Б.Ганзориг: Баруун аймгуудад УЛААН ХООЛОЙН хорт хавдрын өвчлөл их байгаа нь давсны хэрэглээтэй шууд холбоотой

М.Амаржаргал / Эрүүл мэнд

-УВС АЙМГИЙН ИРГЭДИЙН УЛААН ХООЛОЙН ХОРТ ХАВДРЫН ӨВЧЛӨЛ УЛСЫН ДУНДЖААС ГУРАВ ДАХИН ИЛҮҮ БАЙНА-

Улаан хоолойн хорт хавдраас хэрхэн урьдчилан сэргийлэх, эрсдэлт бүлгийн хүмүүс юуг анхаарах, хэзээ эмчид хандах талаар Хавдар судлалын үндэсний төвийн Цээжний хөндийн мэс заслын тасгийн эрхлэгч Баатарын Ганзориг эмчтэй ярилцлаа.

-Бидний ярих сэдэв улаан хоолойн хорт хавдар. Тиймээс хоол боловсруулах эрхтэнд ямар үүрэг гүйцэтгэдгийг эхлээд ярих нь зүйтэй болов уу?

-Хүнд хоол боловсруулах систем гэж байдаг. Хоол идэхэд залгиур хоолойгоор дамжаад улаан хоолой руу ороод цаашаагаа ходоо руу ордог. Улаан хоолой хүн хоолыг зажилж жижиглэсний дараа ходоод руу дамжуулж явуулдаг нарийхан хоолой хэлбэртэй, 25-30 орчим см урттай булчинлаг эрхтэн юм. Амин чухал эрхтнүүдийн дунд их түвэгтэй байрлалд байдаг. Яагаад гэхээр голтод байрладаг. Голт гэдэг нь хоёр талаараа хоёр уушигаар хязгаарлагдана. Мөн зүрх болон гол амин судсууд цээжний нугалмын завсар байрладаг. Гол үүрэг нь хоол боловсруулах системд хоол дамжуулдаг эрхтэн гэж ойлгож болно.

image

-Улаан хоолойн хорт хавдар сүүлийн жилүүдэд манай улсад нэмэгдэж байна гэж ярих юм. Учир шалтгаан нь юундаа байна?

-Өвчлөлийн байдлыг аваад үзвэл өндөр хөгжилтэй баруун европийн орнууд болон латин америкт харьцангуй цөөхөн ховор тохиолддог өвчний тоонд ордог. Харин манай улсад эсрэгээрээ зонхилон тохиолдох хортой хавдрын тоонд ордог. Нийт тохиолдлоороо эхнээсээ VI байрт орж байна. Хятад, Солонгос, Япон гэсэн Азийн бусад улс орнуудад улаан хоолойн хорт хавдар элбэг тохиолддог. Уг өвчлөл яагаад ийм өндөр байгаа нь Азийн орнуудын онцлог байна уу, амьдралын хэв маяг төстэй байж магадгүй юм. Монгол Улс гурван сая хүн амтай. Гэтэл жилд ойролцоогоор улаан хоолойн хавдартай 400 орчим шинэ тохиолдол бүртгэгддэг.

-Улаан хоолойн хорт хавдрыг үүсгэдэг гол хүчин зүйл нь юу вэ?

