Хиймэл оюун ухааны эринд бид бэлэн үү

Д.Тулга / Технологи

Хүн төрөлхтний хөгжлийн дараагийн үе болсон хиймэл оюун ухааны хөгжил жил, сар бус өдөр, цаг, минутаар хэмжигдэж буй өнөө үед бид хэрхэн бэлтгэгдэж байна вэ?

Ирээдүйд хүний хөдөлмөрийн дийлэнх хувиийг эзлэх, цаг хугацаа, хөрөнгө хүч, хөдөлмөр хэмнэх хиймэл оюун ухаан, түүнийг бүхий л салбарт хөгжүүлэх боломж Монгол Улсад хэдийнэ бүрджээ. Учир нь их, дээд сургуулиуд сурагчдаа ирээдүйн эринд бэлтгэж эхэлсэн бол томоохон компаниуд ч энэ чиглэлд анхаарч дижиталчлагдаж эхэлжээ. Үүний нэг илрэл нь Голомт банк дижитал банкны үйлчилгээг иргэд харилцагчдадаа хүргэж эхэлсэн явдал юм.

Голомт банк нь Монгол Улсын дижитал шилжилтэд хувь нэмэр оруулахаар 3 жилийн өмнөөс “Дижитал мэргэжилтэн” хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж Оюутан, Сурагч, Мэдээлэл зүйн багш нарт зориулсан сургалт, өдөрлөгүүдийг жил бүр зохион байгуулж байна.

image

image

Энэ жилийн тухайд МУИС болон ШУТИС-ийн 600 гаруй оюутнуудыг хамарсан “Дижитал мэргэжилтэн” өдөрлөгийг зохион байгуулж ШУТИС-ийн Мэдээлэл холбооны технологийн сургуультай хамтран ажиллах санамж бичгийг өнгөрөгч сарын 22-нд үзэглэжээ.

image

Мөн “Харуул занги U18 - 2019” цахим аюулгүй байдлын тэмцээнийг ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд жил бүр зохион байгуулахад 2016 оноос эхлэн ерөнхий ивээн тэтгэгчээр хамтран ажиллаж байна.

image

Мэдээллийн технологийн ертөнцөд IТ-ийн мэдлэгтэй залуус л түүртэхгүй амьдарна. Иймээс хүүхэд, багачуудаа эртнээс энэ чиглэлд сургах, бэлтгэх шаардлага зайлшгүй үүсэж байна. Манай улсад IT чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургуулиуд цөөнгүй байдаг бол тун удахгүй мэдээлэл технологийн гүнзгийрүүлсэн сургалттай анхны ахлах сургууль “NEST ACADEMY” нээлтээ хийх гэж байна. Nest ахлах сургууль нь сурагчдаа Монголын ТОП компаниудад цалинтай дадлага хийлгэх жишгийг нэвтрүүлэх гэж байгаа бөгөөд энэхүү хөтөлбөрийг Голомт банк дэмжиж, хамтран ажиллахаар болсон юм.


Сэтгэгдэл

Зочин [202.179.26.214] 2019-06-06 13:00:33

Хиймэл оюун биш програмчлагдсан мэдлэгийн бааз л байх. Хиймэл оюун ухаан болохын тулд тэр техник хангамж нь хүн шиг өөрөө юмыг сурдаг байх ёстой. Гэвч сурдаг техник бүтээх бараг л боломжгүй.

Зочин [202.9.42.185] 2019-06-06 12:39:39

Хаха машинаас айдаг ооркууд юун хиймэл оюун ухаан мухаан бэ Хаха

х [202.126.89.125] 2019-06-06 11:58:59

Хиймэл оюун ухаан автоматчилал хоёроочзр хүн өөрийгээ бие сэтгэлийн хувьд мөхөөж амьтан шинжрүү орно. Ийм байдал нэгэнт эхэлсэн. Тиймээс smart техникийн хөгжлийн түвшинг хязгаарлаж энэ аюулыг аль болохоор холдуулахыг хичээх ёстой


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.