MEDEE.MN ОНЦЛОВ

Д.Тулга / Эдийн засаг

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг өнөөдөр (2019.06.06) Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, С.Бямбацогт , Я.Содбаатар, Б.Саранчимэг, Х.Нямбаатар, Г.Тэмүүлэн, Ж.Мөнхбат, М.Оюунчимэг нар төслийн талаар мэдээлэл өгөх хэвлэлийн бага хурлыг хийлээ.

Улсын Их Хурлын 60 гаруй гишүүн энэхүү төслийг өргөн мэдүүлж буйг Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан хэвлэлийн бага хурлын эхэнд тэмдэглэсэн. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг үе, үеийн парламентууд ярьж, тодорхой төслүүдийг боловсруулж, иргэд, олон нийтээс Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотой олон тооны саналууд ирүүлж байсан бөгөөд энэ бүгдэд дүн шинжилгээ хийж, нухацтай судлан Монгол Улсын Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалтай нийцэж буй эсэх, санал бүр хуулийн бусад зохицуулалттай хэрхэн уялдаж буйг сүүлийн хоёр жил нягт судалсны үндсэн дээр төслийг боловсруулсан байна.

Гадаадад суугаа манай улсын дипломат ажилтан мансууруулах төрлийн бодис тээвэрлэж явсан гэх хэрэгтэй холбогдуулан өнөөдөр ГХЯ-наас мэдээлэл хийлээ.

ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг, “Өнгөрсөн тавдугаар сарын 3-нд Герман улсын Дрезден хотын хилийн шалган нэвтрүүлэх постоор нэвтрэх гэж байсан манай улсын Дипломат төлөөлөгчийн газрын дипломат дугаартай автомашиныг саатуулан шалгахад 70 кг геройны төрлийн мансууруулах бодис тээвэрлэж явсан нь урьдчилсан байдлаар тогтоогдон илрээд байна. Дээрх хэрэгт Турк улсын Истанбул дахь Ерөнхий консулын дипломат нэг ажилтныг жолоочийн хамт шалгаж байна.

Энэ талаар мэдээлэл гарсан даруйд бид Берлин дэх ЭСЯ-аар дамжуулан авсан. Хилийн чанадад монгол иргэд гэмт хэрэгт холбогдон саатуулагдах тохиолдолд Консулын харилцааны тухай Венийн конвенцийн дагуу бидэнд мөн мэдэгддэг. Хэргийг шалгаж дуусаагүй байгаа учир үүнээс тодорхой мэдээлэл өгөх боломжгүй. ГХЯ консулын шугамаар Германы талтай дипломат сувгаар мэдээлэл аван ажиллаж байна” гэв.

Дэлхийн 10 улсын 18 хотод зохион байгуулагддаг, ЮНЕСКО-д бүртгэлтэй, чансаа өндөр “World Ballet Grand Prix” тэмцээнд монгол хүү түрүүлж, алтан медаль хүртжээ. Авьяаслаг хүүг Мөнх-Эрдэнийн Тэлмэн гэдэг. Тэрбээр нэр хүндтэй тэмцээнээс алтан медаль хүртэхээс гадна 60 мянган ам.долларын тэтгэлгийн эзэн болжээ. Уг олон улсын тэмцээнээс монгол хүн анх удаагаа алтан медаль авсан нь түүхэн амжилт юм.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ долоо хоногт нэг хоногийн зайтай хоёр удаа Хотын удирдлагуудтай уулзав.

Эхнийх нь энэ сарын 4-ны өдөр болсон. Энэ өдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрийн биеэр НЗДТГ-т очиж, Нийслэлийн удирдлагуудтай уулзаж дотоод асуудлаар санал, зөвлөлдсөн цаашлаад зарим ажлыг даалгаад явсан гэдэг.

Тэрбээр нийслэлийн тулгамдсан асуудал болон утаа, хөрс агаарын бохирдол, түгжрэлийг шийдэх дорвитой ажлыг хийгээгүй. Энэ нь Хотын орлогч нар ажлаа хийхгүй байгаатай холбоотой гэжээ.

Иймд Нийслэлийн засаг дарга С.Амарсайханд энэ долоо хоногтоо багтааж зургаан орлогчоо халах даалгавар аваад үлдсэн байна.

Тэрбээр Ерөнхий сайдын үүргийг биелүүлж зургаан орлогчоо ажлаас нь халах уу эсвэл хамгаалж үлдэх үү гэдгийг харах үлдлээ.

УИХ-ын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтэсээс гишүүдийн тавдугаар сарын 1-31-ийг хүртэлх хугацаанд байнгын хорооны хуралдаанд гишүүд хэрхэн оролцсон талаарх ирцийн мэдээг гаргасан байна.

Дээрх хугацаанд УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Ж.Батзандан, М.Билэгт, Л.Энх-Амгалан, Ж.Ганбаатар, Я.Санжмятав, Д.Ганболд, Д.Эрдэнэбат, Д.Дамба-Очир, Б.Саранчимэг, Ж.Энхбаяр, Б.Жавхлан, Л.Мөнхбаатар, Я.Содбаатар, Г.Мөнхцэцэг, Б.Наранхүү, Н.Номтойбаяр, О.Содбилэг, Ж.Эрдэнэбат Х.Нямбаатар, Ш.Раднаасэд, Д.Сумъяабазар, Ч.Улаан, Н.Учрал, Д.Хаянхярваа. С.Эрдэнэ нарын гишүүд байнгын хорооны хуралдаанаа ямар нэг шалтгаангүй тасалжээ.
Тэр дундаас эгч дүү Б.Саранчимэг, Б.Наранхүү нар таслалтаараа тэргүүлж байна.


Сэтгэгдэл

Зочин [103.26.193.105] 2019-06-07 09:09:38

Наран - Саран хоероо буу ад уз , тэд чинь боон МОНГО , 2020 онд хэрэг болно шуууу ; МАН аа ...??!! Сайн угшилын морийг ч , гууг ч монголчууд ад уздэггуй биз дээ ... ?! Амьдад нь илбэн таалж - идээшлуулж байгаад л ухсэн хойно нь толгойг нь хадганд боогоод л овоонд , зургийг нь хойморын авдар дээрээ залах бол энуухнд ...

Зочин [103.26.193.105] 2019-06-07 08:56:46

Тамхины панзчин дипломатууд " европоор хэрэн тэнуучилж байсан бол нэг ДАН ахиж " хар бустэй " болж дээ , одоо хар тамхичин МОНГОЛ дипломатууд дэвэн дэлхийгээр тэнуучилж байгаа юм байна ... Энэ Монголын гадаад яамныхаан гэж ??!!! Дипломатууд ч гэж дээ , сайд , дарга нар , УИХ - н хуухдууд - хийгээд НУА - нууд ..

irgen [66.181.161.55] 2019-06-07 08:24:26

Hulgaichuudaa nuursee tulie holdloo.... ta nar shig hulgai hiij awahgeegui mongoor ni awya

ard [103.57.92.52] 2019-06-06 22:07:27

buruu zamaar bayjsan xulgaichuud uls orond gai l boldog ym baina. Dandaa xuwiin erx.ed xurungu mungu bodood yu ch xiixees bucaxgvi bolson buzaruud. Turiig samarch baigaa lalaruud ard tvmend taraa taniulsan daa. Daxij l altan tur lvv oirtuulamgvi buzruud.

Зочин [103.57.94.226] 2019-06-06 20:44:24

nudnii bulainuudiig hen songosiin


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.