Л.Эрхэмбаяр: Хүнээр ажлаа хийлгэчихээд ядаж сая төгрөг өгөхгүй бол компани байгуулаад дэмий

Б.БУРМАА / Эдийн засаг

“Түмэн шувуут” ХХК-ийн захирал Л.Эрхэмбаяртай ярилцлаа. Тус компани ажилчдынхаа цалинг энэ сарын нэгнээс эхлэн 200 мянган төгрөгөөр нэмж буйгаа зарласан билээ. Ингэснээр “Түмэн шувуут” компанийн ажилчид татвар шимтгэлээ төлөөд хамгийн багадаа гар дээрээ нэг сая төгрөгийн цалин авч, амьдрал ахуйгаа сайжруулах боломж бүрдэж буй юм. Энэ сайхан үлгэрлэлийг олон олон компани хэрэгжүүлээсэй гэх бодлыг тээн, Л.Эрхэмбаяр эрхэмийн яриаг та бүхэнд хүргэж байна.

-ЦАЛИНДАА СЭТГЭЛ ХАНГАЛУУН БАЙЖ АМЖИЛТ ГАРГАНА ГЭЖ ОЙЛГОДОГ-

-Ажилчдынхаа цалинг доод хэмжээг нь нэг сая болгосон гэдгийг тань дуулаад их баярлалаа. Яагаад ч юм тантай уулзаж ярилцмаар санагдаад болсонгүй?

-Номонд хүн л ажлыг хийнэ гэж байдаг. Тэгэхээр ажил хийж байгаа хүмүүс хийж байгаа ажилдаа сэтгэл хангалуун, авч байгаа цалиндаа сэтгэл хангалуун байж амжилт гаргана гэж би ойлгодог. Одоогийн энэ нөхцөлд юмны үнэ ямар байгаа билээ. Амьдрах орчин маань ямар байгаа билээ. Ийм нөхцөлд ямар ч ажил хийж байгаа хүн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нь л гэхэд бүх татвар шимтгэлээ төлөөд гар дээрээ сая төгрөг авдаг байх ёстой юм. Энэ бол доод хэмжээ. Би тэгж боддог. Бусад хүмүүс ч хүлээн зөвшөөрөх байх.

-Одоо үед гар дээрээ сая төгрөг цалин авдаг ажилчид ер нь цөөхөндүү гээд хэлчихэд нэг их хол зөрөхгүй болов уу?

-Ер нь хүнээр ажил хийлгэчихээд гар дээр нь ядаж сая төгрөг өгөх ёстой гэж манай компанийн удирдлагууд яриад ийм шийдвэр гаргасан. Ингэхийн тулд компани нь өөрөө ашиг орлоготой, цалингаа даадаг байх ёстой. Ямар тохиолдолд ашиг орлого нь тэр хэмжээний цалинг даадаг вэ гэхээр дэлхийд өрсөлдөж чадахуйц техник тоног төхөөрөмж, үйл ажиллагааны хэм хэмжээтэй байж боломжийн цалинг хүнд өгч чадна. Монголчуудад болон бусад компанийн удирдлагуудад уриалж хэлэхэд ямар ч хүн компанийн эзэн болж болно. Захирал болж хүнээр ажил хийлгэж болно. Гэхдээ хүнд өнөөдрийн түвшинд хамгийн багадаа сая төгрөгийн цалин өгдөг байдлаар зардлаа тооцоорой. Тооцдог болцгооё гэж уриалж байгаа юм. Ингэж чадахгүй бол компани байгуулаад дэмий. Үүний оронд өөрийгөө үнэлээд өндөр цалин өгч чадах газруудад ажиллая гэж бодох ёстой. Би тэгж л боддог.

-Та өмнө нь бас ажилчдынхаа цалинг 200 мянгаар нэмж байсан юм билээ?

-Өнгөрсөн жилийн есдүгээр сард манай ажилчид гар дээрээ хамгийн багадаа 650 мянган төгрөгийн цалин авдаг байсан юм. Түүнийг 200 мянгаар нэмээд гар дээрээ 800 мянга орчим авдаг болгосон. Одоо дахиад 200 мянгаар нэмсэнээр ажилчид маань гар дээрээ сая төгрөг авахаар болж байна. Бүх татвар шимтгэлээ төлөөд шүү дээ. Хамгийн бага нь сая, тэгээд тэрнээс дээшээ авдаг болж байна гэсэн үг.

-Танай компани хэдэн ажилчинтай вэ. Цалин нэмлээ гэхэд яаж хүлээж авсан бэ?

-Манайх одоогоор 180-аад ажилчинтай. Цалин нэмлээ гэхэд мэдээж баярлаж, сайхан алга ташиж хүлээж авсан.

image

-МАНАЙ АЖИЛЧИД АЖИЛДАА ИРЭХДЭЭ УТСАА ХУРААЛГАДАГ БОЛЖ БАЙГАА-

-Орчин үед энэ ажлыг хүн хийдэг, тэр хүн цалин авдаг, ар гэрээ тэжээдэг, авсан цалин нь ар гэрт нь хүрч байгаа болов уу гэж санаа зовдог удирдлага л үгүйлэгдээд байх шиг?

