Зуун айлд хашаан дотор үйл ажиллагаа явуулдаг 200 гаруй үйлдвэрийг 35 км-т нүүлгэнэ

Д.Тулга / Эдийн засаг

Манай улс барилгын материалынхаа талаас илүү хувийг импортоор авдаг. Тэгвэл Налайх дүүрэгт Барилгын материал үйлдвэрлэл, технологийн парк байгуулагдсанаар импортыг 40 хувь бууруулна гэж тооцоолжээ. Тиймээс Налайх дүүрэгт парк байгуулж нийслэлээс барилгын материалын үйлдвэрүүдийг нүүлгэх шийдвэрийг Хотын захиргаа гаргаад байгаа юм.

Барилгын материал үйлдвэрлэлийн салбарын хөгжлийг тодорхойлно гэж төлөвлөсөн Барилгын материал үйлдвэрлэл, технологийн паркт дэвшилтэт технологи бүхий барилгын материалын үйлдвэрүүдийн цогцолборыг шинээр байгуулж, бизнесийн үйл ажиллагаа явуулах таатай орчинг бүрдүүлэхээр төлөвлөөд байгаа аж.

Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотоос 35 км зайд буюу Налайх дүүрэг дэх Барилгын материал үйлдвэрлэл, технологийн парк руу Зуун айл орчимд үйл ажиллагаа явуулж байгаа зэс боловсруулах, бетон, цемент, чулуу гэсэн барилгын материалын үйлдвэрүүдийг нүүлгэх юм байна. Одоогоор 15 аж ахуйн нэгж гэрээ байгуулаад байгаа бөгөөд хүнд даацын засмал замын ажлыг эхлүүлж энэ онд багтаан дуусгахаар төлөвлөжээ.

Үйлдвэр технологийн парктай Ерөнхий сайд, Хотын дарга нар амралтын өдөр танилцсан юм. Энэ үеэр Хотын дарга С.Амарсайхан “2017 онд барилгын материалын үйлдвэрүүдийг нүүлгэх шийдвэр гарсан. Энэ дагуу Зуун айлд үйл ажиллагаа явуулж байгаа үйлдвэр эрхлэгчидтэй удаа дараа уулзсан. Дэд бүтэц, орчныг нь бүрдүүлээд өгчихвөл татгалзах зүйлгүй гэж байгаа. Үйлдвэрүүдийг нүүлгэчихвэл газар дээр нь орон сууц барина. Зуун айлд хашаан дотор үйл ажиллагаа явуулдаг 200 гаруй үйлдвэр бий. Эдгээр том оврын үйлдвэрийг паркт төвлөрүүлнэ. Нийслэлийн төсвөөр 40-50 тонн автомашин явах зориулалттай төв замтайгаа холбосон гурван эгнээ бүхий хүнд даацын бетонон зам тавьж байна.Үйлдвэр технологийн паркыг хуулийн хүрээнд ашиглалт менежмент, хөрөнгө оруулагч иргэн, аж ахуйн нэгжүүд, паркын захиргаа нарын хооронд эрх зүйн харилцаа тодорхойгүй байдал үүсэхээс сэргийлж гадны улс орны үйлдвэрлэлийн паркыг судалж байна” гэлээ.

120 га талбайг хамрах Барилгын материал үйлдвэрлэл, технологийн парк төмөр замын нэгдсэн сүлжээтэй холбогдож 1500-10 мянган ажлын байр бий болно гэж үзжээ. Энэ талаар Нийслэлийн Инноваци технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч М.Халиунбат “Улаанбаатар хот дахь үйлдвэрүүдийг нүүлгэн шилжүүлснээр агаар орчин, хөрсний бохирдлыг тодорхой хэмжээнд бууруулна. Үйлдвэрлэлийн хэмжээ хоёр дахин, Налайх дүүргийн үйлдвэрлэлийн хэмжээ 32 дахин өснө.

Налайх дүүргийн хөгжил, эдийн засгийн үндэс суурь болно. Энэ онд авто зам, үерийн барилгын ажлыг бүрэн дуусгаж хүлээн авч, нийслэлийн төсвөөр үндсэн цахилгаан хангамж, цэвэрлэх байгууламж, дулааны станцын ажлыг концесс болон олон улсын зээл тусламжаар эхлүүлэхийг зорьж байна.

Ер нь хууль эрх зүйн зохицуулалт, паркт байршиж буй үйлдвэрүүдэд үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж импортлох, бүтээгдэхүүнээ экспортлоход гааль, татварын тогтсон хөнгөлөлт эдлүүлэх, тэдгээрт хамаарах дүрэм, журмын заалтуудыг баталж мөрдүүлэх шаардлагатай” гэлээ.


Сэтгэгдэл

zochin [66.181.161.49] 2019-06-14 04:11:45

zuv

Захиргаадалтаар асуудал шийдэгдэхгүй. [202.131.228.118] 2019-06-14 02:55:05

Шийдвэр ҮНДЭСЛЭЛТЭЙ байх ёстой. Үндэслэлгүйгээс болж Автомашины захыг 22-ын товчооны цаана зөөх асуудал юу болсон? Сэлбийн гүүрний усан оргилуур юу болсон? Шинэ эмнэлгүүд барих асуудал яаж сунжирч байна? Ийм асуудал олон байгаа биздээ? Бүгдийг л Хотын Засаг даргын ТГ шийдсэн. Хэрэгжигддэггүй ш дээ. 100 айлыг нүүлгэх асуудлыг ч гэсэн ЗАХИРГААДАЛТААР шийдэх гээд байгаа юм уу даа?!?!? Пянгий нь та нар болон бид бүгд дийлэхгүй ш дээ.

