Бээжин утаанаасаа аажмаар салж байна

Д.Тулга / Гадаад мэдээ

Дэлхийн хамгийн бохир агаартай хотоор нэрлэгдсэн Бээжин хотод 2018-2019 оны өвөл “амьгалж болохуйц өдрүүд олон тохиосон” гэж Жэнминь жибао сонин бичжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр Хятадын нийслэлд өнгөрсөн нэгдүгээр сард РМ 2.5 –ын дундаж түвшин 34 мкг/м3 байсан бөгөөд энэ нь Бээжин хотын түүхэн дэх хамгийн доод үзүүлэлт гэнэ. Харьцуулахад, 2013 онд энэ үзүүлэлт 90мкг/м³ байжээ.

Бээжингийн Хотын хорооны нарийн бичгийн дарга Цай Циний өгүүлснээр иргэд чухалд тооцож байсан зорилтдоо хүрч эхлэсэн бөгөөд энэ онд агаарын бохирдлоос сэргийлэх арга хэмжээнд илүү их хүчин чармайлт гаргах гэнэ.

Эргэн сануулахад, 2013 онд “Агаар цэвэршүүлэх таван жилийн төлөвлөгөө”-г Бээжин хотод танилцуулж байлаа. Энэхүү төлөвлөгөөнд найман зүйл заалтыг тусгаж байсан юм. Тэр дундаа нүүрсний хэрэглээг бууруулах, автомашины тоо хэмжээнд хяналт тавих, түлш зарцуулалтыг багасгах, бохирдолтой тэмцэж, хорт хаягдлыг бууруулах, агаарыг цэвэр байлгаж, тоосжилтын түвшнийг багасгах гэсэн зорилтуудыг энэхүү таван жилийн төлөвлөгөөнд багтаасан байв.

Улмаар 2017 онд Хятадын нийслэлийн эрх баригчид 700 тосгонд, 300 мянган өрхөд зориулан цэвэр эрчим хүчний салбарт шинэчлэл хийн агаарын бохирдлоос сэргийлэх хөтөлбөрийг идэвхийлэн хэрэгжүүлэх болсон юм. Түүний зэрэгцээ утаа ихээр ялгаруулдаг хуучин автомашинууд, 2 мянга гаруй жижиг, агаар бохирдуулагч үйлдвэрүүдийг бүрэн зогсоожээ.

Хүрээлэн буй орчныг бохирдуулах хорт хаягдлыг бууруулах гол арга хэмжээ нь нүүрсийг хийн түлшээр солих явдал байсан юм. Агаарын бохирдлоороо дэлхийд дээд амжилт тогтоосон Бээжин энэ асуудлаас үтэр түргэн салахын тулд цэвэр түлшинд шилжих ажиллагааг хурдавчлахаар бүхий л талын шахалт үзүүлсэн ч хийн түлш нийлүүлэгчид эрэлт эрс өсөхөд бэлэн байгаагүйн улмаас хэрэглэгчдийн хэрэгцээг хангаж чадалгүй, ид хүйтний үеэр халаалт дулаан тасалдаж байсан талаар эх сурвалжууд мэдээлж байв. Гэлээ ч энэ хүндрэл Хятадын эрх баригчдыг зогсоосонгүй, түүхий нүүрс хэрэглэх зэргээр байгаль орчныг бохирдуулж байгаа үйлдвэр аж ахуйн нэгжүүдийг торгох, эздийг баривчлах зэргээр “хатуухан гар”-аар асуудлыг шийдвэрлэхээр чармайж байгаа гэнэ.

Түүнчлэн зөвхөн хорьж цагдаж, хязгаарлан асуудлыг шийдэлгүй, харин шинийг санаачлах бүтээх замаар агаарын бохирдлыг арилгах арга замуудыг ч Хятад улс туршсаар байгаа юм. Тухайлбал, агаарын бохирдол, цаг уурын өөрчлөлттэй тэмцэхэд зорулсан, дэлхийн анхны “Ойн хот”-ыг байгуулахаар болжээ. Зүлэг ногоо, мод ургамлаар хучигдсан энэ хот жилд ойролцоогоор 10000 тонн нүүрсхүчлийн хий, 57 тонн бохирдуулагч бодисыг шингээж, 900 тонн хүчилтөрөгч гаргана гэж тооцоолсон байна. Дэлхий даяар экологийн төслүүд боловсруулдаг Stefano Boeri Architetti багийн боловсруулсан ирээдүйн Ойн хотод ойролцоогоор 30 000 хүн амьдрах бөгөөд 100 гаруй төрлийн 1 сая ургамал, 40000 мод ургуулснаар энэ хот агаарын дундаж хэмийг бууруулж, дуу чимээг багасгах гэнэ.

Энэ хот бүрэн бие даасан, худалдааны бүс, орон сууцны хороолол, амралт зугаалгын газар, эмнэлэг, хоёр сургуультай байхаар төлөвлөсөн бөгөөд Люжоу хоттой хурдны төмөр замаар холбогдох юм байна. Төслийг 2020 онд дуусгахаар төлөвлөж байгаагийн дээр төсөл амжилттай болвол бусад мужуудад ногоон хот байгуулах боломж бүрдэнэ гэж үзэж байгаа гэнэ.

