УИХ-ын чуулганы хуралдаанаар Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцэж байна

Д.Тулга / Улстөр

УИХ-ын дарга Г.Занданшатар Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийн талаарх мэдээллийг сэтгүүлчдийн төлөлөлтэй уулзаж ярилцсан. Гэсэн хэдий ч Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийн талаар судлаач болон хуульчид эсрэг тэсрэг байр суурьтай байсаар байна. Яг одоо УИХ-ын чуулганы хуралдаанаар Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Д.Ганбаатар: Үндсэн хуулийн төсөлд бизнесийн орчныг сайжруулах ямар зохицуулалт байна вэ?

С.Бямбацогт: Таны хэлсэн саналуудыг хэлэлцүүлгийн 2, 3 дахь шатанд тусгах бүрэн бололцоотой.

Б.Бат-Эрдэнэ: Ажлын хэсэгт Үндсэн хуулийн батлалцсан АИХ-ын депутатууд, УИХ-ын гишүүд, эрдэмтэн судлаачид багтсанд талархаж байна. Та бүхэн анх Үндсэн хуулийг батлахдаа улс орон өнөөдөр ийм болчихно гэж төсөөлөөгүй байх аа. Би бол энэ улстөрийн намуудын алдаа заюхралтай холбоотой гэж бодож байна. Нийгэмд баян, ядуугийн зааг хоёр тийшээ явчихлаа. Ард иргэдэд урам зориг алга байна. Үндсэн хуулийн суурь зарчим ганхсан байна. Хэрэгжүүлдэгсэн бол өнөөдөр Монгол Улсад 600 гаруй хууль байна.

АИХ-ын депутат Товуусүрэн: Үнэхээр Үндсэн хуулийг анх баталж байх явцад сайн сайхныг бодож байснаас улс оронд ийм байдалд орно гэж бодоогүй нь үнэн. Үндсэн хуулийн 2000 оны өөрчлөлт нь манай том байшингийн сууринд гэмтэл үүссэн. Түүнээс хойш өөрчлөлт оруулах талаар 20 жил ярилаа. Тиймээс Үндсэн хуулийн өөрчлөлтийг нийт ард түмэн дэмжинэ гэж итгэж байна.

Хуульч Б.Гүнбилэг: Үндсэн хуулийн нөөц боломж шавхагдаагүй. Уул уурхайн асуудал нийгмийн баялгийн тэгш бус хуваарилалт Үндсэн хуулиас болоогүй. Анх ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг олгохдоо ард түмнийг дугаарлуулж, хэн том биетэй нь лиценз авсан. Энэ бол ердийн хуулийн алдаа. Үндсэн хууль одоогийн байдлаараа хэрэгжих боломжтой. Үндсэн хуулиа өөрчлөхөөс өмнө Үндсэн хуулийг хэрэгжүүлж байгаа иргэдээ соён гэгээрүүлэх том давалгаа хийгээч гэж Бираагийн Чимэд багш хэлсэн байдаг. Үүнийг одоо бодох ёстой.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.