-Хамгийн том бие даасан шалтгаан нь удамших хандлага. Удамшлын өвчин биш. Аав, ээжээс нь хүүхдэдээ хортой хавдар дамждаг биш, хандлага байдаг. Яагаад хандлага байдаг вэ гэхээр улаан хоолойн хорт хавдраар өвдсөн хүмүүсийн дараагийн үр хүүхэд, ач зээ нар, цусан төрлийн ах дүү нар нь энэ хавдраар өвдөх магадлал өндөр. Үүнийг удамших хандлага гээд байгаа юм. Ер нь бүх төрлийн хавдруудад ийм хандлага харагддаг. Улаан хоолойн хавдрыг үүсгэж буй эрсдэл хүчин зүйлүүд олон байдаг. Хорт зуршил, архи тамхины хэрэглээ. Улаан хоолойн архаг суурь өвчлөл. Шархлаа, хоргүй хавдар, мэдрэлийн гаралтай улаан хоолойн өвчин, цүлхэн, улаан хоолойн гэмтлүүд хорт хавдар үүсгэдэг. Мөн барретын улаан хоолой гэж нэрлэдэг өвөрмөц нэршилтэй өвчин байдаг. Энгийн үгээр хэлбэл цээж нь хорсдог хүмүүсийн ходооны хүчил нь их байдаг. Хүчил нь дээшээгээ улаан хоолой руугаа цацагдаад доод хэсгийг нь түлсээр байгаад салст бүрхэвч нь солигддог. Эсийн өөрчлөлтөд ордог гэсэн үг. Ийм тохиолдолд удаан явахаар улаан хоолойн хортой хавдар болдог. Монгол хүмүүстэй холбоотой улаан хоолойн хорт хавдрын бие даасан шалтгаан байна. Монгол хүн халуун хоол, цай их уудаг. Нийтээрээ буцлам халуун цайг уур нь намдаагүй байхад оочиж уудаг. Энэ нь улаан хоолойн салстыг цочроож гэмтээж түлдэг нь улаан хоолойн хавдар үүсгэх гол шалтгаан болоод байна.

-Монгол орны аль бус нутагт улаан хоолойн хорт хавдраар их өвчилж байна вэ?

-Улаан хоолойн болон хоол боловсруулах дээд замын хавдрын өвчлөл баруун аймгууд буюу Увс, Баян-Өлгий, Ховд аймгуудад хамгийн их байна. Тэр тусмаа Увс аймагт улсын дунджаас ГУРАВ дахин илүү бүртгэгдээд байна. Баян-Өлгий аймагт улаан хоолойн хавдар их тохиолдож байгаа. Үүн дээр нэмэлт эрсдэлт хүчин зүйлийн таамаг дэвшүүлэхээс өөр арга байхгүй. Увс аймгийнхан цайндаа их ач холбогдол өгдөг. Өтгөн хольцтой цайгаа оочилж уудаг. Дээрээс нь давсны хэрэглээтэй шууд холбоотой. Маш өтгөн шорвог, хийцтэй цайг өргөн хэрэглэдэг. Баян-Өлгий аймгийнхан дээр таамаг дэвшүүлж буй нэг зүйл нь давсалж хатаасан адууны мах буюу каз. Энэ хоолыг нэгдүгээрт удаан хадгалдаг, чанар нь муудсан байх магадлалтай. Хоёрдугаарт давстай удаан хадгалдаг учраас улаан хоолойн хавдар үүсгэж байна уу гэсэн таамаг дэвшүүлж байгаа. Тэгэхээр давсны хэрэглээ маш чухал нөлөө үзүүлдэг байх магадлалтай. Япон улсад улаан хоолойн хорт хавдар их байдаг. Уг улсын иргэд далайн загсаа давсалж хатаадаг юм байна. Мөн Солонгосчууд кимчи буюу байцаагаа давсалж иддэг. Ер нь давстай холбоотой бүхэнд хавдар их тохиолдож, бие даасан шалтгаан болж байна.

image

-ЖИЛД УЛААН ХООЛОЙН ХАВДРААР 400 ОРЧИМ ХҮН ШИНЭЭР ОНОШЛОГДОЖ ТУХАЙН ЖИЛДЭЭ 300 ГАРУЙ НЬ НАС БАРЖ БАЙНА-

-Баруун аймгуудаас ирж буй хүмүүсийг насны хувьд ангилаад үзвэл хэдээс хэдэн насанд энэ өвчлөл их зонхилж байна?

