Х.Баттулга: Бурхан багшийн Их дүйчин өдрийг амралтын өдөр болгох хуулийн төслийг дэмжиж байна

М.Амаржаргал / Улстөр

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Азийн буддистуудын энх тайвны бага хуралд оролцогчдод мэндчилгээ дэвшүүллээ. Азийн буддистуудын энх тайвны бага хурлын XI ерөнхий чуулган энэ сарын 21-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болж байна. Бага хурлын нээлт өнөөдөр Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Батцагаан цогчин дуганы өмнөх талбайд болж, Энэтхэг, Солонгос, Орос, Шри-Ланка, Япон зэрэг улс орнуудын 14 үндэстний 150 гаруй зочин, төлөөлөгч, сүсэгтэн олон оролцлоо.

Азийн буддистуудын энх тайвны бага хурал энх тайвныг дэлхий нийтэд тунхаглахын төлөө 1970 оноос хойш 10 удаа хуралджээ. Мөн НҮБ-д бүртгэлтэй цөөн шашны байгуулагын нэг бөгөөд нэгдсэн удирдлагын төв нь Монгол Улсад байрлан Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамц ерөнхийлөгчөөр нь ажилладаг юм.

Энэ удаагийн XI ерөнхий чуулганыг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод “Сэргээе-урагшлая” уриатайгаар 50 жилийн түүхэн ойг тохиолдуулан зохион байгуулахаас гадна энэ сарын 22-23-нд чуулганы хүрээнд “XXI зууны буддын өв соёл, үнэт зүйлс” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал болох юм байна.

image

АЗИЙН БУДДИСТУУДЫН ЭНХ ТАЙВНЫ БАГА ХУРЛЫН НЭЭЛТИЙН ҮЕЭР МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЖ:

“Азийн Буддистуудын энх тайвны бага хурлын XI ерөнхий чуулганы төлөөлөгчид, хүндэт зочид, эрхэм лам хуврагууддаа энэ өдрийн мэнд хүргэе. Хүн төрөлхтний оршихуйн хамгийн үнэт зүйл болсон энх тайвныг сахин хамгаалахад Бурханы ариун сургаалийн цогц-буддизмын үзэл номлолыг дэлхий дахинаа түгээн дэлгэрүүлж, эрдэм мэдлэг, энэрэл нигүүслийг эрхэмлэн, уламжлалт өв соёлоо дээдлэн хөгжүүлэх Азийн улс орнуудын эрмэлзэл, эв санаан дор нэгдэж анх чуулсан Азийн Буддистуудын энх тайваны бага хурлын 50 жилийн ой өнөөдөр тохиож байна. Тус хурлыг 1969 оны 7 дугаар сарын 14-ний өдөр үүсгэн байгуулах шийдвэр гарч, анхны хурлаа 1970 онд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулсан бөгөөд анхны Ерөнхийлөгчөөр нь Монгол Улсын иргэн, номч мэргэн гавж, хамба лам Самаагийн Гомбожав сонгогдон 20 гаруй жил ажилласан түүхтэй байдаг юм байна.

Монгол Улсын төр засгаас Азийн буддистуудын энх тайвны бага хурлыг ямагт дэмжсэн явдал нь тус хурал даян дэлхийн энх тайвны үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулснаас гадна энх тайвныг дэлхий нийтэд тунхаглахын төлөөх монголчуудын оруулж буй чухал хувь нэмэр байсан бөгөөд энэхүү оролцоо өнөөдөр ч үгүйлэгдэх үнэ цэнтэй хэвээр байна.

image

1970 оноос хойш Азийн буддистуудын энх тайвны бага хурал 10 удаа хуралдсан байдаг бөгөөд 1972 онд Шри Ланка улсад, 1974 онд Энэтхэгт, 1976 онд Японд, 1979, 1982 онд Монголд, 1986 онд Лаост, 1990, 1998 онд Монголд, 2003 онд Лаост тус тус хуралдаж энх тайван эв нэгдэл энэрэнгүй үйлсийн тунхаглалаа дэлхийн сонорт хүргэснийг дурдан санахад илүүдэхгүй ээ. Азийн бүс нутагт төдийгүй дэлхийн индэрт өөрийн дуу хоолойг ийнхүү хүргэж чадсан тус хурал нь хүйтэн дайны хүнд хэцүү үед Бурхан Буддагийн хүнлэг, энэрэнгүй сургаал номлолыг гол баримтлалаа болгож хүний эрх, эрх чөлөө, улс хоорондын эв нэгдэл,улс орнуудын соёл боловсрол,эдийн засгийн урт хугацааны хамтын ажиллагаанд шинэлэг гэгээлэг гарц боломж тийш чиглүүлэн зааж уриалан тунхаглаж байсан билээ. Тийм ч учраас хүн төрөлхтний сайн сайхан аж амьдралын төлөө явуулсан энхийн үйл ажиллагаагаараа НҮБ, түүний бусад тусгай агентлаг, ЮНЕСКО-гийн эдийн засаг, нийгмийн зөвлөлийн статустай төрийн бус байгууллага тэртээ 1988 онд анх бүртгэгдэн өнөөдрийг хүрлээ.

Азийн буддистуудын энх тайвны бага хурлал НҮБ-д бүртгэлтэй, зөвлөх эрх бүхий цөөхөн шашны байгууллагын нэг нь бөгөөд олон улсын шашны төлөөллүүдэд үлгэр дууриал болж Энхийн төлөөх бодит санал санаачлагууд нь Азид төдийгүй дэлхий дахинд цөмийн зэвсгийг бууруулах, устгах, ирээдүйгээ энх тайванч бодлогоор төсөөлөн харж, төлөвлөн бэхжүүлэх үндэс суурь болно хэмээн найдаж байна. Буддын шашинтнууд бидний хувьд энх тайвны төлөө хөдөлгөөнөө өргөжүүлэх, шашны болон бусад байгууллагуудтай хамтран ажиллах ёстой. Ингэснээр цөмийн дайны аюул заналхийлэлгүй, дайн самуунгүй амар амгалан дэлхийд амьдрах боломжтой болох юм.

image

Монгол Улс бол энхийг эрхэмлэгч улс орон, Монголын ард түмний уламжлалт шашин бол Буддын шашин билээ. Их Монголын тулгар төр-Хүннү гүрний үеэс эхлэн гурвантаа дэлгэрсэн Бурханы шашин бол монгол үндэстнийг гадаадын түрэмгийллээс сахин хамгаалж, дотооддоо эв нэгдэл, тусгаар тогтнолыг нөхцөлдүүлсэн юм. Энэхүү түүхэн дүгнэлтийг олон улсын эрдэмтэн мэргэд нэгэн дуугаар хүлээн зөвшөөрсөөр байна. Монголын буддизм түүхэн дэлгэрэлтийнхээ нэгэн цаг үед үлэмж их хор хохирлыг амсч, хүн амынхаа нэлээдгүй хэсгийг улс төрийн хэлмэгдүүлэлд өртүүлсэн гашуун сургамжаа мартах учиргүй, дахин давтах ёсгүй.