-Бид нийгмээрээ нэг соёлд суралцах ёстой. Компани байгуулж авч явахтай холбоотой. Жишээ нь нэг компани байлаа гэж бодоход 30 метр квадрат байр түрээслээд зардлаа тооцоод, төлөвлөдөг. Тэрэнтэй адилхан зардлын нэг хэсэг бол тэнд ажиллах хүний цалин гэдгийг тооцоолж, тэр цалин нь нэг сая байна даа гэж тооцоолох. Цаашлаад энэ цалин нь хоёр, гурван сая болох ёстой гэж тооцоолох хэрэгтэй юм. Нэг их баатарлаг гавьяа байгуулж байгаа хэрэг биш шүү дээ. Угаасаа л ажил хийсэн хүн авах ёстой юм. Дэлхийн бусад орнуудад ажиллаж байгаа хүн сардаа 2-3 мянган доллар аваад байхад бид яагаад ийм бага цалин авч байх ёстой юм бэ. Ийм байгаагийн нэг шалтгаан нь хуучин тоног төхөөрөмж, хуучин арга барилаар ажиллаж, дээрээс нь бүтээмжгүй ажиллаж байгаагаас үүдэлтэй. Тэгэхээр бид хүмүүсийнхээ цалинг сайн өгч, сайн ажиллахын тулд заавал бүтээмжийн асуудлыг давхар авч явж байх ёстой. Манай компанийн цалингаа нэмсэний үндсэн голлох хүчин зүйл нь Азидаа хамгийн тэргүүний тоног төхөөрөмжийг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэнтэй холбоотой. Ихэнх техник тоног төхөөрөмж маань автомат. Тийм ч учраас бүтээмжтэй. Манай тэжээлийн үйлдвэр дэлхийн түвшинд үйл ажиллагаа явуулж байна. Шувууны аж ахуй Азийн хөгжилтэй орнуудын түвшинд үйл ажиллагаа явуулж байна гэж хэлж болно. Илүү сайжруулахаар ажиллаж байна. Манай таван тахианд таван ажилчин ногдож ажиллаж байна. Гэтэл Азийн томоохон аж ахуй нэгжүүдэд таван тахианд хоёр хүн ногдож ажиллаж байна. Нэгдүгээрт тоног төхөөрөмжийн, хоёрдугаарт хүмүүсийн хөдөлмөрийг зөв хуваарилах асуудал, хамгаас чухал.

-Цалинг нь нэмээд амьдралд ахуйд нь анхаараад байх тусам ажилчид тухайн байгууллагадаа үнэнч тууштай сэтгэлээсээ ажилладаг болдог болов уу гэж би боддог. Ажилчдын хандлага ч өөрчлөгддөг байх?

-Компанийн амжилт гэдэг бол зөв хандлагатай ажилчид, хамт олноор багаа бүрдүүлэхээс эхэлдэг. Манай хамт олон үүнийг байнгын амны уншлага болгосон. Энэ компани сайн байвал би сайн байна. Би сайн байвал энэ компани сайн байна гэсэн хандлага. Компани ажилчин хоёр нэг зүгт амьсгалж байх ёстой юм. Ажилдаа битгий хоёрдмол сэтгэл гарга тэвчээртэй бай. Сэтгэл нь өөр газар, бие нь энд байж болохгүй. Монголчууд бид өөрсдөө хөлсөө урсгаж, хөдөлмөрлөж байж л сайн сайхан амьдралаа өөрсдөө бүтээнэ. Түүнээс хэн нэгэн хүн, бурхан, ерөнхий сайд хүрч ирээд бидний амьдралыг сайхан болгохгүй. Ажилчин хүний зөв төлөвшил, асуудалд хандах сэтгэл нь зөв байх тал дээр компанийн захиралууд маш том үүрэгтэй. Сурыг элдэх тусам зөөлөрдөг. Хүнийг хэлэх тусам хүмүүжиж зүгширч, зөв болоод л байдаг. Зөвхөн мөнгө олох процесс биш монгол хүнийг төлөвшүүлэх ажил манай компанид явагддаг. Энэ бол том философи шүү.

-Хөдөлмөрийн зөв хуваарь, зохион байгуулалт ажлын бүтээмжид нөлөөлдөг талаар та их ярьдаг юм билээ?

-Хөдөлмөрийн зөв хуваарь, зохион байгуулах асуудал ус агаар шиг хэрэгтэй байна. Зарим албан байгууллагад өглөө ажилдаа ирсэн эмэгтэйчүүд нь нүүр амаа будаад л, эрчүүд нь компьютер дээрээ чатаа бичээд л. Өдөржингөө ийм дүр зураг харагддаг байгууллага ч байна. Төрийн болон хувийн хэвшлийн аль алинд нь. Ажилчид нь 15 минут болоод л тамхиа татах гээд гардаг. 30 минут болоод бие засах гээд гарна. Утсаар яриад, фэйс ухаад зогсчихдог. Ийм юм ерөөсөө байж болохгүй. Солонгост, Японд хүмүүс яаж тэгж өндөр цалин аваад байна вэ. Тэнд ямар ч сул цаггүйгээр хүнийг шахаж ажиллуулдаг. Тэр хэмжээгээр тухайн хүн бүтээмжтэй ажиллаж тэрэндээ таарсан цалингаа авдаг. Бид тамирчнаар бол уртын зайд сул эргүүлээд л яваад байгаа улс. Мориор бол хүүхэд нь шавхуурдвал жаахан урагшилчихдаг. Хүүхэд нь ороолгохгүй бол тэгсхийгээд биеэ нөөгөөд яваад байдаг. Ийм байдлаар ажил хийгээд байна. Ерөөсөө нийтдээ.

