Хорио цээрийн хянан магадлагаа хийж дуусжээ

Д.Тулга / Эдийн засаг

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Мэргэжлийн хяналтын газрын дэд даргын 2019 оны 05 дугаар сарын 24-ны өдрийн 02-03/253 тоот удирдамжийн дагуу БНХАУ-ын Хөнан мужийн Huaying Agriculture Development аж ахуйгаас нугасны мах, махан бүтээгдэхүүн импортлохын өмнөх үеийн мал эмнэлэг, ариун цэвэр, хорио цээрийн үзлэг хийх ажлын хэсгийн бүрэлдэхүүн 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд дараах ажлыг хийж гүйцэтгэв.

Тус ажлын хэсэг удирдамжид заасан асуудлын хүрээнд БНХАУ-ын Гаалийн байгууллага, мал эмнэлгийн албатай хамтран БНХАУ-ын Хөнан мужийн Huaying Agriculture Development компаний нугас нядлах болон нугасны мах боловсруулах үйлдвэр, нугасны аж ахуйн нь тус улсын мал эмнэлгийн албанаас шаарддаг хорио цээрийн дэглэм шаардлагыг хангаж байгаа эсэх, эмчилгээ, оношлогоо, халдваргүйжүүлэлт, эрүүл мэндийн үзлэг, нядалгааны өмнөх болон нядалгааны дараах мал эмнэлэг ариун цэврийн хяналт шалгалт, үйлдвэрийн дотоод хяналт, лабораторийн шинжилгээний явцтай танилцан импортлохын өмнөх үеийн хянан магадлагаа хийж ажиллав.

Нэг. Шалгалтын зорилго:

БНХАУ-аас Монгол Улсад импортлох нугасны мах, махан бүтээгдэхүүнд импортлохын өмнөх мал эмнэлэг, ариун цэвэр, хорио цээрийн үзлэг хийх, Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллага/OIE/-аас гаргасан стандарт, зөвлөмж, Амьтан, ургамал тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай Монгол Улсын хуулийн хэрэгжилтийг хангуулах, импортын өмнөх хянан магадлагаа хийх, эрсдэлийг бууруулахад оршино.

Хоёр. Шалгалтанд хамрагдах аж ахуйн нэгжийн нэр

БНХАУ-аас Монгол Улсад импортлох нугасны мах, махан бүтээгдэхүүн экспортлох БНХАУ-ын Хэнан мужийн Huaying Agriculture Development ААН.

Гурав. Шалгалтын бүрэлдэхүүн

С.Нямдорж – НМХГ-ын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн мал эмнэлгийн хяналтын улсын ахлах байцаагч

Д.Эрхэмбаатар – МЭЕГ-ын Мал амьтны эрүүл мэндийг хамгаалах газрын мэргэжилтэн (зөвшөлцсөнөөр)

Нью ложистик ХХК-гы төлөөлөл

Дөрөв. Шалгах хугацаа

Шалгалтыг 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс 05 дугаар сарын 31-ны хооронд Монгол Улсад импортлох нугасны мах, махан бүтээгдэхүүн экспортлох БНХАУ-ын Хөнан мужийн Huaying Agriculture Development ААН эхлэн ажлын 5 хоног ажиллав.

Тав. Хяналт, шалгалтын талаар

Бүрдүүлсэн баримт бичиг:

Монгол Улсын Нью ложистик ХХК, БНХАУ-ын Хөнан мужийн Huaying Agriculture Development ХХК-ны албан ёсны борлуулагч Чиндао Юнионгоалд Трэйд (QINGDAO UNIONGOLD TRADE Co.,Ltd) компанитай гадаад худалдааны гэрээ байгуулсан худалдааны гэрээ, БНХАУ-ын Чанарын Хяналт шалгалт хорио цээрийн газраас олгосон экспорлох эрхийн гэрчилгээний хуулбар, тус аж ахуйн нэгжийн Эрсдэлтэй цэгийн хяналт шинжилгээний систем (HACCP), Үйлдвэрийн чанарын удирдлагын тогтолцоог (ISO certificate) нэвтрүүлсэн тухай гэрчилгээний хуулбар, Нью ложистик ХХК–ны Улсын бүртгэлийн 000128162 тоот гэрчилгээний хуулбар, БНХАУ-ын Хөнан мужийн мал эмнэлгийн албанаас тухай бүс нутаг, аж ахуйн нэгж нь шувууны томуу, Нью кастл болон бусад халдварт өвчнөөр сүүлийн 5 жилд эрүүл болохыг баталгаажуулсан тодорхойлолт зэрэг холбогдох баримт бичгүүдийг тус тус бүрдүүлсэн байна.