-Насны хувьд аваад үзвэл хавдар нас ахих тусам магадал өндөр байдаг. Ер нь өндөр насны өвчин гэж ойлгож болно. Хамгийн оргил нас нь 65 ба түүнээс дээш. Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр хавдар залуужиж байна гэсэн зүйл бичигдэж, яригдаж байна. 20 гаруй насны залуучууд хавдраар өвчилж буй тохиолдол байна уу гэвэл байна. Статистик дата судалгааг үзэхэд хорт хавдраар өвчилж буй хүмүүсийн оргил нас нь 65 гэдэг нь харагдаж байна.

-Улаан хоолойн хорт хавдраар өвчлөхгүйн тулд иргэд юуг анхаарах ёстой вэ?

-Сүүлийн үед өгч буй мэдээлэл, зөвлөгөөгөөр 40-өөс насны иргэд жил бүр ходоодоо дурандуулах хэрэгтэй. Хамгийн түрүүнд ямар иргэд хамрагдах вэ гэхээр эрсдэлт хүчин зүйлд нэрвэгдэж буй хүмүүс үзлэг, шинжилгээнд хамрагдах ёстой. Өөрөөр хэлбэл архи уудаг, тамхи татдаг, Увс аймгийн иргэдийг бүгдээрээ үзүүлээрэй гээд хэлбэл буруудахгүй. Мөн айхтар өтгөн, давстай халуун цай уудаг, улаан хоолой, ходооны архаг эмгэгтэй, цээж нь хорсдог эрсдэлт бүлгийн хүмүүс жил болгон эмчийн үзлэг буюу ходоодны дурангийн шинжилгээнд хамрагдах хэрэгтэй. Эрт үед нь илрүүлбэл эмчлэгдэх боломжтой.

-Энэ хавдрын шинж тэмдэг яаж илэрдэг вэ. Хүмүүс мэдэх боломжтой юу?

-Боломжтой байлгүй яахав, нэг юмыг анхааруулж хэлэхэд хорт хавдар гэдэг өвчний хамгийн өвөрмөц содон зүйл нь эхэн үедээ зовиур илэрч шинж тэмдэг гардаггүй. Өвддөггүй гэсэн үг. Зовиур мэдрэгдсэн үед эмнэлэгт үзүүлнэ гэдэг хоцрох магадлалтай. Улаан хоолойн өвөрмөц бүтэц, байрлалтай холбоотойгоор гардаг шинж тэмдэгүүд байдаг. Улаан хоолойн хөндийд хавдар түрж ургавал хамгийн түрүүнд юм идэхэд тээглэж горооно. Юм идэхэд л гороогоод байвал улаан хоолойд сэжиг байна гэсэн үг. Мөн цээжээр өвдөж, жин хасч турдаг, хоолой сөөх, зогсох шинж илэрдэг, цустай бөөлждөг. Ямар хэмжээтэй, аль эрхтэн рүү үсэрхийлж ургасан гэдгээсээ хамаараад олон шинж тэмдэгүүд илэрдэг. Үндсэн шинжүүд нь горооно, өвдөнө, турна, хоолой сөөнө. Хэрэв таны биед ийм шинж тэмдэгүүд илэрсэн тохиолдол миний улаан хоолой, хоол боловсруулах зам асуудалтай боллоо гээд эмчид хандах ёстой.

image

-Улаан хоолойн хорт хавдраар өвчилсөн хүмүүс хэддүгээр шатандаа эмнэлэгт ирж байна вэ?

-Таны энэ асуултад хамгийн харамсалтай тоо баримтыг хэлэх нь дээ. Хортой хавдрыг ДӨРӨВ ангилдаг. Эмч нар I, II үеийг эрт үе III, IV үеийг хожуу шат буюу оройтсон үе гэж нэрлэдэг. Гэтэл улаан хоолойн хавдраар өвчилж буй хүмүүсийн 90 хувь буюу 10 хүний 9 нь оройтсон шатандаа ирж байна. Оройтсон шатандаа ирэхээр эмчилгээ хийх боломж хязгаарлагдмал. Тухайн хүмүүс тэр жилдээ нас барах магадлалтай. Түрүүн жилд 400 орчим хүн улаан хоолойн хорт хавдраар шинээр оношлогдож байна гэж ярьсан. Эдгээр хүмүүсийн 300-гаад нь тухайн жилдээ нас бардаг гэсэн үг. Үнэхээр харамсалтай тоо баримт. Улаан хоолойн эрхтний өвөрмөц байдал, олон амин чухал эрхтнүүдийн дунд байрладгаас шалтгаалаад их хэцүү. Жаахан л хугацаа алдахад чухал эрхтнүүд рүүгээ түрээд ургадаг.

