2020 оны УИХ-ын сонгуулийг холимог системээр эсвэл Монгол улсыг нэг тойрог болгон пропорциональ системээр явуулахаар судалж байна

Т.Хулан / Улстөр

2020 оны УИХ-ын сонгуулийг ямар системээр явуулах нь олон нийтийн анхаарлыг татаж байна. 2016 оны УИХ, аймаг, нийслэл, орон нутгийн сонгуулийг жижигрүүлсэн мажоритар системээр зохион байгуулсан. Харин ирэх жилийн сонгуульд дээрхээс өөр системийг ашиглахаар эрх баригчид ажиллаж эхэлжээ. Тодруулбал, томсгосон нэг тойрогтой пропорциональ систем эсвэл 2012 оны сонгуулийн холимог системийн аль нэгийг сонгоход санал нэгджээ.

Маргааш нээлтээ хийх УИХ-ын хаврын чуулганаар Үндсэн хууль болон Сонгуулийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэнэ.

УИХ-ын дарга Г.Занданшатар ажлаа авсан даруйдаа Үндсэн хуульд өөрчлөлт оруулна гэдгээ албан ёсоор мэдэгдсэн.

Учир нь Үндсэн хуулинд өөрчлөлт орж байж Сонгуулийн хуулинд дээрх өөрчлөлтүүд орох эрх зүйн нөхцөл бүрдэх учиртай. Ямартай ч үндсэн хуулийн өөрчлөлт, сонгуулийн хуулинд өөрчлөлт оруулах ажлын хэсэг, дэд ажлын хэсэг ч ажиллаж эхэлсэн байна.

-СОНГУУЛИЙГ ХОЛИМОГ СИСТЕМЭЭР ЯВУУЛАХЫН ТУЛД ҮНДСЭН ХУУЛЬД ЗААВАЛ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ШААРДЛАГАТАЙ -

Манай улс 1996, 2000, 2004 болон 2008 оны УИХ-ын сонгуулийг том, жижиг мажоритар системээр явуулсан. Ингэхдээ 1996-2004 оны сонгууль хүртэл нэг тойрогт нэг мандат буюу жижигрүүлсэн 76 тойрогт сонгууль хийсэн. Харин 2008 онд томсгосон 26 тойрогт мажоритар тогтолцоог сонгож, 2012 онд анх удаа хувь тэнцүүлсэн буюу холимог системээр сонгуулиа явуулсан билээ.

2012 ОНЫ ХОЛИМОГ СИСТЕМИЙН ҮР ДҮНД УИХ-ын 76 гишүүний 48-ийг нь 26 тойргоос мажоритараар, үлдсэн 28-ийг пропор­циональ буюу намын сонгуульд авсан хувь буюу намын жагсаалтаар сонгосон. 2012 онд сонгогчид саналын хуудсандаа өөрсдийн оршин суугаа харъяаллын дагуу байгуулагдсан сонгуулийн тойрогт улс төрийн намуудаас нэр дэвшсэн хүмүүсийг шууд сонгохоос гадна улс төрийн намуудад санал өгсөн. Улс төрийн намууд сонгогчдоос авсан саналын хувиар УИХ-ын 28 суудлыг хуваан авсан.

Харин 2020 оны сонгуулийг холимог системээр явуулсан тохиолдолд 38 гишүүнийг тойргоос мажоритар системээр мөн 38 гишүүнийг намын жагсаалтаар буюу пропор­циональ системээр сонгохоор эрх баригчид ярилцаж байгаа аж.

Гэхдээ уг системээр явуулахын тулд Үндсэн хуульд заавал өөрчлөлт оруулах шаардлага бий болно. Учир нь уг системийг Үндсэн хууль зөрчсөн гэж Үндсэн хуулийн цэцээс үзсэн.

