Ё.Баатарбилэг: Сүрьеэгийн халдвар тархсан сургуулийн үйл ажиллагааг зогсоож ч магадгүй

Т.Хулан / Боловсрол
  • 2019-05-14 14:43:28
  • 2019-05-14 14:43:28

    Ё.Баатарбилэг: Сүрьеэгийн халдвар тархсан сургуулийн үйл ажиллагааг зогсоож ч магадгүй

    photo

    Хан-Уул дүүргийн 15 дугаар сургуулийн 38 сурагч сүрьеэгээр өвчилсөн тухай мэдээлэл өнөөдөр олны анхаарлыг татаж байна.Тус сургуулийн 500 орчим хүүхэд халдвар тээж магадгүй гэх мэдээлэл байгаа юм. Энэ асуудалтай холбогдуулан Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл нар мэдээлэл өглөө.

    Ё.БААТАРБИЛЭГ: СУРГУУЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОГСООХ ШААРДЛАГАТАЙ ГЭВЭЛ ТЭР ДАГУУ АРГА ХЭМЖЭЭ АВНА

    Тодруулбал, Ё.Баатарбилэг "Өнгөрсөн долоо хоногт намайг орон нутагт ажиллаж байхад энэ тухай мэдээлэл ирсэн. Халдварт өвчин судлалын үндэсний төвийн даргатай өчигдөр уулзаж мэдээлэл авсан. Хүүхдүүдэд нь шинжилгээ хийгээд ажиллаж байгаа юм билээ. Мэргэжлийн байгууллагын дүгнэлт удахгүй гарна. Түүний дараа шаардлагатай арга хэмжээг авч ажиллана. Энэ сургуулийн үйл ажиллагааг зогсоох шаардлагатай гэх юм бол тэр дагуу арга хэмжээ авна. Манай яам сургалтын байгууллагыг хариуцаж ажилладаг учраас тэнд сурч байга хүүхдүүдийн хичээлийг тасалдуулахгүй байхыг хүсч байна. Ялангуяа энэ цаг үе бол төгсөлт ойртсон хамгийн чухал үе" гэсэн юм.

    Д.САРАНГЭРЭЛ: ЭМЧИЛГЭЭ ХИЙЛГЭВЭЛ ХҮҮХДҮҮДИЙН ЭЛЭГ ГЭМТЭХ ЭРСДЭЛТЭЙ БАЙНА

    Д.Сарангэрэл "Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Тандалт судалгааны шуурхай албаныхан 15 дугаар сургууль дээр ажилласан. Мөн өнөөдөр манай яамныхан газар дээр нь очиж ажиллахаар явсан. Өчигдөр бид энэ асуудлаар хуралдсан 2015 оноос хойш 15 дугаар сургууль дээр сүрьеэгийн халдвар гарч байсан байна. Одоогийн байдлаар 38 хүүхэд, нэг багш сүрьеэгийн халдвартай гэсэн шинжилгээний хариу гарсан. Эмчилгээний асуудал яригдаж байна. Энэ асуудлыг ХӨСҮТ хяналтдаа авч, эмчилгээ хийж байна. Мэдээж эцэг, эхчүүд энэ асуудалд нэлээн эмзэглэж байгаа. Эмчилгээ их хүнд, хүүхдийн элэг гэмтээх хэмжээний эмчилгээ хийгдэх юм байна. Тиймээс эмчилгээ хийх хэрэг байна уу, үгүй юу гэдэг асуудал хүртэл яригдаж байна. " гэлээ.

  • 2019-05-14 13:35:49
  • 2019-05-14 13:35:49

    ХУД-ийн 15 дугаар сургуулийн 529 хүүхэд сүрьеэгийн халдварт өртсөн гэв

    photo

    Хан-Уул дүүргийн 15 дугаар сургуульд олон тооны сурагч сүрьеэгийн халдвар авсан талаарх мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдаж эхлээд байна. Тодруулбал, тус сургуулийн 1710 сурагч суралцдагаас 529 хүүхэд сүрьеэгийн халдвар авсан нь шинжилгээгээр батлагджээ. Тэднээс 38 нь эмчилгээний эм уугаад эхэлсэн аж.

    Сүрьеэ өвчний халдварт өртсөн гэх гомдлыг тус сургуулийн сурагчдын эцэг эхийн зүгээс тавьжээ. Одоогоор сургуулийн захиргааныхан болон холбогдох албаны хүмүүс 15 дугаар сургууль дээр хуралдан ажлын хэсгийн уулзалт зохион байгуулж буй юм байна.

