“Тод Каннам” эмнэлэгт хөхний хагалгаанд орж, хохирсон эмэгтэй шүүхэд хандахаар болжээ

У.Уранцэцэг / Боловсрол

-УЛСЫН ХЭМЖЭЭНД НИЙТ 57 ГОО САЙХНЫ МЭС ЗАСЛЫН ЭМНЭЛЭГ БИЙ-

Өнгөрөгч гуравдугаар 26-ны өдөр Тод Каннам арьс гоо заслын эмнэлэгт өөх соруулах хагалгаа хийлгэсэн 29 настай эмэгтэй харамсалтайгаар нас барсан тухай бид мэдээлсэн.

Талийгаачид өөх соруулах хагалгаа хийх үеэр хүндрэл үүсч улмаар зүрх нь тасалдаж эхэлсэн байдаг. Ийнхүү яаралтай Улсын төв нэгдүгээр эмнэлэгт хүргэгдэн эмчилгээ авалгүй дөрөвдүгээр сарын 1-ний өдөр нас барсан билээ. Тухайн эмнэлэг гоо сайхны хүнд төрөлд хамаарагдах өөх соруулах хагалгааг хийхдээ мэргэжлийн мэс заслын эмчгүй байсан нь тогтоогдсон юм. Иймээс Мэргэжлийн хяналтын байгууллагаас дээрх эмнэлгийн үйл ажиллагааг бүрэн зогсоох шийдвэр гаргасан билээ. Гэтэл өнөөдрийг хүртэл дээрх эмнэлэг үйл ажиллагаагаа явуулсаар байгаад талийгаачийн ар гэрийнхэн гомдолтой байгаа аж. Мөн ар гэрийнхнийх нь зүгээс эмнэлгийн үйл ажиллагааг зогсоохыг хүссэн албан бичгийг холбогдох байгууллагуудад өгөхөөр бэлтгэж байгаа аж.

Манай улсын хэмжээнд гоо сайхны мэс засал хийх тусгай зөвшөөрөлтэй нийт 57 эмнэлэг бий. Дээрх харамсалтай хэрэг гархаас хэдхэн хоногийн өмнө Мэргэжлийн хяналтын газраас гоо сайхны мэс заслын эмнэлгүүдэд шалгалт хийхэд мэс заслын мэргэжлийн эмчгүй, зориулалтын байргүй, хаяг байршил тодорхойгүй гэх нийтлэг зөрчил илэрч байсан тухайн мэдээлж байсан билээ.

Дээрх харамсалтай хэргийн дуулиан намжаагүй байхад саяхан “Гоо сайханд золиос хэрэгтэй” гэх нэртэй цахим хаягт нэгэн эмэгтэй Тод каннам эмнэлгийн хохирогч болсон тухайгаа бичиж шүүхэд хандахаар болсноо мэдэгджээ.

-“МАНАЙ ЭМНЭЛЭГ ГОО САЙХНЫ МЭС ЗАСЛЫН ҮЙЛЧИЛГЭЭГЭЭР ТУРШЛАГАТАЙ” ГЭЖ ХЭЛЖ БАЙСАН-

Тэрээр, дээрх цахим хуудаснаа “Би хоёр жилийн өмнө "Тод каннам" эмнэлэгт хөх сойх мэс засалд орсон. Тухайн үед би анхны хүүхдээ төрүүлээд, жил гаран болсон байсан. Хүүхэд хөхүүлсэн, хөхөө арчилж чадаагүйгээс хөх маань нэлээд унжсан. Тиймээс "Тод каннам" эмнэлэгт очсон юм. Тухайн үед "Тод каннам" эмнэлэг КТМС-ийн ойролцоо, Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн хажууханд байдаг байлаа. Намайг очиход тус эмнэлгийн захирал н.Тодномбат эмч надтай уулзаад, "Манай эмнэлэг гоо сайхны мэс заслын үйлчилгээгээр туршлагатай. Хөх сойх үйлчилгээг олон эмэгтэй хийлгэж, гоё болсон" гэж хэлж байсан. Мэс засал хийхдээ хөх тойруулж мэдээгүйжүүлэлт хийгээд, мэс заслаа хийсэн” гэжээ.