-МОНГОЛ УЛС НЭГ ТОЙРОГ БОЛЖ ДАН ПРОПОРЦИОНАЛЬ СИСТЕМЭЭР СОНГУУЛЬ ЯВАГДАХ УУ-

Хэрвээ дан ганц пропорциональ системээр явуулбал сонгогчид нэр дэвшигч хүн биш улс төрийн нам сонгоно. Энэ системийн аргачлалын зарчим нь улс төрийн нам авсан саналаараа жагсаалтад бичигдсэн намын гишүүдээсээ парламентад суудал өгнө. Тухайн тойрогт нэр дэвшигч сонгогдох эсэхээс үл хамааран санал бүрийг тооцож гаргадаг учир сонгогчдын санал бүр төлөөлөгдөх боломжтой, сонгуулийн бусад системтэй харьцуулахад илүү шударга хэмээн улс төр судлаачид үздэг. Хувь тэнцүүлэн суудал хуваарилахад тухайн сонгуулийн тойрогт ногдсон нэг мандатад өөрөөр хэлбэл сонгогдох депутатын нэгд нь өгөгдөх саналын доод тоог тогтоох зарчим хэрэглэдэг юм.

Ямартай ч эрх баригчид энэ хоёр системийн нэгийг сонгох асуудлаар ярилцаж байгаа аж. Гэхдээ холимог системийг сонгох магадлал илүү өндөр байгаа гэнэ.

Тэгэхдээ Хэнтий аймагт энэ жил болох нөхөн сонгуулийн бүртгэлээс харахад 2020 оны УИХ-ын сонгуульд улс төрийн жижиг намууд олноороо өрсөлдөх магадлал өндөр байгаа учир холимог болоод пропорциональ системийн аль ч хувилбараар явсан намуудын иргэдийн авах саналын босгыг өндөрсгөж найман хувь болгох тухай хууль санаачлагчид ярилцаж байгаа ажээ. Өмнөх 2012 оны сонгуулиар намын иргэдээс авах саналын доод хувь таван хувь байсан билээ.


Сэтгэгдэл

зундуй зориг [49.0.212.65] 2019-04-07 17:42:50

пропорцианаль болсон тохиолдолд их хурлын сонгуулиас тодорхой хугацааны өмнө намаас сонгуульд нэр дэвшигчийн тодруулах намын доторхи сонгууль явуулах хэрэгтэй-намын бүх гишүүдийн нууц санал хураалтаар хэвлэл мэдээлэлд нээлттэй ил тодоор-авсан санлын тоогоор нэр дэвшигчийн жагсаалт гарна-нэг ёсондоо ану ын ерөнхилөгчийн сонгуульд намаас нэр дэвшигчийг тодруулдаг намын доторхи сонгууль шиг-холимог болсон тохиолдолд аймаг болон хотын дүүрэг тус бүр нэг мандаттай нэг тойрог бусад 48 пропорцианаль буюу 28 мажоритар 48 пропорцианаль-бас л нэр дэвшигчийг тодруулахдаа намын дотор шударга сорнгуулийн зарчмаар нэр дэвшигчээ тодруулж нийтэд зарлах-улс төрийн намын ардчилал гэдэг чинь сонгуульд нэр дэвшигч болон намын удирлагаа сонгохдоо нийт гишүүдийн доторхи сонгуулийн зарчмаар

э [66.181.161.32] 2019-04-07 16:33:29

өнөөгийн нөхцөлд \пропорцианал систем нь илүү үр дүнтэй,гэхдээ намууд 76 хүнээ ил тодоор зарлах хэрэгтэй,түүнээс нь сонгогчид дүгнэлтээ хийж саналаа өгвөл аль аль тал нь хариуцлагатай хандаж байх нөхцөл бүрдэнэ,нэг сонгуулиар бүгд сайн сайн сайхан болчихгүй нь ойлгомжтой ч цаашдаа алдаагаа засаад явахад дөхөмтэй санагдаж байна

Зочин [122.201.24.16] 2019-04-07 05:13:26

ХУНЭЭ СОНГОНО , тэгэхдээ ХУУЛЬ БУСААР ХОЛЖИГЧИДЫГ СОНГОХГУЙ " гэсэн ГАНЦ АКСИОМД. ЗАХИРАГДАЦГААЯ , СОНГОГЧИД. ОО ... !!! НАМ сонгох элемент ( пропорциональ ) оруулсан хууль батлах юм бол сонгуулийг хучингуй болгох бух боломжийг ашиглацгаая ....

