Япон улсад тэтгэлгээр суралцуулах сонгон шалгаруулалт зарлагдлаа

М.Амаржаргал / Боловсрол

Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам (цаашид “Яам” гэх) болон Япон Улсын Анагаах ухаан, нийгмийн халамжийн олон улсын их сургууль (цаашид “АУНХИС” гэх) хооронд 2018 онд байгуулсан харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд 2020-2021 оны хичээлийн жилээс АУНХИС-ийн тэтгэлгээр суралцуулах оюутны сонгон шалгаруулалтад урьж байна.

Сонгон шалгаруулалт 2 үе шаттай зохион байгуулна. Шалгаруулалтад тэнцсэн иргэдийн суралцах эцсийн шийдвэрийг Япон Улсын АУНХИСургууль гаргана. Сонгон шалгаруулалтын үйл ажиллагаанд дээр дурдсан байгууллагаас өөр хоёр улсын төрийн, төрийн бус, аж ахуйн нэгж, зуучлалын байгууллага оролцохгүй болохыг анхаарна уу.

Тэтгэлгийн талаарх товч мэдээллийг дор дурдсанаар хүргүүлж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг /энд дарж авна уу/ /Анкетыг энд дарж авна уу/ англи хэл дээр үзэж танилцана уу. https://admissions.iuhw.ac.jp/internationalstudents/pdf/2020ApplicationMongolianScholarship_en.pdf

Суралцуулах мэргэжлийн чиглэл

  • Department of Nursing
  • Department of Physical Therapy
  • Department of Occupational Therapy
  • Department of Speech and Hearing Sciences
  • Department of Orthoptics and Visual Sciences
  • Department of Radiological Sciences
  • Department of Pharmaceutical Sciences
  • Department of Medical Technology and Sciences
  • Department of Social Services and Healthcare Management

Анкет хүлээн авах, сонгон шалгаруулах

Өргөдөл гаргагч нь 2019 оны 8 дугаар сарын 19-ээс – 9 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл бүрэн, гүйцэд бөглөсөн анкет, холбогдох баримт бичгийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны 507 тоот өрөөнд 09:00-11:30 хооронд анкет, баримт бичгийг хүлээн авах болно. Японы тал суралцах хүсэлт гаргасан Монгол иргэний анкет, баримт бичгийг хянан шалгаад дараа нь Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд ирүүлдэг.

I шатны шалгаруулалт: Япон Улсын Анагаах ухаан, нийгмийн халамжийн олон улсын их сургууль 2019 оны 10 сараас 11 дүгээр сарын дотор иргэдийн анкет, баримт бичигт үнэлгээ өгч, тогтоосон тоонд багтаан нэр дэвшигчийг шалгаруулна /Холбогдох зарыг тухайн үед нь БСШУСЯ-ны вэб сайтын Гадаадад суралцах цэсэнд байрлуулахыг анхаарна уу/.

II шатны шалгаруулалт: Япон Улсын Анагаах ухаан, нийгмийн халамжийн олон улсын их сургууль ярилцлагыг 2019 оны 11 дүгээр сард зохион байгуулна. Ярилцлагад ирэхдээ бүртгэлд ирүүлсэн бичиг баримтаа эх хувиар нь авч ирэх шаардлагатай /Холбогдох зарыг тухайн үед нь БСШУСЯ-ны вэб сайтын Гадаадад суралцах цэсэнд байрлуулахыг анхаарна уу/.

Шалгаруулалтад тэнцсэн хариу авсан иргэн тэтгэлгийн нөхцөлийг хүлээн зөвшөөрч, суралцах тухай хариуг БСШУСЯ-нд 2019 оны 12 дугаар сард хариу мэдээлэх үүрэгтэй. Нэмэлт мэдээллийг цаг тухайд нь зарлана.

Тэтгэлгийн талаарх мэдээллийг ажлын өдрүүдийн 09.00-11.30 цагт БСШУСЯ-ны 267131 утсаар лавлана уу.

ЖИЧ: Цахим холбоосоор өгсөн материалтай сайтаар танилцаж, шаардлагын дагуу бүрдүүлж өгнө үү. Бүрдүүлэлт дутуу материал хүлээн авахгүй болохыг мэдэгдэж байна.


Сэтгэгдэл

Багш [66.181.180.82] 2019-06-11 00:26:25

Монгол хүүхдүүд Японд хамгийн сайн сурдаг юм даа, энэ дээрх жинхэнэ хар толгойтой үхэр минь ээ. Үхэр ч чамаас хамаагүй ухаантай, ядахдаа хаана яаж мөөрөхөө мэддэг юм даа.

Зочин [176.179.174.191] 2019-06-10 07:49:41

Uhruud yu ch surahgui


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.