Б.Нямдорж: Засаг даргаар ажиллаж байхдаа намчирхах асуудлаар хавчигдан гарч, аргал түүж явлаа

Д.Тулга / Энтертайнмент

-АРГАЛАА ТҮҮГЭЭД ХАЯГААР НЬ ХҮРГЭЖ ӨГӨХӨД, ЗАРИМ ЭМЭЭ НАР ГАЙХДАГ-

Энэ хүнийг Б.Нямдорж гэдэг. Ханхонгор сумын Өгөөмөр багийн засаг дарга байснаар нь нутгийн зон олон илүү таньдаг. Ханхонгор нутагтаа 20 гаруй жил амьдарч тэрээр төрийн албан хаагч хийхэд ямар нэгэн хүндрэл байдаггүй ч намчирхах асуудал их байдаг аж. Иргэдийнхээ төлөө сайн ажилласан ч улс төрийн нөлөө их. Тэрээр ярихдаа "Аргал хөдөө элбэг байдаг. Залуучуудад ажил олдохгүй байвал аргал түүхэд өдрийн орлого хамгийн багадаа 50 мянган төгрөг байдаг" хэмээн ярьж байв. Ингээд бид Б.Нямдоржтой ажил амьдралынх нь талаар хэсэгхэн хором ярилцлаа.

-Сайн байна уу. Сайхан хаваржиж байна уу?

-Сайхан, сайхан хаваржиж байна.

-Та манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

-Намайг Бадамсүрэнгийн Нямдорж гэдэг. Ханхонгор сумын уугуул иргэн. Нутагтаа 20 гаруй жил амьдарч байна.

-Та залуу малчин уу?

-Би бага наснаасаа л мал дээр өссөн. Одоо ч мал маллаж байна. Гэхдээ аялал жуулчлалын менежер мэргэжилтэй. Өмнө нь Ханхонгор сумын Өгөөмөр багийн засаг даргааар ажиллаж байсан.

-Таныг цахим орчинд "Ажил олдохгүй байгаа залуучууд аргал түүж зарвал ашигтай байдаг" гэх утгатай мэдээлэл оруулсан байхыг уншаад, малчин хүн юм болов уу гэж бодлоо?

-Миний бие хэдэн өдөр аймгийн төв Даланзадгад сумынханд аргал түүж зарж үзлээ. Аргал нь хөдөө бэлэн зав нь байдаг бол ажил олдохгүй байгаа залуучууд аргал зарвал өдөрт төрийн болон төсвийн байгууллагуудын ажилчдаас илүү л орлого олох боломжтой байгааг анзаарсан юм.

-Та өмнө нь аргалж түүж байнга зарж байгаагүй гэсэн үг үү?

-Тийм ээ. хэдхэн өдөр л аргал түүлээ. Ахмадууд маань их баярлах юм аа. Өөрсдөө гараад аргалаа түүж чадахгүй болохоор хавар цагт нүүрс түлэхээр халуудаад байдаг шүү дээ. Үр хүүхдүүд нь ажилтай, аргал түлшинд явж чаддаггүй настай хүмүүс ихэвчлэн аргал авдаг. Аргалаа түүгээд хаягаар нь хүргэж өгдөг. Тэгэхээр зарим эмээ нар гайхаад итгэхгүй.

-Та өдөрт хэдэн шуудай аргал түүдэг вэ. Нэг шуудайг нь хэдэн төгрөгөөр зарах уу?

-Машины хэмжээнээс хамаарч аргалаа түүсэн. Өдөрт нэг удаа гарахдаа 20 шуудай аргал түүсэн. 30 кг шуудайтайг 4000 төгрөгөөр худалдсан. Тэгээд бодоход 80 мянган төгрөг болж байгаа юм. Үүнээс 20 мянган төгрөгөөр бензин хийгээд шуудайныхаа мөнгийг хасахад бараг 50 мянган төгрөг үлдэж байна. Ингээд бодохоор ажлын байр байхгүй гэхийн оронд цагт баригдахгүй өөрсдийгөө зовохгүй бэлэн байгаа аргалаа түүхэд л мөнгөтэй болох боломжтой гэж бодсон.

-Танай суманд ажлын байр хүрэлцээтэй байдаг уу?

-Манай аймаг уул уурхай хөгжсөн аймаг учраас уул уурхайн ажлын байр байдаг. Гэхдээ дээд боловсрол эзэмшсэн оюутны ширээнээс гарсан залуус ч өндөр цалин авах хүсэлттэй байдаг учраас ажилд орохгүй асуудал гардаг. Уул уурхайн их учраас зарим хүмүүс уул уурхайгаа түшиглээд явдаг.