    Одоогийн байдлаар сурагчид сүрьеэ өвчтэй багшаасаа халдвар авсан гэх мэдээлэл гараад байгаа бөгөөд эл мэдээллийг сургуулийн захиргааны зүгээс үгүйсгэж байна.

    Тус сургуулийн зүгээс "Манай сургуулийн багш 2017 онд сүрьеэ өвчнөөр өвдөөд эдгэрсэн. Улмаар ХӨСҮТ-өөс энэ багшийг буцаан ажилд нь оруулж болно гэсний дагуу багшлах боломжийг олгосон. Тиймээс багшаас халдвар тархсан гэж шууд мэдээлж болохгүй" гэжээ.

    Харин ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны алба, ЭМЯ ны шуурхай удирдлагын төвөөс албаны мэдээлэл өгөөгүй байна.

Сэтгэгдэл

Зочин [202.21.97.90] 2019-06-04 11:46:08

боловсролын сайдаа намар хүүхэд элссэн сур/ төлбөр төлчихсөн хойно тухайн сургууль нь элсэлт авах сургуулийн тооноос хасагдсан гэдгээ мэдвэл танаас сургалтын төлбөрөө төлүүлнэ учир нь одоо бидэнд зөвшөөрөл нь цуцлагдсан сургуулиудын талаар мэдээлэл алга байгаа шүү т

Зочин [202.131.225.14] 2019-05-16 09:00:37

эрүүл мэндийн яам, боловсролын яамны ямар арчаагүйг харуулж байгаа бхгүй юу, очихоороо нээх баахан сүржиндээд юмтайгаа ч танилцаж чадкуу, алхаж байгаа дүрээ харуулаад, мэдээлэл өгөх гэж тахиа шиг донгодоод мэргэжлийн бус хүмүүс яаж ч чадхав...Мэргэжлийн бус юманд доодох мэргэжлийн гарууд нь юу ч гэж бэлдээд өгөхөд мэдкүү ш дээ зайлуул...ядаж байхад тэр сургуульд нь эмч гээд мануухай цалин аваад бж бгаа биз дээ...

Зочин [103.20.152.50] 2019-05-15 16:35:29

Сүрьеэ эдгэрдэг өвчин,Ард түмний амьдрал харж тархдаг ч өвчин биш, Сүрьэгийн эмнүүд элэг гэмтээх магадлалтай тул элэг хамгаадах эмийг хавсарч хэрэглэдэг.ЭМЯ-сайд нь хүртэл элэг гэмтээдэг гээд тэнэг юм ярьж байх юм, аргагүй шүү дээ эмч биш сэтгүүлч учраас юугаа мэдэх вэ дээ.Энэ өвчний талаар мэргэжлийн эмч нар дуу хоолойгоо хэлэх хэрэгтэй ш дээ,,,,

EMCH [103.111.68.3] 2019-05-15 09:05:25

Ene huuhduudiin GER buliig yaah uu?

ЗОЧИН [198.16.76.28] 2019-05-15 08:58:36

НЭГ АНГИД 50-60 хүүхэд чихээд хичээлэх нь маш буруу агааржилт байхгүй тийм газар олон хүүхэд халдвар авах Эрсдэлтэй шүү

зочин [202.179.27.80] 2019-05-15 01:20:03

Шарга морьтод Ойн сургууль гэж сүрьеэтэй хүүхдийн сургууль байсан Эрүүл агаарт байлгаж эмчилж, бас сургууль завсардуулдаггүй, эдгэхээр нь сургуульд нь буцаадаг, зөв бодлоготой байжээ.

Зочин [66.181.185.26] 2019-05-15 00:20:45

Асуудлын гол юунд бна вэ гэхээр, 2 жилийн емнеес гарсан асуудлаар ЭМЯ яагаад таг чиг бсан бэ? 2 жилийн хугацаанд юу хийвээ гэдэгт байгаам

Зочин [202.126.89.41] 2019-05-14 22:33:21

Ер нь агаарын бохирдол, ялуурлын гай ш дээ Үүнээс гадна сүрьегийн вакцин чанаргүй байгаа юм бишүү?!

зочин [103.57.94.129] 2019-05-14 21:26:45

Тэр багш эдгээгүй юм биш үү. Харин ч шууд үхэлд хүргэдэг эмэнд дасалтай сүрьеэ болсон байх магадлалтай. Бүх сургуульд шинжилгээ хийхийг шаардаж байна.