-Хавдар судлалын үндэсний төв улаан хоолойн хавдрыг ямар түвшинд эмчилж байна?

-Дэлхийн нийтийн дундаж тоотой манай эмнэлгийн тоо хол зөрдөггүй. Эрт үед оношлогдох тусам эмчлэгдэх магадлал өндөр байдаг. Нэгдүгээр үедээ оношлогдсон улаан хоолойн хавдрыг 100 хувь эмчилж чадна гэж бардам хэлж чадна. Ингэхдээ мэс засал, туяа, хими эмчилгээний аль ч төрлөөр эмчлэх боломжтой байдаг. Мөн тухайн хүний нас нь боломжийн, хавсарсан өвчингүй мэс засал хийхэд цааргалах зүйл байхгүй тохиолдол тэрт хавдрыг бүрэн аваад эмчлэх боломжтой. Гэтэл IV үеийн хавдарт ийм зүйлийг хийж чадахгүй. Яагаад гэхээр улаан хоолойноос гадна өөр эрхтэн рүүгээ үсэрхийлж ургасан байдаг учраас эмчилгээ хийгээд үр дүн гарахгүй. Амь насыг нь уртасгахын тулд эмчилгээ, тусламж үйлчилгээг үзүүлдэг. Хорт хавдрын үе шат үнэхээр чухал байдаг.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Г.БАЗАРРАГЧАА

Сэтгэгдэл

wjxnsmy [60.163.200.80] 2023-07-29 14:04:53

Мэдээ.МН [url=http://www.gaz34n64kxt87ztp42892a0l13cw87qps.org/]uwjxnsmy[/url] wjxnsmy http://www.gaz34n64kxt87ztp42892a0l13cw87qps.org/ awjxnsmy

pbbobrwkec [60.163.200.80] 2023-07-29 14:04:52

Мэдээ.МН apbbobrwkec [url=http://www.g0q1fu583us700z4g4c004l0im79unucs.org/]upbbobrwkec[/url] pbbobrwkec http://www.g0q1fu583us700z4g4c004l0im79unucs.org/

ncgwnyprz [60.163.200.80] 2023-07-29 14:04:51

Мэдээ.МН ncgwnyprz http://www.g0s547722t6u86xx7n9t7wgp7gkkf48rs.org/ [url=http://www.g0s547722t6u86xx7n9t7wgp7gkkf48rs.org/]uncgwnyprz[/url] ancgwnyprz

dmtlddospl [222.65.20.223] 2023-05-16 02:48:48

Мэдээ.МН [url=http://www.ggbp12yvy306k22uf043rg17e9m28m0ms.org/]udmtlddospl[/url] admtlddospl dmtlddospl http://www.ggbp12yvy306k22uf043rg17e9m28m0ms.org/

tzjgjepqzq [222.65.20.223] 2023-05-16 02:47:43

Мэдээ.МН atzjgjepqzq [url=http://www.g31qzht44j2w049r2482p30b7etgvks0s.org/]utzjgjepqzq[/url] tzjgjepqzq http://www.g31qzht44j2w049r2482p30b7etgvks0s.org/

heinfrdxw [116.20.228.168] 2022-12-10 18:25:54

Мэдээ.МН aheinfrdxw [url=http://www.g6lr3fki023299175ng3082wlwdduy2is.org/]uheinfrdxw[/url] heinfrdxw http://www.g6lr3fki023299175ng3082wlwdduy2is.org/