Зочин [122.201.24.16] 2019-04-06 19:22:51

ТОМ МАЖОРАТОР ( аймаг , дуурэг нэг тойрог ) буюу ХУНЭЭ сонгоно оо !!! Нэр хунд нь навс унасан улс торчид ( гэе ?!) намын нэрээр ахин тор - засагт шургалж , шуналаа гуйцэтгэх гэж улайран шуналдаж байна ?! Хэрхэвч НАМ сонгох ( пропорционалийг оруулж болохгуй ! ) боломж гаргаж болохгуй !!! Тор тувширсон тэр цагт бол пропорционалийн тухай ( тэгэхдээ НАМААР биш !) яриа байж болох .... 2020 онд ямарч гэсэн ХУН сонгож , торийн боловсон хучин ээ толовшуулэх гараагаа эхлэнэ шуу , АРД ТУМЭЭН !!! Уунийхээ толоо бол естой нэгиийгээ узэж - нэхийгээ зулгартал ТЭМЦЭХ цаг шуу , эс тэгэвээс нэгэнт ОРОЙТОХ ...

Зочин [202.179.6.66] 2019-04-06 20:09:17

Намаар дамжин бохирдсон улс төрчид төрд шургална,пропорционал бол өнөөдөр бидний сонгон авах хувилбар биш,бид дорд,доод түвшинд байгаагаа бодох ёстой,тэр нийгмийн илүү дэвшилттэй шатанд орсон ухаалаг хүмүүстэй улс орны хувилбарт бид хүрэх болоогүй,Ухаандаа таарсан хувилбраар согуульд орцгооё!

МГЛ [202.126.89.57] 2019-04-05 13:05:19

ЖИЖИГ ТОЙРГООР СОНГУУЛЬ ЯВУУЛАХЫГ ХҮСЭГЧИД БОЛ НЭР ДЭВШИГЧИДЭЭС АВИЛГА АВЧ СУРСАНХҮМҮҮС,ТЭГЭЭД ЯЛАГЧААС ЯНЗ БҮРИЙН ХУВИЙН ТУСЛАМЖДЭМЖЛЭГ ХҮСЭЭД САЛДАГГҮЙХҮМҮҮС ШҮҮ,

Зочин [202.179.6.66] 2019-04-06 20:11:54

Хахууль өгөхдөө тулбал аль ч намын ажилтан идвэхтэн. Хахуулиа өгч л таарна,Том жижиг тойргоос шалтгаалахгүй хахуульдах нь гарцаагүй

Зочин [103.26.195.41] 2019-04-05 12:22:39

Neg TOM TOIROG

zochin [202.179.31.62] 2019-04-05 10:52:34

MANAN buleglel, JDY chid ,60 ter bumtanguudiig dahin ner devshuulsnii hereggui turuucheesee oorsdiigoo surtalchilaad l yavaad bna M.enkhbold l gehed tov aimgaar surtalchilgaagaa hiij yavaa duuldsan ard tumen huleej avahgui l baih heregtei .

ИРГЭН Б [202.179.4.250] 2019-04-05 10:40:49

СЕСТЕМ ГЭХЭЭС ИЛҮҮ ХҮН АМЫН ТАЛ НЬ АМЬДАРЧ БАЙГАА УЛААНБААТАР ХОТООС 76-ЫН ТАЛЫГ НЬ СОНГОДОГ БАЙВАЛ ИЛҮҮ ҮНЭНД ОЙР, ИЛҮҮ ШУДАРГА БОЛНО. БАС ИХ ХУРЛЫН ГИШҮҮДИЙН ТООГОО ЖААХАН ОЛОН БОЛГОВОЛ ХУЙВАЛДАХ БАЙДАЛ БАГСАНА. ДЭЭР УИХ, ЗГ-Т ДАВХАР ДЭЭЛГҮЙ, ЕРӨНХИЙ САЙД НЬ ЗГ-ЫН ГИШҮҮДЭЭ ӨӨРӨӨ ТОМИЛЖ ЧӨЛӨӨЛДӨГ БАЙВАЛ ЗҮГЭЭР САНАГДАЖ БАЙНА.