-Та мал маллахаас гадна мэргэжлээрээ ажиллаж байна уу?

-Би 2016 онд Өгөөмөр багийн засаг даргаар сонгогдоод өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн. Сумын хувьд мал аж ахуйн, газар тариалан, аялал жуулчлал хөгжих боломжтой. Манай аймгийг зорьж ирэх жуулчдад хөтчөөр ажиллах нь улирлын чанартай байдаг. Өвлийн улиралд дотоодын жуулчид их ирдэг. Одоо мэргэжлээрээ хувиараа бизнес хийх төлөвлөгөөтэй байна.

-МАЛЧДЫН ӨМНӨ БЭЛЧЭЭРИЙН АСУУДАЛ, ЗАМЫН АСУУДАЛ ХҮНД БАЙНА-

-Өгөөмөр багийн засаг даргаар хэдэн жил ажилласан бэ. Хүмүүсийн ихэнх хувь нь төрийн албан хаагч болох хүсэлтэй байдаг. Яагаад төрийн албанаас гарав?

-Төрийн албан хаагч хийхэд ямар нэгэн хүндрэл байдаггүй гэхдээ намчирхах асуудал их байдаг. Жижиг суманд намчирхах, хавчигдах асуудал их. Улс төрийн албанд ажилладаг хүмүүсийн хувьд хэцүү л дээ. Иргэдийнхээ төлөө сайн ажиллсан ч улс төрийн нөлөө их байдаг. Сайн ажил хийсэн ч үнэлэгддэггүй. Төрийн захиргааны ажилчдын хувьд ийм асуудал бага.

-Малчид малын тоонд бус чанарт анхаарах болсон. Энэ тал дээр та малчин хүний хувьд юу гэж боддог вэ?

-Малчид малынхаа чанарт их анхаарах болсон. Олон мал маллах нь тухайн хүний л асуудал юм. Малынхаа ашиг шимийг хүртэж малаа эрүүл байлгаж чадаж байвал малчид ажлынхаа үр шимээ хүртэж байна л гэж боддог.

-Сүүлийн жилүүдэд залуу малчид цөөрсөн таны хувьд энэ тал дээр юу гэж боддог вэ?

-Залуу малчдыг төрийн бодлогоор дэмжих хэрэгтэй. Мөн малын ашиг шимийн талаар ахмад малчдын заваар зөвлөгөө өгч ажиллах нь тэднийг дэмжиж байгаа хэрэг. доогоор малчдыг дэмжих нь битгий хэл малчдынхаа санаа санаачлагагийг анхаарахгүй байна.

-Ханхонгор сумын малчдын өмнө тулгарч байгаа асуудал байна уу?

-Малчдын өмнө бэлчээрийн асуудал, замын асуудал хүнд байна. Хатуу хучилттай зам байхгүй учраас жолооч нар шинээр зам гаргаад явдаг. Энэ нь малын бэлчээр талхлах асуудал болоод байна. Олон салаа зам гарган хүнд даацын нүүрсний машинууд явснаас өвс ногоо ургахгүй, жаахан салхи гарахаар шороо босох асуудал нь хүн мал байхад хэцүү байна. Төрийн ажил гээд нүүрс тээврийн зам тавихаар яригдаж байгаа нь малчдыг хохироож байгаа юм. Хэрэв засмал зам тавигдвал сумын булаг шандны эхэн хэсгээр уг замыг тавьж нүүрс тээвэрлэнэ гэсэн. Энэ нь нутгийн малчдын эрх ашгийг зөрчиж байна.

Барууннарангаас Хүрмэн хүртэлх нүүрс тээврийн замыг тухайн шатны багуудын малчид иргэд бүгдээрээ эсэргүүцэж байгаа. Учир нь анхан шатны хурлын шийдвэрийг үл хүндэтгэж зөвхөн зам барих болсон үедээ мэдэгдэж зөвшөөрөл авах гэж дайраад байгаа нь үнэхээр байж болшгүй асуудал. Мөн урагш нь нүүрс зөөх зориулалттай хоёр ч автозам байсаар байхад нэмж нүүрсний зам барих гэж байна. Шинээр тавих зам нь гурван сумын 5-6 багийн нутгаар дайран өнгөрч байгаа нь зам тавихтай холбоотой хүчин зүйлүүд, тавьсан хойноо гарах үр дагаврууд гээд нутгийн иргэд малчдад, байгаль орчинд маш хор нөлөөтэй. Өмнөговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд энэ асуудалд үнэхээр сэтгэлгүй хандаж байна гэж бодож байна. Эх нутгаа хэн нэгний бизнесийн бай болгохгүй онгон дагшинаар нь байлгахын төлөө, малчид эсэргүүцсээр. Залуу хүний хувьд ч энэ асуудалд их сэтгэл зовниж байна.

