“Singapore school of Mongolia”-ийн тогооч, бэлтгэгч хоёроос цусан суулга өвчин үүсгэгч илэрчээ

М.Амаржаргал / Эрүүл мэнд

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах Сингапур-Монголын хамтарсан “Singapore school of Mongolia” /SSM/ сургуульд дөрөвдүгээр сарын 5-нд хоолны хордлогын дэгдэлт гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн.

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс НМХГ-т 2019 оны дөрөвдүгээр сарын 5-ны өдрийн 10:00 цагт Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах Сингапур Монголын хамтарсан сургуульд сурдаг найман хүүхэд хоолны хордлогын шинж тэмдэг илэрсэн талаар хамгийн анх мэдээлэл өгсөн байдаг. Тэр өдөртөө Баянзүрх дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсээс хяналт шалгалтын баг томилогдож халдварын голомтод ажилласан.

2019 оны дөрөвдүгээр сарын наймны өдрийн мэдээгээр: "Эмнэл зүйн шинж тэмдэг илэрсэн 83, үүнээс халдвартад хэвтэн эмчлүүлсэн 43, хоёр хүүхэд сэхээнд биеийн байдал тогтвортой, гэрээр 39 хүүхэд эмчлүүлж байгаа. Нэг хүүхэд Сүхбаатар дүүргийн эмнэлэгт, нэг хүүхдийн онош үгүйсгэгдсэн. Өвчтөнүүдээс авсан шинжилгээгээр Shigella Flexner 1A үүсгэгч илэрсэн. Энэ нь голдуу бохирлогдсон хүнс, усаар дамжиж өвчлөл үүсгэдэг. Үйл ажиллагааг түр зогсоосон, хэрэглэж байсан уснаас гурван дээж, хоолноос 12, бүтээгдэхүүнээс 10, арчдас ес, агаар нэг, тахианы махнаас найман дээж нийт 43 дээж авч Улсын мэргэжлийн хяналтын газрын Хүнсний аюулгүй байдлын лавлагаа лаборатори болон Улсын мал эмнэлэг ариун цэврийн лабораторид шинжилгээ хийлгүүлэхээр хүргүүлсэн" байдаг.

Тухайн үед хоолны хордлого гарсны дараа "Хүчит Шонхор" худалдааны захаас авчирсан хоёр кг-аар савласан гурван ширхэг тахианы гуяны цул махнаас болсон байж болзошгүй" хэмээн олон нийтэд мэдэгдсэн байдаг. Шинжилгээний хариугаар тахианы мах болон ундны ус эрүүл ахуйн стандарт хангасан гэж гарчээ. ХӨСҮТ-ийн урьдчилсан шинжилгээгээр тогооч, бэлтгэгч хоёроос цусан суулга өвчин үүсгэгч илэрсэн байна. Өөрөөр хэлбэл цайны газрын бэлэн болсон бүтээгдэхүүн нянгаар бохирдож, хоолны хордлогын дэгдэлт үүссэн гэж үзэж байгаа аж.


Сэтгэгдэл

Зочин [202.21.108.71] 2019-04-27 10:25:15

fuk

Зочин [202.21.108.71] 2019-04-27 10:24:56

why

Зочин [202.21.108.71] 2019-04-27 09:56:40

muu nus bandi

Зочин [202.21.108.71] 2019-04-27 09:40:10

sda

Зочин [202.21.108.71] 2019-04-27 09:39:41

unetei surguuliudiin mun chanar

... [182.160.34.172] 2019-04-26 02:53:11

Archaagui, Bohir zawaan humuus ajil hiij suraagui bdiimaa. Usand orj suraagui humuus uur zuild yaj ariun tseverch handahweedee.

Зочин [66.181.161.117] 2019-04-26 02:29:23

Begsee uhaad garaa ugaahgui hool hiiheer ingediisht

888 [202.179.31.4] 2019-04-26 02:09:09

Ер нь энэ замбараагүй хэн дуртай нь тогооч нэрээр заваан бохир хоол хүнс бэлдэж сургуулийн цайны газар нэртэй,халдвар тараагаад байгаа газараа маш сайн шалгаж байгаач.Үдийн цай нэртэй энэ үйл ажиллагааг бүр зогсоовол яасан юм бэ?

Зочин [202.70.44.46] 2019-04-26 01:57:18

ene niigmiin haldvart uvchinteigee temtseechee. huns hooltoi holbootoi humuusees sain shinjilgee avch baih heregtei bna shde

Зочин [64.119.21.172] 2019-04-26 01:47:38

ХАА Ч ЗАВААРАХ ЮМ АА

Зочин [66.181.161.76] 2019-04-26 01:17:42

Тахианы махыг буруу гэсгээн хоол бэлтгэж байгаа нь хордлогын эх үндэс юм шүү.тахиаг хөргөгчинд доод талын сэрүүн хэсэгт 24 цаг байлгаж хэрэглэх хэрэгтэй

зочин [202.5.194.26] 2019-04-26 01:02:43

заваан юм аа


12 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
12 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.