exntdqexlz [39.130.122.51] 2022-12-02 19:25:20

Мэдээ.МН aexntdqexlz exntdqexlz http://www.gwspww3056p9sa19yz1vz75b45u541b3s.org/ [url=http://www.gwspww3056p9sa19yz1vz75b45u541b3s.org/]uexntdqexlz[/url]

fxejmevkp [36.71.143.27] 2022-12-01 10:21:22

Мэдээ.МН [url=http://www.gb32nq4087045wu5p7zbae9qrd8t5i30s.org/]ufxejmevkp[/url] afxejmevkp fxejmevkp http://www.gb32nq4087045wu5p7zbae9qrd8t5i30s.org/

jkqdrdcbp [118.122.97.57] 2022-07-25 17:22:31

Мэдээ.МН ajkqdrdcbp [url=http://www.g6qb7k431k930cdk53j67r42hlkn5hq1s.org/]ujkqdrdcbp[/url] jkqdrdcbp http://www.g6qb7k431k930cdk53j67r42hlkn5hq1s.org/

dmsyxfeeyc [220.176.196.214] 2022-06-09 10:58:04

Мэдээ.МН dmsyxfeeyc http://www.gv5o8653e1avimk1ha4a4k77e7h25w26s.org/ [url=http://www.gv5o8653e1avimk1ha4a4k77e7h25w26s.org/]udmsyxfeeyc[/url] admsyxfeeyc

wnnjvpsosp [220.176.196.214] 2022-06-09 10:57:48

Мэдээ.МН wnnjvpsosp http://www.g3ic4s9agqw9cq4m4141wxc91k13b818s.org/ [url=http://www.g3ic4s9agqw9cq4m4141wxc91k13b818s.org/]uwnnjvpsosp[/url] awnnjvpsosp

gdyvccqmy [220.176.196.214] 2022-06-04 05:19:44

Мэдээ.МН [url=http://www.gbd1ut970u5b5x6l0gs102l57b5pdo11s.org/]ugdyvccqmy[/url] gdyvccqmy http://www.gbd1ut970u5b5x6l0gs102l57b5pdo11s.org/ agdyvccqmy

ifsjxzbdw [115.195.40.85] 2022-05-07 19:39:52

Мэдээ.МН aifsjxzbdw ifsjxzbdw http://www.gki3j7wv0iib5978o58suf827f93cf69s.org/ [url=http://www.gki3j7wv0iib5978o58suf827f93cf69s.org/]uifsjxzbdw[/url]

ntnogokxne [115.195.40.85] 2022-05-07 19:29:33

Мэдээ.МН ntnogokxne http://www.gi2a3zmo719nhu39gfc578v8b56a044us.org/ antnogokxne [url=http://www.gi2a3zmo719nhu39gfc578v8b56a044us.org/]untnogokxne[/url]