-Бодит байдлыг нүдэнд харагдтал хэллээ. Энэ байдлыг яаж засах юм бэ?

-Ажилчид нь ч тэр маш сайн ажиллах ёстой. Ажиллуулж байгаа менежер, удирдлагууд нь ч ажилчдаа байнгын ажлаар шахаж,хажууд нь зэрэгцэж ажиллах хэрэгтэй. Ингэж байж бид бүтээмжтэй ажиллана. Манай компанийнхан ажилчидтайгаа энэ талаар маш сайн ярьсан. Одоо бүгд ажлын цаг эхлэнгүүт гар утсаа хураалгаад ордог болъё гэж. Бид амьдрах гэж, ажиллах гэж байгаа болохоос гар утсаар тоглох гэж, хүнтэй ярих гэж ажилд ирдэггүй. Энэ бол хөдөлмөрийн сахилга бат. Хөдөлмөрийн зөв зохистой хуваарь.

-Танай ажилчид утсаа хураалгаад ордог болчихсон уу. Хүлээн зөвшөөрч байна уу?

-Одоо тэгдэг болж байна. Хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй шүү дээ. Яагаад гэвэл сайн цалин авахын тулд. Техник тоног төхөөрөмжийн орчин үеийн шийдэл талаас компани анхааръя. Харин үйлдвэрийн даргаас эхлээд ажилчин хүртэл яаж үр дүнтэй бүтээмжтэй ажиллах вэ гэдгийг ажлын зураг авалтаараа бий болгож өг. Бүтээмжээ нэмэгдүүлээд цалингаа нэмүүл л гээд байгаа юм. Монгол даяар ингэж байж л сайхан амьдарна. Хийдэг ажил нь хэрүүл. Ийм байж болохгүй шүү дээ.

image

image

-УЛСТӨРИЙГ ХАРАХААР Л УУР ХҮРСХИЙГЭЭД БАЙЖ БАЙНА-

-Цалингаа нэмж байгаа сургаар танай компанид ажилд орох хүсэлтэй хүмүүсийн урт дараалал үүсч эхэлж байна уу?

-IPO гаргасанаас хойш хүмүс ажилд оръё гэх хандлага маш их болж байна. Цалин нэмэгдлээ гээд ч хүмүүс их хандаж эхэлж байна. Энэ бол эхлэл. Цаашдаа Монголчууд бид дэлхийн жишгээр цалин авдаг болох ёстой. Бид ажлын бүтээмжээ нэмэгдүүлээд цалингаа дахиад ч нэмнэ. Хэдэн төгрөгөөр ч нэмэгдэж мэднэ. Энэ бүхэн манай Монголчуудын, хэрэглэгчдийн дэмжлэг. Хэрэглэгчид манай өндгийг авахгүй бол яах юм бэ. Монголчууд хүнсний аюулгүй байдал гэдгийг ойлгодог, эрүүл мэнддээ анхаарал хандуулдаг болчихож. Манай 15 ширхэгтэй нэг пакет өндөг бусад өндөгнөөс 200 төгрөгөөр илүү байдаг. Тэглээ ч гэсэн манайхыг сонгож байна гэдэг бол эрүүл мэнддээ, өөртөө оруулж буй хувь нэмэр. Хүн эхлээд өөрийгөө л хайрлах хэрэгтэй шүү дээ. Манай тахианы идэж байгаа тэжээл үнэхээр тансаг, үнэтэй. Хамгийн цэвэр, эрүүл гэдгийг хүмүүс мэддэг ,ойлгодог болсон нь сайхан байна.

-IPO гаргаад танай компанийн ажлууд эрчимтэй явагдаж эхэлсэн. Орон нутгуудад хийгдэж буй ажлууд нь амжилттай юу?

