Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайханыг чөлөөлөх саналыг өргөн барьжээ

Т.Хулан / Улстөр

УИХ -ын гишүүн Б.Пүрэвдорж Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайханыг албан тушаалаас нь чѳлѳѳлүүлэх саналыг УИХ дарга Г.Занданшатарт өчигдөр /2019.04.16/ ѳргѳн барьжээ.

Тэрбээр, саналдаа “Монголбанкны Ерөнхийлөгч ажил анх авсан үедээ гадаад валютын албан нөөцийн талаар хариуцлагагүй, улстөржсөн мэдэгдэл хийгээд зогсохгүй, валютын захад ам.доллар хомсдох мэдээлэл нийтэд цацаж, энэхүү эс үйлдлээрээ төгрөгийн ханшийг огцом сулруулсан, бодлогын хүүг нэг хувиар нэмэгдүүлсэн, аж ахуй нэгжүүд үйл ажиллагаагаа зогсоох хэмжээнд хүрч, валютын зээл авсан зээлдэгчид ханшийн эрсдэлд орж байгаа нь энэ албан тушаалыг хаших, ажил үүргийг гүйцэтгэх мэдлэг, чадвар, ажлын туршлагагүйг нотолж, үүрэгт ажлаа хангалтгүй биелүүлж байгааг харуулж байна” гэжээ.

Тиймээс УИХ дахь МАН-ын бүлэг тус асуудлыг байнгын хороо болон УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх үгүйгээ эхлээд шийдэх гэж байна. Монгол банкны Ерөнхийлөгч нь чуулганаар томилогддог албан тушаал учраас чөлөөлөхдөө байнгын хороо, чуулганы хуралдаанаар хэлэлцэх болов уу гэсэн хүлээлт байна.

Тайлбар


Сэтгэгдэл

хх [202.55.191.194] 2019-04-18 01:41:49

төрийн мөнгийг хувийн хэвшилд тэрбум тэрбумаар нь өгсөн хүн , энэ хүнтэй яасан оройтож хариуцлага тооцож байна вэ насаар нь хорих хэрэгтэй

Зочин [202.9.43.74] 2019-04-17 23:16:35

Баяртсайхан Монполиметийн Гарамжавын тэр их өрийг яаж далдруулсан бэ?Хүмүүс ч сайхан мартамхай юм даа.

зочин [66.181.161.62] 2019-04-17 09:53:59

тэгээд сая тэтгэврийн сан алга болчдог капитал банкийг зүгээр зүгээр гээд сууж байсан нөхөр нөгөө банк нь дампуурчихсан чинь сандраад дээр нь хүрэлбаатар сайд монгол банк хохирол төлнө гэсэн чинь сонин царайлаад уурлаад яваад байсан ш дээ баярсайхан гуйа чинь

зочин [66.181.161.62] 2019-04-17 09:51:00

баярсайхан доллар бэнзин өсөж байхад ерөөсөө тоохгүй шоолоод инээгээд байсан ш дээ сүүлд сонсохнээ угаасаа монгол банкинд дарга нарын хүүхдүүд шавчихсан тоглож наадаад мөнгөний бодлого модлого мэдэхчгүй нөхдүүд байсан юм байна лээ чааваас

Үндсэн хууль [202.179.27.178] 2019-04-17 09:41:41

Монгол банкны Ерөнхийлөгч энэ тэрийг албан тушаалаас нь огцруулах нь УИХ-ын гишүүний чиг үүрэг мөн үү?Манай УИХ мөн ч их хадуурч,замарч завхарах юм даа.Албан тушаалтныг огцруулуулах гэж түүнийг Ховдынхон сонгосон болж таарлаа.Тэгвэл сайн ховч хүнийг л сонгохчих хэрэгтэй.Эсвэл тийм хүн нь энэ нөхөр үү?

Зочин [139.5.217.182] 2019-04-17 07:06:17

2016оны 7 р сардАН-н ченж банk,санхүүгийн бүлэглэл албан тушаалаа хүлээлцэх үедээ Баяртсайханыг валютын нөөцийг хэлж улсын нууцыг задаллаа гэж улс төржүүлж байгаад 1$=2000төг байсныг 1$=2500төг болгоод Золжаргал ажлаа өгсөнийг бүгд мэдэх байхаа харин энэ гэмт хэрэгийг үйлдсэн АН-н банkны том луйварчдыг шалгаж тогтоох ёстой шүү!!!!??? Kомисс гаргаж шалгаж тогтоох ёстой!!! Баяртсайханы буруу байхгүй харин гавяа бол байгаа н үнэн шүү??Бууж өгч болохгүй үнэний төлөө тэмцэх хэрэгтэй??/

Irgen [112.72.11.110] 2019-04-17 06:45:39

Hereggui amitan. PUREVDORJ.

Зочин [119.40.103.6] 2019-04-17 05:45:33

Албан бичигт үг үсгийн алдаа 5, өгүүлбэр зүйн алдаа 3, утга санааны алдаа 2, тоо баримтын худлаа мэдээлэл 3 байна. Энэ бол УИХ-ын гишүүний албан бичиг.

Зочин [103.229.122.61] 2019-04-17 06:23:17

ХУУЧИНААР БОЛ МУУ АВАХААР БИЧИГ ҮЙЛДСЭН БАЙНА Ш ДЭЭ, ЭНЭ ТЭЭМС ЧИНЬ.

Зочин [202.126.89.79] 2019-04-17 04:39:27

Зөв эрт ингэх байсан юм.

Зочин [202.126.89.241] 2019-04-17 04:22:00

Зөв л үндэслэлүүд хүргүүлсэн байна.

Зочин [150.129.142.113] 2019-04-17 04:05:08

Цаг нь болсон.

161515165165165 [183.177.100.10] 2019-04-17 03:49:34

ЗА ГИШҮҮН ГУАЙ ТА СОНГОГДСОН ТОЙРОГТОО ЮУ ХИЙЖ БҮТЭЭВ

Зочин [202.126.88.58] 2019-04-17 04:33:36

СаЙн хууль батлалцаж элдэв ждү зээл цуслахгүйхэн шиг байх нь их хурлын гишүи эрэм үүрэг болохоос.цаган сараар хулгайн мөнгөнөөсөө жаахан гурил будаа тараах нь гишүүдийн үүрэг биш

Зочин [103.229.123.78] 2019-04-17 04:18:16

амаараа жаал пааналдаж иргэдийг мунхруулсан


15 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
15 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.