Монгол Улсын төр засаг, түүний хууль тогтоох төрийн дээд байгууллага УИХ-аас жил бүрийн Зуны тэргүүн сарын Шинийн 15-ны Бурхан багшийн Их дүйчин өдрийг “Олон нийтийн баяр, амралтын өдөр” болгох хуулийн төслийг санаачлан дэмжиж, анхааран ажиллаж байна. Өвөг дээдэс, өнгөрүүлсэн түүхээ дээдэлдэг, буян нүглийг зааглан ялгах ухаанаар алдаа оноогоо шүүн дэнсэлдэг, наминчилдаг,амьтай үртэй бүхнийг энэрэн хайрлах сэтгэлээ хөгжүүлэн дадуулж сайн үйлсэд шамддаг нэгэн өдрийг бүх нийтээрээ Ёс суртахууныг эрхэмлэсэн өдөр болгож тэмдэглэн өнгөрүүлдэг Азийн орнуудын жишгээс суралцаж буйдаа Монголын ард түмэн бид баяртай байна.

Монголын Их Эзэн Чингисийн үеэс улбаалсан номт төрийн хос ёсны уламжлалт бодлогоор улс орноо удирдан залж, төр-иргэний харилцан шүтэлцээг нандигнан хөгжүүлэхэд эрхэм лам хуврагууд, буддистууд та бүгдийн оролцоо, эрдэм мэдлэгийн арвин их туршлага төрийн үйлсэд зайлшгүй хэрэгтэйг мөн онцлон тэмдэглэе. Ингээд Азийн Буддистуудын Энхтайвны бага хурлын XI дүгээр Ерөнхий чуулганд оролцохоор хүрэлцэн ирсэн нийт оролцогчиддоо хурлын өндөр амжилт хүсье, энх тайвны төлөөх 50 жилийн түүхт ойн баярын мэндийг дахин хүргэе” гэлээ.

image

image


Сэтгэгдэл

Зочин [66.181.161.70] 2019-10-06 13:22:49

Ganst odorch gesen arhi tamhi gv baihan yun bruu baigaan demjij bain en sanalig

>< [49.0.213.213] 2019-06-24 21:08:05

Тэр дэмий байхөө, эрүүл саруул ухаанаар бол харин яаж одооны энэ олон баяр, амралтын өдрөө цөөлөх вэ гэдгийг бодох хүн монголд байгаа болов уу?

b [66.181.168.8] 2019-06-24 16:27:03

за энэ ч яахав, яавал ч яана биз. Харин амралтын өдөр дайрч байгаа баярын өдрөө л 1 дэх өдөр рүү шилжүүлдэг олон улсын туршлагыг хэрэгжүүлэх хэрэгтэй байна.

Зочин [202.21.101.254] 2019-06-24 16:24:41

Амраад өгье амраад өгье.

зочин [103.26.192.43] 2019-06-24 15:39:30

Амарнаа.... Баярлалаа.

batbayar [64.119.24.208] 2019-06-24 14:50:28

Burhan mini bidniig ajil biznesee erhleh bolomj olgoj hairla.Bid ar ger ahui amidraliinhaa toloo ajil hiimeer bna ajliin odor nemj hairla.Hun shig amralt,Zugaa tsengel edleh gehed bidend mongo heregtei teheer ajillah l heregtei bna

Зочин [103.111.68.3] 2019-06-24 13:51:02

МАНЖЫН ЛАМ НАРТ ХУДАЛДАГДСАН, ЭСВЭЛ ТӨМСӨГДҮҮЛЭН ҮХЭР УЛС ТӨРЧИД. АРД ОЛНООСОО ХУЛГАЙЛААД МАНЖЫН ЛАМ НАРТ ДАМЖУУЛАН АРАА ДААЛГАДАГ ПИА... ШАРЫН ШАШНЫ ХАМГИЙН БОХИР МУУ МУУХАЙ УРСГАЛЫГ МОНГОЛЫГ СӨНӨӨХӨӨР ОРУУЛСАНЫГ ОДОО БОЛТОЛ ОЙЛГОДОГГҮЙ ЭЭ???? ЭСВЭЛ САНААТАЙ ЮМ УУ?

сиртөхрт [202.179.27.86] 2019-06-24 11:01:24

Бүтэн тэнэгтэнэ гэдэг нь болов байна. Сонгуулийн оноо авна гэж тооцож байгаа бол буруу шүү. Хүмүүс маш олон төрлийн шашинтай болсон. Шарын шашин өөрөө нэр хүндгүй болсоноос тэр. Тэгээд ч шашин, тэгш итгэл үнэмшлийн асуудал байна бусад шашинтангууд яах юм тэгээд? Тэгвэл Кристмас, Наурызийг бас амралтын өдөр болго гээд л дараагийн асуудлууд үүснэ. Ингэж шашнаас үүдэлтэй иргэний хагарлын үүдийг нээхээ больж үз. Эрхбиш зөвлөхүүд нь чаг чаг гэдэг байлгүй дээ

Зочин [43.242.242.128] 2019-06-24 10:16:04

ene odriig zovhon sain yuilsyn odor bolgo ternees bish bertegchin shar huvalzuud bolovsrol medleggui mass deer tulguurlaad ylsyn hogjiliig heden zuun jileer hoish tavisan , ta buhen 21 r zuund AMIDARCH DELHII NIITIIN HOGJIL HAANA BAINA MANAI YLS ER NI HAANA BAIGAA USHAAD MEDEED YLS ORNYHOO HOGJILD HUV NEMER ORUUL , TERNEES YADARSAN HUMUUSIIN AMIDARALYYG ZAVAAN BAIDLAAR BUDUULEG SHUNALAAR BUU MANLAILA DAA HARIN ERENHIILEGCH AMJILT HUSEN ENE NIIGMIIN TOLOO YAVAJ BAIGAAD NI

ИРГЭН [103.212.117.214] 2019-06-24 10:10:33

ШАШНЫ НОМЫГ МОНГОЛ ХЭЛД ХӨРВҮҮЛЖ УНШААД ҮЗ ЯМАРЧ УТГАГҮЙ ЗҮЙЛ БАЙДАГ ЮМ

З [103.212.117.214] 2019-06-24 10:08:15

БИТГИЙ ТЭНЭГТЭЭЧ

Зочин [103.229.176.130] 2019-06-24 08:10:47

ингээд л дарга нар маань буруу юмыг нь түрүүлж хийгэд байх юм даа, зөв юмыг хийхгүй байж, Монголчууд аль болох л цөөн амралтын өдөртэй байж, улам л их ажиллаж, шургуу хөдөлмөрлөж байж хөгжиж дэвжмээр байлтай, гэтэл сүүлийн үед амралтын хоногийг л улам нэмээд, баярын өдрүүдийг хүртэл нааш цааш нь гүйлгэж сунжирсан олон хоногийн амралт болгоод л байх юм. Ард түмнээ аль болох л олон хоног амруулж , олон хоног ажилгүй байлгаж, олон хоног архидуулахыг боддог юм уу хайшаа юм ?????? тэртусмаа энэ шашин машин руугаа холилдоод бүр л утгагүй бна даа

