Л.Оюун-Эрдэнэ: Стратегийн ач холбогдолгүй концессын гэрээнүүдийг цуцлах шийдвэр гаргалаа

Б.БУРМАА / Улстөр

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Засгийн газар эмх цэгцгүй, бодлого нь тодорхойгүй, залгамж чанаргүй явбал тухайн үеийн Засгийн газрын гаргаж байсан шийдвэр Монгол Улсын эдийн засагт бодитоор ямар хор учруулдаг вэ гэдгийг энэ удаагийн Засгийн газар бодитоор туулж байна гэж тэмдэглэн хэлэх ёстой гэж бодож байна.

Энэ үгийг миний бие ямар нэгэн байдлаар ялархах гэсэндээ ч юм уу, бусдад бурууг нялзаах гэсэн агуулгаар биш гагцхүү цаашид ийм алдаа давтагдахгүй байгаасай, сайн засаглал бүрдээсэй гэдэг утгаар хэлж байна. 0 хувийн эдийн засаг сэргэх шатандаа орж, ажиллахгүй байсан барилгын кранууд олноороо угсрагдаж, царцсан байсан обьектууд сэргэж, хаягдсан байсан малын түүхий эдийн үнэ өсч, хүнгүй байсан ресторанууд үйлчлүүлэгчдээр дүүрэхэд бас амаргүй байсан. Одоогийн эдийн засгийн найман хувийн өсөлтөд хүрэхэд олон бэрхшээл туулсаныг хэлэх хэрэгтэй.

Тиймээс Засгийн газар үйл ажиллаагаа ил болгож, болж байгаа, болохгүй байгааг нь ил тодоор хэлж явах жишиг рүү орох нь зүйтэй юм. Банкны салбар хэт улстөртэй хутгалдсан энэ нөхцөл байдлаас болж, авлига болон мөнгө угаалтын хэрэгтэй тууштай тэмцээгүй нөхцөл байдлаас шалтгаалж, хууль хяналтын байгууллага болон шүүхийн завхралаас болж Монгол Улс сааралжих нөхцөл байдалд орчихоод байсан. Одоо ч арилаагүй явж байна.

Засгийн газарт шууд өрийн дарамт болохоор Концессын гэрээнүүд их байсан. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар зайлшгүй стратегийн ач холбогдолтой гэж үзэж болохуйц гэрээнүүдийг авч үлдээд, бусад концессын гэрээг цуцлах шийдвэр гаргалаа.

Жишээ нь Алтанбулаг- Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн концессын гэрээг цуцалсан. Аж ахуй нэгжүүд хохирол ярьж байгаа. Засгийн газар бүр ч их хохирол амсч байна. Өмнөх Засгийн газар энэ гэрээнүүдийг хийсэн байдаг. Урт хугацаа өнгөрсөн боловч гэрээт үүргээ биелүүлээгүй. Мөн барих, шилжүүлэхээр концессын гэрээг авч үлдвэл цаашид бид өрийн дарамтаа дийлэхгүй болно гэж үзсэн учраас гэрээгээ цуцалсан.

Мөн Дорноговь аймгийн Сайншанд сумыг Дэлгэрэх сумтай холбох 130 км замын концессын гэрээг бас цуцлах шийдвэр гаргалаа. Мөн концессын гэрээгээр бага сургууль болон цэцэрлэгийн цогцолбор баригдахтай холбоотой багц концессын гэрээг цуцлах нь зүйтэй гэж үзсэн.

Стратегийн ач холбогдолтой концессын гэрээнүүдийг үргэжлүүлэх ёстой гэсэн шийдвэр гаргасан. Тухайлбал Говийн бүс уул уурхайн төслүүдэд үйлдвэрийн технологийн ус нийлүүлэх төсөл. Энэ төслийг барих, ашиглах, шилжүүлэх болгож гэрээний нөхцөлийг өөрчилж сунгасан. Мөн Тавантолгой- Ханбогд- Ханги чиглэлийн авто замтай холбоотой төслийг барих ашиглах, шилжүүлэх буюу Засгийн газарт өр төлбөрийн дарамт байхгүйгээр шийдэх нь зүйтэй гэж үзсэн.

Мөн сэлэнгэчүүдин хувьд чухад зам, манай тариаланчдын явдаг Дархан-Сэлэнгийн авто замаас Шаамар, Зүүнбүрэн, Цагааннуур, зэлтрийн боомт чиглэлийн 120,85 км хатуу хучилттай авто замын концессыг мөн энэ нөхцөлөөр хийх нь зүйтэй гэж үзлээ.

Засгийн газраас барих, ашиглах, шилжүүлэхтэй холбоотой саналуудыг авна. Ийм санал ирсэн таван концесс үлдсэн гэсэн үг. Харин барих, ашиглахтай холбоотой концессын гэрээг хийхгүй байхаар шийдвэрлэлээ.


Сэтгэгдэл

Зочин [202.55.188.40] 2019-06-20 11:12:07

Номт Чойжоо нарын хууль бус концесс, лицензийг хураавал сайн ажиллаж байна гэж бодоё

Хов [103.229.120.190] 2019-06-20 00:50:45

Номтыхны Цагаан суварга Чойжоог ин Тост !!!

