Азийн аварга шалгаруулах тэмцээнээс долоон алтан медаль хүртлээ

Б.Гэрэлмаа / Спорт

Бөхийн төрлүүдийн Азийн аварга шалгаруулах U23 насанд хүрэгчдийн тэмцээн энэ сарын 21-24-ний өдрүүдэд Буянт-Ухаа спорт цогцолборт болж өнгөрлөө.

Тэмцээнд Монгол, Иран, БНХАУ, Казахстан, Узбекистан, Кыргызстан, Сингапур, Тажикстан, Туркменистан, Тайвань, Йемень, Энэтхэг зэрэг 12 орны 200 гаруй тамирчин оролцсон. Манай улсаас бөхийн сонгомол, чөлөөт бөх /эрэгтэй, эмэгтэй/ гурван төрөлд 30 гаруй тамирчид хүчээ үзлээ.

Тэмцээний сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн 70, 79, 86, 97 кг, эмэгтэйчүүдийн 53, 62, 76 кг-ын жингийн медалийн төлөөх барилдаан боллоо. Манай улсаас эрэгтэйчүүдийн 70 кг-ын жинд Э.Тэмүүлэн, 53 кг-д Орхон аймгийн тамирчин Б.Халиунаа, Баянхонгор аймгийн тамирчин Ө.Пүрэвсүрэн нар алтан медаль хүртэж төрийн дууллаа эгшиглүүлэв. Ийнхүү манай чөлөөт бөхийн тамирчид нутгийнхаа дэвжээн дээр долоон алтан медаль хүртлээ.

Түүнчлэн өчигдөр эрэгтэйчүүдийн 86 кг-ын жинд тамирчин Г.Ганхуяг, 97 кг-д тамирчин Т.Мөнгөншагай, эмэгтэйчүүдийн 76 кг-д тамирчин Н.Загардулам нар хүрэл медалийн эзэн болсон юм.


Сэтгэгдэл

Buh [66.181.181.157] 2019-03-26 00:05:09

Buh barildaad hugjdug bol saihan aa

Зочин [66.181.183.11] 2019-03-25 14:09:16

Манайхаас еер газар энэ тэмцээн болсон бол алт авч чадахгуй нь тодорхой, уг нь гайхуулах биш луйвардаж алт авсандаа ичих естой юм шуу дээ, тэнэг бехийн хэнээтнууд

Зочин [202.9.43.254] 2019-03-25 09:24:52

huduunuus irsen huuhduud iim bna gedeg n jigd l bgaag haruuljee shan bna


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.