Газрын тос боловсруулах үйлдвэрийн хотхоны бүтээн байгуулалт удахгүй эхэлнэ

Д.Тулга / Улстөр

Газрын тос боловсруулах үйлдвэрийн замын ажлын зураг

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар газрын тос боловсруулах үйлдвэрийн хотхоны бүтээн байгуулалтын ажлыг наймдугаар сараас эхлүүлэхээр боллоо.

Хотхон нь таван давхар барилгууд бүхий 550 айлын орон сууц, оффис-үйлчилгээний цогцолбор, дэд бүтэц, гадна тохижилт, ногоон байгууламж зэргээс бүрдэх юм байна.

Алтанширээ суманд газрын тосны боловсруулах үйлдвэр байгуулах ажлыг 2018 оны зургадугаар сарын 22-ны өдөр эхлүүлж, дэд бүтцийн ажлын суурийг тавьж байсан бол тавдугаар сарын 24-ний өдөр Сайншандаас нефть боловсруулах үйлдвэр хүртэлх 27 км төмөр замыг барьж дуусгасан.

Одоо тус газарт төмөр замыг дагасан авто зам, агаарын шугам зэрэг дэд бүтцийн ажлууд үргэлжлэх бөгөөд Сайншанд-Замын-Үүд чиглэлийн улсын чанартай хатуу хучилттай авто замын Сайншанд сум руу салсан дөрвөн замын уулзвараас нефть боловсруулах үйлдвэр хүртэлх хүнд даацын, тусгай зориулалтын 18.8 км авто замын ажлыг Зэвсэгт хүчний 7780-р ангийн бие бүрэлдэхүүн гүйцэтгэж байна.


Сэтгэгдэл

Цагаан-Өвгөн [64.119.21.226] 2019-06-08 04:47:53

Монголын хөгжил урагшилж байгаад талархаж баяр хүргэе.Монголынроо ололт бүтээн байгуулалтыг сошиалаар үзэн ядаж байгаа хүмүүсийг юу гэж хэлмээр юм бэ дээ? Шархадны эмнэлгийн данстай хүмүүс үү? Тэгвэл ч бас мэдрэл муутай юм гээд өршөөж болох. Харин би эрүүл хүн гэж заргалдвал хорлон сүйтгэх ажиллагаа явуулдаг гадны тагнуулын хэмжээнд үзэх байх даа.

Zochin [64.119.24.151] 2019-06-07 15:47:33

Mash sov saihan hothon baiguulah no sov.

Зочин [202.126.89.75] 2019-06-07 12:36:34

uildvertee yamar gazriin tosoo bolovsruulah geed bgaag bi oilgohgui yum. tamsagiig gitduud ashigladag bizde.

Зочин [203.217.138.1] 2019-06-07 10:16:43

энэ яагаад ингээд мэдрэлтээд эзгүй хээр юм хум бариад бгн Сайншанд гээд нэг тосгон бгаа биздээ Тэрнийхээ урд захд л бариачдээ мэдрэлүүдээ Бас Юун баахан орон сууц вэ

Зочин [202.131.225.197] 2019-06-08 07:48:37

ХУЦ ЧИ

Зочин [103.10.23.137] 2019-06-07 09:52:29

Хурэлсух ээ Сумъяабазар аа 700 гаруй дутуу санхуужилтыг яаж шийдэх гэж байна. энэ талаар нэг ч удаа дурдсангуй та нар


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.