Теннисний 12 хүртэлх насны Азийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна
Азийн аварга шалгаруулах 12 хүртлэх насны багийн тэмцээний зүүн бүсийн шалгаруулалтад манай баг тамирчид 3 охид, 3 хөвгүүд, 2 дасгалжуулагчын хамт Тайван улсыг зорьсон билээ. Өнөөдөр манай баг Солонгосын багтай тоглолоо. Хөвгүүд 1-р тоглолт Д.Мандах 0:6 1:6, 2-р тоглолт Э.Сономпунцаг 0:6 1:6, 3-р тоглолт хос төрлөөр Э.Сономпунцаг Г.Тэнгис 0:6 0:6-аар тоглож хожигдлоо.
Охид 1-р тоглолт С.Нинжин 2:6 0:6, 2-р тоглолт Ч.Мартаа 1:6 0:6, 3-р тоглолт хос төрлөөр Ч.Мартаа Э.Намуунхүслэн нар 1:6 3:6 тус тус тоглож хожигдлоо. Маргааш Тайваны багтай тоглоно. Маргаашын тоглолтод нь амжилт хүсье.
Сэтгэгдэл
Зочин [49.180.175.197] 2019-06-19 05:33:26
Gazriin tenis gedgui tenis gedeg nuguug n harin shireenii gj todotgoj bolno
Зочин [202.9.42.221] 2019-06-19 03:41:12
Ширээний теннис, газрын теннис гэж ялгаж бичиж байвал сайнсан.