Түүхий нүүрсийг хот руу оруулахгүйн тулд хяналтын долоон пост 24 цагийн турш ажиллана

У.Уранцэцэг / Хууль

-ТҮҮХИЙ НҮҮРС ХЭРЭГЛЭВЭЛ ИРГЭНИЙГ 300 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ТОРГОНО-

Өнөөдөр түүхий нүүрс Улаанбаатар хотод оруулахыг хориглосон шийдвэрийг маргаашнаас хангаж ажиллах талаар ЦЕГ, МХЕГ хамтран мэдээлэл хийлээ.

Маргаашнаас эхлэн түүхий нүүрсийг Нийслэл хот руу оруулахгүй байхаар шийдвэрлэж ажиллаж байгаа аж. Засгийн газар энэ сарын 1-нээс Улаанбаатар хотод ахуйн зориулалтаар түүхий нүүрс оруулахыг, худалдан борлуулах, хэрэглэхийг хориглосон 62-р тогтоолыг гаргасан билээ. Энэхүү тогтоолыг хэрэгжүүлж ажиллахын тулд хот тойрсон нийт долоон хяналтын постыг цагдаагийн байгууллага, МХЕГ-тай хамтран хяналт тавих аж. Мөн долоон цэгт 24 цагаар байгаль орчны улсын байцаагч нар ажиллах юм байна.

Хэрэв иргэд түүхий нүүрсийг хэрэглэх эсвэл худалдан борлуулбал иргэнийг 300 мянган төгрөг, аж ахуй нэгж байгууллагыг гурван сая төргөөр торгож шийдвэрлэнэ гэв.


Сэтгэгдэл

Хүү [66.181.161.12] 2019-05-15 11:59:49

Нэгэнт авсан нүүрсээ түлж дуусгана шүү дээ,ямар хаялтай биш.

КИНООО КИНО [202.179.25.213] 2019-05-15 02:09:44

АМЕРИКИЙН ХУУРАЙ ХУУЛИЙН ТУХАЙ АЙХТАР КИНО БАЙДАГСАН. ТЭР Л САНААНД ОРЧЛОО. ТУУЛ ГОЛООР ХӨВҮҮЛЭХ ВИЙ ДЭЭ.....

Зочин [202.70.46.18] 2019-05-15 01:40:34

ХОТ РУУ ТҮҮХИЙ НҮҮРС ОРУУЛАХГҮЙ БЖ ЧАДВАЛ УТАА БАГАСАХ НЬ БААРАГГҮЙ...ДЭЭР НЬ ЦАГДАА БАЙЦААГЧ НАР ИРГЭД ХАРИУЦЛАГА ҮҮРГЭЭ САЙН БИЕЛҮҮЛЖ БАЙЖ ҮР ДҮНД ХҮРНЭ...АМЖИЛТАНД ХҮРВЭЛ ЕС-Н 2 ДАХЬ ТОМ ЯЛАЛТ БОЛЖ 20 ОНЫ СОНГУУЛЬ МАН-ИЙХ БОЛНО...АН-С ГАНЦ Ч ХҮН СУУДАЛ ААВАХГҮЙ НЬ ТОДОРХОЙ...

Зочин [176.179.142.229] 2019-05-15 00:13:07

Irged hudaldaj avch chadahgui shde

тогтох [202.21.100.210] 2019-05-15 00:07:40

Энэ шийдвэрийг биелүүлж ажиллах хэрэгтэй дүрэм журамгүй юм шиг дураараа байж болохгүй ээ

хотын иргэн [66.181.182.103] 2019-05-14 14:45:42

түүхий нүүрс нийслэлдээ түлдэг улс энэ дэлхийд байхгүй

Зочин [73.95.133.35] 2019-05-14 14:23:49

Энэ эсэргүүцээд байгаачууд бол хадөөнөөс дураараа орж ирээд нийслэлчүүдийг хэт хнлмэгдүүлэгсэд Тиймээс тэднийг нутагт нь буцаа.Тэд нутагтаа очоод нүүрсээ түлнэ биз! Хууль журмыг чангатгаж Хороо хэсгийн дарга нарыг ажилтай болго

Зочйн [202.126.89.164] 2019-05-14 13:31:47

Амагсайхнйг одоохон буулга

Шодоргос [103.10.21.58] 2019-05-14 12:53:55

Богоон богооноор нь оруулж ирээд түлж байгаа цахилгаан станцуудаа бас хаагаарай. Хууль хүн бүрт тэгш үйлчлэх учиртай.

