгөлөлтийн хувийг нэмж 50 гаруй эмийн үнийн дээд хязгаарыг бууруулсан.

Шинэчилсэн жагсаалтаар эмийн бүртгэлтэй холбоотой шалтгаанаар өмнөх жагсаалтаас хасагдсан өргөн хэрэглээний жортой нөхцөлөөр олгогддог 17 нэрийн эмийг нэмж, цаашид зах зээлд нийлүүлэгдэхгүй буюу олгох нөхцөл нь өөрчлөгдсөн 29 эмийг жагсаалтаас хассан байна. Жагсаалтыг ЭНД-ээс үзнэ үү.


Сэтгэгдэл

Зочин [66.181.161.22] 2019-03-12 13:21:52

tusuwst 1 HUND HEDEN MYNGAN TUGRUG.R BODOJ BATALSAN UM BATALUULSAN MUNGU EM NERTEI HUGUU HUITEN GARTAHGUUDIIN KARMAAND ORNO YAJ ARD TUMNII TATWAR.S CHADAMGAI HULGAI HIIDGIIG IH HURAL ZASGIIN GAZARIINHAN.S HARLAA

Зочин [59.153.113.168] 2019-03-12 02:47:32

ТЭР ЭМНҮҮД НЬ ОЛДОХГҮЙ ЭЭ. ШОУ.

Зочин [66.181.161.22] 2019-03-12 13:13:01

naad em chin oldohgui bha huw.n emiin sangaar duusna ulsiin buh emchuud huwidaa emiin santai gewel itgehuu ter emch chin tednii gar.r orood huurhii tetgewr.n hugshid.g namnan HUNDEE HURCH AJILLAJ CHADADGUI ERUUL MEND.N TUW.G YAHUU 14 DUGEER TUW EWGUI DE TANILGUI BOL OCHER CHIN HOITON BOLNO SHUU GEN SHUU

Зочин [202.179.31.29] 2019-03-12 03:34:55

Olddog. Нэг тэнэг юм нь сарын эхэнд шөнө 4 цагт босч дугаарлаж байж бичүүлж авна. Сайд авгай нь үүнийг болиулсан гээд байсан худал. Одоо болтол тэгж авч байна. Настай хүмүүс л чааваас голдуу.

Зочин [202.9.42.72] 2019-03-12 02:57:36

ter unen bhaa


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.