-IPO гаргасанаас хойш барилгын ажил эхэлдэг үетэй өрсөж уралдаж өндөглөгч шувууныхаа тоо толгойг 40000-аар нэмэх ажил маань эхэлчихлээ. Тоног төхөөрөмжөө захиалчихлаа. Барилга маань баригдаад эхэлчихлээ. Өндгийг ялгах, боловсруулах үйлдвэр маань бас баригдаад эхэлж байна. Тоног төхөөрөмжөө захиалчихлаа. Түмэн шувуут компанийн охин компани Увс аймгийн Баруунтуруун сум дахь усжуулах компани 650 га газарт хамгийн сүүлийн үеийн бороожуулах техникийг угсарч дуусгалаа. Манай компанийн хамт олон нэг сарын дотор маш амжилттай угсралтын ажлыг гүйцэтгэж дэлхийн жишигт хүрсэн усалгааны систем ашиглалтад орчихлоо. Улаан буудайгаа тариалчихлаа. Удахгүй цангас тариална. Ингэснээр хойтонгоос малын тэжээлийн түүхий эд бэлтгэх шинэ эрин үеийг Монголд авч ирнэ. Цангас бол дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн, уургийн агууламж өндөртэй ургамал. Цангасны үйлдвэр барих асуудлаар Япончуудтай гэрээ хийж байна. Энэ жил угсралтын ажил хийгдээд ирэх жил ашиглалтад орох юм. Манай компани 2018 оны эхний улиралд 426 сая төгрөгний ашигтай ажилласан. 2019 оны эхний улиралд бид 900 гаруй сая төгрөгийн ашигтай ажиллалаа. Үйл ажиллагаа өргөжиж, ашиг маань нэмэгдсээр байна.

-Та сүүлийн үед улс төрөөс холхон байгаад байна уу?

-Улстөрийг харахаар уур хүрсхийгээд л байж байна. Улстөрд зөв хандлага их чухал байна. Их л хариуцлагагүй, харамсалтай төрийн байгууламжийг бид хамтдаа бүтээж байна. Нийгмээрээ, улстөрчид нь ч, хүмүүс нь ч нийтээрээ бэлэнчилдэг сэтгэлгээтэй болчихож. Ард түмэн нь ч гэсэн нэг зүйл болохгүй бол улстөрөөс боллоо гэж хэлдэг ганц үгтэй болчихож. Ямар ч хүсэл эрмэлзлэл, эр зориг, бадрангуй байдал байхгүй болсон. Тиймээс бид Монгол даяараа нэг том өөрчлөлт хийх хэрэгтэй болчихоод байна. Энэ өөрчлөлтийг хувьсгалаар биш УИХ-ыг тарааж шийднэ. УИХ муудаа тарж байгаа юм биш. Монголоо өөрчилж, мандан бадрахын тулд их сэргэн мандалтын төлөө тарж байна гэж ойлгох хэрэгтэй. Ингээд дахиад тайван шиг шинээр сонгуулиа хийх хэрэгтэй. Дээр нь надад нэг бодол байдаг. Энэ намууд бүгдээрээ тарчих хэрэгтэй. Дахиад зохион байгуулагдах ёстой юм. Бүгд сайхан “усанд орж” аваад цаашаа явах ёстой доо гэж л бодоод байгаа шүү дээ. Энэ тогтолцоог болохгүй байна гэдгийг хэлж байгаа явдал маань улс төр. Зүгээр байгаад байж болохгүй. Буруутаад байвал ингэж болохгүй шүү дээ гэж үгээ хэлэх нь иргэний үүрэг.

image

image


Сэтгэгдэл

Zochin [66.181.161.1] 2019-07-24 14:17:33

Wi chamaig mednee hudlaa huts hudalchaa shou chin ehlee yu

хх [202.55.191.205] 2019-06-06 08:23:30

чи шувуугаа л үржүүл сонгууль дөхөхөөр худлаа улс төр яриад мундаг хүн болох гэж жүжиглээд байх хэрэггүй ер нь улс төр бол бизнесийн хүний хийдэг ажилч биш хамгийн бохир заваан ажил шүүдээ

Зочин [139.5.216.19] 2019-06-05 15:20:02

Oroin mend saihan ym xiideg zaluu shvv amjilt xusei

Зочин [202.179.27.194] 2019-06-05 08:39:42

үнэн бол баяр хүргэхээс өөр яах юм Жишиг болог

Зочин [103.9.89.18] 2019-06-05 03:01:14

Бас нэг луйварчин гар шүү дээ. Аймаар шуналтай. Боловролгүй тэнэг гар даа

Зочин [202.9.45.197] 2019-11-10 01:00:30

Chi bolobson bolobsroltoi uhaantai bai

ira [211.1.200.112] 2019-06-06 03:47:22

hvn muulaj bga hvn ooroi tvvneesee doloon dor mal baidag vum da dvv mini

Туул эгч [66.181.169.162] 2019-06-05 01:03:43

мөнгийг хүнээс дээгүүр тавина гэдэг ч эрүүл биш оюун санаа бөгөөд хүн л таньд мөнгө олж өгч байгаа болохоор ...

