Чөлөөт бөхийн эрэгтэйчүүд дэлхийн цомын АШТ маргааш эхэлнэ

М.Амаржаргал / Спорт

Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 46 дахь удаагийн Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн маргааш ОХУ-ын Якутск хотын “Триумф” спортын ордонд эхэлнэ. Манай шигшээ баг АНУ, Иран, Гүржийн шигшээ багтай “В” хэсэгт багтсан. Зохион байгуулагч орон ОХУ, эрх чөлөөний арлын Кубын шигшээ багтай Дэлхийн цомын АШТ-ийг нээнэ. Харин Монголын шигшээ баг эхний барилдаанаа бөхийн орон Ираны шигшээ багтай халз барилдахаар оноолт таарчээ. Дэлхийн цомын хуваарьтай танилцуулж байна.

Гуравдугаар сарын 16-нд /бямба гараг/

  • 07:30 - 08:00 - Жин үзэлт, эмчийн үзлэг
  • 10:00 - 12:30 - Нэгдүгээр тойрог “А” хэсэг ОХУ - Куба, Япон - Турк, “В” хэсэг АНУ - Гүрж, Монгол - Иран
  • 15:00 - 15:30 - Нээлтийн ёслолын ажиллагаа
  • 15:30 - 18:00 - Хоёрдугаар тойрог “А” хэсэг ОХУ - Япон, Турк - Куба,
  • “В” хэсэг АНУ - Иран, Монгол - Гүрж

Гуравдугаар сарын 17-нд /ням гараг/

  • 07:30 - 08:00 - Жин үзэлт, эмчийн үзлэг
  • 10:00 - 12:30 - Гуравдугаар тойрог “А” хэсэг ОХУ - Турк, Куба - Япон,
  • “В” хэсэг АНУ - Монгол, Иран - Гүрж
  • 12:30 - 15:45 - 5/6, 7/8 дугаар байрын төлөөх барилдаан
  • 14:15 - 15:45 - Хүрэл медалийн төлөөх барилдаан
  • 16:00 - 18:00 - Шигшээ барилдаан, шагнал гардуулах ёслол


Сэтгэгдэл

tamir [103.57.94.24] 2019-03-16 06:23:07

Suud damjuulah tv baihgui ni haramsaltai

Зочин [202.126.89.105] 2019-03-15 14:34:53

Монгол бөхчүүддээ амжилт хүсье.

Зочин [66.181.183.11] 2019-03-15 12:37:10

Шал арчаад л баян ходоод биз дээ, яах гэж ч явдаг юм, газар узэх гэж уу


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.