А.Хаш: Би үхтлээ радиодоо хөтлөгчөө хийнэ гэж боддог

М.Амаржаргал / Энтертайнмент

-БИ ОДОО БОЛТОЛ “РАДИОГИЙН ХӨТЛӨГЧ” ГЭЖ ХЭЛҮҮЛДЭГТЭЭ ИЧИЖ ЯВДАГ-

“MGL” радиогийн хөтлөгч Алимаагийн Хаштай ярилцаж дотоод ертөнтэй нь танилцахыг хичээлээ. Энгийн хэрнээ инээд хөөр цалгисан, мэдлэгтэй мэдээлэлтэй түүний яриаг олон хүн шимтэн сонсдог болсоор уджээ.

-Монголын ард түмэн таныг “MGL” радиогийн хөтлөгч Хашаа гэдгээр андахгүй сайн мэддэг болжээ. Гэсэн ч та өөрийгөө бидэнд танилцуулахгүй юу?

-Намайг Алимаагийн Хаш гэдэг. Фэйсбүүкийн маань нэр “Alima Khash”. Яагаад фэйсбүүк яриад байна вэ гэхээр хамгийн анх энэ нэрээрээ олонд танигдсан. Радиогийн хөтлөгч болохоосоо өмнө нүүр хуудастаа өөрийнхөө бодлыг, урьд нь сонсож, үзсэн зүйлсээ бичиж өөрийгөө илэрхийлж эхэлсэн. Тэрхүү үзэл бодол маань олонд хүрч хөтлөөд явсан.

-Тухайн үед дуу хоолой, үзэл бодлоо яагаад нийгэмд хүргэхийг хүсэв?

-Яг үнэнийг хэлэхэд, нийгэмд дуу хоолойгоо хүргэе гэж сүржин юм бодсонгүй. Тухайн үед надад хийх юм байгаагүй учраас “Яагаад ийм юм хийж болохгүй” гэж бодоод л эхэлсэн дээ.

-Радиогийн хөтлөгч болохоосоо өмнө ямар ажил хийдэг байв. Радиогийн хөтлөгч хийх болсон түүхээсээ хуваалцахгүй юу?

-Өө, маш олон ажил хийж байсан. Олон улсын байгууллагад орчуулагч, хүүхдийн хөлбөмбөгийн клубт менежер гэх мэт зөндөө л ажил хийж байлаа. “MGL” радиогийн пордюсер н.Мөнхбат гэдэг залуу намайг таньдаг “Та радиогийн хүн болж чадна л” гэсэн. Ингээд 2017 оны нэгдүгээр сард “MGL” радиотой хувь заяагаа холбосон доо. Би одоо болтол “Радиогийн хөтлөгч” гэж хэлүүлдэгтээ ичиж явдаг. Яагаад гэхээр орос сургууль төгссөн болоод ч тэр үү миний ярианы баялаг тийм ч сайн биш. Хачин муухай түгдэрдэг, гацдаг. Ер нь жаахан хэцүү дээ. Миний ажилд орсон түүх их сонин л доо. Би ажилгүй 2-3 жил гэртээ суусан. Манай эхнэр Дарь-Эхэд үйлдвэрлэл эрхэлдэг юм. Хашааныхаа үүдэнд иртэл нүдийг нь тэс цохиж, хавирга, хөл нь хугарчихсан пудель нохой өвлийн хүйтэнд чичрээд зогсож байхаар нь өргөөд авах гэтэл ойртуулаагүй. Тэгэхээр нь хөнжлөөр хучаад үүднийхээ амбаарт оруулчихсан. Би тухайн үед яахаа мэдэхгүй, энэ нохой дулаахан газар, хоол ундтай байж байгаад үхэг дээ” гэж бодсон. Ингээд фэйсбүүктээ “Ийм нохой оллоо. Би яахаа мэдэхгүй байна” гээд бичтэл маргааш өглөө нь нохой арчилдаг хүмүүс ирээд аваад явахад сэтгэл гоё болоод, хийх ёстой ажлаа хийчихсэн ч юм шиг мэдрэмж төрсөн. Гэтэл утас дуугараад “Хашаа ахаа та ажилд орох уу” гэхээр нь “Хүүе, ямар ажил вэ” гэтэл “ радиод хөтлөгчийн ажил байна. Таныг сургаад авна, санаа зовох зүйлгүй” гэж хэлсэн. Одоо болтол тэр нохой намайг ажилд оруулсан гэж боддог. Өөрөөр хэлбэл надад аз авчирсан юм уу даа.