С.ПҮРЭВДОРЖ


Сэтгэгдэл

Зочин [103.229.121.41] 2019-04-29 16:12:25

Энэ чинь манай дараагийн Еронхийлогч мен бн!!

Зочин [202.5.198.62] 2019-04-29 14:20:23

Улс төржих юу байхав. Амьдрал дээр ийм л байдаг шүү дээ. Мундаг залуу байна. монголоороо амьдрах хэв маяг ховордоод байгаа энэ цаг үед ховор хүн байна.

рр [202.55.191.194] 2019-04-26 14:29:35

манай залуучууд мөнгө нь ахиухан бол юуг ч хийнэ л дээ нэг дор бөөн их мөнгө авах сонирхолтой байдаг гэхдээ хулхидах нь даанч хэцүү болж л өгвөл хуурах гээд байдаг цагаа тулахаар ямар өөдгүй гэж бодно

Зочин [150.129.142.2] 2019-04-26 11:53:48

дараа жил сонгуулъд нэр дэвшмээр юм байна даа

хх [202.55.191.194] 2019-04-26 11:01:19

хаана гэлээ үхрийнхээ бөгсөнд гялгар уут углаад баасыг нь хураадаг гэсэн

Зочин [66.181.187.253] 2019-04-28 18:19:06

увсад

Зочин [64.119.21.172] 2019-04-26 11:38:41

үгүй байхаа

хх [202.55.191.194] 2019-04-26 10:58:41

хүн ийм л байх хэрэгтэй бэлэн баялаг газраар хөглөрч байхад түүнийг олж хараад мөнгө болгох ухаан манай залуучуудад байхгүйл байгаа юмдаа

ӨВГӨН [103.10.23.116] 2019-04-26 18:46:26

МОНГОЛ БЭЛЭН БАЯЛАГ БЭЛЭН МӨНГӨ МӨНЧ ИХ БИ ДААНЧ ҮҮНИЙГ ХӨДӨӨД УДИРДАН ЧИГЛҮҮЛЭХ ТОЛГОЙТОЙ ХҮН ДАРГА БОЛОХГҮЙ ЮМ НАМ ДАГСАН БӨХС ДОЛООСОН ЦАЛИН МӨНГӨ ХУЛГАЙЛАХ ЗҮҮЛЬ ХАХУУЛЬ БОДСОН АЛБАН ЁСНЫ МАНГУУ ДАРГА БОЛОЖ 4 ЖИЛ ХУЛГАЙ ЛУЙВАР НАМЧАРГАХ ЗЭРГЭЭС ӨӨР ЮУЧ ХИЙХГҮЙ ЮМ НӨГӨӨ ТАЛААС ЗАЛУУС ХӨДӨӨНӨӨС ЗУГТААЖ МАЛ МАЛЛАХ АРГА УХААНААС ХОЛДОЖ БАЙНА ХАМТЫН ХӨДӨЛМӨР ИХ ДУТАЖ БАЙНА ТУСЛАХ МАЛЧИН ИХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ГАДААДААС ТУСЛАХ МАЛЧИН АВАХ БОЛОЛЦОО БИ БОЛГОМООР ЮМ ХОЙД СОЛОНГОСООС ТУСЛАХ МАЛЧИН АВЧ БОЛОХ ЮМ БИШ ҮҮ

Зочин [64.119.21.172] 2019-04-26 09:36:36

бас ийм аж ахуйч залуусыг дээш нь гаргавал нутаг ороноо хөгжүүлэх байх даа.манай усан тэнэг дарга нар хүн танихгүй том том юм яриад хөгжисөн юмгүй бөөн өр зээл тавиад эргүүтээд суух юмаа

Зочин [64.119.21.172] 2019-04-26 09:31:38

айхтар хүн юм даа..залуучууд нэрлэххүү юм чинь аргал түүхгүй л дээ..харин сайхан дулаан газар нарийн ногоо таривал ашигтай бхйх аа.ялангуяа хүлэмжээр ..

Zochin [64.119.20.143] 2019-04-26 09:27:20

Sain bna zov bna ho er hurga amjilt

Зочин [182.160.38.39] 2019-04-26 09:27:15

энэ сайт нэг малчин аргалчинг хүртэл улс төржүүлээд. тарвага мягмарсүрэнгийн сонинг хаа.

зочин [202.5.194.26] 2019-04-26 09:05:55

Зорилготой, тэмүүлэлтэй, ажилсаг мундаг залуу байна.


14 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
14 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.