Туул эгч [66.181.169.162] 2019-06-05 00:59:00

Сайхан мэдээ. Худлаа ч гэсэн захирлуудын эсрэг ийм мэдээлэл мэдээ өгнө гэдэг чинь эрүүл хүний шинж

иргэн [202.179.25.253] 2019-06-04 10:21:52

ха энэ Нөхөр Сонгуульд Нэрээ дэвшүүлэх гээд л Худлаа шоудаад Гоё юм яриад байгаа биз Энэ Бид хоёр яг л Ажилчид даа Сая төгрөгөөр Цалинжуулж харагдаач Одоо Сонгууль хаяанд тулаад эд нар Гоё гоё юм их яринаа болоогүй Инээдтэй юмаа

Зочин [66.181.161.69] 2019-06-04 06:32:54

Өвөг дээдсийнхээ үлдээсэн эх орондоо хүн шиг ажиллаж цалин шиг цалин авмаар л байна. Нэг цагт ядаж 5-8 долларын цалин авдаг бол гадаадад царай алдан амьдрах хэрэггүй шүү дээ. Бүтээмжээ дээшлүүлэх хэрэгтэй гэдгийг ойлгож байнаа. Түмэн шувуутаас гэгээн амьдрал эхэлж байгаа ч юм билүү.

ahmad nastan [211.1.200.112] 2019-06-06 03:50:22

tvmen shuwuutii ondog iddeggvi hvn gej bhgvi baih hiij bga ajilii ni vnlej surah heregtei vum l bol hooson medemhiireh vum odoogiin zaluuchuud hiij bga ajilii ni vnlej sur

Tuvshin [66.181.161.43] 2019-06-04 09:28:09

Hun bolgon zov setgeltei bval zov yvah ih amarhan.amjilt husie.tanai selentei ondogiig bainga avch hergeldeg.oroo yg tumen shuvuut kompanii tahian mah bolon tuugeer hiisen buteegdehuuniig hereglej bmaar bna

Зочин [103.229.122.91] 2019-06-04 06:30:18

Сая тегрег доод тал нь егехгуй бол гадаад руу ажиллах хучнээ алдаад дуусна ш дээ. Егеежийн Тумэнгэрэл шиг цалингаа голоод байвал гадаадаас ажиллах хучин авна гэж тэнэгтээгуй л байна.. еерее егдег доод цалингаараа сар амьдраад узэхгуй юу...

Зочин [211.36.159.36] 2019-06-04 04:53:58

Амжилт хүсье

Зочин [103.9.90.50] 2019-06-04 01:13:56

Мундаг! Сэтгэлтэй( зүтгэлтэй зөв хүн. Өндөг бидний үндсэн хэрэглээ болоод удаж байна. 7 хоногт 1 сетка өндөг хүрэхтэй үгүйтэйй л байна шүү.. хэхэ

Зочин [192.82.65.160] 2019-06-03 23:56:02

ЖДҮ-ийн ашиг нь ажилчидад очиж байгаа юм байна.

Зочин [139.5.219.29] 2019-06-03 15:26:19

bas neg noxoi nemegdej bn.chamaig ingej xamgaallaa geed naadax chin chamd olon ondog ogno shoo gej.....

зочин [66.181.179.50] 2019-06-03 15:23:38

яаг үнэн Бямба ням гаригт fes дээр унших юм , хэрүүл уруул байхгүй таг чиг болдог шүү дээ. Ажилдаа очиод л бичтж эхэлдэг.

зочин [202.126.88.41] 2019-06-03 12:13:16

ман ын ачаар мах авч дийлэхгүй өндөг л авч идэж байна даа

Зочин [66.181.169.108] 2019-06-05 05:49:04

АН үргэлжлүүлж Засаг барьсан бол өндөгөө ч авч дийлэхгүй болох байсан юм. Бурханы аварлаар 2016 онд тэднээс салсан. Цаашид ч бурхан эвээх бизээ миний ардыг.

зочин [64.119.17.59] 2019-06-03 12:02:36

Гаргасан IPO-г нь ард түмэн ихэд дэмжиж жинхэнэ Монгол хөрсөн дээр бойжих компани гэж үзэж өөдрөг сэтгэлгээгээр хүлээж авснаас гадна мэргэжлийн хүн цаашид дажгүй аваад явчих байх гэж хүлээж байгаа.Компанийн ажил ямар явж, хэрхэн удирдаж, ард түмнээс босгосон хөрөнгийн үр дүн нь хэр байгааг ирэх жил ашиг хуваарилах эсэхээс ихээхэн харагдана даа. Сайн ажиллаад байгаа нь харагдвал эдний хувьцаа өндөр үнэ хүрч олон түмэн эдний рүү хошуурч цаашдаа ч лут компаний зэрэгт хүрэх нь дамжиггүй.Ирэх жилийн компаний ажлын дүнгээс их юм харагдана даа.Танай ажилд улам их амжилт ерөөе. Зарим хүн худлаа залдаг л гэж байна, харин ард түмэн муу хэлсэн хүний үгэнд бус ажлын үр дүнд л итгэнэ шүү дээ.

Зочин [139.5.219.29] 2019-06-03 11:21:44

xytsdag xaltar ve?zov yavj bgaag ni ch oron dotorni orood medchxev vv.

