Их мастер А.Энхтуул Зүүн өмнөд Азид түрүүлэв

М.Амаржаргал / Спорт

Монголын эмэгтэй шатарчид энэ долоо хоногт өндөр амжилттай байна. БНХАУ-д болсон насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд Т.Мөнхзул хүрэл медаль хүртэж, эмэгтэй шатарчдаас анхны тивийн медалийг эх орондоо авчирсан. Мьянмар улсын Мандалая хотноо зохиогдсон Зүүн Өмнөд Азийн аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон Олон улсын шатрын их мастер А.Энхтуул түргэн тоглолтын төрөлд түрүүлэв. Түүний хувьд түргэн тоглолтын олон улсын чансаагаа +11,7 оноогоор ахиулсан байна.

Их мастер А.Энхтуул 2018 онд Саудын Араб улсад зохиогдсон эмэгтэйчүүдийн түргэн тоглолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд дэлхийн "шилдэг-30" шатарчдын шагнал авч байсан билээ.

Сэтгэгдэл

Зочин [202.9.43.203] 2019-06-24 10:18:31

Ёстой мундаг охин шүү. Улам их амжилт гаргаарай.

1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.