Галт тэрэгний үйлчлэгч 23 кг дэрвэгэр жиргэрүүг хууль бусаар хил нэвтрүүлэх гэж байжээ

М.Амаржаргал / Хууль

Галт тэрэгний үйлчлэгч ажилтай Б дэрвэгэр жиргэрүү гэх хатаасан ургамлыг нууж улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэж байсныг гаалийн байгууллага илрүүлжээ. Тодруулбал, Замын-Үүд дэх Өргөн төмөр зам дахь гаалийн хяналтын бүсэд өчигдөр /2019 оны зургаадугаар сарын 10-ны өдөр/ Улаанбаатар Эрээн чиглэлийн суудлын галт тэрэгний вагоны үйлчлэгч ажилтай Б нь 23 кг дэрвэгэр жиргэрүү гэх хатаасан ургамлыг нууж улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэсэн үйлдлийг илрүүлсэн байна.

Б нь өөрийн хариуцан ажиллаж байгаа галт тэрэгний боодолтой бохир цагаан хэрэглэл дунд, ажлын өрөөний сандлын доор, галт тэрэгний зорчигчийн ус буцалгагчийн цаад хана зэрэгт 22 боодол нийт 23 кг дэрвэгэр жиргэрүү гэх хатаасан ургамлыг нуусан байжээ.

Дэрвэгэр жиргэрүүг түүн бэлтгэж, гадаад улсад экспортлохыг 2018 оны 01 дүээр сарын 01-нээс 2022 оны 01 дүгээр сарын 01-нийг хүртэл 5 жилийн хугацаанд хориглоод байгаа юм. Дэрвэгэр жиргэрүү нь ургамлын Шүхэртний овогт багтах Монгол орны Хэнтий, Хангай, Монгол дагуур, Дорнодын тал хээрийн бүсэд тархсан ургамал. 80 см-ээс 1 м хүртэл нь эгц доош орсон голлосон үндсийг нь эмийн түүхий эд болгон ашигладаг байна. Ингэж ашиглах явцдаа тухайн газар нутгийн хөрсний хуурайшилт үүсгэж, хөрсний шинж чанарт сөрөг нөлөө үзүүлэх улмаар газрын доройтол, цөлжилт нэмэгдэхэд тодорхой хэмжээгээр нөлөөлөх магадлалтай байдаг аж


Сэтгэгдэл

Gerel [122.201.21.134] 2019-06-14 19:21:53

Oldohgvi ajild orcon wm sig ih zantai hvmvvs svv baas sees cheberlej baihda taarsan wmnuud sain torgo ajilas n hal teneg hvvhenig

r [66.181.161.10] 2019-06-14 08:51:00

teer jil zamiin uud yavahad neg ah bagonii prodnik huuhneer ertnii het hutga etr garguulaad shand n 300yuan ugch bsan shtee

Zochin [202.9.43.2] 2019-06-14 08:31:57

Galt teregnii uilchlegch bolgon shaar bish shu.Sain ajiltai.helsen bugdiig bieluulj.buuh.suuhad mini tusheed tulaad avdag zendee cain uilchlegch bga shu.Esregeere kassiruudiin aash muu.haritsaagui shuu.

хх [202.55.191.205] 2019-06-13 17:27:00

олон улсын галт тэрэгний үйлчлэгч болох гэж бас л нилээн шат дамжина зарцуулсан мөнгөө олж авах гэж ажиллана хил гааль дээр вагоны үйлчлэгч нар жинхэнэ хулгайч царайлна эвгүй гарууд ш дээ

зочин [139.5.218.221] 2019-06-13 00:13:17

Вагоныхаа жорлон олигтой цэвэрлэхгүй байж муусайн юмнууд өглөө болонгууд шоронгийн хоригдолууд шиг оо хаалаа гээд л орилчихно шал тэнэг юмнууд хамгийн их шалгах хэрэгтэй хүмүүс вагоны үйлчлэгч нар шүү

Муу даравгарууд, муу жиргүүд. [202.131.228.118] 2019-06-12 12:27:51

Вагоны үйлчлэгч нар Монгол нутгийнхаа баялгийг цөлмөж байдаг даравгар жиргүүд болчихжээ. Зөөж болж л байвал, купе-нд нь багтаж л байвал бүх юмыг зөөж гадаадад худалдах байх. Муу новшнууд! Муу даравгар жиргүүд!

Зочин [73.221.181.240] 2019-06-12 01:23:40

Дээр дооргүй, боломжтой бүх аргаар зоригтой хулгай хийж байхчив

Зочин [124.80.124.210] 2019-06-11 14:11:31

ёстой адгийн шаар юм даа .ирээдүйгээ бодохгүй. зөвхөн өнөөдрийг бодох юм даа малаас дор амьтан.

Зочин [66.181.177.223] 2019-06-11 13:54:42

Адгийн шаарууд


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.