Дэмжинээ [59.153.113.165] 2019-06-24 00:25:52

Шашны тал дээр Баттулга eрөнхийлөгчөө Монголчуудын 80 хувь дэмжиж байгаа шүү. Шашны зөвлөх нь Хулангаас арай илүү боловсрол мэдлэгтэй хүн байвал бүр сайн байна

Зочин [66.181.179.26] 2019-06-23 23:10:13

Та нар монгол хэлээрээ номоо уншчих.тэгээд л үнэмшие.өөрөө ойлгодогч юм уу үгүй ч юмуу

Зочин [66.181.179.26] 2019-06-23 22:54:51

Харин тийн.шамбалын дайн гээл байдаг биз дээ.

Зочин [66.181.179.26] 2019-06-23 22:53:39

Лам нарыг цэргийн алба хаалгаад орлогоос нь татвар авч байх хэрэгтэй.хувалзнууд

Зочин [66.181.179.26] 2019-06-23 22:50:24

Шүтээд хэдэн 10 км мөлхөж мөргөөд байгаа төвдийн ард ттүмний сайхан амьдрал хаана бна

Зочин [66.181.179.26] 2019-06-23 22:47:46

Буддын шашин.шарын шашин Монголчуудыг сул дорой болоход их нөлөөлсөн.хүн амын өсөлт багассан.Тэмдэглэх хэрэггүй.Тийм л сайн юм бол уншдаг номоо монгол хэлээр унш.юу гээд байгаа нь мэдэгдэхгүй төвд хэлээр уншаад л.Төвдийн ард түмэн сайхан амьдрах нь яасан юм

Зочин [202.21.108.231] 2019-06-24 01:14:10

Шарын шашинтан Галдан Бошигт ойрдын их цэрэгтэй Бухаар Самаркандыг эзэлсэн бдг штэ хэхээ

Зочин [66.181.161.12] 2019-06-23 22:28:41

зуны дэлгэр цагт амралтын өдөр олон байх нь зөвөө, тэртээ тэргүй хүйтэн , шороо тоос,утаатай орчинд ихэнх цагаа өнгөрөөж байгаа хүмүүс, дээр нь манай улс хөдөлмөрийн хөлсийг маш багаар үнэлдэг,баялаг бүтээх нөхцөл боломжийг нь булаагаад авчихдаг,эрүүл ахуйн нөхцөл ,аюулгүй байдлын тухай яриад ч хэрэггүй

batbayar [103.212.119.171] 2019-06-23 22:21:54

pyzdaaa shashin turuu salgayaaa zduu

Зочин [202.179.26.152] 2019-06-24 00:57:25

Битгий хуцаа гуц.

zochin [66.181.176.247] 2019-06-23 14:16:51

Bayr naadmaar 5 hkonog tuunees ch olon hkonog amrakh um Ajliin 5 edertei baij ene olon amraltiin edriig bolie ERENKHIILEGCHEE bid chini ajliin 6 edertei zarimdaa buur amrakh edergyi bsn shuu odoo yg minii ajliig hkiij byi hkun 1 say garui tegregiin stalintai tetgebert garch bna Ene zereeg eerchilj nemj egeechee

зочин [202.9.43.161] 2019-06-23 14:00:38

Чингис хана маань Тангад / Төвд /улс мөхөөгүйг өдөр болгон надад сануул гэж яагаад хэлсэн юм бол Их Эзэн Чингис хааны үр сад бид Түүний тушаалыг зөрчөөд харин ч Тангадын шашныг Улсынхаа шашин болгочихсон явж байдаг Эрчүүд нь Тангад лам нарын хачин банзал хувцас өмсөөд л Тийм учраас энэ улс чинь учраа олохгүй байгаам байна гэж бодогдох боллоо

Хм [59.153.113.165] 2019-06-24 00:26:48

Эхлэнд Тангад Төвдөө ялга. Наад захын түүхийн мэдлэггүй

зчин [202.9.43.161] 2019-06-23 13:50:37

Яагаад Буддын шашинтай улсууд Дэлхий дээр хамгийн ядуу арчаагүй авилгалд өртсөн бараг тусгаар тогтнолоо алдсан хүн байна Жишээ нь Хятадад Төвд Өвөр Монгол Буддын шашинтай мужууд юм Гэтэл хамгийн ядуу хүн амын тоо буурсан байх Буддын шашингүй бусад мужууд хөгжсөн хүн ам ихтэй байх Дэлхийд авч үзэл Монгол Төвд Непал Бутан Мьянмар Лаос Кампучи гэх мэтчилэн орнууд хамгийн ядуу авилгалд нэрвэгдсэн хөгжил буурай өрөнд баригдсан байдаг юм бэ Энэ лам нар чинь юу хийгээд байна

Зочин [202.21.108.231] 2019-06-24 01:14:56

Япон чинь бүддийн шашинт улс штэ хэхээ

Зочин [66.181.179.26] 2019-06-23 23:00:29

Зөв лам нар хөгжлийн саад

зочин [202.9.43.161] 2019-06-23 13:39:44

Нэг зүйлийг гайхаад учрыг нь олохгүй байна 16 зуунд Монгол шарын шашныг Тангад/ Төвд /аас оруулж иржээ Өндөр гэгээн Занабазар тэргүүтэй хүмүүс Гэтэл Монголд Буддын шашин хөгжөөд 300 гаруй жил болжээ Хэдэн зуун мянга бараг сая шахам лам нар хэдэн тэрбум гаруй удаа ном уншсан л байж таарна Муу муухайг арилгана л гэж ном уншуулж Монголчууд засал хийлгэдэг биз дээ Бодит байдал дээр ард түмэн ядуурч тусгаар тогтнолоо алдаж хүн амын тоо 5-6дахин буурч Монголчууд маань бүгдээрээ тэмбүү өвчтэй болсон байна Гэтэл лам нар байхгүй болсон социализмын үед хүмүүс эрүүлжиж хүн амын тоо 3 дахин нэмэгдэж боловсолтой болж Хот аймаг сумууд бий болж үйлдвэрүүд баригдаж Монгол улс тусгаар тогтнолоо олж улс орон маань хөгжсөн байх юм Тэгэхээр энэ лам нарын уншаад байгаа ном ямар учиртай юм бэ Лам наргүй болчихвол энэ улс чинь хөгжих юм бишүү Мэддэг хүн байвал хэлж өгч тусална уу