-ХӨХ ЧИНЬ ГОЁ БОЛНО ГЭСЭН Ч ОДОО ХАРАХААР ГУТРААД БАЙНА-

Тэрээр мөн хэвлэлд ярихдаа “Хагалгаа хийлгэсний дараа нь боолт хийлгэх хугацаандаа очиход хөхний маань толгойг тойроод улаан хүрэн өнгийн, маш зузаан шарх сорви тогтсон байсан. Эмч маань "Ингэдэг юм, санаа зоволтгүй" гэсэн болохоор эдгэрэхийг нь хүлээгээд нэлээдгүй хугацаа өнгөрсөн. Гэвч ямар ч өөрчлөлт гараагүй. Хөхөө хүнд харуулах нь бүү хэл, өөрөө ч хараад гутардаг.

Охид, бүсгүйчүүд гоё сайхан болох гэж яваад над шиг эрүүл мэнд, гоо сайхнаараа хохирох вий гэсэндээ ярилцлага өгч байгаа юм шүү. Эмнэлгийн зүгээс өөрийн чинь арьс, булчингийн онцлогоос шалтгаалсан байх" гэсэн тайлбар хэлдэг байсан. Сүүлдээ уурлаж, загнаж доромжилддог болсон. "Чамайг манай эмнэлэгт мэс засал хийлгэснийг хэн батлах юм. Мөнгө тушаасан баримт чинь байна уу" гэх мэтээр. Надад тийм баримт байхгүй. Гэхдээ тэр баримт нь надад биш тэр эмнэлэгт байх ёстой биз дээ. Тэр эмнэлэг үйлчилгээ үзүүлсэн хүмүүсийнхээ нэр, хаяг, ямар үйлчилгээ авсан зэрэг мэдээллийг хадгалж байх ёстой биз дээ. Гэтэл эмнэлгийнхээ хаягийг солиод нүүгээд явчихдаг, хүнийг хохироочихоод тоодоггүй, ийм ёс зүйгүй эмнэлэгт хүний амиа алдсаныг сонсоод үнэхээр бухимдаж байна. Ганц би хохироогүй байна. Хүмүүсийг хохирогч болгочихоод дараагийн хүнд мэс засал хийгээд яваад байж болохгүй биздээ. Иймээс би шүүхэд хандахаар болсон” хэмээжээ.

Гоо сайхны эмнэлгүүдийн стандартын бус чанарын шаардлага хангаагүй үйлчилгээ тэр дундаа хөхөнд силикон шахуулах үйлчилгээнээс болж хөхний хорт хавдрын өвчлөл нэмэгдэж буй эрдэмтэд анхааруулсан. Тиймээс энэ төрлийн үйлчилгээг стандартад хангасан эмнэлэгт мэргэжлийн эмчээс авах шаардлага бий болсныг дээрх жишээ харуулж байна.


Сэтгэгдэл

Jamesmom [84.39.112.90] 2019-07-30 15:19:54

Find Girls in Near Me Area for Sex: http://louiwalaka.tk/768q?&vqmzt=gavowImeD

Зочин [103.10.21.77] 2019-04-16 12:13:04

ХОХЬНЭЭ БУРХНЫ БҮЛЭЭЛЭЭР ОРОЛДВОЛ

irgen [202.179.26.123] 2019-04-16 10:06:38

EM eeree hohiroh songoltiig uursduu hiij uuruuruu naadchihaad hend buruug uguh bilee

GlennSpoon [89.238.154.37] 2019-04-15 15:03:03

We offer you the opportunity to advertise your products and services. Hi! Look at an amazing offering for you. I can send your commercial offers or messages through feedback forms. The advantage of this method is that the messages sent through the feedback forms are included in the white list. This method increases the chance that your message will be read. Mailing is made in the same way you received this message. Sending via Feedback Forms to any domain zones of the world. (more than 1000 domain zones.). The cost of sending 1 million messages is $ 49 instead of $ 99. All us sites that have a feedback form. (10 million messages sent) - $349 instead of $649 Domain zone .com - (12 million messages sent) - $399 instead of $699 All domain zones in Europe- (8 million messages sent) - $ 299 instead of $599 All sites in the world (25 million messages sent) - $499 instead of $999 Discounts are valid until April 20 Feedback and warranty! Delivery report! In the process of sending messages, we do not violate the rules of GDRP. This message is created automatically use our contacts for communication. Contact us. Telegram - @FeedbackFormEU Skype – FeedbackForm2019 Email - feedbackform@make-success.com It's time to finish.

