ЭЕШ-ын бүртгэл өнөөдөр 18.00 цагт хаана

Т.Хулан / Боловсрол

Монгол Улсын их, дээд сургуульд элсэгчдийн онлайн бүртгэл 2019 оны хоёрдугаар сарын 14-нд эхэлсэн бол өнөөдөр /2019.04.15/ 18:00 цагт дуусна.

Энэ онд 12 дугаар ангиа төгсөж буй бүртгүүлэгч www.eec.mn цахим хуудасны "шалгуулагчийн булан"-гаас QR код бүхий "Бүртгэлийн хуудас"-аа хэвлэн авч сургуулийн захирлаар гарын үсэг зуруулан, тамга даруулж баталгаажуулна.

Харин өмнөх онд төгссөн шалгуулагчийн бүртгэлийн хуудас QR кодоор баталгаажсан байх ба шууд хэвлэн авна гэж Элсэлтийн Ерөнхий Шалгалт /ЭЕШ/-ын журамд заажээ.

Элсэлтийн Ерөнхий Шалгалтын шалгуулагчид шалгалт өгөх байр, анги, танхим, суудлын хуваарийг баталгаажуулсан хуудсыг өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан 2019 оны 5 дугаар сарын 15-наас хойш www.eec.mn цахим хуудасны "Шалгуулагчийн булан"-гаас авна.

Шалгалтын хугацаа дуусмагц анхны дүнг шууд мэдээлнэ. Харин шалгалтын хэмжээст оноог шалгалтыг зохион байгуулснаас хойш 24 цагийн дотор www.eec.mn цахим хаягын шалгуулагчийн буланд байрлуулах юм байна.

Шалгуулагчдын Монгол хэл бичгийн шалгалтын хуудсыг 2019 оны 5 дугаар сарын 6-наас, Элсэлтийн Ерөнхий Шалгалтын батламж хуудсыг 2019 оны 6 дугаар сарын 24-нөөс эхлэн тараах ажээ.

ЭЕШ-2019 шалгалтын хуваарь:

image


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.