Зочин [203.169.49.98] 2019-06-03 11:16:41

ХАА салбарт хэн цаг алдалгүй цалингаа нэмж амжина тэр ажиллах хүчний хомсдлоос зайлж, улмаар дампуурлаас аварагдана.

ard tumen [202.21.116.171] 2019-06-03 10:34:05

Компани 10%-н ашигтай ажиллахад л боно Бусадыг нь ажилчиддаа өгөх хэрэгтэй, манайд компани 50%-иас илүү ашиг хийж хэдэн нөхөд нь цондойгоод байж хэрхэвч болохгүйдэ

Зочин [103.57.92.160] 2019-06-03 10:33:31

ustorchiin huvid yavdaggui zolig ch, tumen shuvuut coppany bo yarih yum gui zov yavj bgaa kompani shuu

Maanag [27.123.213.62] 2019-06-03 10:05:22

Turuus baahan mongo zeeleed ter ni gantsaaraa bish huvaaj idej bgaaa bol sain tusul yumdaaa

Зочин [139.5.219.29] 2019-06-03 09:21:10

bandi chin chinggis bondoos bas mal xamgaalax san.jijeg dyndaas baaxan zeel avilga ogch avchxaad yuyu xytsaad bgaa xaltar xoshnogo ve?

5555 [103.10.23.112] 2019-06-03 08:22:56

Ажил хийж байгаа хүнийг мөн их муулж байна даа. Бид нарын татварын мөнгө , бид нар наад өндөгийг чинь идэж байна энэ тэр гээд л . Хүн муулж байгаа гарууд бүгд л нэг бол ажилгүй , нэг бол ажил дээрээ ажилаа хийдүү л интернэт ухсан хүмүүс л байх шиг байнаа даа янз нь

ad [23.88.122.198] 2019-06-03 07:48:33

huts

1 [103.194.169.248] 2019-06-03 07:38:14

khk

kk [198.50.150.40] 2019-06-03 07:34:19

123

me [203.91.115.41] 2019-06-03 07:33:03

gygyg

soko [198.50.150.40] 2019-06-03 07:32:15

tiimee

haliun [198.50.150.40] 2019-06-03 07:31:06

unen shdee

Zochin [172.58.43.231] 2019-06-03 07:03:00

Eruul sogtuu n medegdehgui iim tsaraitai yumnuud nohorgui avgai naraar tejeelgeel golduu geriinh muhart plitka sandal yanzlaal oroi n gutal toslood tavchidag, 100 g taaraval gudarchaad chimeegui untaad ogdog golongoruudiin toloolol niitleg torh mon doo

Зочин [119.40.103.6] 2019-06-03 06:41:44

Маш зөв, ингэж байж манайд жижиг дунд үйлдвэрлэл хөгжинө, одоо сая төгрөг авч буй хүн компанидаа үнэн ч ажиллана шүү. Амжилт хүсье

иргэн [202.21.107.77] 2019-06-03 06:05:17

ТАНАЙ АЖИЛЧДАД САР ТУТАМ ӨГӨХ САЯ ТӨГРӨГИЙГ ЧИНЬ ХУДАЛДАН АВАГЧИД БИД НАР Л ТӨЛЖ ТААРНА. БИД НАРЫН АВАХ ӨНДӨГ УЛАМ ҮНЭТЭЙ БОЛЧИХНО. ЭРХЭМБАЯР ӨӨРӨӨ ТӨЛӨХГҮЙ Ш ДЭЭ. -ХАА ХОЛ УВСАД ТЭЖЭЭЛ ТАРИХААР ЧИНЬ ТЭР ТЭЖЭЭЛЭЭ ХОТОД АЧИЖ ИРЭХ ГЭЖ БААХАН ЗАРДАЛ ГАРНА Ш ДЭЭ. ХАЧИРХАЛТАЙ Л ЮМ. БАЙНА.

Зочин [24.207.134.56] 2019-06-03 05:00:23

Яг мэргэжлийн ,ажилаа сайн мэддэг Хөдөө орон нутагт мэргэжлээрээ олон жил ажилсан зөв хүн л гэж үнэлдэгдээ Амжилт

Зочин [124.158.94.88] 2019-06-03 04:39:47

эхлээд компанийнхаа ажилчдын цалинг нэмээд цаашид нийт ард иргэдийн орлогыг нэмэгдүүлээрэй. Бас хувьцаа эзэмшигчдэдээ ноогдол ашиг өгөөрэй.

sonin [202.131.231.11] 2019-06-03 04:07:38

um buteen gedeg bol busdyn bolomjiig haaj, uurtuu zuw busaar dawuu erh uusgej hiisen zuiliig helehgui, harin shudargaar ursulduj buteesen zuiliig helendee!!! tuunees bish zarim humuus shig tatwar tulugchdiin mungiig huilj, buteel hiisen dur esgej, busdyg boddog dur esgej, zuwhun amin huvia hicheej, hurungiin araas ulairan guihchdiig ogt helehgyui shuu!!! Shudargaar hudulmur hiij olon zuiliig buteej baigaa humuus olon baigaa, harin ene humuus shig bondyn zeel, JDU, hungulttui sanguudyn sanhuujiltyg awan baij hiisengui.