зочин [202.179.24.10] 2019-04-05 10:28:06

энэ холмиг систем хамгийн шудрага бу Үндсэн хууль зөрсөн Өнөөдөр УИХ-д хүлээн зөвшөөрөгдөхгүй олон хүмүүс байна Манангийн талд зогсож байсан гишүүд байгаа тэд нарыг ард түмэн зөвшөөрөхгүй гэтэл тэд намын жагсаалтаар гарч ирэх болоод байна одоо ард түмэн хэн гэдэг ямар хүн сонгох тал дээр мэдлэгэтэй болсон иймд холмиг системыг хүлээн зөвшөөрөхгүй бослого болно тэр нам ч сүйрэх байх

bul [202.126.89.69] 2019-04-04 20:49:45

ЖИЖИГ ТОЙРОГ ХООСОН АМЛАЛТ,АВИЛГА,ХЭЭЛ ХАХУУЛ,АЯТАЛ ЗАСАЛТ ЦААШЛААД УЛСЫН ТӨСВИЙГ 76 ТИЙШ НЬ ЧАНГААЖ УЛС ХӨГЖДӨГГҮЙ, АМЛАЛТАА БИЕЛҮҮЛЭХИЙН ТУЛ УЛСЫН ТӨСВИЙГ АЛДАГДАЛТА Й БАТАЛДАГ,ЭЦЭСТ НЬ ГАДААДААС ЗЭЭЛ АВЧ УЛС ХОХИРДОГ.ЖИЖИГ ТОЙРОГ ГЭЭП БАЙГАА ХҮН СОНГУУДИАР МӨНГӨ АВЧ СУРСАН УЛС-ШУНАЛЫН НЯН

Ch [211.230.192.191] 2019-04-04 19:41:40

Ерөнхийлөгчийн засаглал сонгоё нэг бол хүнээ сонгое

Зочин [122.201.22.15] 2019-04-04 18:18:22

Пропорциональ, холимог нтр гэдэг чинь намын нэрээр одоогийн удирдлагууд шургална. Хулгайчуудаа авч шургална. Ингэвэл:. Тарвага, Мэлгэр, Мэлхий, халзан эрдэнэбат, Сайханбалаг, Монгол банкны Золжаргал, Сахал Эрдэнэбилэг,Орхон, Пүрэвтүвшин, хар Отгоо, тэгээд тогтохгүй хуулийнхан хамгаалж байсныхаа шагналд шүүхийн Зоригт, прокурорын Энх-Амгалан, АТГ-ын Энхжаргал, Хурц, мөн салга саарал, Дорлигжав, С.Баяр, Бадамжунай.... Зүүнхараагийн луйварчин Эрдэнэтийг хулгайлахад оролцсон Ж.Эрдэнэбат, Дамбийжаагийн тоодгор Дарханы Хонгорыг арилгагч Мөндөл хярвас ...гээд л шууд их хурлын гишүүд болно шүү дээ. Тийм учраас зүтгүүлээд байгаа юм даа.

монголчууд. [202.131.230.19] 2019-04-04 17:05:18

76 баихгүи. ерөнхиилөгчиин засаглалтаи баия.

