“Захчин түмний наадам” амжилттай болж өндөрлөлөө

Т.Хулан / Улстөр

Захчин ястны зан заншил, өв уламжлал, урлаг соёлыг түгээн дэлгэрүүлж, өвлүүлэх, онцлогийг нь хадгалан үлдээх үүднээс УИХ-ын гишүүн, Ховд аймгийн нутгийн зөвлөлийн дарга С.Бямбацогтын санаачилсан “Захчин түмний наадам” энэ сарын 02-03-ны өдрүүдэд Ховд аймгийн Мөст суманд зохион байгуулагджээ.

УИХын гишүүн С.Бямбацогт “Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж анх санаачлан энэхүү наадмыг гурвантаа, УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэл “Ихэлийн эгшиг” морин хуурын наадмыг арван удаа зохион байгуулж байсан түүхтэй. Энэхүү уламжлалыг таслахгүй үргэлжлүүлэх үүднээс Захчин түмний урлаг соёлын наадмыг зохион байгуулж баруун монголчуудын бие биелгээ, урт богинын дуу, ерөөл магтаал зэрэг сайхан уламжлалыг хадгалж, өв соёлыг үр хойчдоо үлдээхэд хувь нэмрээ оруулах үүднээс Сандаг сан, Ховд аймгийн Мөст сумын ЗДТГ-тай хамтран энэхүү арга хэмжээг зохион байгуулж байна” гэж онцолсон юм.

Наадамд Ховд аймгийн Манхан, Зэрэг, Мөст, Алтай, Үенч гэсэн захчин ястны 5 сумын 19-80 насны 70 орчим авьяастан оролцжээ. Мөн энэ жил наадам хүрээгээ тэлж өргөжин хүчит бөхийн барилдаан, хурдан морины уралдааныг зохион байгуулсан байна.

image

Энэ жилийн захчин түмний наадмын урлагийн төрөлд 74,3 оноогоор Алтай сум 3- р байр эзэлсэн бол 88 оноогоор Мөст сум 2-р байр, харин 88,9 оноогоор Манхан сум тэргүүн байранд орж Алтан цомыг 2 дахь удаагаа хүртэн хошой аварга болсон байна. Мөн захчин ардын зан заншил, өв уламжлал, үүх түүхийн талаар ЭШБХ-д эрдэмтэн судлаачид олон сонирхолтой илтгэл тавьж, захчин ястны өв соёл, эдлэл хэрэглэл, гоёл чимэглэл, ахуй байдлыг харуулсан сонирхолтой үзэсгэлэн дэлгэгджээ.

Мөн энэ наадамд зориулж тууль, домог үлгэр, eрөөл магтаал, захчин ардын 200 гаруй дуу, хууч яриа, захчин аман аялгууны үгс, зан заншил, үүх түүхийг багтаасан “Захчины аман билгийн жишээ” хэмээх номыг эмхэтгэн хэвлүүлснээ түгээсэн байна.

image


Сэтгэгдэл

хх [202.55.191.205] 2019-06-05 07:47:13

ЗАХЧИН ГЭХЭЭР ЭЛБЭГДОРЖ ГЭЭД БАЙЖ БОЛОХГҮЙ ЗЭРГИЙН ЗАХЧИН МӨН БОЛОВЧ УГ ГАРАЛ НЬ ШИНЖААНЫ ХОВОГ САЙРЫН ТОРГУУД ЮМ БИЛЭЭ

xalx [66.181.191.176] 2019-06-04 23:49:54

ene baga ystanguud ym ymand dandaa archaagvi sanaa gargana. xalxuud xalx tvmnii naadam enee teree gej novshirdoggvi shvv dee. chaashaa sanaatanguud mongolin xox tengeriig l shvtej amidar.

xalx [66.181.191.176] 2019-06-04 23:38:34

vxsen acni chini elbegdorj. elbegdorj chini shinjaani xujaa ugsaanii pizda. yun zaxchin tvmen.zaxchin ystani l geech

Zochin [172.58.43.16] 2019-06-04 22:09:05

Uvsad zugeer l tsoonh baga yastnuudiin bagt naadam hiij baildaa, ternees TUMEN ene ter ner arai l ihdene shuu,odoo ch er n mongoldoo uusaad baihgui boljiina doo, builaa zajilsan heden hazgai heltei chavgantsuudiig es tootsvol yos ulamjlal net nahui ,uvs ard ulsaa baiguulval bas bichig usgee zohiolgood uigartaigaa negdeed yavmaar yum halh nutgiig orhiod

Көөркий дөө [103.10.21.45] 2019-06-04 18:55:44

Номгүй хүнээс шанаа аваад их номхорсон шүү.

Монгол [123.161.73.80] 2019-06-04 13:41:53

Монгол нэг л байх ёстой нэг л наадамтай байх ёстой !! ОХУ ынхан юугаа хийх бидэнд хамаагуй !!! Элбэгдоржийн Балаг ихээ Батгана суусан газар балагтай !

Зочин [202.9.44.228] 2019-06-04 12:19:07

Буриадууд Алтаргана наадам тогтмол хийж болоод байхад Ойрадууд яагаад наадамаа хийж болохгүй байнаа? Санаачилах хүн алга уу?

зээээ [122.201.24.91] 2019-06-05 02:22:27

Монгол ундэстэн улс гурэн Дэлхийд ямар байр суурь эзлэж хегжиж Одоо цагт ямаршуухан нехцелтэй оршин тогтнож амьдарч Ирээдуйд ямар бэрхшээл учирч болох талаар сайн муугаар сэтгэж бодох цаг шуу?! Ямарч байсан Орос,Хятад болон Казакууд Монголын эзэмшил нутаг уугуул суугчдыг нь Их л тасдан хувааж авсан нь туйлын унэн !!!Ийм гай зовлон енеегийн Монгол улсад буу тохиолдоосой ?! Уунээс сэргийлэх арга зам нь Нэгдсэн узэл бодолтой улс ундэстэн байх нь чухал Тэгээд ч бид ямар ч ялгаваргуйгээр Улсынхаа наадам баярыг тогтмол хийж цэнгэж ирсэн! Гэтэл элдэв ялгавар наадам энэ тэр нь енеегийн Монголд тийм ч ач тустай бус шуу?! Нэг едер Их гурнууд биднийг хаглан бутаргахад эллэв холбоод ,угсаатнаар нь хуваахыг эрмэлзэх болно ! енее цаг еереер цэрэг энэтэр гэх арга хэрэглэхгуйштээ! Тиймээс Монголоос алдагдсан Буриад ,евер монгол болон шинжаан уйгарын ойрадууд емнех туухээ сангалзан битгэрсээр суух тул Тусгаар Монгол нь Сэрэмж ендертэй бх нь зуйд нийцнэ ?!

Зочин [122.201.22.74] 2019-06-04 11:52:32

Ойрд тумний наадам хиймээр байна аа.


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.