Зочин [66.181.179.26] 2019-06-23 23:01:51

Энэ Баттулга боловсрол муутай нөхөр

Зочин [120.16.164.163] 2019-06-23 13:37:52

Гитлер ижил хүйстнээ сонирхогч байсан учраас тэд нарыг олноор нь алсан түүхтэй. Баттулга өөрөө Хятад цустай болоод Хятадыг ялна гэж хүмүүсийн тархийг угааж гарч ирсэн байна. Яав Чиг Монголын төлөө ард олны төлөө гэсэн бодолгүй хүн байна. Монгол ялнаа энэ тэнэгийг дагавал гэхдээ сөнөж ялна

Зочин [120.16.164.163] 2019-06-23 13:38:41

Энэ Баттулга огцорвол таарна

Зочин [43.242.242.128] 2019-06-23 12:56:00

ERENHIILECHIIN ZOV , GESEN HEDIICH ENE LAM NAR NI YAMRCH ES SURTAHUUNGUI, HUNII OYUN SANAAND SAINAAR NOLOOLJ BAINA UU , HUDLAAD HELJ YADARSAN ZOVSON YAMRCH ASUUDALTAI HUNEES MONGIIIG SALGAH , ZOVSON ZUDERSEN HUUMUUSIIN SETGEL SANAAGAAR TOGLOSON , EH ORNYY BUTEEN BOLOH OCHUUHEN ZUIL , MOD TARIJ , NOGOON ZULEG JUULJ HOG SHOOROOGOO TSEVERLEHEES AVAHUULAAAD MANAI OROND HIIH AJIL IH BAINA , BERTEGCHIN HUMUUS HODOLMORLO , TEGVE; SAIN YUILS BOLNO

Mgl [66.181.161.123] 2019-06-23 12:27:04

Amarch nargij tsengeh n herees hetereed baigaa busuu

Даваа [66.181.169.66] 2019-06-23 10:46:05

сайн байна харина өдрийг ядарсан зовсон хүнд чин сэтгэлийн өглөг өгдөг өдөр болгох нь зөв

Зочин [202.126.88.192] 2019-06-23 07:31:50

Караокечин архичин хүүхэнчин лам нараа цэгцэл ээ, Үхсэн балагийн ёс суртахуун.. Лам нараар зам тавиулж мод тхриулах хэрэгтэй!

Зочин [66.181.161.58] 2019-06-23 20:01:26

Та амаа мэдэж хэлээрэй

зочин [103.194.176.117] 2019-06-23 11:31:39

Өнөөгийн орчин цагын хүүхэд залууст Бөөчин Ламчин огтоос хэрэггүй саяхныг болтол хүүхэд залуус лам болно гэж цас нь хөөрч байсан одоо ер нь бөө болохгүй л бол үхлээ гээд л бүр тархинд пянзлагдчихаад байна шүү дээ тэгэхэд хятадын тариачны хүү саран дээр очоод ар талаас зургийн авч судалгаа хийж байна шүү дээ

Зочин [112.72.12.4] 2019-06-23 02:32:35

ene taldeer battulgiig demjij baina

M.Болд [184.60.18.164] 2019-06-23 03:16:00

Энэ Баттулга гэгчийг огцруулах хэрэгтэй!!!

Зочин [184.60.18.164] 2019-06-23 02:55:03

Энэ этгээдийг огцруулах хэрэгтэй!!!

Зочин [184.60.18.164] 2019-06-23 02:46:07

Тун буруу юм хийж бн даа

Зочин [212.95.8.242] 2019-06-23 02:22:22

АРИА Л ДЭНДҮҮ ОЛОН УДАА МОНГОЛД БОЛСОН ЮМ БИШ ҮҮ!!!АВАХ ГЭЭХИЙН УХААНААР ХАНДАЖ ҮЗЭЭРЭЙ!!!БУРХАН ШАШИН ТӨРД НЭМЭРТЭЙ БАЙСАН БОЛ БИД АЛЬ ХЭЗЭЭНИЙ ХӨГЖСӨН . ЯДУУ ХООСОН ХҮМҮҮС НЬ ХҮРТЭЛ ӨР ТӨЛБӨР ТАВЬЖ БАЙГААД.ЯМАРЧ УЧРЫГ НЬ МЭДЭХГҮЙ НОМ УНШУУЛАХ ГЭЖ ТӨЛБӨР ТӨЛЖ.САЙХАН САЙХАН ЗАЛУУС НЬ САЙН МУУГИЙН МЭДЭХГҮЙ ЛАМ БОЛЖ.БОРООНЫ ДАРААХЬ МӨӨГ ШИГ ОЛОН СҮМ ХИЙД БОСГОЖ.ХЭРЭГТЭЙ ХЭРЭГГҮЙ БААХАН ХАШАА БАРЬЖ БАЙХААР.УЧИР УТГАТАЙ МЭДДЭГ ЧАДДАГ ЗҮЙЛЭЭ ХИЙЖ БАЙСАН БОЛ ЗҮГЭЭР БАЙХДАА!!!

Зочин [66.181.179.26] 2019-06-23 23:03:59

Залуу лам нарыг цэргийн албанд татах хэрэгтэй

зочин [66.181.179.29] 2019-06-22 23:21:10

Амралтын өдөр олон байна цөөл. Наадам,цагаан сар,эх үрсийн баяр,тусгаар тогтнол,эзэн Чингэс хааны төрсөн өдр болоо.

Зочин [139.5.218.96] 2019-06-22 22:31:38

ТҮҮХЭЭ ЭРГЭЭД НЭГ УНШДАА МОНГОЛЧУУДАА...ЭНЭ БИДНИЙ ШАШИН ОГТХОН Ч БИШ.

Hotiin hun [103.229.122.162] 2019-06-23 03:16:34

Zuv

Зочин [139.5.218.96] 2019-06-22 22:26:57

МАНЖУУД МОНГОЛ ҮНДЭСТЭНГ СӨНӨӨХ ЗОРИЛГООР ОРУУЛЖ ИРСЭН ЭНЭ ШАШИНЫ ХАМГИЙН МУУ УРСГАЛЫН ГАЙГААР ХҮН АМ НЬ УСТАН ҮГҮЙ БОЛЖ, ТЭМБҮҮ ЯРАНДАА БАРИГДАН, ХЭЛ УС, ЗАН ЗАНШИЛАА УМАРТСАН БУЗАР ШАШИН СЭРГЭСЭН СҮҮЛИЙН 30 ЖИЛД БИД БУЦААД 1900 ОНДОО ОЧЛОО. ӨӨРИЙГ НЬ АЛАХААР ИРСЭН ХҮНД МӨРГӨӨД ХАМАГ БАЙДАГААРАА ӨРГӨЛ БАРИАД АРГАГҮЙ Л ҮХЭРНҮҮД ЮМ ДАА БИД.