-Тэгэхээр та хувь заяа биш азанд итгэдэг гэсэн үг үү?

-Би өөрийгөө маш азтай хүн гэж боддог. Яагаад гэхээр өнөөдрийн Хашаагийн амжилт надад азаар л ирсэн. Амьдралаас авах ёсгүй зүйлээ авчихсандаа баярлаж, талархаж явдаг. Би өөрийгөө азтай, жаргалтай хүн гэж боддог. Яг үнэнийг хэлэхэд их сургууль төгсөж мэргэжилтэй болоогүй. Гэсэн ч би өнөөдрийнхөө амьдралд сэтгэл хангалуун, аз жаргалтай амьдардаг.

image

-ХАМГИЙН АНХ ШУУД ЭФИРТ ГАРАХАД НЭГ СОНСОГЧ МААНЬ “НААД ГАЦАА ӨВГӨНӨӨ ТАНАЙ РАДИО ЯАХ ГЭЖ АЖИЛД ЮМ” ГЭЖ ХЭЛСЭН-

-Хамгийн анх шууд эфирт гарахдаа сандарч байв уу. Сонсогчид тань яаж хүлээж авав?

-Анх ажилд ороод шууд эфирт гарлаа. Сандарч тэвдээд л. Манай радио нэвтрүүлгүүдээ онлайнаар хүмүүст шууд цацдаг. Тэгэхээр миний гаргаж буй үйлдэл харагдана. Гэтэл “Наад гацаа өвгөнөө танай радио яах гэж ажилд авсан юм бэ. Гацахаар нь зүрх дэлсээд байна” гэсэн комент ороод ирсэн. Тэрийг нь уншаад бүр гацчихсан. Дараа нь студидэд ганцаараа байхдаа “Хувь тавилан та намайг энэ студидэд микрофоны ард суулгасан. Хувь тавилан танд миний бие талархаж явсан. Хүнд шоолуулаад, доромжлуулаад явах ёстой юм уу” гээд залбирал маягийн юм хэлсэн чинь нэг их сайхан болсон. Ингэж л хоёр жил зургаан сарын өмнө радиогийн хөтлөгч болж байлаа.

-Одоо туршлага хуримтлуулаад шууд эфирт гарахдаа сандрах, догдлох мэдрэмж төрөхгүй биз?

-Үгүй, үгүй одоо болтол шууд эфирт гарахдаа сэтгэл догдолж сандардаг. Шууд эфирт ороход найруулагч “Нэг, хоёр, гурав” гэж тоолоод “Эфир” гэсэн команд өгөхөд нь онгоцны нисгэгч шиг өөрийгөө төсөөлдөг. Миний дуу хоолой агаар цацагдаж байна. Нэг үгээр хэлбэл Улаанбаатар дээгүүр нисээд байгаа юм. Шууд эфирт гуравхан секунт л гацвал “Үхмэл эфир” гэж нэрлэдэг. Хэрэв би гацвал эфир хаагдаж, нисч яваад доош унана гэсэн үг. Шууд эфирт гараад ниссэн л бол ямар нэгэн дуу авиа гаргаж ёстой. Зогсож болохгүй. Миний хувь шууд эфирт гарлаа л бол нислээ, доошоо унаж болохгүй 35 минутын турш агаарт дүүлэх ёстой.

image

-Та бүхэн сонсогчтойгоо маш олон сэдвийн хүрээнд ярилцдаг. Таны ажигласнаар сонсогчид ямар сэдвийн хүрээнд ярилцах дуртай байдаг вэ?