Дорж [203.217.139.225] 2019-06-03 03:13:11

Зөв сайхан зүйл ярьж. Хийж байгаа ажил нь өргөн хүрээтэй,ирээдүйтэй,алсыг харсан,хүмүүст өгөөжтэй байгаад баярлахаас өөр яах вэ.Амжилт хүсье. Юу ч хийж чаддаггүй хүн хүмүүсийг,ер юм бүрийг шүүмжилж гутаадаг байхад юм хийдэг ажилсаг ухаантай хүмүүс дэмий юманд цаг заваа үрдэггүй гэдэг үнэн байх шүү.

Иргэн [202.126.89.191] 2019-06-03 03:05:55

Тахиа, өндөгний аж ахуйд шувууны өвчин гарахаар улсаас ирж бүгдийг нь устгадаг юм. Тэгэхээр эзэн нь боож үхдэгийг мэднэ биз дээ Эрхэмбаяраа, Энэ бол Хятадад байнга гарч байдаг асуудал, Чи бол боож үхэх замруугаа л явж байна гэж ойлго,

иргэн [107.167.108.130] 2019-06-03 02:56:25

архангайн АН хулгайч эбэ жунай пор батбаярын гар хөл чингис самурай вондын хулгайч

Ard [202.21.117.178] 2019-06-03 02:52:47

Ene bas hulgaich shuu dee!

Ард [66.181.161.24] 2019-06-03 05:35:29

Атаархаж үхлээ

Зочин [202.179.24.199] 2019-06-03 02:39:48

горгор гар даа,авгай нь гээд шуналын тип,охин нь том яшка

Үйлдвэрийг нь үзсэн [139.5.218.75] 2019-06-03 02:34:57

"Түмэн шувуут" үйлдвэрийг ( Хан-Уул дүүргийн эцэст, хуучны Бөхөгийн аж ахуйн хажууд буй ) энэ хавар үзсэний дараа байнгын хэрэглэгч нь болсон. Хамгийн гол нь тахианыхаа тэжээлийн ихэнхийг одоо Монголдоо өөрсдөө үйлдвэрлэж буй, цаашид бүх тэжээлээ Увсад тариалж эхэлж буй нь цэвэр экологийнх болно. Манай дотоодын тахианы бусад аж ахуйнууд ихэнх тэжээлээ Хятад, Оросоос оруулж ирдэг. Хоёр дахь хамгийн гол давуу тал нь Оросоос импортолдог өндөгнүүд дээр байдаг шиг өндөг тус бүр дээр нь агуулахаас гаргасан он, сар, өдрөө тавьдаг болсон. Өндөгийг агуулахаас гаргасан өдрөөс хойш 21 хоногийн дотор буюу тахиаг өндөглөснөөс хойш 30 хоногийн дотор хэрэглэхгүй, хугацаа хэтэрвэл, муудсан өндөг шууд хордлого өгч, аминд хүрнэ. Эрхэмбаяр захирал өнөөгийн цаг үеэ зөв мэдэрсэн, сайн ярилцлага өгчээ.

зочин [202.9.42.156] 2019-06-03 02:34:25

монголчуудыг хошогруулж байгаад хулихдахаас буцахгүй худалч тахианы мах их идвэл хавдар тусах өндөр магадлалтай

Bold [103.206.193.66] 2019-06-03 02:27:08

Ene Mongoliiin bayachuud delhiin hemjeenii bayachuud boljihood ajilchdaa Africiin hamgiin yaduu, Mongol shig yaduu ornuudiin tsaling ugdug. Ene shudarga yos mun uu?

mcs Apu nomin tcalin hed baidag yum be [202.21.109.98] 2019-06-03 02:21:35

tom tom kompaniudiin dundaj tsalin hed baidag yum boloo

Зочин [64.119.20.137] 2019-06-03 02:21:09

АН -хан сийхгүй худалаа шаан шүү тарвагадорж бах эрдэнэ гээд өөдөөс хараад л зурагтаар гараад л худалаа хуцаад л нүдэн том болоод л долийгоод худалаа яриад байна шүү дээ нь алуурчид

Зочин [64.119.16.226] 2019-06-03 02:14:23

Улстөрд байсан улсууд сийхгүй худал ярина даа

Дорж [103.212.119.49] 2019-06-03 02:13:44

Ухаантай үг хэлсэн гэж бодож байгаа даа. Мангар

Иргэн [202.126.89.191] 2019-06-03 02:10:38

Наадах бас л сайхан залдаг золигдоо, Намын нарын бичгийн дарга, СХД-ийн АН-ын дарга байхдаа бидний тархийг мөнч их угаасандаа Мартаагүй биз, олон түмэн минь, Сонгуулийн буйхайгаа эхэлжээ гэж ойлголоо.

Хуцваа [64.119.24.108] 2019-06-03 17:36:10

Шалаа арьчуулж шавхайгаа цэвэрлүүлчихээд цэвэрлэгчийнхээ цалинг 3 сараар өгдөггүй том том байшинтангууд бас тэгээд том том баанаа.