Зочин [66.181.179.26] 2019-06-23 23:06:11

Монголчууд хамаг байдаг алт мөнгөө өгөөд дууссан даа.манай Баячууд нүглээ цайлгах ном уншуулж их өглөг өгдөг гэсэн

зочин [103.194.176.117] 2019-06-23 11:20:02

Монголчууд хэт сүсэглэн шүтэх үзэл нь яг л Төвдүүдтэй адилхан бүр Тархинд нь пянзлагдсан энэ бол бодит үнэн ямар сайн даа л хувь хүн бүхэл амьдралаа Ламчин Бөөчин нарт даатгаж байхав үнэхээр эмэгнэлтэй дөр төрх мартснаас тэмбүүний тухайд бол ЭМСайд зөвхөн бодит үнэнийг илэрхийлсэн төлөө зэм хүртэж байх шиг за тэгээд нийслэлээр нэг хамаргүй хүүхнүүд холхилдож байх байлгүй

зочин [103.194.176.117] 2019-06-23 11:09:50

энэ үхэр монголчууд хар шар Феодал зангаа хэзээч тавихгүй бололтой . Буддын шашин буюу Шарын шашин бол яах аргаггүй аХятадын Манж улс тухайн үед Монголчуудыг хагалган бутраах гэж өнөөг хүртэл амь бөхтэй оршин тогтносоор л байх юм энэ эрчээрээ бол магадгүй хэзээч хөгжихгүй Өнөөгийн Түвдүүд яагаад хөгждөггүй шалтгаан бол шашинтай шууд холбоотой

зочин [66.181.178.244] 2019-06-22 21:40:48

ухаант хүн танд бусдын тѳлѳѳ юм хийх хийж чадахгүй бол бодох 1 ѳдѳр ѳгч байна.

Иргэн [203.91.115.37] 2019-06-22 19:54:43

Арай дэндүү юм. Эзэн Чингис хааныхаа мэндэлсэн өдрийг хэлтэй амтай тэмдэглэж байж, арай дэндүү юм. Юу бурханы багшийн дүйчин өдөр вэ. Ёстой өвчигнөхөө болих хэрэгтэй.

Зочин [202.9.42.145] 2019-06-22 17:47:08

болиочээ болиочээ яршигоо яршиг , энэ арай нугалаа болоод явчлаа

Зочин [182.160.0.126] 2019-06-22 16:35:07

Ямар ч хэрэггүй амралтын өдөр нэмэх нь. Шашин нь шашнаараа төр нь төрөөрөө байгээ. Шашин нь тэр гандандаа л байг. Гарч ирж хэрэггүй.

зочин [202.55.190.34] 2019-06-22 15:43:37

яагаад амралтын өдөр болгох гээд бга учрыг нь олж ойлгож уншаач ээ. ер нь сүүлийн үед хүн чанар ёс суртахуунаа алдаад байгаа гэдэгээ монгол хүн бүр дор дороо бодох цаг нь болсон юм л бол нэг нэгнийгээ муулна хэмлэнэ шүүмжлэнэ. бусад олон архи ууж баярладаг өдрүүдээс чинь арай өөр ёс суртахуунаа эрхэмлэдэг мөн өөрийнхөө алдаа оноог ухамсарлан боддог тийм өдөр бх ёстой гэж бодож дэмжиж бна. яагаад ийм өдөр бж болохгүй гэж тайлбарлаад өгөөч дургуйцаад бга хүмүүс н...

Зочин [202.126.88.186] 2019-06-22 14:34:05

Энхбаяр ерөнхийлөгч маань бусдын төлөө биш өөрийнхөө төлөө шашинд жаахан тус үзүүлсэн юм бишүү.Үнэхээр хамаг амьтны төлөө залбирч хийж чадсан бол өнөөдөр ийм өчүүхэн зүйл бичихгүй л байсандаа гэж санагдлаа.Таны бичсэн орчуулсан номын шахаанд шахуулж явлаа гэж....Ашиг нь танд очсон байлгүйдээ .

Зочин [43.242.242.128] 2019-06-22 14:24:21

IH ZAVTAI HUMUUS HOV JIV YARIAD , YUCH HIIJ BUTEESEN ZUILGUI , HUDALCH LAM NAR NAAD GANDANGIIN DEEJ DEER BIAGAA HOG NOVSHOO HARDAA TSEVERLEEREI TIIMEE HUMUUSIIN SETGEL SANAAGAAR BUU TOGLO

Зочин [43.242.242.128] 2019-06-22 14:16:18

Hunii setgel sanaagaar togloson hunii shuten bishreh huv hunii hereg ene olon medleg bolovsrolgui lam nar onoodor zovj zuderch baigaa yaj tuslaad bainaa, harin huniig mongiin nudeer harsan , niigemd hiij buteesen zuilgui, hunii oyun sanaad sainaar nolooloh bish harin yanz buriin hudal huurmagaar niigmiig tejeesen bertegchin humuus , bu Ulsynhaa Erenhiilegh bolon busad amidrahyyn zutgej baigaa buh humuusee demjene.

зочин [202.179.31.22] 2019-06-22 13:52:21

МЭДРЭЛТЭЭЧ, МЭДЛЭГ БОЛОВСРОЛГҮЙ МАЛ МИНЬ????

Монгол хүн [202.179.31.22] 2019-06-22 13:50:46

Иш хөөрхий Баттулга аа, Монголд амрах өдөр цөөдөөгүй шүү. Ийм балай юмаар бүү хөөцөлд. Харин ч Бямба гаригийг ажлын өдөр болго.

Yadam [103.212.118.128] 2019-06-22 15:16:00

Amraltiin odor ihdeegui ee. Harin ch 5 dahi odriig mon amraltiin odor bolgoh heregtei. Amarna geheer zugeer hevtene gej boddogoo bolichih l doo. Ajildaa yavahgui ar ger huviin ajiluudaa amjuulj zohitsuulah tsag shuu dee

Bird [66.181.161.67] 2019-06-22 13:12:04

Haraal id naad amralt chine ihdeed bna sh dee naad hiih ajilgui lam naraa l amraa l daaa

bat [139.5.219.114] 2019-06-22 12:53:52

ene olon bayariin hajuugaar yun amrah we lam nariig uwdsun zuwsun humuust tuslaj bhiig bi l law medehgui yum bna

Зочин [202.21.108.233] 2019-06-22 12:43:13

ямарч үед төр, шашин тусдаа байх ёстой. баттулгыг ийм юман дээр дэмжихгүй шүү. монголд шашин хэрэггүй ялангуяа хамгийн удаан оршсон боловч түмний төлөө бус өөрсдийгөө бодсон лам нар огт хэрэггүй, тэд нарыг дэмжих ч ёсгүй.

Зочин [202.21.108.132] 2019-06-22 13:19:54

тийм!