Б.АНАНД


Сэтгэгдэл

Зочин [202.131.225.197] 2019-03-17 13:12:29

lets go pekin

Зочин [202.55.191.130] 2019-03-17 13:12:14

beejind amidrah yumsoon

Бурхан сонсож магадгүй [66.181.185.216] 2019-03-15 13:06:47

Бээжин-Эрээн гээд тэр хурдан галт тэрэг нь орчихвол Уб-ынхан Бээжин нүүх байх оо. Яана даа . Мөнгө хөрөнгөө нийлүүлж бөгж ээмгээ ч болтугай тушааж байгаад ч болов дотооддоо тэр хурдан галт тэргийг Монголоо хөндлөн нэвт тавимаар байна даа. Тэгвэл ч ёстой бид ч жаргана даа. Алс ирээдүйгээ хардаг зоригтой даргатай ч болоосой гэж Бурханаас өдөржин шөнөжин гуйх л юм. Даанч удаад л байна даа. Бурхан уг нь дуртай л баймаар юм бас сонсож л байгаа даа мэдээж. Манай дарга нарыг бодоход Бурхан ажлаа 24/7 гээд тасралтгүй л хийдэг гэсэн дээ. Бүгд гуйгаасай

Зочин [220.197.223.242] 2019-03-15 13:53:37

Burhan baisan bol sonsohgui gd yhv

Medee [77.218.241.132] 2019-03-15 10:35:47

Ajilsag ard tunen! Jcsan nohoi jas zuudsg gedeg baihaa,,mongolchuud tom tom jrihaas oo ju hiij chadaj bna?! Ter darga nariig ni har l daa,,heleh ug ch alga! Ard tumbee har daa?,

МИ ОВОГТОН [185.94.189.178] 2019-03-15 10:32:49

МОНГОЛЧУУД ЦЭВЭР АГААРААР АМЬСГАЛАХ ЦАГ УДАХГҮЙ ИРНЭ. ЭХЛЭЭД 76 Г ХКНАМЫН КАДР АЖИЛТНААР СОЛЬЧИХ ХЭРЭГТЭЙ, САНАА АМАР, ЦЭЭЖ ДҮҮРЭН.

Бээжингээс царай алдана.Тэгсэн мөртлөө муулна. [202.131.228.118] 2019-03-15 09:58:55

Одоо монголчууд нөгөө түүхэн өрсөлдөөнөө "гэнэт мартаж" Бээжингээс туршлага судалья гээд Хятадын Элчин сайдаас царайчилж эхлэнэ. Харж л байгаарай. Яг Хятадын "бусад мужууд" шиг царай алдана. Тэгэхлээр нь "найрамдалт Хятадын ард түмэн" нь монголчуудад боломж олгож Бээжинд хийж байгаа ажлаа танилцуулж, Улаанбаатарт мэргэжлийн зөвлөлгөө өгч, төсөл хэрэгжүүлж, том ахын тусламж үзүүлнэ. Монголчууд нь тусламжийг нь авчихаад, хойноос нь "муу хятадууд" гээд амандаа үглэж муулсан хэвээр байна. Энэ үйл явдал ойрын 10-12 жилийн туршид явагдна. Мурийцах уу?

Зочин [66.181.189.14] 2019-03-15 10:16:35

яг үнэн ха ха

Атаархаж байна өө [66.181.185.216] 2019-03-15 09:20:31

Энэ өвөл 12 сард очиход Бээжин утаагүй цэлмэг тэнгэртэй байсөөн. Хятадуудад заримдаа аймаар атаархах юмоо. Ямар сайн дарга нартай юм вэ гэж бодохоор бүүр атаархал төрөөд үстэй толгойгоо маажаад маажаад маажмаар болж байна лээ. Тэр худан гал тэргийг нь ээ яг атаархаж үхлээ. Хятад иргэд нь жаргаж байнаоо. 1000 гаруй км газрыг 4 цаг хагаст туулж байнаа лээ шдээ. Гэтэл бид Увс Ховд орох гэж хэдэн цаг өдөр сэгсчүүлдэг билээ ???тэр хурдан галт тэргээр Хөвсгөлд бол 2 цагийн дотор очих юм байна лээ. Одоо машинаар 10 гаруй цаг давхиж давхиж очиж байгаа. Хятад дарга нар иргэдээ жаргаачихсан юм байналээ ш дээ. Манай дарга нар яаж байна гэтэл бид ч азгүй улс юм оо

Бүтэхгүй юманд шүлсээ бүү гоожуул. [202.131.228.118] 2019-03-15 10:05:34

Монгол улс хүн ам цөөтэй юм чинь хэдийд ч тэр "хурдан гал тэрэг"-тэй болохгүй. Харин засмал замаа арчлаад, ажиллагаатай байлгаж чадвал дээдийн заяа. Улаанбаатар-Дархан-Сүхбаатарын автозам, УБ-Налайхын автозамыг өөд нь татах гээд хэдэн жил болж байгаа билээ? Одоо тэдгээрийг барих гээд удна. Иймд өөрийн орныг Хятадтай битгий харьцуул, бүтэхгүй.

Зочин [176.179.131.216] 2019-03-15 08:40:32

erguu mongolchuud chadahgui l de

монгол [103.229.121.227] 2019-03-15 08:32:25

би овол 1 сард Бээжинд очиход цэлмэг ХОХ тэнгэртэй байсан !!! онгорсон жил битуу утаан манан байсан !!!1 жилийн дотор утаагаа шийдсэн коммунистууд


12 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
12 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.