Эрхүү мужид үерийн улмаас таван хүн амиа алджээ

Д.Тулга / Гадаад мэдээ

ЭРХҮҮ. /RIA Novosti/. Үерийн гамшиг нүүрлэсэн Эрхүү мужийн зарим суурингийн цахилгаан хангамжийг сэргээсэн тухай тус бүс нутгийн засгийн газрын хэвлэлийн алба мэдээлжээ.

“Өнгөрсөн өдрүүдэд үерт автсан 19 суурингийн цахилгаан хангамжийг сэргээлээ” гэж мэдээлэлд дурджээ. Эрхүү мужийн 14 мянга орчим иргэнд цахилгаан эрчим хүч нийлүүлсэн гэж мэдээлж байна. Одоогоор 15 мянга орчим хүн оршин суудаг 41 суурин цахилгаангүй хэвээр байгаа аж.

ОХУ-ын Эрхүү мужийн Доод-Үд, Тайшет, Тулун, Чуна, Зима, Куйтун район дахь Бирюса, Үд, Ут, Ия, Икейка, Кирей голуудын усны түвшин эрс нэмэгдсэний улмаас 83 суурин усанд автсан байна. Долдугаар сарын 1-ний байдлаар 55 суурингийн 10 мянга орчим хүн оршин суудаг 3000 гаруй байшин усанд автсан хэвээр байгаа аж.

ОХУ-ын Онцгой байдлын албаны хамгийн сүүлийн мэдээллээр, Эрхүү мужид үерийн улмаас таван хүн амиа алдаж, 744 хүн хохирч, 153 хүн эмнэлэгт хүргэгджээ.


Сэтгэгдэл

Яая шэхэв, хохь нь болж дээ [103.10.21.48] 2019-07-01 14:16:58

Эг, Шүрэнгийн УЦС-ууд ажиллаж байсан бол ганц крант эргүүлээд л энэ олон хот сууринг үерээс аварч болох байсан даа. Муу санаа эзнээ отно гэдэг л болж байна.

Зочин [66.181.170.73] 2019-07-01 09:29:08

МАНАЙ ЭГИЙН ГОЛЫН УЦС БАРИУЛЧИХ ЮМ БОЛ БОРОО ХУРТАЙ ЖИЛ ИНГЭЖ ҮЕР БОДОГ АСУУДАЛ ҮГҮЙ БОЛНО ГЭСЭН ШҮҮ ДЭЭ. ЭНЭ ТАЛААР ОХУ ЫН ЭРДЭМТЭН ЯРЬСАН БАЙСАН. МУ УСЦ БАРИЛАА ГЭЭД БАЙГАЛЬ НУУРТ ЯМАР ХОР НӨЛӨӨ БАЙХГҮЙ, ХАРИН Ч ЭРХҮ ҮЕРТ АВТДАГ АСУУДАЛ ҮГҮЙ БОЛНО ГЭЖ.

Зочин [202.21.112.98] 2019-07-01 09:03:06

Um mani balaima

Zoshin [66.181.161.65] 2019-07-01 08:13:45

ymar aimAr ym boloo be uer manaahsh uer orhod oirhon uls jaahan boroo orhoor uerldeg odooni boroo orh bish asgdag bolson

Зочин [43.242.242.128] 2019-07-01 07:06:24

Yer hurdan namdaasai , ami nasaa aldsan humuust emgenel ilerhiilj , yer hurdan buuraasaa gej zalbirch baina.


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.