Зочин [59.153.85.123] 2019-04-15 08:27:08

bga yum bgaagaaraa l bn biz uuruu bas uhamsartai bh yostoi shu humuusee

Зочин [59.153.85.123] 2019-04-15 08:29:08

chamaig hucheer avaachij oruulaagui biz de uuriinhuu saihan yumiig muuhai bolgoson ta uurtuu l gomd

Зочин [77.111.246.153] 2019-04-15 08:21:58

Унжсан ч гэсэн өөрийн ориг мээм нь зүгээр

Зочин [59.153.85.123] 2019-04-15 08:27:31

yaag unen

Зочин [139.5.219.227] 2019-04-15 03:14:04

Мээмээ аятайхан авч явалдаа сдааа

Зочин [103.26.195.129] 2019-04-15 00:28:54

Солонгос эзэдийг нь зайлуулвал таарна, хэдэн тэнэг монгол ажилчид нь худлаа ухуулага хийсэнд нь хариуцлага үүрүүлэх хэрэгтэй

Зочин [202.126.89.154] 2019-04-14 21:24:54

ТОД КАННАМ ийн бузар мөнгөний шугамууд хүний хамар, хох, нүд гэх эрхтэнгүүдээр нь тоглож ханахгүй бүр дотор эрхтэйгээр нь тоглож амь насаар нь хохироодог

Зочин [122.201.21.78] 2019-04-14 17:08:54

baigaa yum baigaagaaraa bh shig saihan yum alga daa. uvchin tuschaagui l bol end tendee hagaluulj zusuuleed, hasuulj shuluulah hereg er ni bna u huuhnuud ee

иргэн [66.181.161.66] 2019-04-14 20:28:19

эх эцгээс заяасан биеээ эрэмдэг болгох ямар хэрэг байна Өвчин туссан биш хагалуулж зүсүүлэх ямар хэрэг байна Эрүүл яваа л бол бүх юм сайхан

Зочин [66.181.178.44] 2019-04-14 13:26:58

Солонгос л бол мундаг доктор гэж хуйларч тэнэгтхээ боль. Ямар мундаг хүн Монголыыг зорьж ирэх вэ дээ.Монголчууд нь дүрвээд дуусаж байхад. Сайн эмч тэндээ 20-30 мянган ат\долл ын цалинтай Манайд Сайндаа 5000 гэнэ билээ. Хэрэггүй л амьтад ирж молхи биднээр тоглож кармаагий нь хоослож байх юм даа. Буух эзэн буцах мөртэй хэдэн монгол эмч нараараа тоглуулж байсан чинь дээр шүү.

bb [66.181.167.24] 2019-04-14 08:56:24

Xox bol xyyxed xoxyylex l yyregtei, Ene xyyxnyyd Yamar yumaa xiij biee seglyyldeg yum be.

Зочин [59.153.113.80] 2019-04-14 02:35:09

Balaima huh.chini tiim surtei muuhai boltsiimu haashain bee ugaasa teguul naad bienii chini ontslog l bn shd sulbagnasan guljiisam gants huuhed turuuleel ewdreed unjij sulbaigad myngan udaa hagalgaand yaj ch hicheeged orson nemerguidee ugiin sul mahtain bna shd huhnii daruulga sain zuuhguudee

Өөри йгөө хамгаал [66.181.185.253] 2019-04-14 00:41:07

Шүдний жмнэлгүүд гоо сайхны эмнэлгүүд элэгний вирус ихээр тарааж байгаагаас иргэд болгоомж лоорой. Eр нь л аюултай шүү. Ариутгал нь маш найдваргүй . Одоо хүүхдүүдийг маш олноор нь хөнгөлөлттэй үзэж эмчилнэ гээд байгаа нь маш асуудалтай шүү. Ариутгалыг жижиг эмнэлгүүд хийх боломж маш тааруу юм байна лээ шүү. Хүүхдүүд чинь элэгний болон бусад вирусууд авахаас болгоомжлоорой доо . Нэг удаагийн хэрэгслүүдийг яг нүдэн дээр чинь харуулж шинээр задалж хэрэглэх дүрэм журамтай шүү . Үүнийг үргэлж санаарай. Шүдний эмнэлгийн амнаас шүлс цус соруулдаг хошуу маш бохир. Тэр хошууг хүн бүрд 1 удаагийнх байх ёстой шүү. Эсвэл зүгээр өөрөө шүлсээ нулимж хаясан нь дээр дээ