БНХАУ-аас Монгол Улсад импортлох нугасны мах, махан бүтээгдэхүүн экспортлох БНХАУ-ын Хэнан мужийн Huaying Agriculture Development ААН


Сэтгэгдэл

Зочин [66.181.170.73] 2019-06-13 03:47:02

Ardiin elch. mn gesen mungunii sanal asuulga yavuulaad bgaa site naad baliar yumaa zogsoo. Mungu tulsun n' jiriin aavii khyy, eejiin okhin akh dyy, naiz nukhud, khamt olnooroo demjyyleed sanal avch bolgoggyi yumuu ? Mungu tulsun khymyys n' dooshoo oronguut deer n' bgaa khymyysiig blokolj bgd sanaliin toog deesh n' yavuuldag yum bna. Mungu tulsun ulsuudiikh n' sanaliin too gants 2 tsagiin dotor 2-3 myangaar deeshee suga ysreed 5-6 khynii deer ordood ch baikh shig. Iim buzar mungunii sanal asuulgaa zogsoo.

Зочин [66.181.161.96] 2019-06-13 01:35:15

Нугас галууны мах авна гэж валют зархын оронд билчээрийн ургамал идэж дэлхийд хосгүй амт чанартай хонины махаа экспортонд гаргаж валют олох бодлого явуулвал хэрэгтэй биз ээ.Улаан мэт хувийн эрх ашгаа л боддог сайд байсан цагт монголын ХАА хөгжихгүй нь тодорхой биз.

jdabe [103.111.68.3] 2019-06-13 01:14:42

Төр, засаг маань БНХАУ руу ямаа, хонио амьдаар (ядахдаа халууны аргаар боловсруулаагүй) нь гаргаж, мах махан бүтээгдэхүүн, арьс, шир, ноос, ноолуур үйлдвэрлэгчдийн үйл ажиллагаанд саад болох, эдийн засгийн алдагдалд оруулах, хятад улсын малын үндсэн цөм сүргийн үүлдэр угсааг монголын бэлчээрийн малын удмын сангаар цус сэлбэх, үр шимийг сайжруулах, жишээ нь: хэдэн жилийн дараа монгол ямааны ноолууртай өрсөлдөх "хятад" ноолуурыг бий болгох үндсэн нөхцлийг бүрдүүлж байгаа нь манай төрийн бодлого болохоос биш, хятад компанийн бодлого биш гэж маргах ХХААХҮЯ-ны сайд болон мэргэжилтэнгүүд байхгүй л баймаар юм. Тэгээд оронд нь нугасны мах (амьдаар биш) импортлохоор болж байна. Манай орны нуур, гол, цөөрөмд нүүдэллэн ирж байгаа хар галуу өдөрт их хэмжээний (андуураагүй бол Тэр Ихийн Цагаан нуур, Өгийд өдөрт 5-8 тн) загас идэж байгааг экспортлохын оронд харин хятадаас нугасны мах авч, "тансаглах" гэж байгаа нь хятад компаниудын бодлого төр засгийн бодлоготой яв цав нийцэж байгаа гэх хүн байна уу

Zochin [202.4.248.66] 2019-06-13 01:09:55

Иймэрхүү хэрэггүй ач холбогдол багатай юм санаачилсан хүнд арга хэмжээ авдаг баймаар юм. Мөнгө үрж ийш тийшээ явах нэг арга бишүү

Зочин [182.160.37.138] 2019-06-13 01:07:34

хяналтаа сайн тавиад авах л хэрэгтэй. монголд өмхий хониноос өөр мах алга.

Зочин [202.126.89.10] 2019-06-13 00:59:04

Монгол хүн хэзээ нугасны мах идэж байсын Идэх дуртай нь Бээжинд очоод идчих.

Зочин [203.91.116.118] 2019-06-13 00:42:03

Хятадаас битгий хүнсний бүтээгдэхүүн ав л даа. Болж өгвөл битгий ав. Түүнээс чинь болж энэ их олон өвчин, хавдар байна.


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.