Д.Сумъяа Японы бөхөд ялагдав

М.Амаржаргал / Спорт

Арабын Нэгдсэн Эмират улсын Фужирах хотод өчигдөр жүдо бөхийн Ази, Номхон далайн бүсийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ. 35 орны 273 тамирчин /эрэгтэй 174, эмэгтэй 99/ нийт 14 жинд шилдгүүдээ тодруулж байна. Манай улсаас олимпийн мөнгөн медальт, дэлхийн аварга, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Д.Сумъяа тэргүүтэй 17 жүдоч өрсөлдөж байгаа.

Тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 60, 66кг, эмэгтэйчүүдийн 48, 52, 57 кг-ын жингийн барилдаан болж, медальтнууд тодорсон. 57 кг-ын жингийн бөхчүүдийг тэргүүлэн барилдсан Д.Сумъяа эхний барилдаанаа Японы бөх Томизава Канатай хийж, ялагдлаа. Энэ жинд барилдсан Л.Энхрийлэн Энэтхэг, Казахстаны бөхчүүдийг ялж, Японы Т.Канатай хагас шигшээд таарч ялагдсан. Гэхдээ манай бөхТайваны бөхийг ялж,хүрэл медаль хүртжээ.

52 кг-ын жинд барилдсан Л.Сосорбарам мөнгө, эрчүүдээс 60 кг-д Э.Ариунболд, 66 кг-д Ё.Басхүү нар хүрэл медалын эзэд болжээ. 66 кг-д Н.Мөнхбаяр шагналт тавдугаар байр эзэлжээ.Тэмцээний хоёр дахь өдөр буюу өнөөдөр эрэгтэйчүүдийн 73, 81, эмэгтэйчүүдийн 63, 70 кг-ын жингийн барилдаан болж, медальтнууд тодорно. Манай бөхчүүдээс 73 кг-д Ц.Цогтбаатар, 81 кг-д О.Ууганбаатар, 63 кг-д Б.Ганхайч, 70 кг-д Ц.Батцэцэг нар барилдана.

Ази, Номхон далайн бүсийн аварга шалгаруулах тэмцээний эхний өдөр Какахстан, Япон, БНАСАУ, Узбекистан, БНХАУ-ын баг тус бүр нэг аваргатай болсон бол Монгол, Тайван, БНСУ, Киргызстаны багууд мөнгө, хүрэл медаль хүртэж, VI-IX байрт бичигдэж эхэллээ.


Сэтгэгдэл

Какахстан [66.181.161.87] 2019-04-22 14:48:00

Какахстан гэж ямар орон байдын бэ сэтгүүлчээ...

Номт Ширанад Н. Ц. [202.9.43.245] 2019-04-22 10:30:17

Манай Сумъяа ҮНЭХЭЭР САЙН бөхөө. Монгол улсынхаа нэрийг Олимп, дэлхийн дэвжээнд олон ч удаа цууриатуулж, монголчууд биднийг үргэлжид огшоон баярлуулж байсан, байх ч болно.,Энэ хүн бол бидний хайрлан хүндлэх ёстой МОНГОЛ ЭМЭГТЭЙ. Түүнийг элдвээр гоочлох эрх хэн нэгэн эргүү балмад амьтасад байхгүй. Амаа олохгүй тэнэгтэж байгаа сүгүүд өөрснөө түүний эрдэм чадал, нэр алдрын сиймхийд ч хүрэхгүй юмнууд биз.. СУМЪЯАДАА эрүүл энх, эрч хүчтэй байж АМЬДРАЛЫНХ НЬ УТГА УЧИР БОЛСОН ЖҮДО ДОО АМЖИЛТЫН ДЭЭДЭД ХҮРЭХИЙН ЕРӨӨЛИЙГ ӨРГӨЕ ӨӨ!

Зочин [66.181.187.19] 2019-04-22 10:22:36

Ялагдал амжилт авчирдаг юм.бэлтгэлээ сайн хий

Зочин [59.153.113.151] 2019-04-22 08:13:43

ЦОХИО нь ихэдсэн бол сайжирмаар

Zochin [202.126.89.79] 2019-04-22 00:27:12

Baljinyam bairaa tavij uguh boljee. Mongoliin judo uudluhuu blaa.

1212 [64.119.17.15] 2019-04-21 21:41:26

Кана Томизаваг японууд 57-д олимпод оруулахгүй байх. Дөнгөж 19 настай ирээдүйн од. Харин манай хүний эсрэг Цукаса Ёшида гэж аймаар амьтныг тусгайлан бэлтгэж байгаа шд. 2017 онд манай хүнтэй финалд цаг сунгаж ялагдаад 2018 онд манай хүнийг хагас финалд франц охинд хусуулчихаар хөнгөхөөн аварга болчихсон шүү дээ. Томизаваг наана нь энэ оны дэлхийн аваргад барилдуулах байх. Энэ жил Токиод болохыг ч хэлэх үү, аймаар даа

512 [111.220.107.37] 2019-04-21 20:04:14

Нөхөр нь сайжраад байгаа шд, тэгэхээр бараг ортойм биш үү хаха.

ХАЛХ [59.153.112.122] 2019-04-21 15:44:56

ЗҮГЭЭР ЭЭ ХААЯА ЯЛАГДАХАД ЗҮГЭЭР ШҮҮ ДЭЭ. САЙН БЭЛДЭЭД АЛДАА ОНООГОО ЦЭГНЭЭД ОЛИМПОД Л ӨӨРИЙГӨӨ ҮЗҮҮЛ.

Зочин [202.9.43.49] 2019-04-21 14:43:52

сагсуураад бэлтгэлгүй байхаар тэгнэ л дээ

hunjiliin ajilaa baga hii. [66.181.185.113] 2019-04-21 13:53:35

Sumiya beltgelee hiihgui bugsnii ajilaa ih hiigeed sportoo martaad bga yum bish uu?ovoo l yum duulgaad bdag bsan hurimaa hiisenees hoish balraad bga yum bish uu?olimp hayand irlee yu bodoj bna?

Зочин [202.9.43.49] 2019-04-21 18:29:42

ах аха хахаааа.

Зочин [123.114.144.183] 2019-04-21 17:11:03

huushee, chi odoo yu ve?

Irgen [66.181.190.196] 2019-04-21 13:57:03

Uchigduriin uzuurledeg nuhurtei l holbootoi asuudal kk

Зочин [24.65.86.119] 2019-04-21 13:56:55

Тэнэг мал вэ энэ чинь... юугаа бичээд бгаан...


14 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
14 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.