-Хүмүүс маш их бухимдалтай байна. Миний хувьд сонсогчид хөнгөхөн сэдвээр ярилцахыг хүсээд байгаа юм шиг санагддаг. Манай радиогийн “Яанааг яах уу” гэсэн нэвтрүүлгээр учир зүггүй инээгээд, бид юу ярьснаа бараг санадаггүй. Сонсогчид ч гэсэн юу яриад байгааг мэддэггүй, зүгээр л дагаж инээдэг гэж ярьдаг маш олон хүнтэй уулзаж байсан. Инээд халдварладаг гэдэг шиг өнөөдрийн нийгэм инээдээр дутагдаж, цангаж байна шүү дээ. Бид зүгээр л сонсогчдодоо инээд бэлэглэхийг хүсдэг. Заримдаа би өөрийгөө алиалагчийн үүрэг гүйцэтгээд байна уу даа гэж боддог. Гэхдээ муу талаар биш шүү сайн талаараа алиалагчийн үүрэг гүйцэтгэдэг болов уу. Ард түмэн мэргэн ухаан, уриа лоозон сонсохоосоо илүү амьдралд ойрхон зүйлийг сонсохыг хүсдэг болчихсон байгаа нь ажиглагдаж байгаа шүү.

-“MGL” радио хөтлөгчдөө өөрөөрөө байх боломжийг олгодог учраас сонсогчид та бүхний нэвтрүүлэгт дуртай байдаг юм болов уу гэсэн бодол төрдөг?

-Яг үнэн, манай радио намайг өөрөөрөө байх боломжийг олгодог. Ямар нэгэн юманд баригддаггүй. Би ч гэсэн ямар нэгэн хэв загварт баригдаж чадахгүй. Шууд эфирт гараад “Гэгээн сайхан өглөөний мэнд хүргэе” гээд гоё уянгийн халилтай үгийг хэлж чаддаггүй учраас байгаагаараа яриад л байдаг. Ийм учраас хүмүүст арай амьд сонсогддог юм болов уу.

Олон хүмүүс надад “Та өөрийнхөө байж чаддаг учраас сонсоход тааламжтай байдаг” гэж хэлсэн.

-“Хэт өөрийнхөөрөө байдаг. Хүмүүст буруу үлгэр дууриалал үзүүллээ” гээд сонсогчдоос зэмлэл ирэх вий дээ гэж айж эмээдэг үү?

-Айж, эмээлгүй яахав дээ. Үлгэр дууриалал надаас битгий аваарай гэж хүсмээр байна./Тас, тас хөхрөв, сурв/ Аливаа нэгэн зүйлийг уриалах, лоозон дэвшүүлэхээс аль болох холуур байхыг хүсдэг. Яагаад гэхээр хүн, хүний амьдрал өөр. Хэн нэгнээс заавал үлгэр дууриалал аваад байхгүй албагүй гэж боддог. Би өмнө нь сонссон дуулсан, уншсан ном, киноныхоо талаар хүмүүст ярих дуртай. Эндээс хүмүүс сэдэл аваасай гэж хүсдэг. Надад хүмүүсийн дотоод ертөнц рүү өнгийж, хэн нэгний үг, үзэл бодлыг сонсогчдод тулгах эрх байхгүй. Би зүгээр л арамандаа яажигнадаг. Хаш гэдэг хүн араман дотроо яажигнах ёстой. Миний арам өргөн бол арай чөлөөтэй яажигнах байх. Тиймээс өөрийнхөө арамыг өргөн болгохыг хүсч явдаг. Хүний орон зайд нэвтэрч болохгүй, болгоомжлох ёстой гэж боддог шүү.

-СОНГОЛТГҮЙ БОЛСОН ХҮН АМЖИЛТАД ХҮРЭХ МАГАДЛАЛ НЬ НЭМЭГДДЭГ-

image

-Та цаашид радиогийн хөтлөгчөө хийсээр л байх уу?