Зочин [202.126.89.5] 2019-04-04 15:39:16

МАЖОРИТОР НЭГ ТОЙРОГ БОЛГОЁ. ПРОПОРЦИОНАЛИАР ЭНЭ УИХД БАЙГАА ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧДААС АВХУУЛААД ГУРВАН ҮГ ХОЛБОЖ ЯРЬЖ ЧАДАХГҮЙГЭЭС АВХУУЛААД ГУРВАН ҮГ Ч ХЭЛЖ ЧАДАХГҮЙ ХЭЛГҮЙ ДҮЛИЙ ГОДИЛУУД БАС Л ОРООД ИРНЭ

Зочин [202.131.243.190] 2019-04-04 14:59:33

Odoo URD NI SONGOGDOJ BSN HUN songohgui TEGEE l boloo MEDUU TA NAR dahij garahaar huulia OORCHILJ bga bol SONGUULID oroltsohgui

Зочин [203.15.208.23] 2019-04-04 12:47:35

nuguu l neg nasaaraa ih hurald suuj bga hulgaichuud songogdoh gej undsen huulia uurchluh bolj bna uu. Odoo neg udaa songogdoj 4 jil suusan gishuun dahij songuulid oroltsoj bolohgui gesen huuli gargamaar yumaa

Зочин [202.179.25.212] 2019-04-04 14:01:44

yag unen

Зочин [103.111.68.3] 2019-04-04 12:26:55

НЭГТГЭСЭН НЭГ ТОМ ТОЙРОГ БОЛЖ ЖАЛГА ДОВНООСОО САЛАХ ХЭРЭГТЭЙ. ПРОПОРЦИОНАЛ ГЭДЭГ НЭРИЙН ДООР БААХАН БУГ ЧӨТГӨР, СҮҮЛЭРДЭГ ХҮҮХНҮҮДЭЭ ЦУГЛУУЛАНА.

ЗОЧИН [202.131.233.190] 2019-04-04 12:06:11

МАШ ЗӨВ ШИЙДЭЛ, "МОЖАРИТОР"-ООР ЯВУУЛАХАД НЭГ НАМ УЛСЫН НИЙТ СОНГОГЧДЫН 46%-ИЙН САНАЛ АВААД УИХ-Д 72 ТӨЛӨӨЛӨЛТЭЙ, НӨГӨӨ НАМ 45% АВСАН Ч 4 -ХӨН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ БОЛЖ БАЙСАН ТОХИОЛДОЛ БИЙ, 2016 ОНЫ СОНГУУЛЬ МӨН ИЙМ МАЯГТАЙ БОЛСОН, 2 НАМ БАРАГ ИЖИЛ САНАЛ АВСАН Ч ИЙМ, ӨӨРӨӨР ХЭЛБЭЛ НИЙТ СОНГОГЧДЫН САНАЛ УИХ-Д НАМУУДЫН НИЙТ АВСАН САНАЛЫН ХУВИАР ШУДАРГААР ОРЖ ИРДЭГГҮЙ ХАМГИЙН БУРУУ ТОГТОЛЦООГ ХАЛЖ ХОЛИМОГ ЭСВЭЛ УЛС ДАЯАРАА НЭГ ТОМ ТОЙРОГТ ПРОПОРЦИОНАЛ СИСТЕМЭЭР ЯВУУЛАХ НЬ ХАМГИЙН ЗӨВ,ҮҮНИЙ ТУЛД ҮХ-Д БУЙ "ШУУД СОНГОНО" ГЭДГИЙН "ШУУД" ГЭДЭГ ҮГИЙГ ХАСЧ "ХОЛИМОГ" /ХУВЬ ТЭНЦҮҮЛСЭН/ СИСТЕМЭЭР ГЭЖ ӨӨРЧЛӨХ ХЭРЭГТЭЙ, ҮҮНИЙГ ЭНЭ ХАВРЫН ЧУУЛГАНААР УИХ АРД ТҮМНЭЭС АСУУЛГҮЙ, ҮХ-Д ОРУУЛАХ ӨӨРЧЛӨЛТТЭЙ ХАМТ ХИЙХ ХЭРЭГТЭЙ,ЖНЬ ОХУ-ЫН ТӨРИЙН ДУМ 550 ГИШҮҮНТЭЙ,ҮҮНИЙ 275-ЫГ НЬ МОЖАРИТОРООР, 275-ЫГ НЬ НАМУУДЫН НЭРСИЙН ЖАГСААЛТААР ПРОПОРЦИОНАЛААР СОНГОЖ БУЙ ЗӨВ СИСТЕМ, ИНГЭВЭЛ УИХ-Д ОЛОН НАМЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ БОЛОХ АЧ ХОЛБОГДОЛТОЙ, НАМУУДЫН УИХ-Д ОРОХ БОСГЫГ НИЙТ СОНГОГЧДЫН САНАЛЫН 5% /3%/-с ДООШГҮЙ ГЭЖ БАГАСГАХ ХЭРЭГТЭЙ.