Зочин [39.155.221.177] 2019-06-14 01:34:00

Газарыг чөлөөлөөд оронд нь баахан шавааралдсан байшин барих байхдаа

irgen [103.9.90.130] 2019-06-14 01:15:21

маш зөв хурдан гаргах хэрэгтэй чулуу төмөрийн тавилгын үйлдвэрлэл явуулж буй цехийг хурдан гарга агаар хөрс орчин бол тэнд авах зүйлгүй ээ

zochin [182.160.1.198] 2019-06-14 00:40:36

зөв өө

pisdaaa [185.39.141.4] 2019-06-13 15:30:05

baruund 100 deesh hvn amtai hot iin bvh tom supermarket uud hvns huvtas gar utasnii vvren telepon ii barilguud sex shop baraa hvns bvgd hotoosoo 5 aas 10 km t baidag .. . barilgiin materialiin vildverlel bvv hel . materialiin delgvvr ni 50 . 60 km in tsaana hurdnii zamiin tosgonuudad orshih ... barilga barihdaa . choijilsvren shig uuruu tuul goliig uhaj demiireed . ereenii hog tvvj ugsraad baruun solongosiin tehnologi gej shaagaad . .. . tur zasag ni bvh vildvervvdee demjij choijilsvreng chuluu butaldag kareraas 1 vne standart murdsun hairgaar hangah ... shil tsonhnii .vildver . geed tus tus turuljvvleed 1 vne hanshaar bosson barilgiin ulsad tuluh tatvar ... uurt ni unah ashig 20 % ias hetrehgvigeer bodoj tootsoolchihson baidag ..... turuus hulgai hiigeed tvvniig arivjuuldag lalaruudiig turd bvv oirtuul barilgiig . ni bariul .

Зочин [202.21.109.103] 2019-06-13 13:17:14

Чадах уу наад 76 чиг нүүхүүү

Зочин [103.229.122.138] 2019-06-13 12:45:01

Ноход хуцаж л байдаг.Хэдэн жил хуцав.Амьдралаам тасарсан шийдвэр учир хэрэгжихгүй байна.

ок [66.181.161.24] 2019-06-13 10:46:50

хотын тѳвд л том дэлгүүр супермаркет их барьснаас л түгжрэл үүсч байгаа шд наад муу хужаагийн хог зардаг бохир захаа хѳдѳѳ рүү хѳѳ сда

Zorig [203.91.115.52] 2019-06-13 10:24:59

Zuv zorigtoi hiigeeree

Зочин [66.181.161.47] 2019-06-13 08:41:25

Ih deed surguuliud bolon barilgiin materialiin tuwiig gargah heregtei.tgj bj hot emh tsegtstei bolno.tugjrel bagasna.

zochin [66.181.161.8] 2019-06-13 07:53:05

Odoo songuuli bolloo doo. Heden jildee l chadahgui dee.

Зүй тогтлын эсрэг юм хийх гээд байх юмдаа. Болох юм уу??? [202.131.228.118] 2019-06-13 07:50:21

Одоохондоо барилгын материалын хэрэглээний төв нь 100 айл хавьцаа байна. Ихэнх гэр хорооллууд 100 айлаа тойроод байж байгаа. Мөн барилгад ажиллаж байгаа хүмүүс ч 100 айлын эргэн тойронд амьдарч байна. Иймд бид барилгын материалын хэрэглээ болон хэрэглэгчээ дагах нь зүй тогтол юм. Найлахд аваачичихвал УБ хотод оршин сууж байгаа барилгачид Налайхруу явж барилгынхаа материалыг худалдан авч буцаад л УБ хотруу чирж ирээд л барилгаа барих уу? Бодооч, хотын захирагчаа!

Зочин [66.181.161.24] 2019-06-13 10:48:08

зайл муу хужаагийн боол оо

Нийслэлчүүд [103.26.193.171] 2019-06-13 07:34:17

Та нар даанч чадахгүй, горьд за юу.Галсан царайлчихаад юу ч чадахгүй ээ,!'.

Зочин [103.229.122.203] 2019-06-13 07:02:22

100 айлын авто замыг шинчлэх ажил юу болсон вэ?. Нодинон жил л яригдаад байсан энэ жил таг чиг.

зочин [124.158.77.41] 2019-06-13 06:57:35

нүүлгээч уасан удаан юм хэдэн жил ярьж байнаа

зочин [192.82.65.180] 2019-06-13 06:48:59

гаргах хэрэгтэй мөн Саппорогийн урд талын барилгын материалын газруудыг бас нүүлгэх хэрэгтэй тэгвэл цэгцэрч ядахдаа эмх журамтай болно

зуу айл. гурвалжинг нүүлгэ [103.26.195.12] 2019-06-13 11:36:32

хотын баруун талруу бас нэг парк байгуула. барилга руу зуурмаг цемэнт зѳѳхѳд даац даахгүй зам эвддэг

Зочин [202.126.88.223] 2019-06-13 06:09:21

Gah gah heden jil yarih gesen ym bol doo

Зочин [103.212.117.119] 2019-06-13 07:17:37

МАН -ЧУУД ЯРИАД Л БАЙДАГ ЯРИАД Л СУУЖ БАЙНА ХУЦАЖ БАЙ ЯРИХ Ч БОЛНО


21 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
21 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.