MEDEE.MN ОНЦЛОВ

Д.Тулга / Улстөр

Дэд бүтцийг сайжруулснаар хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийгмийн амьдралд оролцох боломжтой

Ерөнхий сайдын ивээл дор Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх Ази, Номхон далайн бүсийн IV конгрессийн Шангри-Ла зочид буудлын ёслолын танхимд өнөөдөр нээлтээ хийлээ. Энэхүү арга хэмжээнд Ази, номхон далайн 43 орны 600 гаруй төлөөлөгч оролцож, өөрийн орны сайн туршлагаа ярьж, хэлэлцүүлж байна.

https://medee.mn/files/q8hfkhg8m1ejjvydkni9/3/52c807716f36e4bfc8741e3aa3be7fef_b.jpg

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Манай улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлаар Та бүгдтэй хуваалцах ололт амжилт, туршлага сургамж арвин бий. Бас та бүгдтэй зөвлөлдөх, та бүгдээс суралцах асуудлууд ч цөөнгүй байгаа. Та бүгдийн туршлага, зөвлөмж, шийдлийг бид хүлээн авч бодлого, үйл ажиллагаандаа нэвтрүүлэхэд бэлэн байна. Ийм ч зорилгоор Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хамт олонд түшиглэн хөгжүүлэх Ази, Номхон далайн бүсийн 4 дүгээр конгрессыг Ерөнхий сайд миний бие өөрийн ивээл дор зохион байгуулж байна.

Дэлгэрэнгүйг: https://medee.mn/single/136771

С.Эрдэнэ: Иргэдийн 67 хувь нь Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар ямар ч мэдээлэлгүй байна

https://medee.mn/files/wmrsden90thfm5laropq/3/bc8ee5ef9468799397520f9c9772d75b.jpg

УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэтэй Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гэж байгаа асуудал нь яагаад хууль бус гэж үзэж байгаа болон, Монгол Улсын түүхэнд хараар бичигдэж үлдсэн 2008 оны долдугаар сарын 1-нд гарсан эмгэнэлт хэрэг явдлын талаар ярилцлаа.

-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг УИХ-аар хэлэлцээд явж байна. Энэ нь Үндсэн хуульд халдсан явдал гэж зарим хуульчид үзэж байгаа. Та үүнтэй санал нийлэх үү?
-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хэлэлцүүлэг хийж байгаа үйл явдал нь хууль бус. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг анх хэлэлцэж эхэлсэн үеэс л маш олон хуулийн зүйл заалтыг зөрчиж буй юм. Нэгдүгээрт, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн хэд хэдэн заалтыг зөрчсөн. Хоёрдугаарт, бүх ард түмнээс санал асуулга авах ёстой. Гэтэл энэ ажиллагаа хийгдээгүй. Гуравдугаарт, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санал авах ёстой байдаг. Мөн л Ерөнхийлөгчөөс саналыг нь авсангүй. Орж буй нэмэлт өөрчлөлтийг зүйл заалт бүрээр нь уншиж, судлаад үзвэл ашиг сонирхлын зөрчилтэй маш олон асуудал байгаа юм.

Дэлгэрэнгүйг: https://medee.mn/single/136761

О.Дөлгөөний биеийн байдал сайжирч, амьсгалын аппаратыг нь салгажээ

https://medee.mn/files/qjajfyo2vax2h9ovaqfv/3/241669-24062019-1561343257-65363571-godblesshim.jpg

АНУ-ын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа Монголын сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин О.Дөлгөөний биеийн байдлын талаар түүний найз охин өнөө өглөө цахим хуудастаа албан ёсны мэдээлэл нийтэлж биеийн байдлыг нь мэдэх боломж олголоо.

"Өнөөдөр гэдэг өдөр өнгөрч өгөхгүй зовлонд бүдчиж, маргааш гэдэг өдөр байгаа болов уу гэх бодолтой, цагаар биш минут секундээр хэмжигдсэн айдастай хүндхэн өдрүүдийн ард өнөөдөр нүдээ нээж, амьсгалын аппаратаа салгуулсан баяртай мэдээтэй өглөөг угтлаа.

Хэдийгээр ухаан санаа нь хэвийн биш, 24 цагаар бөөрний диализын аппаратаар бөөр орлуулсан, элэг нь ажиллагаагүй, дахин амьсгалын аппарат залгаж магадгүй маш хүнд байдалтай байгаа ч өнөөдөр болсон энэ өөрчлөлтүүд Та бүхний хайр шингээсэн бодлын хүчээр бий болсон юм шүү. Үрс бүхэн эрүүл байх болтугай. Та бүхэндээ маш их баярлалаа" гэжээ.