Үндсэн хуулийн цэцэч [66.181.161.56] 2019-06-22 12:41:46

Монголын ард түмний эв нэгдлийн илэхийлэгч Монгол Улсын Ерөнхийлөгч нь аливаа нэгэн шашныг дэмжиж, хуулийн төсөл санаачилж ажиллах нь Үндсэн хуульд нийцэхгүй тул хууль батлагдмагц Үндсэн хуулийн цэцэд хандах үндэслэл болно.

Яасан сайхан хэрэг вэ [66.181.161.28] 2019-06-22 12:17:01

Энэ коммент бичиж хүний орчлонд зовсондоо уурлан буй хөөрхий хүмүүсийг бага ч гэсэн зовлонгий нь нимгэлж өөрслийн эь харангуй мунхагын. зовлонгоос салгахасан. Амралтын өдөр болговол ядаж тэр өдөр сайхан буяны сэтгэл үүсгээд амгалөн байхсан. Дэмжиж байна

Зочин [202.126.88.192] 2019-06-23 07:23:38

Gutsaach.

МОНГОЛЫН ШАШНЫ ТЭРГҮҮН ТАНАА [64.119.22.128] 2019-06-22 12:30:32

МАНАЙ ШАШНЫ ТЭРГҮҮН ҮРГЭЭ МУУ ГЙЦЭТГЭЖ БАЙГАА ШҮҮ. ЛАМ НАР, ШАШНЫ БАЙГУУЛЛАГУУДЫН БОХИР ЗАВААН ОРЧИН, ЛАМ НАР СҮСЭГТЭН ОЛНЫГ ХҮНДЭЛЖ ЭНЭРЭХ, ТУС ДЭМ ХҮРГЭХИЙН ОРОНД ЯМАГТ ШАШНЫГ ИӨНГӨ ОЛОХ ХЭРЭГСЭЛ БОЛГОЖ АЛГАА ТЛСДОГ, АХИУ МӨНГӨ ӨГСӨНД НЬ САЙАН ҮГ ХЭЛЖ, БАГА ИГ ИӨНГӨ ӨГСӨНД НЬ ИУУ ҮГ ХЭЛЖ ОЛНЫ СЭТГЭХЙГЭЭР ТОГЛОДОГ НИЙТЛЭГ БАЙДЛЫГ ЗАСАЖ ЛАМ НАРАА ГЭГЭЭРҮҮЛЭХ, НДСЭН ЗОРИЛГОД НЬ НИЙЦСЭН СЭТГЭХҮЙТЭЙ БОЛГОХ АЖИЛ ХИЙМЭЭР БАЙНА ШҮҮ ЧОЙЖАМЦ ГУАЙ!!!!!!!!!!!!!!

Zochin [66.181.186.236] 2019-06-22 11:33:33

Delhii niitiin jishigt ochii.tenegleleeree mongoliin tomchuud 1 d uvj bna.shashin shuteh es shuteh ni hubi hunii asuudal.mongold lal.isus bugga 3 uulaa bgaa .bas bus ch bgaa.huniig shutlegeer ni ylgavarlan gaduurhah vndsen huulind harsh.hervee iim zarlug garval bi taniig shuuhed ogoh bolno.mongol humuus ajlaa hiij shan amidrah erhtei.ajliin tcagiig urtasgamaar bna.hudaldaa uilchilgeeg 11 tcag hurtel ajilluulmaar bna.emneleg alban gazriin tcagiig uyn gatan bolgomoor bna.elii balai yum hiij yvahaar ajlaa hiigeech.shadahgyu bol ogtcroochee.tet spirtee zaraashee.

монгол улсын 3дах ерөнхийлөгч. [112.72.11.122] 2019-06-22 11:01:48

Энхбаяр би вээр буддын шажныг хөгжүүлэхийн төлөө их yum хийсэээн. Олон ч ном орчууллаа лам нарыг урьлаа уулзлаа мөнгө ч хаялаа олон суварга шүтээн энд тэнд босголоо. Их дэмжсээн. Даан ч би ингэлээ гээд Тэнгэрийн хараал хүрч балран сүйрэн унаж хэн ч биш боллоо мэдрэл ч муудлаа. Одоо больё. Баттулга гуай миний замаар л орохнээ ёо ёо

Зочин [202.21.108.132] 2019-06-22 13:22:17

Тийм, мэдэхгүй юмаар оролдох нь ямар үр дагвартайг өөрөө мэдсэн байх! Одоо энэ төрийн тэргүүн нар ч ойлгосон байлгүй!

Зочин [202.126.88.158] 2019-06-22 12:23:35

Харин эсрэгээрээ ийм буян хийснийхээ төлөө амьд үлдсэн ч юм билүү хэн мэдлээ

Зочин [43.242.242.128] 2019-06-22 10:53:00

MANAI ERENHIILEGCH BUH NIITIIN EV NEGDLIIN TOLOO SHUU , ERENHIILEGCHID BURUU UM BAIHGUI ZOVHON ENE HUNUU SANAAD POSITIVE BAIDLAAR NOLOOLOH HUMUUS BOLOH LAM NAR NI SHUNALD AVTAGDSAN BUDUULEGCH HUMUUS

ээж [66.181.178.244] 2019-06-22 10:48:15

та бүхэнд ерѳнхийлѳгчдѳѳ талархая. энэ хэцүү цаг үед ард түмнийхээ талд байгаад нь.монгол улс хүчтэй ард түмнийхээ ухааны дэмэнд энэ үе хүртэл оршин тогтнож ирсэн шүү

Зочин [43.242.242.128] 2019-06-22 10:48:06

AJILAA hiih heregtei , haranhui buduulegt darj baih shariin shashiny lam nar ehleed huree ugaa

khatan [122.201.31.150] 2019-06-22 10:14:46

Баяр амралт багадаагүй байхаа. Нэртэйгээр нь дуртай ѳдрѳѳ сонгож амардаг болгох хууль гаргачих. Би тусдаа ѳѳр ѳдѳр амармаар байна. Бусдыг дагаж биш!!!

Зочин [126.212.249.68] 2019-06-22 09:59:27

Тэнэглэл. Оркуудын толгойлогч. Хэдэн зуун жилээр хоцрогдсон баригдмал хөлдүү малнууд .

Hook [103.212.119.206] 2019-06-22 09:54:54

Манай Лам нар Эхнэр хүүхдүүдээ дагуулаад хуралдаа очоорой. Тэгээд гар утсаараа том том бизнес яриад л , алиа марзан үг хаялцаад л , оройдоо тараад караокед суухгүй юу.

