С.Зоригийг хөнөөсөн хэргийг судлах түр хорооноос Л.Оюун-Эрдэнэ нэрээ татлаа

П.Урнаа / Улстөр

-ХЗБХ: С.ЗОРИГИЙГ ХӨНӨӨСӨН ХЭРГИЙГ СУДЛАХ ТҮР ХОРОО БАЙГУУЛАХЫГ ДЭМЖЛЭЭ-

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар, УИХ-ын гишүүн Л.Болд нарын зургаан гишүүний санаачилсан С.Зоригийг хөнөөсөн хэргийг судлах Түр хороо байгуулах тухай тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Олон улсын парламентын удирдах зөвлөлөөс "Монгол Улсын дээд шүүхийн шийдвэрээр, 2017 онд эцэслэн шийдвэрлэсэн С.Зоригийг хөнөөсөн хэргийн шүүн таслах ажиллагаа нь хүний эрхийн хэмжүүр болон шударга шүүхийн зарчимд нийцээгүй" хэмээн үзжээ.

Иймд тус зөвлөл уг хэргийг шударга шүүхээр шийдвэрлэх, цаашид ч шийдвэрлэнэ гэдгийг баталгаажуулах үүднээс УИХ дэргэдээ парламентын хянан шалгах чиг үүргийг хэрэгжүүлэх шинэчилсэн хороо байгуулахыг уриалжээ. Энэ дагуу УИХ-ын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар, С.Зоригийг хөнөөсөн хэргийг судалж, санал дүгнэлт боловсруулан чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий Түр хороо байгуулах тогтоолын төслийг УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Ц.Нямдорж, Л.Оюун-Эрдэнэ, Я.Санжмятав, А.Сүхбат нар санаачлан, боловсруулсан байна.

Монголын төр, нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг Улсын дээд шүүхээс 2017 онд эцэслэн шийдвэрлэсэн ч уг шийдвэрийг дагасан маргаан Монгол Улсын иргэдийн дунд төдийгүй Олон улсын хүний эрхийн хороо, Олон улсын парламентын холбооны Удирдах зөвлөлийн анхаарлын төвд байгаа гэдгийг УИХ-ын гишүүн Л.Болд танилцууллаа.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, тус хорооны ажиллах хүрээ, хугацаа, төлөвлөгөө нь ОУПХ-ны дүгнэлтэд тодорхой байгаа эсэхийг тодруулав.

Хууль санаачлагч УИХ-ын гишүүн Л.Болд "ОУПХ-ны Удирдах зөвлөлийн хүргүүлсэн дүгнэлтэд С.Зоригийг хөнөөсөн хэргийг хянан шийдвэрлэсэн асуудлыг судлаж, чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахыг тодорхой тусгасан. Эргэлзээтэй асуудал байхгүй" гэлээ.

Байнгын хорооны хуралдааны үед УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ Түр хорооны гишүүнээс нэрээ татлаа. Түүнчлэн УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин түр хороонд орох санал ирүүлснийг олонх дэмжсэнээр байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд хүргүүлэхээр тогтов.


Сэтгэгдэл

хх [202.55.191.194] 2019-04-18 09:50:37

энэ хурц ер нь ямар учиртай хүн байнаа

хх [202.55.191.194] 2019-04-18 09:49:13

экс ерөнхийлөгчөөс гарцаагүй болж таараад байгаа юмдаа цаг хугацаал харуулждээ

Зочин [66.181.176.160] 2019-04-17 22:35:25

Шийдвэрлэхдээ нэг талыг барьж шийдсэн юм чинь шалгахдаа нөгөө талыг барьж шалгах нь зөв. ингэжээж жинлүүр тэнцэнэ.

зочин [107.167.109.81] 2019-04-17 21:38:09

нямдорж түр хороонд орох нь зөв

зөв шд [66.181.161.62] 2019-04-17 16:31:02

оюун эрдэнэ сайдад улсын даалгасан хийх ажил зөндөө байна наадуултай чинь зоригыг чи алсан гээд хэрэлдээд суух зав байхгүй шд

зочин [66.181.161.62] 2019-04-17 16:21:43

болд гуай юм юм руу үсчээд арай буруу зөнж байгаа юм биш биз

Зочин [119.40.98.162] 2019-04-17 15:41:01

Засгийн газрын гишүүд орох нь буруу ялангуяа мэнгэт саад

nz ni [202.180.220.172] 2019-04-17 15:22:03

manai ene ch inges geed l zugataana l daa. ugiin tiim hun

Зочин [202.179.25.129] 2019-04-17 14:31:34

Хэт нэг талын нөхдүүд орсон байна.

