Энэ 7 хоногт Монгол Улсад
2026 оны 11 дүгээр сарын 2-8-нд болох үйл явдлын тоймыг хүргэж байна.
Улаанбаатарт:
11 дүгээр сарын 2-нд: УИХ дахь намуудын бүлэг хуралдана.
11 дүгээр сарын 2-нд: Монгол Улсад анхны ардын сургууль байгуулагдсан өдөр.
11 дүгээр сарын 2-нд: Улсын хүүхэд залуучуудын театрын уран бүтээлчид “Тэнгэрийн хүү Тэмүүжин” жүжгийг тус театрын тайзнаа толилуулна.
11 дүгээр сарын 2-ныг хүртэл: “Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн-2026” үзэсгэлэн худалдаа Мишээл Экспо төвд гарна.

11 дүгээр сарын 3-нд: Монгол Улс, ОХУ дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ойг тохиолдуулан “Монгол-Оросын харилцаа: Түүх, орчин үе, хэтийн төлөв” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал ГХЯ-нд болно.
11 дүгээр сарын 3-нд: Сар бүрийн 3 “Цусаа бэлэглэх өдөр”.
11 дүгээр сарын 3-нд: 2015 оны 4 дүгээр сараас эхлэн цус, цусан бүтээгдэхүүний нөөцийг нэмэгдүүлэх, донорын үйлсийг олон нийтэд сурталчлах, донор алдаршуулах, урамшуулах зорилготой 138 дахь өдрийг Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газартай хамтарч тэмдэглэнэ.
11 дүгээр сарын 3-нд: Дэлхийн гүн ухааны өдөр.
11 дүгээр сарын 3, 4-нд: УИХ дахь Байнгын хороодын хуралдаан болно.
11 дүгээр сарын 4-нд: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно.
11 дүгээр сарын 4-нд: Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойн хүрээнд цуврал лекц СЭЗИС-д болно.
11 дүгээр сарын 5-нд: Цунамигаас урьдчилан сэргийлэх дэлхийн өдөр.
11 дүгээр сарын 5-нд: “Жаргаагүй нар” түүхэн эмгэнэлт жүжгийг УДЭТ-ын тайзнаа толилуулна.
11 дүгээр сарын 5, 6-нд: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.
11 дүгээр сарын 6-нд: УДБЭТ, Их эзэн хааны театрын хамтын бүтээл болох Уильям Шекспирийн зохиол Сергей Прокофьевийн хөгжим “Ромео Жүлиэт” бүжгэн жүжгийг тайзнаа толилуулна.
11 дүгээр сарын 8-нд: Хөдөө аж ахуйн ажилтны өдөр.
-"Соёлын бүтээлч сар-2026" сарын аяныг "Монгол бахархал" уриан дор 11 дүгээр сарын 1-30-ныг хүртэл улс орон даяар зохион байгуулна.
Орон нутагт:
11 дүгээр сарын 4-нд: Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэд, хөдөлмөрчидтэй хийх уулзалт аймгийн Биеийн тамир спортын газарт болно.
11 дүгээр сарын 6-нд: Дархан-Уул аймгийн “Дархан юнайтед арена” спорт цогцолборт МУГЖ Л.Болдбаатар “Монголоо дуулна” тоглолтоо толилуулна.
-Сэлэнгэ аймагт “Хөдөлгөөнөөр эрүүлжье” сарын аян 11 дүгээр сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ.
Хилийн чанадад:
11 дүгээр сарын 6-8-нд: Узбекистаны Ташкент хотод болох самбо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын тамирчид оролцоно.
-Сенегалын нийслэл Дакар хотноо Залуучуудын Олимпын наадам 11 дүгээр сарын 13-ныг хүртэл болно.
-Венецийн дүрслэх урлагийн олон улсын 61 дэх удаагийн биеннальд Монголын уран бүтээлчид “Сүлжилдээн: Хил дамнасан холбоосууд” үзэсгэлэнгээр 11 дүгээр сарын 22-ныг хүртэл оролцоно.

-Берлин хотын “Жеймс Симон” галерейд “Чингис хаан ба монголчуудын ертөнц” олон улсын тусгай үзэсгэлэн 2026 оны 10 дугаар сарын 21-нээс 2027 оны 4 дүгээр сарын 18-ныг хүртэл гарна.




.jpg)






































































Сэтгэгдэл