Bi [223.38.18.231] 2019-06-22 08:26:30

AmrAlt ni dendlee

зочин [122.201.31.159] 2019-06-22 08:02:24

Замэгэ ѳдрийг зүгээр л хуучнаараа тэмдэглэх нь тэмдэглээд л будаагаа идэж зулаа бариад л явж байя! Амаралтын ѳдѳр удахгүй баярын ѳдѳр архиддаг ѳдѳр болно Ингээд яахав даа Амаралт баяраа цѳѳлмѳѳр л байна шүү

Зочин [59.153.87.19] 2019-06-22 09:25:40

яг үнэн шүү.

enh [64.119.23.221] 2019-06-22 07:58:25

ene estoi tom teneglel bolij uz

Хүрэлбаатар [202.126.89.241] 2019-06-22 07:52:06

Тухайн өдөр нь сайн өдөр болхоос өөр өдөр шилжүүлнэ гэж юу ярьж байна аа? Тэр сайн өдрөө л ажлаа бүтээж айн бүхнээ хийх ёстой биздээ

Зочин [59.153.87.19] 2019-06-22 09:25:58

тийм шүү

Зочин [202.126.88.150] 2019-06-22 07:32:36

Амралтаа багасгах ажил эрт эхэлдэг байх зуны улиралд хөдөөнөөс ирээд эртхэн захаас ойр зуурын юмаа цуглуулаад явах гэхлээр зах нь онгойхгүй манайхан арайл их унтаж бнм амралт их бна архидалт их бна амралтаа багсгаад ажилаа эрт эхлүүл зуны цагт өр өвчин хоерт дарлуулж бна ард түмэн чинь амралтаа багасгвал дээргүйюүү минии бодлоор.......

Зочин [103.229.121.168] 2019-06-22 07:02:29

Бурхан багш гэдэг чинь зохиомол юм. Хүмүүнийг мунхруулж номхотгож байхын тулд бодож олсон арга. Бүр тодруулвал хий юм. Энэ хий юмаар Монголчууд хангалттай мунхарсан.

chimgee [66.181.161.80] 2019-06-22 02:43:00

zuv demjij bna bidnii ulamjlal bol buddii soyol zan zashal yim shuu .gadniihnii gar hul bolson hristuud l booj uheh gej bgaa

Зочин [59.153.87.170] 2019-06-22 01:32:16

За харин энэ ч зөвшөөрч боломгүй тэнэглэл туйлшрал байна

Зочин [203.91.115.52] 2019-06-21 22:59:01

Ямар сайхан монголчууд бие биенээ хайрлаж .бусад улс үндэстнийг хүндэлж байгаасай

Зочин [66.181.184.17] 2019-06-21 22:51:42

Хөгжингүй орнууд ажлын 4 өдөртэй бас гэрээсээ ажлаа хийдэг болсон бн 1 өдөр амарлаа гээд юу болох гэж хувийн хэвшлийн бид хагас бүтэн сайнгүй ажилладаг харин архигүй сайхан амралтын өдөр тохиох нь баяртай байна

Зочин [66.181.161.114] 2019-06-22 10:06:22

Tiim amrahahad bolohgyi ni iy bn amriii2

САЙХАН МЭДЭЭ [77.38.148.28] 2019-06-21 22:39:21

БУРХАН БАГШИЙН ДУЙЧИН ЕДРЕЕР МААНЬ, ТАРНИА УНШИЖ, ГАНДАН ХИЙД, ОЛОН НИЙТИЙН, ЕНДЕР НАСТАН, ЕНЧИН ХУУХДИЙН ГАЗАР, ЭМНЭЛЭГТ ЕВДЕЖ ЗОВЖ БУЙ, ХОРИХ ГАЗАРТ БАС ЭНЭЛЖ СУУГАА ХЭН БУХЭНД, ТУСЛАМЖ, БУЯН ХИЙЖ,ТААЛАЛ БОЛСОН ААВ ЭЭЖ, АХ ДУУ, ЭГЧ ЭМЭЭ ЕВЕЕ , НАЙЗ НЕХДИЙН ТЕЛЕЕ МААНЬ ТАРНИА УНШИЖ, ЗУЛАА АСААЖ, СЭТГЭЛЭЭ ЗАСАЖ АМАР АМГАЛАНГ БУТЭЭХ НЭГЭН ЕДЕРТЭЙ БОЛОХ ТУМЭН ЗЕВ .ЕРЕНХИЙЛЕГЧИД ИХ БАЯРЛАЛАА.САЙН УЙЛС ЧИНЬ ДЭЛГЭРЧ АПВАН ЗУГИЙН ХАМАГ БУРХАД ИВЭЭН ТЭТГЭЖ, АВАРЧ ХАЙРЛАЖ ЯВАХ БОЛТУГАЙ

Зочин [139.5.216.140] 2019-06-22 01:42:16

Vg vsegee zov bicheechee.

Zochin [202.126.89.80] 2019-06-21 21:57:53

Ene ih amralt bolimoor bnaa

Зочин [59.153.87.19] 2019-06-22 09:26:57

тиймээ.арай ихдээд байна

zochin [37.48.37.187] 2019-06-21 21:49:36

erguu mal chin ingeed erguuteed yabchix umaa. turiin teruun umuu shashnii terguun umuu. yun amrax. turiin teruunii suudlaa tavij ugvul taarna. shal durgui xurchixlee. mongod amralt bayr ixedsenuu gexees bagdaagui. tugaar togtnoson Mongol Uls bus shashinii Mongol Uls bolox ni l dee. Tuvdiig xar daa shashinii munxarullga dor temtsex ch chadvargui sul doroi, xugjliin xamgiin adagt ybaa usl. tiim l bolox zamruu ni xutluud baigaa umuu xaishaa um be.

Зочин [66.181.185.188] 2019-06-22 07:14:17

Ингээд л бөөн нүгэл битгий хийл дээ.мөнх бус үйлийн үрийг ойлгохыг хичээгээч.төрөх өвдөх өтлөх үхэх нь үнэнээс бид хаашаа ч зайлахгүй.

Зочин [66.181.177.216] 2019-06-22 02:03:59

Ulaan hristchin mini chi dut yugaa ch medehgui baij yun ih yum hutsdag nusuu chi

муу сэтгэл чинь гэгээрэх болтугай [77.38.148.28] 2019-06-21 22:33:35

муухай сэтгэл, мунхаг бодолтонгууд гэгээрч энэ насны болон хойт насны зовлонгоосоо салах болтугай. Сайхан ном, хурал болж байгаа юм байна.даган баясая,

Зочин [121.57.212.143] 2019-06-21 21:27:31

Уг нь цэвэр бизнес хийж байсан хүн бол зарим илүү амралтуудыг цөөлөх ёстой ..,гэтэл амралтын өдөр санаачлаад байдаг нь ямар учиртай юм бэ.хэт үйлдвэрлэл болчихсон орнууд бол амралт санаачилж болно.гэтэл манайх шиг үйлдвэрлэлээ нураачихаад сууж байгаа хүмүүст юун амралт санаачлах вэ.