зочин [202.55.188.42] 2019-04-17 13:11:27

Зөв ,шударга , хүн чанарын салхи салхилж буй хүмүүсийг оруулсан байна, Монголын ард түмэн баяртай байна.Баасанхүү, Пүрэвдөрж ,Эрдэнэ гэчжээ, дайсны талынхан, эд нар жинхэнэ үймүүлж чадах чанараараа л ард түмэнд танигдсан өмхий ХАРХ -нууд.

Зочин [202.9.43.121] 2019-04-17 19:11:50

yg

Зочин [103.229.121.204] 2019-04-17 13:06:11

Нямдорж сайд байлаа гээд Тарвагадоржийн шүүн таслах Шүүхийн шийдвэрт нөлөөлж чадахгүй шдээ. Түүнийг хуулиар хориглосон байдаг. Одоо манай улс Тарвагадоржийнхоос тусдаа өөрийн гэсэн улсын шүүхтэй болмоор юм.

Зочин [202.9.42.113] 2019-04-17 12:57:58

Хаха энэ оюунэрдэнийн унэрлэх чадвар гайхамшигтай хэрвээ нямкагийн хомрогонд гэмт хэргийг замхруалсан нуун дарагдуулсан гээд хожим хам хэрэгт татагдана шуу дээ

Уншигч [91.20.59.220] 2019-04-17 12:42:34

Нямдорж өөрөө ордог нь яаж байгаа юм? Сайд байх явцад илрүүлэх гэж чармайгаагүй биз дээ. Одоо олдог илрүүлдэг шударга хүн болж тоглоод. Болж үз. Наад жүжгийг чинь хэн хүлээж авах юм. Дургүй хүрч байна.

зочин [202.9.44.241] 2019-04-17 12:34:30

ёстой зөв зүйтэй хүмүүс оржээ. одоо энэ муухай эрүүдэн шүүлт хилсээр хэрэг тохсон бузар гэмт хэрэг үнэн мөнөөрөө үндэс язгуураараа гарч ирэх боллоо. дээрээсээ элбэгдоржоос эхлээд явна. бас дээр нь шууд гэрч болох хүн гараад ирсэн. элбэгдоржид одоо бултах газар байхгүй. харин зугтаачихаж л мэднэ. наадуул нь ч үхэхээс бусдыг үзсэн хашрууд болохоор одоо аль хэдийн хилийн хориг тавьчихаад хэзээ хөдлөхөө хүлээж байгаа байлгүй. тэгээд ч энэ хооронд хэн юу юу ярьж, ямар хуйвалдаан хийж байгааг нь анаад байж байгаа.

Зочин [117.111.28.11] 2019-04-17 11:59:13

Хөөрхийсдөө чааваас хэдэн рор ороо н ороогоороожороо н жороогоороо гэгчээрл юм болох юмдаа ! Та хэдч иймэрхүү рор алхам хийсээрл Монголийн ард түмнийг самууруулж дуусаад эцэсийн үр дүн юу болохийг мэдэж бгаа боловууваа зайлуул батзандан гөлөг бол бүр шөнө унтаж чадахгүй яанаа би гишүүн биш болчихлоо гэж зүүдлээд бүр хог болж бндаа !

зочин [202.9.44.241] 2019-04-17 12:35:51

тууштай улсууд орж дээ. бцаж няцахгүй, эцсий нь харж сална

Зочин [182.160.39.196] 2019-04-17 11:51:45

БААСАНХҮҮ ПҮРЭВДОРЖ ЭРДЭНЭ МЭТИЙН ГӨЛӨГ БОЛДОГГҮЙ ХҮМҮҮСИЙГ ОРУУЛААЧ.НААД ХЭД ЧИНЬ НЯМКАГИЙН ХОНИНЫ ХОНХРЫНХОН БАЙНА.

Зочин [66.181.161.42] 2019-04-17 15:27:28

Zuv uu hu....zuv

Иргэн [103.26.195.50] 2019-04-17 12:39:30

Хэдэн хамуутай гөлөгны нэр бичсэн б.на.кк

зочин [202.9.44.241] 2019-04-17 12:37:21

баасанхүү даанч хүний өмнөөс сандраад хэвлэл болгон руу гүйгээд байгаа юм. өнөөдөр өгсөн яриаг нь үзвэл мань хүн хурцтай баахан уулзчихаж. мэдээж үүрэг даалгавал авсан гэж нөгөөдүүл нь хардаад байгаа юм байна л даа

Зочин [103.111.68.3] 2019-04-17 12:24:08

ЧИ ХУРЦЫН ГӨЛӨГНҮҮД ОРУУЛЖ САМРУУЛАХ САНААТАЙ ЮУ?


22 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
22 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.