Abrttib [195.2.67.223] 2022-03-20 02:34:55

Последний богатырь 2

Abrttib [195.2.67.223] 2022-03-20 00:22:37

Выживший

Abrttib [195.2.67.223] 2022-03-19 22:11:43

12 лет рабства

Abrttib [195.2.67.223] 2022-03-19 20:01:45

Хранитель времени

Abrttib [195.2.67.223] 2022-03-19 15:39:15

Главный герой

Abrttib [195.2.67.223] 2022-03-19 13:25:11

Выживший

Abrttib [195.2.67.223] 2022-03-15 06:09:33

На пятьдесят оттенков темнее

Abrttib [195.2.67.223] 2022-03-14 21:24:47

https://t.me/holostyaktntofficial2022

Abrttib [195.2.67.223] 2022-03-14 19:14:07

https://t.me/holostyaktntofficial2022

Abrttib [195.2.67.223] 2022-03-14 09:20:51

https://t.me/holostyaktntofficial2022

Abrttib [195.2.67.223] 2022-03-12 00:33:08

https://bitbin.it/xUNGaaQL/

Abrttib [195.2.67.223] 2022-03-11 17:31:07

http://bit.ly/legenda-destan-vse-serii

Abrttib [195.2.67.223] 2022-03-11 15:16:23

http://bit.ly/legenda-destan-vse-serii

Abrttib [195.2.67.223] 2022-03-11 13:03:59

http://bit.ly/legenda-destan-vse-serii

Abrttib [195.2.67.223] 2022-03-11 10:51:38

http://bit.ly/legenda-destan-vse-serii

Abrttib [195.2.67.223] 2022-03-11 09:00:23

http://bit.ly/legenda-destan-vse-serii

Abrttib [195.2.67.223] 2022-03-07 00:51:51

Бетмен дивитися онлайн Бетмен фільм Дивитися Бетмен

Aberttib [195.2.67.223] 2022-03-05 02:19:15

коли закінчиться війна в україні коли закінчиться війна скільки триватиме війна

Гнэ [66.181.176.91] 2021-03-06 15:53:05

Хоолой горойгоод байгаан шиг тэхдээ нээх тийм хурц биш санаа дагавуу, нээх халуун юм уудаггүй

ZAP [202.131.228.66] 2019-12-12 10:17:27

ZAP [202.131.228.66] 2019-12-12 10:17:27

Irgen [202.21.108.209] 2019-04-19 13:05:15

Hudlaa gar shdee. Oroin tsagaar tolbortei uzleg hiine. 1r shatandaa bgaa huniig 6 sariin daraa irj duranduul tegj bgaad tomrohoor n zadlaj avnaa l gedeg medrel dee

Оюунцэцэг [64.119.26.93] 2019-04-19 12:38:19

Ганзориг эмчдээ баярлаж явдагаа илэрхийлж ажилд нь амжилт хүсье таны ачаар эрүүл сайхан болсон шүү

Zochin [66.181.161.42] 2019-04-15 11:38:24

Manai turiin undur alban tushaaltnuud mungu idelgyi emnelegt bgaaj ,tuhuurumj awch ugwul MONGOL emch nar edgeer chadahgyi uwchin gej baihgyi . Emch nar maani yneheer baharhmaar . Mo goliin niit emch nartaa ajliin amjilt , sain saihniig hysen ereee.

Зочин [203.91.115.45] 2019-04-13 03:51:37

ТАнд баярлалаа,

би [77.162.34.196] 2019-04-11 21:10:46

Иранууд манайхан шиг их халуун цай уудаг учраас бас нарийнтдаг. Ямар сайндаа Ираны эрдэмтэд олон хүн хамарсан судалгаа хийж энэ онолыг баталсан шүү дээ. Тэрийг нь олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлүүдэд нийтэлж энэ онолыг дэмждэг болсон. Иранууд бичихдээ "манай иранууд халуун цайг шууд халуунаар нь уугаастай. Гэтэл Европ Америкууд цайндаа сүү, сахар хольж уудаг бөгөөд энэ нь уже цайны градусыг багасгадаг" гэж бичжээ. Олон жилийн өмнө би гэдэг мунхаг үүнийг хараад уншиж байж билээ гэж. Би бас их юм мэддэг мунхак шүү кк.

