Улаанбурхан өвчний хоёр дахь тохиолдол Говьсүмбэр аймгаас илэрчээ

М.Амаржаргал / Орон нутаг

Эрүүл Мэндийн Яамнаас Улаанбурхан өвчин гадаад улсаас зөөвөрлөгдөж ирсэн анхны тохиолдол бүртгэгдсэн талаар гуравдугаар сарын 7-ны өдөр мэдээлэл хийж байсан. Тухайн тохиолдол нь 39 настай, энэтхэг иргэн бөгөөд Өмнөговь аймгийн Ханбогд суманд байрлах Оюутолгой компанийн ажилтан гэдгийг мэдээлж байв.

Харин Улаанбурхан өвчний хоёр дахь тохиолдол Говьсүмбэр аймгаас илэрчээ. Тус аймгийн дунд сургуулийн сурагч, 13 настай хүү улаанбурханаар өвчилсөн нь 2019 оны гуравдугаар сарын 9-ний өдөр лабораторийн шинжилгээгээр батлагдсан болохыг ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газраас мэдээллээ. ХӨСҮТ-ийн баг тус аймагт ажиллаад ирсэн байна.

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй халдварт өвчнүүдийн нэг юм. Монгол Улс Улаанбурхан өвчний тархалтыг таслан зогсоосон хэмээн 2014 онд батламж авсан хэдий ч 2015-2016 онд буюу хоёр жилийн хугацаанд тус өвчин дахин дэгдсэн нь Монгол Улсын түүхэн дэх хамгийн иx тархалттай дэгдэлт болсон юм. Улаанбурхан өвчний эсрэг Хүн амын дархлал тогтоц 95 хувиас доош байгаа нөхцөлд тус өвчнин вирус хүн амын дунд дамжин тархах эрсдэл бий гэж үздэг.

Үндэсннй хэмжээнд 2016 онд хийгдсэн Улаанбурхан улаануудын дархлал тогтцын ийлдэс судалгааны үр дүн Монгол Улсын 8-17, 31-35 насны иргэдийн улаанбурхан өвчний эсрэг дархлаа 90 хувь байгааг тогтоосон.

image


Сэтгэгдэл

Дарь [202.131.228.75] 2019-03-13 12:37:25

90 хувь нь дархлаатай байна гэсэн дүгнэлт гарчээ. Гэтэл 500000 хүнийг дархлаажуулахаар ДЭМБ зөвлөлгөөн өгсөн байхнээ.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.