Зочин [64.119.20.61] 2019-04-13 23:54:51

Xux yag unen ym bnlee shuu xagalgani daraa tuxain xunii bieiin ontslogoos shaltgaalj edgerdeg ym bnlee ter bullchin ednar n bi duuginxee xuxni xagalgaand yvj bsan gexdee zugeer bgaa biend mes xurgex bol mash buruudaa oxiduudaa tiim ch sxn zuil bish

Khh [59.153.113.35] 2019-04-13 20:07:03

Эмнэлэг нэртэй гоо сайхны газруудыг сайн шалгаж баймаар байна. Юу нь мэдэгдэхгуй эм тариа оруулж ирэн оор рекламны доор хийж байна, татварын баримт огдоггуй, гоо сайхны салонууд ч ноэт огдоггуй

зочин [122.201.22.144] 2019-04-13 19:52:09

Хүмүүс өөрсдөө бие эрхтэнээрээ оролдохгүй бол байж сууж чадахгүй болсон бол сайтар судалж ямар нэгэн үйлчилгээ авах ёстой биз дээ та нарын эрүүл мэндийн боловсрол муу хэдэн төгрөгний бараа харахаараа хаа ч хамаагүй очиж өөрсдийгөө эрсдэлд оруулдаг зан чинь энэ луйварчид оршин тогтнох хөрс шороо нь болоод байна ойлгож байна уу үхэрүүд ээ.

Зочин [121.69.80.70] 2019-04-14 02:25:05

Дөнгөж 1 төрчихөөд хөхнтй хагалгаанд ордог ямар тэнэг хүүхэн бэ. Рүн өөрөө хариуцлагагүй дээр нь ба эинэлэг таарсан юмнууд вэ

Зочин [113.65.28.185] 2019-04-13 18:18:12

Uul huge is baiguulaga ni ch luivarchid, uilchluulegchid ch gej hooson tolgoitoi erguu dagznuud

Зочин [113.65.28.185] 2019-04-13 18:16:38

Hamgiin boditnug bol: hohi chin. Chi yamar hunii biye deer turshilt hiij bga bish dee. Sain sudalj, omnoh humuusiiinh ni talaar balagaatai medej avah, ooroo bas sain sudalj ordog yum shu de. Bolovsrolgui baigaagiinnchin buruu yum.

Зочин [64.119.19.229] 2019-04-13 17:46:44

Шүүхэд хандаж хохирлоо барагдуулах нь маш зөв. Ийм луйврын, ашиг хонжоогоос болж хүний эрүүл мэндийг хохироосон газруудыг эхнээс нь шалгаад хаах шаардлагатай байна, өөр хохирогчид байвал дуу хоолойгоо гаргаж бас шүүхэд хандах хэрэгтэй, олон жил бид чимээгүй явсаар энэ манай эмнэлгийн систем нураж үйлчилгээний ямар ч хариуцлага байхгүй болсон байна

Зочин [202.179.25.228] 2019-04-13 17:35:24

Uuruu teneg yum bna

Зочин [66.181.186.194] 2019-04-13 17:17:17

tursun bie ee iim bolgoj saihan bolno gej zuudeldeg busgui hun bas bn aa

Лап [202.126.89.183] 2019-04-13 13:52:54

Shydnii emnelegyyd chini TYTs nees olon bolloo! Ed nariig khyanakhgyi bol yu ch khiij zavarulj magadgyi dee? Naad zakh ni bagaj aa ariutgaj bna u?

Зочин [124.158.110.117] 2019-04-13 13:42:57

Төрөөд дөнгөж 1 жил болчихоод хөхний хагалгаа хийлгэдэг чиний ухаан эрүүл үү? Хүүхдээ 2 нас хүртэл хөхүүлэх хэрэгтэй шүү дээ.