L;D;ERDENEBAT [207.244.89.107] 2019-04-11 14:18:08

ULAAN'XOOLOIN;XORT;XABDARIG'ZERGIN;ZOIULTTAI;XIMIN;ZEBCEGER;OBJILYYLDEGIG'ANXARAX;XEREGTEI

L'D'ERDEHEBAT [207.244.89.107] 2019-04-11 14:15:06

PIALO'PACC'EMIG'1995'OND'ODOHGIN'SYNJINGRAND;ZOJID'BUUDAL'BAIGULAGDAX'YED'DOKTOR'EMJ'DYGERIN;ERDENEBAT'NEJE'ENE'EMIG'SHINGEN'TARIUR'BAIDALAR'XYNI'TYRYY'BULJIRXAIND'TARIBAL'XYMYYC'IXLXURDAN;CAXALTAI;BOLDOG'BAINA;XEREB;EMEGTEI'XYND'PAILO'PACCIG;XET;IX;TUNGAR;TARIBA;'XYIC;OORJILOGDON;EREGTEI;SHINJTEI;BOLDOG'BAINA'DYRCLEX;URLAGIN;DUND;CURHULIG;1987;OND;URAN;BARIMALIN;ANGIG;TOGCCON;BALERI;1997;OND;TUXAIN;EMIG;OLNOR;XUDALDAN;ABJ;NUUN;DARJ;EMEGTEIJYDIG;ER;XYICTEI;BOLGON'IX;AIXTAR;TURSHILT;XIJ;BAIGAG;KAZAK;YNDECTENGYD;N;MEDEGYI;BAINA;TERER'2019'ON'XYRTEL;TAGNULIN;ERONXI;GAZARIN;DOOR;TUCGAI'PADBOLD'XONGILD;XYYXEDYYDED;ELDEB;TURSHILT;XIJ;BAIGAG;MONGOL'ULCIN'ZACGIN'GAZAR'MEDEX'XEREGTEI'TAGNULIN;ERONXI;GAZARIN;DOOR;XONGOL'PADBOLD'ENGIN'AILUD'NITIN'ORON'CUUZ'SHIG'AMIDARJ'ACAR;IX;BOOC;GUURC;EMGEG;OBJTEI;GAR;XOLGYI;XYMYYC'GER;ORONGYI;XYYXEDYYD;IX;BAIGAG;ANXARJ;ERYYL;MENDIN;EMJ;NAR;ANXARALDA;ABAX;XEREGTEI;BAINA

Geegiii [174.207.4.118] 2019-04-11 13:06:48

BAs neg shaltgaan ni mongolchuud dandaaaa haluuun zuil uuna!!!!! Europ amerikchuud bol haluuun zuil bainga uuh ni ulaaan hooloig gemteeej havdriiin neg shaltgaaan boldog gej uzdiiin baina leer!!! Er ni buleeen bolgoj uuj baival zugeer yum baina lee shuuu!

Зочин [103.229.121.118] 2019-04-11 10:57:56

казакстанд байсан соц..ийн үёийн цөмийн талбай байсан гэсэн энэ үүнээс болов уу.салхины доор байгаа биз дээ

zochin [202.9.42.78] 2019-04-11 08:59:40

PVREVDORJ MUNHTSETSEG emch nartaa bayarlaj yabdag shvv sain saihniig hvsie

ЗОЧИН [64.119.18.53] 2019-04-11 08:45:00

Урьдчилан сэргийлж болох юм байна хүмүүсээ эрүүл мэндийн боловсролдоо анхаарах хэрэгтэй санагдана. Зөвлөгөө өгсөн эмчидээ баярлалаа.

Delhgermaa [203.91.115.252] 2019-04-11 06:14:08

Ganzorig emchdee ajliin ondor amjilt khusiie

158743699 [203.217.138.1] 2019-04-11 03:01:18

шинжлэх ухааны үндэслэлтэй , судалгаа шинжилгээтэй зүйл дээр тулгуурласан үнэлэлт дүгнэлт өгдөг болохохоос биш нэгэн эмчийн дөр тутмын өвчний түүх дээр үндэслэсэн онош хаана ч тохирохгүй шүү дээ. Сүүлийн үеийн цолтой ч юм шиг, олон жил ажилласан ч юм шиг хүмүүс янз бүрийн мэдээллийн хэрэгслийг ашиглан өвчинд үнэлэлт дүгнэлт өгөх нь эмчилгээний янз бүрийн арга замыг зааж өгөөд байгаа нь нийгэмд х ямар их хор хөнөөлтэйг санах хэрэгтэй .Агуу Бавуу Лхагвасүрэнгийн надаас илүү хүнгүй мэт санагдах гэдэг үгийг санах хэрэгтэй. ДАРУУХАН БАЙЖ ЭНГИЙН АМЬДРАХ ХЭРЭГТЭЙ. ЭРҮҮЛ МЭНДИЙН ТАЛААР ЛАЙВ ХИЙХ ҮНЭЛЭЛТ ДҮГНЭЛТ ӨГӨХ ГЭДГИЙГ ХУУЛЬЧЛАХ ХЭРЭГТЭЙ. ЧАДДАГ ЮМАА ХЭРЭГТЭЙ ҮЕД НЬ ҮХЛИЙН ЦААЗ ИРСЭН Ч ГАРГАЖ ЧАДДАГ БАЙХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ ДЭЭ.

