Г.Амартүвшин: Арилжааны банкуудтай ижил түвшинд хамтарч, “Хас” банкинд давуу байдал олгохгүй

Б.БУРМАА / Улстөр

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Г.Амартүвшин өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Тэрбээр ажлаа аваад сар гаран болж буй бөгөөд энэ хугацаанд хийсэн ажлаа тайлагнав. Тэрбээр юуны өмны чанаргүй зээлийн багцад анхаарч ажиллажээ. Тухайлбал чанаргүй зээлдэгч болох “Мон лаа” компанитай эвлэрлийн гэрээ байгуулах үйл явц шүүхэд үргэлжилж байгаа бөгөөд тус компанийн зээлийн үлдэгдэл найман тэрбум төгрөг байгаа аж. Түүнчлэн Хөгжлийн банкны зээлийн журамд өөрчлөлт оруулсан бөгөөд төслийн нийт санхүүжитийн 85 хувиас их зээлийг олгохгүй байхаар тусгажээ.

Тэрбээр “Одоо Хөгжлийн банкны чөлөөт мөнгөн үлдэгдэл 900 тэрбум төгрөг байна. Үүнийг хамгийн ашигтай хувилбарт зарцуулна. Мөн арилжааны банкуудтай ижил түвшинд хамтарч ажиллана, өмнө нь ажиллаж байсан гээд “Хас” банканд давуу байдал олгохгүй. Мөн цаашид хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулах төслүүдийг илүүтэй дэмжинэ. Хөгжлийн банкны үйл ажиллагааг их хэмжээний үнийн дүнтэй зээл авсан, хэд хэдэн компани хойш татаж байгаа юм. Байшин үйлдвэрлэх комбинат барих төсөлдөө Эрэл компани зээл авсан ч зээлийн эргэн төлөлт удааширсан. Иймд тус компанитай хамтарсан компани байгуулахаар судалж байгаа. Мөн
1. Засгийн газрын шалгалтаар илэрсэн чанаргүй, том зээлүүдийг хэрхэн шийдэх
2. Хөгжлийн банкны санхүүжилт, төсөл хөтөлбөрт тавигдах шаардлага
3. Зээлийн багцын чанарыг яаж сайжруулах вэ гэдэг гурван асуудалд төвлөрч ажиллаж байгаа” гэв.

2019 оны I улирлын байдлаар Хөгжлийн банкны

 Нийт актив 4 их наяд 244 тэрбум төгрөг
 Өөрийн хөрөнгө 1.138 их наяд төгрөг
 Пассив 3.106 их наяд төгрөг байна.
Харин
 Нийт зээлийн үлдэгдэл 2.577 их наяд
 Эрсдлийн санд 336 тэрбум төгрөг байгаа бол
 Чанаргүй зээлийн хэмжээ 292 тэрбум төгрөгтэй тэнцэж байна.


Сэтгэгдэл

Зочин [202.131.226.221] 2019-07-05 12:51:32

Улс эх орны эдийн засагт ач холбогдол бүхий зээлийг нэн түрүүнд олгох шаардлагатай байна. Ингэхдээ эдийн засгийн бодит секторт чиглэсэн зээлийг бодлогын хэмжээнд түлхүү олгох арга хэмжээг авмаар байна. Улс төрчдийн нөлөөлөлд автахгүй байх нь чухал байна. Төслийн зээлийн бичиг баримтууд ихэнх нь урд хөршид бэлтгэгдээд Монголд орж ирээд нэр, нүүр хуудас нь солигдоод олон ижил төслүүд хэрэгждэггүй байдлыг халах хэрэгтэй дээ.

Амжилт [219.142.99.5] 2019-07-04 15:29:56

Сайн бна амжилт


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.