Дарханы цэцэрлэгүүд эцэг эхчүүдээс хандив нэрээр хууль бус мөнгө хураадаг байжээ

П.Урнаа / Хууль

Дархан-Уул аймгийн нийт 16 цэцэрлэг эцэг эхчүүдээс хууль бус хандивын мөнгө авч байсан зөрчил илэрчээ. Тодруулбал, Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн албаны дарга, ахлах комиссар Ц.Цэцэгдэлгэрэхээр ахлуулсан ажлын хэсэг, тус аймаг дахь Иргэний хяналтын зөвлөлийн гишүүд хамтран иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн мөрөөр шалгал зохион байгуулсан байна.

Аймгийн төвийн нийт 18 цэцэрлэг, есөн сургуулийн “Үдийн цай” хөтөлбөр, хандив тусламж болон худалдан авах үйл ажиллагааны нөхцөл байдлыг газар дээр нь хянасан аж.

Шалгалтаар, аймгийн хэмжээнд 2017-2018 онд эцэг, эхчүүдээс 132,8 сая төгрөгийн хандив авсан нь илэрсэн байна.

Түүчнлэн цэцэрлэгүүд нь хүүхдийн хоол, хүнсний материал бэлтгэх, худалдан авах үйл ажиллагааг явуулахдаа босго үнийн дүнгээс хамаарч харьцуулалтын арга болон нээлттэй тендер сонгон шалгаруулалт зарлахгүйгээр иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай жилд дунджаар 30-120 сая төгрөгийн худалдан авалтыг шууд гэрээ байгуулж байжээ. Энэ нь

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8.5-д “...нээлттэй тендер шалгаруулалтын журмыг хэрэглэхээс зайлсхийх зорилгоор нийт төсөвт өртгийг хувааж хэд хэдэн тендер шалгаруулалт явуулахыг хориглоно”

гэж заасныг зөрчсөн байна.

image


Сэтгэгдэл

Зочин [103.26.195.237] 2019-04-17 15:20:40

Ганц дарханых биш улс даяараа сургууль цэцэрлэгүүд хандив нэрээр луйврын ашиг хийж олж байгаа шүү дээ бас төрийн нэртэй зарим татвар хураамжууд ч луйвар л байгаа шүү дээ луйвар луйвар бас дахин луйврын системээр л оршиж байна монголын банкны тогтолцоо бол бүхэлдээ журамлагдсан хуульчлагдсан баталгаажсан луйврын тогтолцоотой

bayraa [202.9.44.223] 2019-04-17 14:59:34

Ugaasaa abdag sh dee 85-r tsetserleg mun l abdag erhlegch ni shuud tiim ym abaad uguud oruul geed absan

Зочин [103.229.123.86] 2019-04-17 13:40:40

Хөдөө орон нутаг, нийслэлд адил байхшүү. 143р цэцэрлэг 50%нь харъяаллын бус байдаг, хандив танил тал гэх маягаар олон жил хахууль авч байгаа. Ангийн эд зүйлс ч авахуулсан.

зочин [202.70.34.29] 2019-04-17 12:27:43

За үнэн дээ наадуул чинь аль ерин хэдэн оноос л эхэлсэн Хаянд дэмжлэг үзүүлэх ёстой гээд байнга мөнгө хураадаг байсан

зочин [192.82.65.160] 2019-04-17 12:18:01

Энэ яахав Эцэг эхчүүд цэцэрлэг хоорондоо учраа олно за. Тэр алдарт ЖДҮ гийн асуудлаа л ярь. Жилдээ ганц авдаг юм. Хууль байсан ч байгаагүй ч өгнө. Энэ улс хоорондын асуудал биш зүгээр л орхи за

Зочин [124.158.110.82] 2019-04-17 12:12:23

хотод ч гэсэн ийм засвар, тийм ч тоглоом, тавилга авч өгөх гэсэн юм гээд байнга мөнгө нэхэх юм. хэцүү юмаа


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.