Чөлөөтийн эрчүүд Дэлхийн цомд оролцохоор Якутад хөл тавилаа

Б.Гэрэлмаа / Спорт

Чөлөөт бөхийн 2019 оны эрэгтэйчүүдийн Дэлхийн цомын тэмцээн гуравдугаар сарын 16-17-нд ОХУ-ын Якутад болно. 46 дахь удаагийн тэмцээнд өнгөрсөн жилийн Будапештийн ДАШТ-д эхний найман байрт орсон баг өрсөлдөх бөгөөд Монголын эрэгтэйчүүдийн шигшээ баг өчигдөр эх орноосоо мордож, дөнгөж сая Якутад хөл тавилаа.

Монголын шигшээ багийн бүрэлдэхүүнд 57 кг-ын жинд ОУХМ Т.Түвшинтулга, 61 кг-д гавьяат тамирчин Э.Бэхбаяр, ОУХМ Г.Отгонбаатар, 65 кг-д ОУХМ Б.Батмагнай, 70 кг-д гавьяат тамирчин Г.Мандахнаран, спортын мастер Э.Бямбадорж, 74 кг-д ОУХМ Б.Бямбадорж, Б.Бат-Эрдэнэ, 79 кг-д гавьяат тамирчин П.Өнөрбат, 86 кг-д ОУХМ О.Үйтүмэн, спортын мастер Э.Батмагнай, 92 кг-д ОУХМ Б.Өлзийсайхан, 97 кг-д ОУХМ Ө.Батзул, ОУХМ Л.Төртогтох, 125 кг-д ОУХМ Д.Хүдэрбулга, М.Лхагвагэрэл гээд хашир туршлагатай хийгээд залуу тамирчдаар бүрдүүлсэн баг зодоглох юм. Монголын багийн ахлагчаар үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Баттулга, дасгалжуулагчаар гавьяат дасгалжуулагч А.Цэдэнсодном, Б.Адъяахүү, шүүгчээр олон улсын нэгдүгээр зэргийн шүүгч Б.Алтангадас, эмчээр Ж.Баатар нар ажиллана.

image

image


Сэтгэгдэл

Зочин [66.181.183.11] 2019-03-12 20:07:54

Хирээ мэдэж рекламдмаар юм даа, шал арчаад, хомоол хамаад л ирнэ ш дээ


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.