Зочин [202.179.10.22] 2019-06-03 01:58:44

ок

хх [202.55.191.205] 2019-06-03 01:57:56

Сая төгрөгийн цалин өгөх чадалтай компани монголд хэд билээ битгий тэнгэрийн юм яриад бай

Зочин [150.129.140.32] 2019-06-03 08:34:15

Chiam shig iim yumnuudiin ene uchuuhen bodoloos bolood uls oron udaan huvgjij bna. Chi ene bodoltoigoo bval 1 say tugrugnii tsalin avch uzehgui duusna shuu

gh [66.181.161.19] 2019-06-03 02:13:22

chi minii booviig hoh za

Зочин [150.129.140.149] 2019-06-03 01:53:05

ene xvn jinxene ajilsag bvteelch xvn тэр ЖДУ ээс зээл аваагуй шуу зарим санаатай новш рч гутаах хэрэггуй танай МАН вн дуракуудаас шал оор хун шуу?

Зочин [202.9.42.187] 2019-06-03 01:52:09

Зөв эр хурга

Зочин [64.119.16.226] 2019-06-03 01:50:49

Монголд өдрийн 10 доллар гадаадад 100 доллар

зочин [139.5.218.202] 2019-06-03 01:40:21

Ер ни монгол хүнээр ажил хийлгэх гээд бгаа аж ахуй, kампони байгууллагууд доод тал ни цалинг 1 сая төгрөгнөөс дээш өгч байх ёстой юм шүү дээ,юмны үнэ өсөхөөр цалинг 20,0, 30,0 мянгаар нэмэх биш шүү дээ,ажил хөдөлмөрийн үнэлэмжийн амидралд ойртуулж сжил хийлгэхэд ажил хийж бгаа хүнд урам зориг өгч ажлыг өөрийнхөө сэтгэлийн угаас хийж заншиж сурдаг,өөрийнхөө сэтгэл зорилгод хүртэл ажил хийх сонирхолтой хөтлөгдөж ажил хийдэг юм,одоо манай залуус цалин хангамж сайн өгч чадвал ажил хийх сэтгэлтэй болсон бгаа,үүнийг аж ахуй,kомпани,байгууллагууд анхаарах цаг болсон,

Алтан цэцэг [202.21.107.51] 2019-06-03 01:30:51

Маш гоё ярилцлага бна сайхан юм унших сайхан бна амжилт хүсьё танай байнгын үйлчлүүлэгчийн хувьд хэрэглээндээ сэтгэл ханамжтай бна мөн олон хүн уншаасай

Зочин [66.181.170.73] 2019-06-03 01:26:19

сда чинь сонууль дөхөхөөр нэг их ажилчиддаа хайртай амьтан болсон уу

Zochin [64.119.23.126] 2019-06-03 02:13:07

Hehe manaihan neeree hugjihgui ee

zochin [202.55.183.178] 2019-06-03 01:16:40

Элбэгдоржын мөнгийг угааж байгаа болхоор хэсэгтээ мөнгөлөг өнгөлөг харагдах байх. Одоохондоо бэлэн сайхан байгаа байх. Удахгүй Ээбийгийн дарагийн золиос болоод ачигдана да.

Дэжмаа [103.9.90.50] 2019-06-04 01:17:03

Элбэгдорж гэдэг хүнийг үе үеийн удирдагчдаас хамгийн шилдэг нь гэж бодож байгаа. Тэр бол жинхэнэ удирдагч, бас манлайагч хүн. Үг( үйлдэл нь үнэн хүнд дайсан олон болсон цаг. Тэр жинхэнэ манлайлагч. Монголыг дэлхийд нэртэй, нүүртэй байлгахын төлөө бүхнийг хийсэн. Хуруу хумс урттай улсууд гэм нь илчлэгдсэний төлөө Элбэгээд өширхөж байгаа гэдгийг ухаантай сэхээтэй хүмүүс бид мэдэж байна аа! Элбэгдоржийн энд хүрэх улс төрч одоогоор алга байна!

zochin [202.9.42.126] 2019-06-03 01:13:42

mash zuv yarisan bna.

Зоч [202.126.88.143] 2019-06-03 22:14:59

Тиймээ. Компани 10 хувийн ашиг харж л амжилттай урагшилна

tusa [66.181.168.81] 2019-06-03 01:10:56

Битгий атаарх. Нэг ч гэсэн монгол айлын амьдрал дээшилж байвал болоо. Эрхэмбаяр гуай цаг үеэтэйгээ нийцсэн ярилцлага өгчээ. Болж байна. Амжилт хүсье.

Зочин [182.160.36.192] 2019-06-03 01:01:12

өдрийн 30 мянга. доллараар 11 доллар арай дэндүү бага

Зочин [192.82.65.160] 2019-06-03 01:00:15

ЖДҮ-ийн мөнгөнөөс ажилчид хүртэх ёстой.

зочин [66.181.184.227] 2019-06-03 00:54:25

Сайхан ярилцлага болжээ. Үнэн үг, сайн ажиллаж сайн цалин авах танай хамт олонд ажлын амжилт хүсэн ерөөе үлгэр жишээ хамт олон.

иргэн [66.181.170.215] 2019-06-03 00:49:00

бас л худлаа залдаг нөхөр шүү, болгоомжтой л байх хэрэгтэй

GB [202.126.89.166] 2019-06-03 00:34:08

Нөхөр сайн бн шү амжилт


77 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
77 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.