Erdenetsetseg [119.40.98.194] 2019-04-11 02:44:40

Ganzorig emchdee ajliin undur amjilt husiy

zochin [192.82.65.29] 2019-04-11 02:18:23

давс хэрэглээ нь хавдрын шалтгааны бараг дөрөв тавд орноо. Амьдрал мэддэггүй эмч бна. Улаан хоолой, ходоодны хорт хавдрын шалтгаан нь 1т тамхи их татаж, архи ууж байгаатай холбоотой, 2т шимэгчийн халдвартай холбоотой. Анкилстоме гэдэг шимэгч манай монголчуудад их байдаг ба улаан хоолой, ходоод, нарийн, бүдүүн шулуун гэдэсний салстад шимэгчилж амьдрахаас гадна төвх, мөгөөрсөн хоолойн гялтан хальсанд ч байдаг. Анкилстома салстыг гэмтээж, шалбархай үүсгэдэг улмаар үүссэн шалбархай нь хямдхан архи, пиво, тамхины никотинтэй шүлсэнд түлэгдэхээс гадна, хеликобактер зэргээс улаан хоолой, гэдэсний салст үрэвсэж маш хурдан хатингарших үрэвсэл болж үүнээсээ ургацаг үүсэж хавдар үүсэх шалтгаан болдог. Нөгөө талаас бидний махны хэт хэрэглээнээс хавдар үүсээд байгаа. Махыг цагаан, улаан гэж хуваадаг ба улаан махнаас хавдар үүсгэдэг бодис эрдэмтэд илрүүлсэн. Тийм болохоор хэрэглээгээ хянах хэрэгтэй болжээ гэдгийг ойлгох хэрэгтэй..

Зочин [66.181.188.122] 2019-04-19 09:13:30

Тэхээр баруун аймгийнхан тамхи их татаж архи их уудаг гэсэн үгүү

Зочин [103.229.122.144] 2019-04-11 05:55:48

Ulaan mah gej yamar mahiig helj bn ve. Hariulj tus bolooch

Hun bn [124.158.113.3] 2019-04-11 03:15:47

Deer bichsen nohort helhed tegvel zuun aimgiin ulsuudead ter ankilstoma chin baidaggui umuu yagaad tend ovchlol baga baigaan ter helikobakteriin tuhaid gevel sudalgaagaar 50 % HP humuus ovdson baihad 50% n HP tei hernee havdaraar ovchllogui baisan deerh ih medegch nar hemjeendee l baigaarai neg hun hagalj uzeegui baij chert chin!

Зочин [66.181.161.73] 2019-04-11 02:43:18

ойлгомжтой тайлбарлаж байна

Kazax [66.181.179.90] 2019-04-11 01:04:01

Kaz idexgui bgaa.Barag unen shuu... emsh min

Зочин [43.228.131.132] 2019-04-12 07:38:21

hun bn.gedeg huntei sanal neg bgaa shuu..

Jargalcaihan.D [66.181.161.22] 2019-04-12 01:47:20

Unshihad iluudehgui, medmeer zuil bna ali dologui l hool und hqregledeg um bish biz. Dabsiig hunsnii joroos hasna gesnig dejih heregtei ym bna .mah , haluun und hort zurshilda hynalt tabiy

57 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
57 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.