Зочин [64.119.22.145] 2019-04-04 11:58:34

Mongol bvheldee 1 toirog bsan ni jijig toirog chin uls orniig svirvvleh yum bn mgl bol negdmel uls gdgee sanah l hregtei

Зочин [119.40.103.6] 2019-04-04 11:54:18

Нам биш хүнээ сонгох нь зөв. Өнөөдрийн манай намуудыг хар даа. Хэн түүнд итгэх юм бэ. Тойргыг тосгож хүнээ сонгох хувилбар монголын нөхцөлд тохироно.

Зочин [103.14.36.18] 2019-04-04 11:40:14

Намыг бус хүнээ сонгоё.

Зочин [202.126.89.215] 2019-04-04 10:35:17

Нам биш хүнээ сонгох хэрэгтэй. Намын нэрийн доор нөгөө л хулгайч авилгачид нь орж ирж суудаг шүү дээ

Зочин [202.179.26.73] 2019-04-04 10:31:49

20 онд бур балиар юм болох нь ээ намаас сонгогдсон хэд нь ждучид зика мика орж ирэх нь ард тумнээс нь гэхээр баахан мояачууд орж ирэх нь ирээдуй бурхэг болсон шуу дундаж давхаргынхан минь эртхэн байраа зараад гадагш гарья

Зочин [103.212.116.18] 2019-04-04 10:30:32

76 жижиг тойрогт өрсөлдөх нь зөв.

батаа [66.181.161.12] 2019-04-04 10:27:23

нэг тойрог нэг улс системийг хэрэгжүүлж ард иргэдийн хүсэн хүлээж бгаа хүнийг гаргаж ирж ажиллуулах хэрэгтэй гэж хэлээд бгаа ш дээ би. нам юу юм бэ. обьектив юм уу хариуцлага хүлээж чадахгүй биздээ. хүнээ сонгоорой гэхдээ нэг улс нэг тойрог шүү.

Зочин [64.119.26.81] 2019-04-04 10:26:20

ДАНДАА ДҮРМЭЭ ӨӨРЧИЛЖ ЛУЙВАРДАХ ЮМ АА.

Зочин [103.111.68.3] 2019-04-04 10:10:00

НЭГ ТОМСГОСОН ТОЙРОГБАЙХ ХЭРЭГТЭЙ, ЖАЛГА ДОВНЫ БАНДААЖ, СҮҮЛ ХҮҮХЭН, БАЯН АЙЛЫН ЭРХ ХҮҮХЭД, ЖИЖИГ ТОЙРОГ МӨНГӨӨР УСЛАДАГ НАРАНХҮҮТЭНГҮҮДЭЭС САЛНА...

Зочин [202.126.89.111] 2019-04-04 09:47:05

76 тойргоос нэр дэвшүүлж сонгох

Зочин [202.179.24.244] 2019-04-04 09:35:52

Пропорционалаар явуулах гэхээр Үндсэн хууль зөрчөөд байгаа юм. Үндсэн хуульд хүнийг сонгоно гэсэн болохоос намыг сонгоно гээгүй. 100 хувь пропорционалаар явбал саналын хуудас дээр хүн биш намын нэр л явах болно.

Зочин [202.179.24.244] 2019-04-04 09:38:16

Саналын хуудас дээр намын нэрс байна. Ялсан нам нь хэнийг оруулахаа шийднэ. Өнгөрсөн парламентийн үед хагас пропорционалаар явуулах шийдвэрийг Үндсэн хуулийн цэцээр хэлэлцүүлээд хүчингүй болгосон байдаг.

kub [66.181.180.214] 2019-04-04 09:25:43

4 jil tutam soligddog songuuliin sistemtei uls gej yuu baikh ve dee ...