HM [94.197.121.29] 2019-06-21 20:39:28

За больж үз. Төрийн тэргүүн юмуу, Гандангийн хамба юмуу? Нэртээгээр нь өөрийгөө Далай ламын баруун гар Тэнгис лам гэчихээч.

Зочин [202.9.43.209] 2019-06-21 20:35:24

Хэдэн лам талбай дээр ном уншсан чинь юугээд хуцалдаад байлаа та нар одоо энийгээ юугэхэв

Зочин [103.212.116.198] 2019-06-21 20:24:07

ЛАМ НАР Л АМРААЧ.ОДОО ХРИСТ МУХАММЕДИЙН ТӨРСӨН ӨДРӨӨР АМРАХ УУ? БӨХ ӨӨ

zochin [98.228.96.94] 2019-06-21 20:22:51

xaa bauna daa lam ham dagaj 30 jil namirsan bugd suirch bauna bolimoor yum gandan gej zugeer suuj baij xunii mongo avdag tatvar toldoggyi gazar baunaa

зочин [202.55.188.42] 2019-06-21 20:03:51

хуц ваа ажилаа хийх хэрэгтэй юу нь амралт вэ өөрөө тэр тангуудтай хамт амраад суу хө

Зочин [49.0.171.43] 2019-06-21 19:25:28

za yamarav dee iim l hun mongol ulsiin deer garchihaad mongol ulsiig shashinaar udirdah geed baina da tuvd humuus mongold sain yum hiij baisan udaagui.

иргэн [103.9.89.103] 2019-06-21 19:12:06

бид нар христмасын төрсөн өдрийг тэмдэглэдэг. бас үхсэн өдрийг ч тэмдэглэдэг. тийм болохоор энэ өдрөөр амардаг байя..... монголчууд ажил хийгээд хэрэггүй,, дандаа амараад ажилгүй байвал их сайн байна...

Зочин [66.181.161.90] 2019-06-21 18:59:35

Манай боловсрол нимгэн ерөнхийдөгч ямарч ашиггүй хурал зөюлөлгөөнд далдаганаж явах юм даа .Хийх ажил байдаггүй юм байх даа.Эсвэл өөрийгөө 9р Богд гэж боддог юм болов уу.Бидний амрах өдөр багадсан биш харин ч ихдээд улам залхуу болоод байна.

Зочин [66.181.179.98] 2019-06-21 18:59:15

Ямар ерөнхийлөгчтэйгээ мэдэв үү?Одоо өөр бүтээлч зүйлрүү анхаарлаа хандуул.Ингээд мэдрэлтээд бвал дараагийн сонгуулиар төррхөндөө буц

зочин [66.181.184.152] 2019-06-21 18:49:55

ЭНэ төр засаг гэгч чинь идэж ууж амраахаас өөрийг мэддэггүй юмуу.Байсхийгээд л нэг амралтын өдөр гаргах юм.Энэ Баттулга,Хүрэлсүхэд бол хэрэгтэй байж мэднэ монгол л лав хэрэггүй шүү.ЭЛИЙРХЭЭ зогсоовол яасан юм

TUVD [160.13.232.66] 2019-06-21 18:32:12

TUVD uudiig huuj gargaya.

[202.9.43.3] 2019-06-21 23:27:49

Төвд Монгол хоёр ах дүү. Харин чам эрлийз, хурлийз, хунлиуз, хужаа нарыг хөөж гаргавал таарна. Цэдэнбал нэг удаа хөөсөн.

ок [103.212.117.63] 2019-06-21 18:20:20

солиотой юмнууд ингээд элийрээд балайраад явчих юмаа, зүгээр л ажлаа хийлдээ, ганц чингис хааныхаа төрсөн өдөр амарах гэхээр олон юм хуцаад байдаг юм билээ, энэ будда ер нь бидэнд ямар хамаа байнаа, наад төрийн ажилтангууд наад шашиныхантайгаа битгий хольж хутгалдаад байлдаа, дээрээс хөх тэнгэр эзэн Богд Чингис хаан минь хараад юу гэж бодож байгааа болдоо, миний хүүхдүүд ингэж элийрч явахаараа аав нь мориор дэлхий эзэлсэн юм миниий үр хойч шинжлэх ухаанаа хөгжүүлээд дэлхий эзэл гэж хэлэх байсан байхдаа, төрийн ордонд байгаа авилгалчидын зурагнуудыг авч хаяж, Их хааны сургаалиудыг наад төрийн ордныхоо таазаар битүү наа, айж эмээх сэтгэл гэж байдаг бол наад хулгайчууд хөх мөнх тэнгэрээс айж таараа

Зочин [139.5.217.52] 2019-06-21 18:14:06

МЭДРЭЛТЭЭРЭЙ

Зочин [202.9.42.20] 2019-06-21 18:05:51

medrelteerei

Зочин [103.229.122.181] 2019-06-21 17:46:59

Зиаа яршиг оо!! Амралт найр наадам мундсан биш!! Аль эртийн бурхан багшийг 2500 жилийн турш амарч тэмдэглээгvйгээс одоо юу нь болку болчоод байгаамб!! Ажилгvй хvн алаараа тоглоно гэдэг шиг л юм болох юм!!Арай л еер юм бодмоор байх юм!

Зочин [202.179.31.8] 2019-06-21 17:46:56

ГАЛЗУУРАЛ

Зочин [203.91.115.39] 2019-06-21 17:45:37

Zuv zuv bas battulgain tursun udurig ch amraltin udur bolgoy

Зочин [202.9.42.202] 2019-06-21 17:39:16

Монголчууд амрах биш ажиллах цаг болсон. Хуралд амжилт хүсье.

зочин [66.181.188.236] 2019-06-21 17:25:49

Гарын хуруунд багтах цөөхөн улс ороны шашины нөхөдүүд ирэхээр л хөл алдаад уначих юмаа,энэ ни монгол ямарч үр нөлөөгүй ашиггүй ийм хурал зөвлөгаөнөөр юугаа хийдэг бна,тэгээд төрийн тэргүүн ни тэнд гүйж очиж далдаганаж байх юм,kиргиз улсад болсон орос,хятад,монголын тэргүүн нарын уулзалтанд энэ нөхөр бага сургуулийн хүүхэд ном үсэглэж уншиж бгаа юм даа,ийм мэдлэг чадваргүй тархины тураалтай төрийн тэргүүн бгааг хараад ичих шиг боллоо,арай дэндүү юмаа монгол ялначууд,дэлхийн шившиг болж гүйцлээ,дахиж битгий л монгол ялаасай билээ гэж бодогдох боллоо,

Зочин [202.21.108.245] 2019-06-21 17:25:23

amralt ihdej bhd l ene ch buruu l shiidver bna da

Зочин [64.119.21.64] 2019-06-21 17:17:43

Амралтын өдрийн тоо олон л байна даа арай нэмээд хэрэг байна уудаа


124 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
124 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.