Байт харвааны Б.Отгонболд Японд түрүүлэв

Б.Гэрэлмаа / Спорт

Байт харвааны шигшээ багийн тамирчид хоёр дасгалжуулагч, 10 тамирчны бүрэлдэхүүнтэйгээр Японы Оказаки хотод Айчи Аж үйлдвэрийн сургуулийн талбайд 2019 оны 2-р сарын 20-ноос 3-р сарын 9-нийг хүртэлх нийт 18 хоногийн бэлтгэл хийлээ. Бэлтгэлийн төгсгөлд 2019 оны 3-р сарын 5-7-нд Айчи их сургуулийн оюутан тамирчидтай нөхөрсөг уулзалт тэмцээн зохион байгуулсан байна. Тэмцээнийг урьдчилсан харваа, хувийн шигшээ харваа, холимог багийн төрөлд зохион байгуулсан бөгөөд урьдчилсан харваанд эрэгтэйчүүдээс Б.Адьяасүрэн – 655, Ж.Гантөгс -654, Б.Отгонболд - 654, Ө.Нэхийт - 650, Б.Пүрэвсүрэн - 640, Б.Тэнгисболд - 625, Эмэгтэйчүүдээс А.Энхтуяа-611, Б.Урантунгалаг – 605, Г.Уянга – 603, П.Мишээлт -588 оносон гэв.

Хувийн шигшээ харваанд Б.Отгонболд түрүүлж, Хикару Хонда, Б.Урантунгалаг нар удааллаа.

image


Сэтгэгдэл

Зочин [202.179.31.29] 2019-03-12 11:26:12

Олимпоос алт авч өмнөд со нарыг зайлуулах хэрэгтэй байна.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.