Зочин [66.181.176.180] 2019-04-04 09:19:16

76 мандаттай нэг тойрог болгож сонгуул явуулбал дээр шүү дээ. Би 76 арай гайгүй гэсэн нэр дэвшигчийн нэрийг дугуйлна. Аль ч намд сайн хүн бий, бас адгийн шаарнуд ч бий . тэдгээрээс гайгүй хэдийг нь сонгогч р нар түүгээд авчиж чадна шүү дээ.

Зочин [119.40.103.6] 2019-04-04 11:55:49

Хамгийн зөв хувилбар. Монголчууд цөөхүүлээ. Сонгох хүнээ ер нь мэднэ шүү дээ. Яахав 76 нэр л дугуйлна биз.

Зочин [202.126.89.229] 2019-04-04 10:54:00

Бүтэхгүй юм бичихийн, жишээлбэл 5 намаас 380 нэр дэвшигч дундаас 76г сонголоо юу? Жинхэнэ будлиан үүсгэх юм

Иргэн [66.181.161.42] 2019-04-04 09:13:00

УИХ - ЫН СОНГУУЛЬД НАМААС НЭР ДЭВШИХИЙГ ХОРИГЛОХ ЁСТОЙ. ИРГЭДИЙН ЭРХИЙГ ЗӨРЧИЖ НАМААС НЭР ДЭВШИХИЙГ ХОРИГЛОХ НЬ ЗӨВ. УИХ БОЛ ИРГЭДИЙН ХУРАЛ БОЛОХООС БҮЛЭГЛЭН ХУЛГАЙ ЛУЙВАР ХИЙГЧДИЙН ОРОГНОХ ГАЗАР БИШ!!!!

Зочин [119.40.103.6] 2019-04-04 12:25:27

Маш зөв. Бүрэн дэмжиж байна. Монголын намууд хулгайчдын уурхай.

Joker [66.181.161.66] 2019-04-04 09:11:38

Ard irgediin tolgoi hooson gedes olsson ene niigemd gezeech shudraga songuuli bolohgui.hulgaich awilgach urlag sportiinhnoor duurne.hytad bodlogo hezeech Mongoliig min awrahgui nen ylanguya man bol bur hog

О.Пүрэвдорж [203.91.115.38] 2019-04-04 09:07:54

Энэ дээр дээ олон тийшээ мөнгө чирэхгүй нэг бодол шийдэл , том төсөл явна

Зочин [122.201.22.15] 2019-04-04 09:04:50

Холимог, пропорциональ гэдэг нь намуудын ялангуяа АН- ын авилга, алуур, луйвар, дээрэм, эрүүдэн шүүлт, залхаан цээрлүүлэлтээс болж нэр нүүргүй болсон дарга нар дахин их хурлын гишүүн болж ялаас мултрах арга хувилбар тул зүтгүүлээд байгаа юм. Намын нэрээр гишүүн болох зорилготой. Тэгвэл ч Тарвага, Мэлгэр, Мэлхий эрдэнэ, эрдэнэбат, тэгээд бүр сахал эрдэнэбилэг, пүрэвтүвшин, орхон, салга саарал, дорлигжав, түүгээр зогсохгүй шүүхийн зориг, прокурорын энх- амгалан, атг-ын энхжаргал, хурц зэрэг хүмүүс бүгд их хурлын гишүүн болно доо. Одоо энэ аргыг хэрэглэх гэж зүтгэх нь аргагүй ээ.

kkk [182.251.110.180] 2019-04-04 11:14:27

yor ni bol ogor komnistudiin hamgiin suulchiin hashigraan gedeg l songuuli boloh bii dee.

Зочин [103.57.94.66] 2019-04-04 08:57:16

50 пропорционал 26 мажоритор

зочин [202.179.31.67] 2019-04-04 08:56:17

сонгууль бүрээр л алтан загасны эмгэд орж ирэх нь олширлоо


45 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
45 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.