Зочин [66.181.161.13] 2019-06-19 23:16:30

САЙН БАЙНА.... ДЭМЖИЖ БАЙНА

ЗОЧИН [64.119.23.22] 2019-06-19 23:01:13

ОДОО ХАМГИЙН 1-РТ ЦУЦЛАХ КОНЦЕСС БОЛ ЭРДЭНЭТ-ОВООТЫН ТӨМӨР ЗАМЫН КОНЦЕСС, ЭНЭ ТӨСӨЛ ХЭРЭГЖВЭЛ ДУУСАА, СЭЛЭНГЭ МӨРНИЙ ЭХ, ОЛОН ГОЛЫН БЭЛЧИР, ДЭЛГЭР МӨРӨН ЗЭРЭГ МАНАЙ БАЙГАЛИЙН СУВД ЭРДЭНЭ МЭТ ГАЗРУУД СҮЙТГЭГДЭЖ УСТАЖ ҮГҮЙ БОЛНО, ЦААШЛААД СЭЛЭНГЭ МӨРӨН, БАЙГАЛЬ ДАЛАЙД АЮУЛ УЧРАНА, ЭНЭ ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛБЭЛ БАЙГАЛЬ ДЭЛХИЙ СҮЙТГҮҮЛСНИЙХЭЭ ХАРИУГ ЭРГЭЭД ХЭД ДАХИН НУГАЛЖ АВНА ГЭДГИЙГ САНА,ЭНЭ ТӨСӨЛ БОЛ ЯМАРЧ АЧ ХОЛБОГДОЛГҮЙ ТӨСӨЛ, НЭН ДАРУЙ ЦУЦЛАЖ ЭНЭ ТӨМӨР ЗАМЫГ ЕРӨӨСӨӨ БАРИХГҮЙ ШИЙДВЭР ГАРГАХ ХЭРЭГТЭЙ.

Зочин [202.21.108.232] 2019-06-19 17:17:01

Elbegee n gadaadyn XO-iig hooj gargaad ene neg balai yum n dotoodynhoniigoo namnaad, yasan duusdaggui ediin zasgiin zovlon be? Horvoo chi hunii zovlond tsadah boloogui yu?

zochin [202.9.42.242] 2019-06-19 10:02:40

Ulsad barag tatvar tulduggui ahig muutai murtluu baigaliig asar ikheer suitgej b.gaa uul uurkhain uil ajillagaag yaraltai zogsooj khariutslaga tootsokh tsag bolson huu...

Зочин [202.179.31.9] 2019-06-19 09:58:23

Болж байна,зөв алхам мөн гэж харж байна.Өшөө ч олон тендр,концессийн гэрээг эргэн харж судалж үзээд цуцлах арга хэмжээ аваарай даа.Яг ийм байдлаар ажиллавал ОК гэж л хэлмээр санагдлаа.

Зочин [64.119.24.64] 2019-06-19 09:51:57

ПОП ОО С.БЯМБАЦОГТЫН НЬЮ ПРОГРЕСС ДЭЭРЭЭЭ АВСАН КОНЦЕССЫГ ЦУЦЛААГУЙ БАЙЖ ЯАХЛААРАА ИХЭНХИЙГ цуцлаад ХАЯЧВАА. жаахан ялгавартай хандахаа больчоооой

Зочин [220.195.66.38] 2019-06-19 09:39:42

Муу шампанзе царайт

иргэн [103.229.120.160] 2019-06-19 09:14:18

дархан төмөрлөгийн үйлдвэрийн концессыг цуцлаа ч дэ зөөгөөд дууслаа

Зочин [64.119.24.64] 2019-06-19 09:52:46

маш зов

зочин [49.0.218.251] 2019-06-19 08:59:59

Овоот Эрдэнэтийн төмөр замын концессийг яаралтай цуцлах хэрэгтэй байна. Энэ бол Байгаль хамгаалах их үйлсийг унтраах, үнэхээр гоё байгалийг сүйтгэх ийм гэрээ байна лээ. Заавал Сэлэнгэ мөрнийг өгсүүлж олон гүүр барин зүтгүүлж байгаа нь цаанаа Оросын санаа байгааг мартаж болохгүй. Хэрэв төмөр зам шаардлагатай гэж байгаа бол хуучин автомашины замын хажуугаар тавихад ямарч асуудалгүй байхад ийнхүү Олон голын бэлчир, Бүгсэй, Дэлгэр мөрөнг сүйтгэх ямар ухаантай юм бэ бодоод үзүүрэй.

иргэн [82.145.208.42] 2019-06-19 08:21:44

цуцлах нь зөв эх толгойгүй хулгайч дээрэмчдыг цэгцэлж хуулиин хариуцлага хүлээлгэмээр бгаа юм

Зочин [112.72.11.116] 2019-06-19 13:28:14

Иргэн [203.91.115.42] 2019-06-19 08:10:47

Зөв өө, цуцлах нь зөв. Нэг өрийн дарамтад орвол ёстой хэцүүднэ. Эртхэн цуцлаад, одоо явж байгаа, эхэлсэн ажлуудаа л цаг хугацаанд нь чанартай гүйцэтгэх хэрэгтэй

Зочин [202.179.31.63] 2019-06-19 07:26:38

Үнэннннннн духлаа гар

Зочин [202.9.44.158] 2019-06-19 07:19:23

popolzgono uud ediin zasgiig nuraaj hayachaad hend buruugaa chiheh ged bgaa yyum be.haana bna aater ediin zasgiin usult

Зочин [66.181.187.64] 2019-06-19 07:04:04

болж байна


18 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
18 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.