Ээлжит бус чуулган ирэх Даваа гаригт эхлэнэ

П.Урнаа / Улстөр

УИХ-ын ээлжит бус чуулган ирэх долоо хоногийн даваа гараг буюу энэ сарын 18-нд эхэлнэ. Татварын багц хуулиуд болон төрийн худалдан авах ажиллагааг зохицуулах хууль тогтоомжийг шинэчлэх зэрэг шийдлээ хүлээж байгаа нийгэм, эдийн засгийн асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор ээлжит бус чуулган зарлана гэдгээ УИХ-ын дарга Г.Занданшатар 2018 оны намрын ээлжит чуулганы хаалтын үеэр онцолж байв.

Энэ дагуу УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж, ээлжит бус чуулганыг энэ сарын 18-29-нд хуралдуулахаар товлосон. Чуулганаар нийт найман асуудал хэлэлцэх юм.

Үүнд:

-Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

-Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

-Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

-Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

-Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

-Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг томилох саналыг зөвшилцөх тухай асуудал

-Улсын ерөнхий прокурорын орлогчийг зөвшилцөх тухай асуудал

-Авилгатай тэмцэх газрын дарга, дэд даргыг томилох тухай асуудал


Сэтгэгдэл

Зочин [202.9.42.226] 2019-03-15 05:39:33

ЖДҮ-сэн гишүүдээ хэлэлцэж шийдвэрээ гарга. Шударга сайд Нямдорж Оюун-Эрдэнэ нар мартаагүй биз дээ...

Зочин [202.126.89.86] 2019-03-15 04:34:42

Байгаль орчин уул уурхайн хуулиан маш сайн өөрчилмөөр л байна даа мөн уурхайд ажилдаг ажилчидын ажлын хоногыг 15/15 болгож хуульдаа тусгах юм бол ажлийн байр нэлээд хэдэн мянгаар нэмэгдэх байхдаа миний бодлоор болдог бол болох юм шиг байгаа юм даа


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.