Зочин [66.181.161.114] 2019-05-14 21:18:31

наад багш нараа жил болгон нарийн үзлэгээр оруулж бай,

Ардын намын лалрууд яг ингэнэ [103.26.193.138] 2019-05-14 20:50:53

Монголд сүрьeэ өвчний тархалт өндөр байсаар ирсэн. Одот агаарын бохирдол орчны бохирдол хүн ам шигүү суурьшсан амьдралын нөхцөл ядуу буурай байгаа зэргээс болоод уб хотод энэ өвчний халдвар өвчлөл маш өндөр бүүр ноцтой байдалд хүрч буйг энэ сургуулийн жишээ харууллаа гээд хэлчих зүрх мэдлэгтэй сайд дарга угаас алга п. Сайд болох гэж мөнгө авлига барьж гүйчихээд авлига авч ажил хийсэн болж эх орон ишэдээ хуурч мэхьэгчдийн үнэн нүүр төрх эндэс харагдлаа даа. Монголын эмгэнэл . Гутамшиг. Сүрьeэгийн эмчилгээний талаар дэлхийн эрүүл мэнюийн байгууллагын заалт ёэлээхэн байж л байгаа шдээ. Эмчлэхүү яахав ч гэх шиг. Хүрэлсүхээ наад сайд нэртэй малууддаа арга хэмжээ аваач. Баатар билэг нь бүүр сэжиглээд тэр сургуулиар очихгүй байгаа юм бишүү. Тэнд маш олон асуудал өрнөж байхад сайд нь бараг надад хамаагүй гэнээ. Лалар юмаа. Ардын намын лалрууд хэзээ ч иргэдийг хайрлахгүй л дээ

Zochin [202.126.89.18] 2019-05-14 20:46:10

Ene sarangerel gej neg setguulch avgai eruul mendin said baihaar yaj oligtoi baihavdee. Ene avgaig said bh ued eruul mendiin salbar unaltad orson!!!

Зочин [150.129.142.139] 2019-05-14 20:21:13

моэголчууд бид бүдүүлэг байдлаасаа салахгүй бол халдварвт өвчин авссаар байна. архи айргийг нэг аягаар дамжуулан уудаг зарим нь тамхийг ам амнаасаа дамжуулан тамхилж байгаа харагддаг. ёс мэдэхгүй хүнд өвчин халддаггүй гэх мэт тэнэг яриагаа болих хэрэгтэй байна.

Зочин [58.140.202.122] 2019-05-14 20:13:13

ГАНГАН БУДМАЛ АВГАЙ ОГЦОР ЗАЙЛ

Зочин [150.129.142.139] 2019-05-14 20:10:15

бүх сургуулийн үдийн цай гэсэн хөтөлбөрийг зогсоох хэрэгтэй. тийм олон хүүхэд өвчилж байгаа нь мэдээж сургуулийн гуанзны заваан бохир аяга тавгийг нь муу угаадаг байдлаас болсон байх.

ҮЛ МЭДЭГЧ [66.181.186.209] 2019-05-14 19:44:52

НЭРГЭСЭН ХОЙНО НЬ СҮРТЭЙ ХАШХИРХААСАА ӨМНӨ УРДЧИЛАН СЭРГИЙЛЭХ НЬ ЧУХАЛ ДАА. ХАЛДВАРТ ӨВЧИН ХЭЛЖ ИРДЭГГҮЙ Л ЮМ ДАА

Зочин [150.129.143.46] 2019-05-14 19:06:45

Огцор чи

Зочин [202.126.89.214] 2019-05-14 19:01:10

Сайд нараа бүх сургуулийг нэн яаралтай шинжилгээнд хамруулах хэрэгтэй, тэгээд асуудлаа шийд, ганцхан сургууль гэж байхгүй, хүүхдүүдийн эцэг эх, ах дүү нар өвчтэй л байгаа, Ийм юманд ингэж өнгөц хандаад хүмүүсийг төөрөгдүүлж болохгүй,

Зочин [202.126.89.214] 2019-05-14 18:55:19

Сургууль төгсөх гэж байхад сургууль хаана гэж юу байх вэ дээ, Сүрье эмчлэгддэг өвчин шүүдээ

Зочин [202.126.89.214] 2019-05-14 18:53:09

Улаанбаатарт сүрье бүх сургууль, хүмүүст байгаа, ганцхан сургуульд гэвэл энэ нь шиг худлаа юм байхгүй, тоглоомын газрууд агааргүй бохир орчин байдаг тул бүх тоглоомын газар сүрье тараагч эх үүсвэр, Бүх РС тоглоомын газрыг хааххэрэгтэй

Зочин [150.129.143.74] 2019-05-14 18:50:59

Эмчилж болохгүй байна, эмчилэх үү, яах уу гэж ярьдаг Эрүүл мэндийн сайд байх уу???? Сүрьеэг эдгэдэг өвчин гэдэг шдээ. Эдэгдэг шдээ. Гэтэл сайдынх нь ярьж байгаа царай нь. Чааваас таарч дээ, мөн ч.