Зочин [202.9.43.188] 2019-04-13 14:34:50

sanal neg bna. ooriinh ni hohi. teneg ni todii chinee

зочин [202.179.25.127] 2019-04-13 13:31:02

хөхөө хүнд харуулах нь битгий хэл өөрөө харахаас ч ой гутдаг гэчихжээ. Хөхөө хүнд харуулдаг янхан мэргэжилтэй юм биш биз. Гол нь хүүхдээ хөхүүлж цатгаж байвал болох юмыг хэнд харуулж маяглах гэж оролдож тийм болгодог байна даа. Хөөрхийлөлтэй юм

Эмнэлгүүд хачин шүү [64.119.16.251] 2019-04-13 13:25:34

Шүдний эмнэлгүүд ч их хэцүү юм байна лээ. Алдаагаа засахын оронд бушуухан загнаад доромжлоод унадаг юм байна лээ. Жирийн үйлчлүүлэгч мэс заслын нарийн ширийнийг мэдэхгүй байдаг . Гэтэл эмч нар түүнийг нь далимдуулаад мэс заслаа хийчихээд үйлүүлэгчийн үгийг сонсохоо болиод харин ч яршиг төвөг мэт харж дарамталж айлгадаг юм байна лээ. 1нт мөнгийг нь авчихсан юм чинь л болоод явчихдаг тийм хачин хандлагатай юм байна лээ солонгос эмч болохоор мэс заслаа 1д 1энгүй тайлбарлаад дараа нь яах ийхийг хэлж өгөөд үзлэгийн хугацааг яс баримтлахыг сануулж тогтмол хянадаг юм байналээ. Бас солонгос эмч шүд имплант хийсэн бол шүднийхээ сeртификатыг албан ёсоор өгдөг юм байналээ. Та өөр газраа с эмчилгээ авахаар бол энэ сэртификатаа үзүүлээрэй гэдэг юм байна лээ. Их сайхан санагдсан даа.

Зочин [1.25.112.135] 2019-04-14 21:33:58

goo saihnii emneleg yarij bhd dalii shaaj opj ireed bhiin.tegvel nemeed mal emneleg yari chi!!!

Зочин [202.126.89.122] 2019-04-13 13:19:52

Мөнгө цагаан, нүд улаан.

эмэгтэйчүүд [202.131.226.166] 2019-04-13 13:01:39

эцэг эхээс заяасан эрүүл эрхтэнээрээ битгий ингэж тоглож байгаачдээ охид эмэгтэйчүүдээ зөв хооллоод хөддөлгөөн хийгээд болох юмыг болгохгүй болгож эрүүл мэнд амь насаараа хохирч байх ямар шаардлага байна ямар ч их мөнгөтөй юм бэ тэгээд ч эмчилгээ хийж байгаа хүмүүс нь эмчлэх эрхтэй эмч мөн юм уу хэрвээ эмч мөн бол мөнгөний цагаан солио туссан сэтгэцийн эмгэгтэй эмч байгаа юм байна хүний эрүүл мэнд амь насаар тоглосон эмч нарийн нэр хүндийг унагаасан эмч нэр зүүсэн шунлын бузарт зохих ялыг нь өгөх хэрэгтэй, эцэст нь хэлэхэд охид бүсгүйчүүд дахин ийм золиосд битгий өртөөрөй өөрийгөө өөрөө хамгаалах хэрэгтэй шүү

Зочин [183.13.203.42] 2019-04-13 19:42:23

p

Иргэн [202.9.43.181] 2019-04-13 11:23:57

Нийслэлийн эрүүл мэндийн газрын хувийн эмнэлэг хариуцсан Батцоож гэдэг нөхөрт хариуцлага тооцох естой шүү !

Blt [66.181.161.19] 2019-04-13 10:51:03

Zugeer bgaa yumiig Zugeer bailgaj boldgui yumuu xoxin l bolj dee

Зочин [66.181.186.13] 2019-04-13 11:25:38

ЧАДВАРГҮЙ ЛУЙВАРЧИН БАЙНА ДАА


38 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
38 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.