-Үхэн үхтлээ радиогоо хөтөлнө гэж бодож байгаа./инээв/ Би нэг зүйлийг ярья л даа. Зарим хүмүүс намайг амжилтад хүрсэн гэж хэлдэг. Би ч гэсэн өөрийгөө амжилтад хүрсэн гэдэгт итгэдэг. Яагаад гэхээр сонголтгүй болсон хүний амжилтад хүрэх магадлал нь нэмэгддэг. Би супер юм ярих дургүй, муухайгаар хэлбэл би “MGL” радиогоос гарлаа, хэн ч намайг ажилд авахгүй. Тиймээс би энэ ажилдаа улам л шигдэж цаашид сайн ажиллахыг хичээх болно. Би дуртай ажлаа хийж байна, цалин нь хангалттай гэр бүлээ, өөрийнхөө хэрэгцээг хангаж байна. Энэ ажлаасаа салмааргүй байна. /инээв/ Монголчууд бид аливаа зүйлийг бодиттой харж сурах хэрэгтэй юм шиг санагддаг. Би чухам хэн бэ, хаана явна, хаашаа хүрэх гэдгээ бодитоор мэддэг болбол ажил, амьдралдаа хандаж буй хандлага өөр байх болов уу. Уриа лоозонгоос хол явмаар санагддаг.

-Хоёр жил зургаан сарын хугацаанд радиогийн хөтлөгч хийхэд эфирийн цаг явдаггүй, юу ярихаа мэдэхгүй сонин үе тулгарч байсан уу?

-Секунд нь явж өгөхгүй, юу ярихаа мэдэхгүй хөлс дуслуулсан нэг нэвтрүүлэг байсан. Тэр нь рекламын “Үтрээ чангалдаг” талаар ярилцсан юм.Үтрээ яагаад сулардаг, яаж чангалдаг вэ гэж асуултай нь биш. “Бурхан минь хурдан дуусаасай” гээд дотроо залбираад л сууж байсан. Үүнээс ойр хэцүү нэвтрүүлэг байсангүй.

-Та олны танил болчихлоо. Хүмүүсийн хандлага өөрчлөгдөж байна уу?

-Өмнө нь юм ярихад тоож сонсдоггүй. Нохой хуцахын чинээ авдаг байсан хүмүүсийн хандлага өөрчлөгдсөн байж магадгүй шүү. Гэхдээ надад хувь хүнд өөрчлөгдсөн юм байхгүй.

-Та “Оддын” өвчин тусч биеэ тоохгүй биз дээ?

-Тийм зүйл байхгүй ээ. Миний насны хүн амжилтад хүрнэ гэдэг бол аз шүү дээ. Хашаа гэдэг хүн өөрийнхөө ертөнцөд амьдарсаар л байх болно.

image

-Таныг сэтгүүлч, зохиолч Б.Цэнддоотой их адилхан гэдэг. Та тэр хүнтэй уулзсан уу. Та өөрөө анзаарсан биз дээ?

-Би сэтгүүлч Б.Цэнддоог сайн мэднэ. Фельетоныг нь ч их уншдаг. Хүмүүс л их адилхан гээд байдаг юм. Бидэнд одоогоор уулзах боломж олдоогүй л байна.

-Цаг зав гарган ярилцлага өгсөнд баярлалаа?

-Та бүхэнд ч гэсэн баярлалаа. Танай сайтыг байнга уншдаг. Та бүхний ажилд улам их амжилт хүсье.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Г.БАЗАРРАГЧАА


Сэтгэгдэл

Цолмонбаатар [202.55.188.37] 2019-07-06 18:52:53

Хаш ах бол үнэхээр мундаг шүү. Үлгэр дууриал таниас л авдаг даа.

Zochin [103.212.117.203] 2019-06-14 12:17:48

Vnheer mundag

Зочин [43.228.131.110] 2019-06-11 11:16:52

Мэдрэмжтэй дажгүй хөтөлдөг. Заримдаа худлаа их ярина тэрийгээ засах хэрэгтэй бүх хүн чамаас дор мэдлэгтай байх албагүй. Ялангуяа 1980 аад оны тухай ярихдаа сайн бэлдэж ярих хэрэгтэй.