Монголын сагсан бөмбөгийн шилдэг багууд болох "Хасын хүлэгүүд", "Ховд шонхорууд", "Алдар танан гарьд", "Архангайн дайчид" өнөөдөр 18:00 цагт Спортын төв ордонд О.Дөлгөөний эмчилгээний зардалд зориулан хандивын тоглолт хийх бөгөөд дэлхийн улс бүхэнд байгаа монголчууд сэтгэлийн дэмээ илгээсээр байгаа гэнэ.

Их аваргуудын залгамж халаа бөх мөрөөдлөө дэлгэлээ

https://news.zindaa.mn/uploads/images/sumo.JPG

Мэргэжлийн сүмогийн их аваргуудын залгамж халаа болсон бөхчүүд ар араасаа гарч ирсээр байна. Мэргэжлийн сүмо бөхийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадоржийн том ах Сугарын хүү мэргэжлийн сүмод хөл тавьж амжилттай барилдсаар байгаа. Удахгүй эхлэх Нагоя башёгийн өмнөх шинэ бөхийн шалгалт энэ сарын 1-нд явагдлаа. Энэ удаад гурван залуу хөвгүүн сүмоч болохоор шалгалт өгсний нэг нь Миягино дэвжээний Хасэгава Цүбаса байлаа.

Хасэгава бол япон аав, монгол ээжтэй, 16 настай хүү. Чиба мужийн Ичихара хотод амьдардаг ч Улаанбаатарт төрсөн.

“Багаасаа л сүмо болохыг мөрөөддөг байлаа. Асашёорюү, Хакүхо их аваргууд шиг болох нь миний зорилго” гэж тэр сэтгүүлчдэд хэлсэн байна

ДЭЛХИЙД

ДАЛЯНЬ: Давосын уулзалт эхэллээ

БНХАУ-ын Далянь хотод хөгжил, шинэчлэл, технологийн ахиц, дижитал эдийн засгийн талаар хэлэлцэхээр олон улсын мэргэжилтэн, эдийн засагчид болон 2000 гаруй улс төрч, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн 1900 гаруй ажилтан, бизнесийн салбарын тэргүүлэгчид,100 гаруй орны хэвлэлийн төлөөлөгч цугласан Давосын чуулган эхэллээ. “Глобалчлалын шинэ эрин үед хэрхэн ялалт байгуулах вэ” гэсэн сэдэвтэй энэ жилийн чуулганаар технологид чиглэсэн илүү тогтвортой хамтын ажиллагааны системийг хэрхэн бий болгох талаар хэлэлцэх юм байна.

https://medee.mn/files/gkohrdx1oelzayntzoeu/3/big_Davos-2019-5-leaders-taking-action-to-safeguard-the-planet.jpg

Владимир Путин Итали улсад албан ёсны айлчлал хийнэ

https://medee.mn/files/drvmofzgvv38eaywefnt/3/-02072019-1562032703-499046121-1224712.jpg

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин долдугаар сарын 4-ний өдөр Итали улсад албан ёсны айлчлал хийнэ. Энэ үеэр тус улсын удирдлагуудтай хэлэлцээ хийхээс гадна Ромын пап Францистай уулзахаар болжээ.

Өчигдөр Кремлийн гаргасан мэдэгдэлд “ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин долдугаар сарын 4-ний өдөр Италид албан ёсны айлчлал хийж, тус улсын ерөнхийлөгч Сержо Маттарелла, ерөнхий сайд Джузеппе Конте нартай хэлэлцээ хийхээр төлөвлөсөн” гэжээ.

Тэд ОХУ-Италийн улс төр, эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн хамтын ажиллагааны тухай гол асуудлуудыг хэлэлцэнэ. Үүнээс гадна бүс нутаг болон олон улсын яаралтай асуудлыг ч хамарч хэлэлцээ хийх юм байна.

Түүнчлэн Путин энэ үеэр Ватикан хотод айлчилж, Ромын пап Францистай уулзахаар болжээ.


Сэтгэгдэл

BULGAN AIMAG ondor nastan [103.212.117.229] 2019-07-02 15:25:19

Dolgoon huu mash sain bna setgeliinhat heregtei tamirchin hun medej baigaadaa eruul enhiig husii


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.