Зочин [66.181.161.25] 2019-05-14 19:01:30

Харин тийн бүр гайхлаа. Эмчлэх үү болих уу гд бгаан бишүү тэгэхээр эмчлэх боломжгүй үх гсн үг үү ёстой ойлгосонгүй

Зочин [202.9.43.121] 2019-05-14 17:45:31

Сургууль хаалаа гээд хүүхдүүд pc тоглоомруугаа орж халдвар улам бүр газар авч идэвхжинэ нян тэсвэртэй болно яана даа.

Зочин [202.9.43.121] 2019-05-14 17:35:36

ОЙР ОРЧМЫНХ НЬ PC ТОГЛООМЫН ГАЗРУУД СҮРЬЕЭГИЙН ГОЛОМТ ШҮҮ ! ! !

Зочин [176.179.157.252] 2019-05-14 17:18:39

Suriye yaduusiin uvchin irgediin 3 nii 2 ni haldvarrai bna

Зочин [203.217.138.2] 2019-05-14 16:43:03

Энэ гэж нэг худлаа поп юм ярьж цүнх мүнх хиллэсэн шиг явдаг сайд нэртэй нөхөр байна

Zochin [66.181.183.224] 2019-05-14 16:37:36

Baatarbileg Bolovsroliig barij chadah uu. Medleg bolovsrol muu hun.

Зочин [66.181.161.4] 2019-05-14 16:17:27

Хоер vг холбоод биччиж чаддаггvй Энхзаяа сvрьеэгийн асуудал хариуцсан дарга хийхээр ингэж л таарна. Тэр Цогтбаатар долдой уг нь сvрьеэгийн чиглэлээр глобал санд менежрээр ажилсан гээд онгироод байдаг бсан, юугаа харж суусан хог вэ? 2018 оноос дэгдэлт гараад байхад та нар юу хийж байваа? Сайдынхаа улыг долоогоод завгvй бсан нь аргагvй л дэ

Zochin [202.4.248.67] 2019-05-14 16:12:00

Сайдтай юутай хээтэйгээ огцорвол таарна. Эсвэл огцруулах хэрэгтэй.

Зочин [66.181.161.4] 2019-05-14 16:04:37

2017 оноос багш евдеж эмчлvvлсэн гж байна шдэ. Тэр vед нь таслан зогсоохгvй яагаа вэ? Одоо 2019 он болж бна шдэ, арай ч дэ. ЭМЯ гж юу ч мэдэхгvй долдой нараар дvvрсэн газар, сэтгүүлч сайдыгаа вакумдчаад, бvх юмаа нуугаад арай ч дэ хvvхдvvдийг яаж бгаам бэ? Угаасаа тэр хавдарыг хар, эх хvvхдийн эндэгдлийг хар. Оюунханд, Темербаатар, Бямбадорж мэтийн хулгайчаар эрvvл мэндийн бодлогоо бариулхаар ингэхээс еер яадын?

Зочин [66.181.161.4] 2019-05-14 15:50:45

2018 онд олон хvvхэд евдсен, тэр vед яамныхан очихгvй юугаа хийж байсан бэ??? Хаа сайгvй долдой нар тавьсны гай, сvрьеэ евчний талаар юу ч мэдэхгvй долдойг Нямхvv сvрьеэгийн албаны даргаар тавьсан. Бас тэр яамны Оюунханд, Энхзаяа, Баттvвшин мэтийн долдойнууд юу хийж бгаам, сэтгүүлч сайдынхаа толгойг эргvvлхээс еер юу хийдийн?

Зочин [103.26.193.165] 2019-05-14 15:44:08

За боль до, сая гарсан асуудал биш шдэ. Жилийн емне наад сургуульд чинь сvрьеэгийн дэгдэлт гарсан шдэ, та нар нууж нуучихаад одоо худлаа ярихаа больж vз. енгерсен жил дэгдэлт гарангуут нь аога хэмжээ авсан едийд ийм олон хvvхэд хохирохгvй бх бсан. Яамныхан гэж мэргэжлийн биш сайдынхаа толгойг эргvvлсэн хэдэн юмнууд зайл зайл. Энэ олон хvvхдийн ирээдvйгээр тоглоод хаялаа шдэ

Зочин [43.242.242.237] 2019-05-14 15:42:48

Zavaarsan um bee

зочин [202.126.88.38] 2019-05-14 20:22:31

ард түмний ядуу байдлаас болж гардаг өвчин биз дээ. одоо бүх сургуульд сүрьеэийн шинжилгээ хийх хэрэгтэй.

34 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.