Цагаан шорооны бүсэд амьдардаг иргэд “Эрдэнэт” үйлдвэрээс 3 сая төгрөг нэхэмжлэв

М.Амаржаргал / Орон нутаг

Орхон аймгийн иргэд тэр дундаа цагаан шорооны хор хөнөөлд голлон өртдөг 12000 гаруй иргэд нэгдэн “Цагаан тоосны аюулаас ирээдүйгээ аврах хөдөлгөөн”-ийг байгуулжээ. Хөдөлгөөний төлөөлөл “Эрдэнэт” үйлдвэрт үүсээд байгаа энэ асуудал хэрхэн даамжирч нөхцөл байдал хүндрээд байгаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөр хэвлэлийн хурал хийлээ.

Цагаан шорооны хөнөөлийн бүс хэмээн нэрлээд байгаа гурван багийн иргэдийн төлөөлөл нэгдэн энэхүү хөдөлгөөнийг байгуулсан бөгөөд "Эрдэнэт" үйлдвэрт шаардлага хүргүүлжээ. Үүнд:

  • Цагаан тоосны голомтод амьдарч буй 12,000 иргэнийг нарийн шинжилгээнд бүрэн хамруулах бөгөөд улирал бүр үзэж, хянах;
  • “Эрдэнэт үйлдвэр” ажиллаж эхэлснээс хойших 40 жилийн хугацаанд гарсан хаягдлын шохойнд хордож, хохирсон иргэн бүрт гурван сая төгрөгийн нөхөн олговор олгох бөгөөд цаашид сар бүр 200,000 төгрөг олгох;
  • Цагаан тоосыг богино хугацаанд өндөр технологи ашиглах дарах ажлыг яаралтай зохион байгуулах, ингэхдээ иргэдийн төлөөллийг оролцуулж, хяналт тавих боломжийг бүрдүүлэх гэжээ.

“Цагаан тоосны аюулаас ирээдүйгээ аврах хөдөлгөөн”-ий ерөнхий зохицуулагч З.Очирдорж: “Жаргалант сумын иргэд хүнсний ногоо тариалдаг. Гэтэл сүүлийн жилүүдэд ногоо тариалах боломж улам хомсдож байгаа гэдгийг хэлж байгаа гэдгийг тариаланчид хэлж байна. Цагаан шорооны нөлөө иргэдийн эрүүл мэндэд муугаар нөлөөлсөөр байхад 20 жилийн турш ямар нэг арга хэмжээ авахгүй өнөөдрийг хүргэлээ. Тухайн бүс нутагт амьдардаг иргэд бүгд харшилтай болж, ханиалга их, зүрх судасны өвчнөөр өвчлөх нь ч их болж байна. Манай хөдөлгөөн цагаан шорооны хөнөөлий бүс нутагт амьдардаг иргэдийг эрүүл аюулгүй орчинд амьдруулна гэж амлаж байсан улс төрийн дарга нар өнөөдрийг хүртэл хэлсэндээ хүрсэнгүй. Тиймээс бид энэхүү хөдөлгөөнийг хамтран байгуулж өөрөө өөрсдийнхөө эрх ашиг, үр хүүхдийнхээ ирээдүйг хамгаалахын цаашид тууштай тэмцэнэ гэдгээ мэдэгдэж байна” гэв


Сэтгэгдэл

SUVD [182.160.34.25] 2019-05-30 12:53:48

ZUV SHDEE. HARIN CH BAGA BAINA. TSAGAAN SHOROO TOOS MASH AYULTAI . UDAMAARAA HORDOJ BAINA.

би [202.70.44.46] 2019-05-29 07:26:03

улаантолгойд ногоо сайн л ургаж байгаа шүү дээ, цагаан тоос салхитай өдөр л болдог. тэр өдөр жилдээ тун ховор, хохирсон иргэд байхгүй, харин хохироож байгаа та нар шиг новшнууд их байгаа, тэгээд ч наана чинь хогийн ургамлууд, архичин согтуу, хулгайч нар амьдардаг

ХН [202.179.27.209] 2019-05-29 03:12:03

ХАМРЫГ НЬ ХАРВАЛ ӨӨР ЦАГААНД ХОРДСЫМ БИШ ҮҮ

зочин [202.9.43.156] 2019-05-29 00:45:51

зүгээр байж байгаад мөнгө олох арга

Зочин [202.126.89.235] 2019-05-28 10:39:29

энэ бол зарчмын асуудал, унэхээр ГОК байгаль орчин нохон сэргээлтээ хийх хэрэгтэй, ядаж хаягдал аа хар шороогоор хучилт хийх, одоо ч хийхэд оройтоогуй, Хэдэн дарга нар нь шахаа хийгээд врд иргэд нь 30 жил хавар болгон цагаан тоосонд дарлуулсан нь туйлын унэн,?

Зочин [122.201.24.225] 2019-05-28 09:58:52

ард нь хэн байгаа бол таацгаая

Зочин [103.9.90.98] 2019-05-28 09:03:07

бас л нэг төрлийн паразитууд бн

sss [202.179.24.215] 2019-05-28 05:47:26

Албатай юу. Хордохоо хүлээгээд байсан уу. Нүүчихвэл болоо бишүү.

Зочин [202.179.25.12] 2019-05-28 04:33:25

ergvv hognuud ve? tsagaan shoroo hiisch ochdog gazar albatai yum shig ochij buuchihaad mongo nehdeg gene vv. tiim l amindaa hairtai yum bol zvgeer nvvgeed yavna biz dee.


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.