Ajil yah ver bie sain uzuul [107.77.223.139] 2019-06-10 23:56:08

Tanii amisgaa deer bas targan baigaa chin neg l eruul bish haragddag shuu bie sain uzuul hort zurshlaasaa sal joohon tur. Ugiig min bodoorou

Зочин [66.181.184.249] 2019-06-10 10:37:22

Khash ahiin nevtruulguuded durtai. 88.3 shig radio baihgui baih oo. Zarim commentuud ymar muuhai haranhui baihiin. Stressee martaad shugamaa solino l bizdee. Ataarhaad baigaamuudaa hoorhii.

Зочин [211.37.9.97] 2019-06-10 09:01:08

Хөтлөгч ньхөнгөн хошин шогийн мэдрэмжтэй стрессгүй хүн болохоор сонож байгаа хүнд ч тийм байдаг шүү

Огоо [2.126.227.195] 2019-06-10 07:23:12

Хурдан чадраад чих амраагаад аль, өвөө минь

Zochin [8.37.233.101] 2019-06-10 00:29:25

Duu hooloigii sonsood ih saihan hun gej boddog baisan. ! Bi aldaagui bna daruuhan saihan hun bna. ! Amjilt

Bs [103.212.119.113] 2019-06-09 20:17:44

Uxex ggej baigaa yum shig l suulchiin ug shig

Zochin [86.142.222.12] 2019-06-09 16:34:47

Saihan hugjiltei hutuldug . Sonsoh durtai. Amjilt husye. Londongoos.

Зочин [59.153.87.28] 2019-06-09 15:39:33

Сайхан гэгээлэг энергитэй сайн хөтлөгч. Амжилт хүсье. Бусдад сайн сайхныг түгээгч яагаад өөрийнхөөрөө гэнэн цайлган байж болохгүй гэж. Нэг ч атугай хүн өөрийнхөөрөө энэ байдлаа түмэнд түгээж болохгүй гэж бүгд багтай болсон энэ цагт АМЖИЛТ ХҮСЬЕ. ХАШАА.

Зочин [202.126.88.55] 2019-06-09 13:05:30

Teneguyd l sonsdog bh

Lop [66.181.191.199] 2019-06-09 12:54:01

Оркуудад зориулсан радио. Тэнэгтэж чангаар инээдгээ больчих. Вульгарность

tulga [103.26.193.210] 2019-06-09 07:15:39

Өөрөө ч. продюсар гээд байгаа мөнхбат нь ч 104.5 аас жигдсэн гарууд. Наад радиогоо бас нүүр баасдваа

Зочин [66.181.161.117] 2019-06-09 12:22:37

Өөрт нь очоод хэлээч чадахгүй за чи бол

Од [94.226.248.171] 2019-06-09 05:24:17

Та мик дээрээ их шижгийн амьсгалдаг шүү бусдаар дажгүй ээ. Жаахан тураарай

Зочин [202.179.27.154] 2019-06-09 03:18:08

Амжилт...

Зочин [202.21.107.72] 2019-06-09 02:00:44

Сайхан энергитэй хүн санагддаг шүү. Урт удаан, эрүүл энх амьдралыг хүсэн ерөөе.

sss [202.179.26.73] 2019-06-08 20:52:35

Радио нь дампуурчихвийдээ.

Зочин [66.181.165.246] 2019-06-08 13:57:45

ҮХТЛЭЭ ГЭНЭ ЭЭ? СОНИН СОНСОГДОЖ БАЙНА.

Зочин [202.70.34.29] 2019-06-08 11:06:15

сонсох дуртай

Намбандаа бай [66.181.161.44] 2019-06-08 08:15:34

утгагүй хогийн радио.хөгшин залуус нийлээд л шүүмжлээд л бөйдаг.Шүлс нь савирсан юмнууд

Зочин [66.181.161.117] 2019-06-09 12:21:26

Радионы араас шүлс яаж савирдаг юм болоо........ хэхэхэ

concogch [178.118.91.52] 2019-06-08 02:52:07

sauhan energitei dandaa ineej bdag goe hutuldug ene ajlaa olon jil hiij eryyl baij urt nasalj udaan jargaarai.dandaa consdog.amjilt hysie

Ганаа [202.9.42.183] 2019-06-07 23:52:45

Нэг мэдхэд машины радиог 88,3 дээр тавьчихдаг болчиж.Яриж байгаа хѳтлѳгч нэгэл дотно түгжрээнд сонсоод л инээгээд явжаахад стерессгүй

Зочин [202.9.42.60] 2019-06-07 22:56:45

Сайн эерэг энергийг бусдад түгээдэг, хөгжилтэй мөртлөө цаанаа л нэг донжтой, бас хотын соёлыг түгээгч гэж хэлж болноо. Хөтлөгч Хашид амжилт хүсье!!!

