Аадар борооны улмаас эвдэрсэн замыг Засгийн газрын нөөц сангийн хөрөнгөөр засна

М.Амаржаргал / Орон нутаг

Засгийн газраас өнөөдөр /2019.06.19/ гаргасан шийдвэрүүдийг хүргэж байна.

  • Аадар борооны улмаас их хэмжээгээр эвдэрсэн Улаанбаатар-Мандалговь, Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн зам, замын байгууламжийг засахад шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлүүлэх, зам засварын ажлаа шуурхай зохион байгуулахыг сайд Б.Энх-Амгалан, Ч.Хүрэлбаатар нарт даалгав.
  • “Говийн бүсийн уул уурхайн төслүүдэд үйлдвэрийн технологийн ус нийлүүлэх төсөл”-ийн концессын гэрээг “Морьтимпэкс” ХХК-тай байгуулахыг зөвшөөрөв. Төрөөс санхүүгийн ямар нэг дэмжлэг, баталгаа гаргахгүй бөгөөд гэрээний хугацаа дуусахад ус нийлүүлэх шугам хоолойг үнэ төлбөргүй шилжүүлж авах юм.
  • Тавантолгой-Манлай-Ханги чиглэлийн хатуу хучилттай авто замын ажлыг “Зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх” нөхцөлөөр “Тахилт транс” ХХК-иар гүйцэтгүүлэх концессын гэрээ байгуулахыг зөвшөөрөв.
  • Хүлээсэн үүргээ биелүүлээгүй “Чингис лэнд девелопмент групп-Шинэ хөгжлийн зам” ХХК-тай байгуулсан концессын гэрээг цуцлахыг Үндэсний хөгжлийн газарт даалгав.Тус компани Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлд хурдны авто зам тавих байсан юм.
  • Дорноговь аймгийн Сайншанд-Дэлгэрэх сумыг холбосон 130 км хатуу хучилттай авто зам тавих байсан “Засаг чандмань майнз” ХХК гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй учир концессын гэрээг цуцлахыг Үндэсний хөгжлийн газарт даалгав.
  • 368 стандартыг хүчингүй болгож, 2,074 стандартыг шинэчлэн 591-ийг шинээр боловсруулахаар болов.

Өнгөрсөн онд явуулсан улсын үзлэгт хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа 6,200 гаруй стандартыг хамруулсан байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Сэтгэгдэл

иргэн [103.111.68.3] 2019-06-21 09:29:11

Тэр Там-Очироороо засуулаачээ

Цагаан-Өвгөн [103.229.122.130] 2019-06-20 15:24:19

Зам үерт автсан нь газрын гадаргуугийн усны хуримтлал хаашаа чиглэж эдэгдэл үүсгэж байгааг заагаад өглөө. Үүнийг анхаарах нь чухал юм. Тзүүнээс биш хэвийн болголоо гээд засаад санаа амарч болохгүй. Дахиад л давтагдана.Тэгэхээр аюулаас сэргийлэх арга хэмжээ давхар авах хэрэгтэй. Засмал зам болон суурин газар тийш урсах урсцыг сарниулах найвдартай суваг шуудуу татах. замыг өндөрлөж түнелүүд гаргах. Үерийг өөр тийш нь буюу ашигтай хонхор хотгорт шилжүүлж усан сан болгож АА-д ашиглах зэрэг ухаалаг ажил болгож шинжлэх ухаанчаар хандаж сурах хэрэгтэй байна

Зочин [103.229.123.160] 2019-06-20 22:42:59

Яг үнэн

Уншигч [66.181.161.47] 2019-06-20 17:16:44

Нээрээ энэ харагдаж байгаа хэсэгт нилээн урт гүүрэн хоолой төлөвлөх нь зүйтэй болвуу

Зочин [103.9.90.98] 2019-06-20 15:19:07

чанаргүй зам барьж ашиглалтанд өгсөн компани авсан улсын комисс албан тушгаалтнууд хариуцлага хүлээхгүй юм ууу

Зочин [59.153.87.4] 2019-06-20 14:53:20

хуцаачээ, улсын мөнгийг үрэн таран хогын юм хийсэн хүүрнүүдийг алаачээ

Хогийн шаарнууд хаана байна. [202.21.113.238] 2019-06-20 14:28:06

Бороо ордогоороо орно, орж ч байсан, хойшид ч орно. Гэтэл бороо орохгүй гэж тооцож барьсан юм уу хаашаа юм энэ дампуу Дамба-Очирын чанаргүй замыг яахаараа татвар төлөгч бидний мөнгөөр засдаг юм бэ? Шударга царайлсан Оюун-Эрдэнэ, Батзандан, Болд, Аюурсайхан мэтийн хог шаарнууд хаана байна.

Зочны зоичн [202.179.31.22] 2019-06-22 13:45:07

Дамба-очирын тавьсан Дүнгийн замыг хараач Ямар боловсролгүй мал зургийг нь хийж, замыг нь тавьсан энэ их хохиролыг ТАМын эзэн Дамба-очироор төлүүл.

Зочин [202.55.188.35] 2019-06-20 12:47:13

Зѳвхѳн Лүнгийн энэ жаахан хэсгийг бид нѳѳц хѳрѳнгѳѳр хэчнээн удаа засаж байна аа? Зардал нь хэд болсон бэ? Нэрт авилгачин шахаачин Балдан-Очирын балаг л даа. Муу луйварчин энэ замын тѳслийн нийт мѳнгийг тѳсвѳѳс 2 удаа гаргаж дѳнгѳсѳн л дѳѳ. Манай архитектор, инженерүүд гэж бас Балдан-Очироосоо дээрдэх юмгүй амьтас, гахай сүүлтнүүд байдаг. Энэ хэсэгт хѳндийн хамаг ус хуримтлагдаж далангаа сэтлээд байгаа юм. Ийм онцлогтой газар 30-50м урт тѳмѳр бетон гүүр тавьчихаж болно доо. Нэг удаа зардал гаргаад хэдэн арван жил асуудалгүй ашиглана.

Балдан-очирын аянга [202.179.31.22] 2019-06-22 13:47:10

балдан-очир чи муу хогийн шахаачин авилгачин хаа байна? энэ муугаар тэр гарсан хохиролыг төлүүлэх шудрага засаглал байна уу?

ЛАЛАРТ [103.111.68.3] 2019-06-20 11:25:53

НАА МУУ АЛДАРТ ЛҮНГИЙН ЗАМЫН ЛУЙВАРЧИН ОЧИР ТӨВИЙН СОГТУУУ ПЯЗДА ТАМ ОЧИР НҮХЭН ГАРЦ ХИЙЦЭН БАЙХ ЁСТОЙ БАЙХГҮЙ ЮУ ПЯЗДА НАХУУ

irgen [150.129.141.249] 2019-06-20 11:13:58

Odoo zasahdaa boroonii us zailuulah hooloi hiigeesei. Ahnaasaa dutuu tootsoolj hiisen aldaag chin baigal delhii shalguuraaraa zaaj ugluu.

Махвалнавган [66.181.183.207] 2019-06-20 10:56:58

Гүйээ Монгол чинь ШУТИС"ээсээ мундаг мундаг инжнээр гаргаад л цардмал зам тавихыг үзүүлээд өгдөг гээл байдаг биздээ? ШУТИС-ийн сургалт яасан хулхи вэ. Монголын нэрт инженэрүүдийн тавиулсан замыг зураг дээрээс харж юм бодоцгоо.


13 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
13 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.