Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг 98.4 хувиар хэлэлцэхийг дэмжлээ

Б.БУРМАА / Улстөр

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж дууслаа. Хуулийн төсөлтэй холбогдуулан иргэдээс ирүүлсэн санал, шүүмжлэлийг уншиж танилцуулснаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн Төрийн байгуулалтын байнгын хорооны саналын томьёоллоор санал хураалт явуулахад чуулганы хуралдаанд оролцсон 62 гишүүний 61 нь буюу 98.4 хувь дэмжсэнээр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг дараагийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн санал хураалтыг илээр явуулах буюу гишүүд гараа өргөж саналаа өгөх горимын санал гаргасныг гишүүдийн олонх дэмжсэн тул дээрх хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж байгаагаа гишүүд гараа өргөж саналаа өгсөн юм. Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн хуулийн төслийг ганцаараа дэмжээгүй юм. Харин УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил хүндэтгэх шалтгаанаар санал хураалтад оролцсонгүй.


Сэтгэгдэл

555 [202.70.46.18] 2019-06-19 00:54:16

ҮНДСЭН ХУУЛЬД ЯАРАЛТАЙ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ..МАНАНГИЙН ТРОЛЛ БУУНЫ НОХДЫН ДАЙРАЛТ ИХСЭХ ТУСАМ БАТЛАХ АЖЛЫГ ТҮРГЭВЧЛЭХ ХЭРЭГТЭЙ..БОЛЖ ӨГВӨЛ НААДМААС ӨМНӨ..ОДОО ХАНГАЛТТАЙ ХУГАЦАА БНА.....БАРАГ 20 ХОНОГ...ТЭД ҮЙЛ ЯВЦЫГ СААРУУЛЖ ӨӨРСДӨӨ ГАРЧ ИРЖ ДАРАНГУЙЛАЛ ТОГТООХ ХҮСЭЛ ЭРМЭЛЗЛЭЛТЭЙ БГААГ АНХААРАХГҮЙ ӨНГӨРЧ БОЛОХГҮЙ..

ЗОЧИН [202.131.233.190] 2019-06-19 00:42:18

ӨНӨӨДӨР АРД ТҮМЭН ЯДУУГИЙН ТУЙЛД, ЭРХ МЭДЭЛТНҮҮД УЛСААС ХУЛГАЙЛЖ ЛУЙВАРДСАН ХӨРӨНГӨӨРӨӨ БАЯЖИХЫН ТУЙЛД ХҮРЧ, ЯДАРСАН АРД ТҮМЭН ЦӨХРӨНГӨӨ БАРЖ БУЙ ЭНЭ ҮЕД ТӨР ЗАСАГТ ҮХ ӨӨРЧЛӨХӨӨС ӨМНӨ НЭН ЯАРАЛТАЙ ХИЙХ АЖИЛ ТҮМ БУМААРАА БАЙХАД МУ-Н ШИНЭХЭН ТҮҮХЭН ДЭХЬ ХАМГИЙН ХАР ТОЛБОТОЙ,ХАМГИЙН ОЛОН ХУЛГАЙЧУУДТАЙ, ГЭМТ ХЭРЭГТНҮҮДТЭЙ, ХАМГИЙН ЁС ЗҮЙГҮЙ ЭНЭ УИХ, ЗГ, МАН ӨӨРИЙН ЭРХ АШИГТ НИЙЦҮҮЛЭН, МӨНХӨД ТӨР ЗАСГИЙН ДЭЭР САНДАЙЛАХААР ҮНДСЭН ХУУЛИНД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ГЭЖ БАЙНА,,ЭНЭ ӨӨРЧЛӨЛТИЙГ ТҮҮХЭНД ЮУ ГЭЖ НЭРЛЭХ ВЭ, "ҮХ-Д ХУЛГАЙЧДЫН ОРУУЛСАН ХАР ТОЛБО" ГЭХҮҮ, ХЭЛЭХ ҮГ АЛГА, МОНГОЛЫН АРД ТҮМЭН СЭХЭЭРЧ ЭНЭ ХУЛГАЙЧДЫН ХАР САВРААС ГАРАХ ЦАГ МӨДХӨН ИРНЭ.

Нүглийн нүдийг гурилаар хуурав [89.162.99.80] 2019-06-18 15:51:36

Гэмт хэрэгтнүүд Үндсэн хуулинд гар хүрлээ. Энэ түүхэнд үлдэх хар толбо шүү!

Иргэн [66.181.190.179] 2019-06-18 13:49:49

МАН жинхэнэ хэрэгтэй өөрчлөлтийг хийхгүй байх. Хуучин үндсэн хуулийн дэвсгэр дээр жаахан өөрчилсөн нэр зүүж байгаа. Хамгийн 1- рт иргэн хүн хууль санаачлах эрхийг баталгаажуулах ёстой юм. 1992 оны үндсэн хуулинд дарга нар хууль санаачилна - эзэн хүн , иргэн хүн хууль санаачлах эрхгүй- боол хүн ингээд эзэн боолын зарчмыг тунхаглачихаад бас болоогүй хүмүүнлэг иргэний нийгэм байгуулна гэж тунхаглачихсан. Чухам л бантан гэдэг энэ байх даа.

цэцэг [64.119.23.227] 2019-06-18 10:45:46

за ёстой энэ хууль өөрчилөгдөөд юу ч өөрчилөгдөхгүй жинхэнэ эзэд нь дуртай цагтаа гарч ирээд 90оноос хойш баталсан ,одоо өөрчилөж байгаа үндсэн хуулийг орвонгоор нь өөрчилнө өө .одоогын 76 -н сарлагын өөрчилсөн хуулийг хууль гэж хэн ч дэмжиж дээдлэхгүй ээ жода ламын хар толгой орон гаран занданд өөр хийх юм байхгүй л байхдаа .нэг мөсөн эсэргүүцэлээ илэрхийлээд бүгдийг нь босгоод ирж болох л юм .

Зочин [202.9.43.221] 2019-06-18 10:26:35

МАН жинхэнэ Коммунист арга барилаар хэдэн гишүүдээ илээр дарамтдаж байгаад Үндсэн Хуульд бузар гараа дүрэх нь дээ. ХАРАМСАЛТАЙ БАЙНА.


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.