Зочин [66.181.182.113] 2019-06-07 22:23:32

mashindaa sonsoh um daa sain hutlugch shuu eruul enhiig husie

Зочин [64.119.16.153] 2019-06-07 21:55:24

MGL 88,3 радиог алдаг оног сонсоод их энгийн сайхан бодитой нэвтрүүлэг болохоор нь сүүлийн үед сонсдог үздэг болсон . Улс төржихгүй хүнд мэдлэг мэдээлэл түгээсэн сайхан радио . Хөтлөгч хүүхнүүд захирал эд бүгд халуун дулаан хамт олон болох нь мэдрэгддэг шүү . Хаш энгийн сайхан яриатай сайн хөтлөгч шүү . Танай хамт олонд амжилт хүсье!!!!

Зочин [106.39.107.42] 2019-06-07 21:50:39

Ih muu huntei adil um

Зочин [66.181.161.117] 2019-06-09 12:20:08

Ямар........

Зочин [106.39.107.42] 2019-06-07 21:49:24

Butach huuhed bna

Зочин [66.181.161.117] 2019-06-09 12:19:58

Тэгээд.....

Цэвээнхүү [66.181.178.207] 2019-06-07 21:07:44

Их ном уншсан мэдлэгтэй хүн шүү ухаантай хүн гэж хүндэлж явдаг шүү амжилт хүсье.

Зочин [182.160.35.6] 2019-06-07 20:41:15

анх сонсоход бас сонин л санагдаж байсан - хамаагүй, дураараа, хүмүүсийн хэлдэгээр "далдагдуу" гэмээр. сүүлдээ сонсоод байхнээ их мэдээлэл, кругозор сайтай нь мэдэгдээд үнэлдэг болсон. ер нь өөрийнхөөрөө ч хамгийн гол нь их эерэг энергитэй санагддаг. ажилд нь амжилт хүсье! 23 сургуулийнх гэж сонссон, тэгвэл аргагүй л байх

Зочин [66.181.161.109] 2019-06-07 19:46:10

Amjilt husie ! ajildaa chin setgeleesee handdag yum bna gj sonsoggdog shuu, haaya ta 4 niileed yanaa nevtruulegtee uchirgui ih changaar ineeldeed bgaa n maazral n dendeed bgaa shig sonsogddog. busdaar bol tun davgui.

Зочин [202.126.89.214] 2019-06-07 18:49:13

хүн болгонд таалагдах албагүй ..

Зочин [66.181.161.68] 2019-06-07 18:04:57

Амжилт

zochin [202.126.88.210] 2019-06-07 16:46:13

huntei huneeree haritsaj chaddag hutlugch shu tanid az jargal eruul enhiig husie urgelj sonsoh gurtai

Зочин [2.200.111.30] 2019-06-07 15:36:24

Амжилт хүсье! Хашаа

Зочин [194.228.76.84] 2019-06-07 15:13:43

Нэг ийм олигонож маасганаж давдганасан эр виеогоор дүүрэн байдаг. Хаш гэдэг юм байжээ.

Зочин [112.72.11.109] 2019-06-07 16:30:28

Байнга сонсдог. Кругозор сайтай, өөрийнхөөрөө байдаг хүн. Миний бодож байснаас их өөр хүн байна. Улам их амжилт хүсье

Зочин [66.181.161.96] 2019-06-07 15:24:30

Эхлээд зөв бичиж сур

Зочин [103.10.21.77] 2019-06-07 15:04:31

ЗӨВ Ш ДЭЭ ЧАДАЛТАЙ ХҮМҮҮС ӨТӨЛДӨГГҮЙ ЮМАА

Зочин [64.119.25.252] 2019-06-07 14:41:33

Ярилцлагыг нь байнга сонсдог.Яг л ийм хүн байдаг байх даа гэж төсөөлж байсантай адилхан байна,Амжилт хүсье.