mgl [103.10.22.97] 2019-05-14 11:54:19

deer bichsen hvmvvs ergvv yumuu adilhan l utar garana naaduul chini hench abahgvi hogool utaagvi tvlesh nereer ard tvmend vne hvrgej zarj bna bvtehgvi yum tolgoin olgoi bolson 76 n sda vhej dald ormoruud

Сайн байна [202.9.44.226] 2019-05-14 11:28:48

Бүх айл ѳрх, аж ахуйн нэгжүүд гэр орон байраа дулаан алдагдуулахгүй байхад болно"!!! тэрнээс таны эрх чѳлѳѳнд халдаж байгаа юм биш харин ч эсэргээрээ таны амьд явах эрхийг л баталгаажуулж байгаа ажил юм шүү !!!

Зочин [202.21.101.246] 2019-05-14 10:48:11

миний бодол шүү,,,, түүхий нүүрс оруулахгүй гэдэг нь маш зөв үнэхээр сайн байна маш олон өвчинөөс сэргийлж чадна бид сайхан орчинд амьдарна аан бас бидний хүүхдүүд эрүүл чийрэг өснө гэвч өвлийн -25 -30 градусын хүйтэнд тэр шахмал түлш нтр нь хэр үр дүнтэй вэ??? үнэхээр дулаан байлгаж чадах уу??? төрийн түшээ та нар минь 1 удаад нүүрс түлж хонодог тэр ад үзээд байдаг гэр хороолол тодотголтой айлдаа хоноод үзээч ээ гуйя. та бүхэн зүгээр л цахилгаанаа гэр хороололын айлуудад үнэгүй болгочих тэгвэл бид дахиж гал түлэхгүй ээ амлая Хүндэтгэсэн: Гэр хороололын оршин суугч

Зочин [66.181.161.44] 2019-05-14 16:03:39

Ugh unen

Иргэн [49.0.213.53] 2019-05-14 10:25:21

МАН намын тархи нь тэмбүүрч дуусчээ

Зочин [103.10.22.184] 2019-05-25 05:49:58

Харин тиймээ

ХҮНИЙ ЭРХ ГЭЖ ЯРИАД 30 ЖИЛ ХѲГЖСѲНГҮЙ ОДОО ХАТУУ ХУУЛЬ ГАР ХЭРЭГТЭЙ ! [66.181.160.31] 2019-05-14 10:22:42

БИД АРДЧИЛАЛ ХҮНИЙ ЭРХ ГЭЖ ДУРААРАА АВИРЛАЖ ЗАСАГ ЗАХИРГАА ХУУЛЬ ДҮРЭМГҮЙ МЭТ АВИРЛАСААР 30 ЖИЛ БОЛЛОО ! , ЖАЛГА ДОВНЫ НҮҮДЭЛЧИНИЙ АМИН ХУВИА ХИЧЭЭСЭН УЛАМЖЛАЛТ СЭТГЭЛГЭЭГЭЭР ОДООГ ХҮРТЭЛ ЯВЖ ИРСЭН ДАДАЛ ЗУРШИЛ УХАМСАР СЭТГЭЛГЭЭНЭЭСЭЭ САЛАХ ЦАГ НЭГЭНТ БОЛСООН ! , ОДОО ЧИНЬ 21 - Р ЗУУН ДАЯРЧЛАЛ УЛАМ БҮР ХҮЧТЭЙ ЯВАГДАЖ БАЙНА ! ХУУЛЬ ДҮРЭМЭЭ ХАТУУХАН МѲРДҮҮЛЭЖ ЧАНГАХАН ГАРААР БАРЬСАН ЦАГТ МОНГОЛ УЛС ХѲГЖИНѲ ! ТИЙМ БАЙСАН ЦАГТ МОНГОЛ ХҮН АЖИЛЛАЖ ХѲДѲЛМѲРЛѲЖ БҮТЭЭЖ ХѲГЖИЖ АСУУДЛАА ШИЙДЭЖ ЭХ ОРОНДОО ЭЗЭН БАЙЖ ЧАДДАГ ЮМ ШҮҮ ! ! !

Зочин [43.242.243.33] 2019-05-14 09:59:07

хорт утаанд хордож зүй бус хавдар өвчнөөр үхэж байхаар одоо засаг захиргаатай хууль ном журмаа ягштал баримталж амьдарч ажиллаж сурна шүү

Зочин [202.131.227.178] 2019-05-14 09:53:45

ийм тэнэг удирдагч гэж байх гэж дээ чааваас чааваас


18 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
18 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.