Зочин [202.126.88.199] 2019-06-07 14:12:41

Би MGL радиог зав гарвал сонгож байдаг. Хашаа ах радиогийн нийт сонсогчтой Чин сэтгэлээсээ, өргөн хүрээнд нээлттэй сайхан ярьдаг. Амжилт хүсье.

Зочин [202.21.108.241] 2019-06-07 14:03:48

ih dajgui hutuldug sanagddag

Найз [202.179.24.71] 2019-06-07 13:36:21

Хийж байгаа ажилдаа үнэнч ханддаг,ярилцаж байгаа хүмүүсээ сайхан хүндэлж харьцдаг,ер нь манай энэ их стресстэй нийгмийн бухилдлыг зөөлрүүлхийн төлөө өөрийн өргөн мэдлэг боловсролоо олон түмэнтэйгээ эелдэгээр хуваалцаж байдаг манай нэг сайхан сэхээтэн хүндээ. Таныг хүндэлж явдаг шүү. Амжилт хүсье!

Зочин [66.181.161.125] 2019-06-07 13:21:01

Хүний дотоод сэтгэлээс нь юу ундардагийг бусдад харуулж гаргаж ирж чаддаг хүн. Хөтлөгч хүн жижүүүрийн асуулт биш, үйл явдлуудын асуулт биш, хүний дотоод ертөнцийг харуулсан сайхан нэвтрүүлгүүд өнөө цагт хийж байгаа нь их баярлаж явдаг. Оройн зочинтой нэвтрүүлгийг нь ажилаа тараад байнага үздэг.

Zochin [84.114.75.244] 2019-06-07 12:29:15

Odoo tsagt hovordson saihan MGL Er hun. Yamar ch tsagt ger bulee avaad garch chadsan, Sain hani, Sain Aav. Ger buld ni az jargal husiiye, Amjilt ....

Ganaa [66.181.165.240] 2019-06-07 12:17:16

Mundag xotlogch shuu! Az jargal xusie! Nudend dulaaxan setgeld dotno sanagddag.

Zochin [202.126.88.198] 2019-06-07 11:53:07

Mundag shuu ta.Amjilt AZ jargal xusie

Зочин [202.179.26.219] 2019-06-07 11:41:35

Амжилт

Зочин [202.9.43.91] 2019-06-07 11:16:52

Их дажгүй өөрийнхөөрөө элдэг маяггүй хөтөлдөг чинь таалагддаг шүү хашаа ахаа. Амжилт хүсье.

Зочин [59.153.113.64] 2019-06-07 10:29:15

Saihan setgegdeltei uudrug uzeltei hun bn bayrlaa

мммм [66.181.187.17] 2019-06-07 10:10:34

футиль биш пудель гэж нохой бий

Зочин [66.181.184.182] 2019-06-07 09:54:37

Нэвтрүүлэгийг нь үзсээн эхлээд нэг их сонирхоогүй 2'3 минут болоод өөр юм үзнэ дээ гэж бодож бсан гэхдээ 2'3 дугаарыг нь үргэлжлүүлээд үзчихсэн ш дээ кккк таалагдсаан

Зочин [66.181.176.113] 2019-06-07 09:21:38

Setgeliin Hani boldog, hudlaa yum bdaggvi

Bolor [66.181.161.99] 2019-06-07 09:19:55

Сонирхолтой гэгээтэй нэвтрүүлэг тэгээд бас хөтлөгч амжилт

Зочин [66.181.161.75] 2019-06-07 09:17:22

sain hutlugch shuu danadaa sonsdog shuu

Зочин [59.153.87.233] 2019-06-07 09:05:14

зөв бодолтой залуу байна.амжилт хүсье.


60 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
60 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.