"Рок-н-роллын хаан" Элвис Преслигийн амьдралаар кино хийнэ

Д.Тулга / Энтертайнмент

“Варнер Брос” компани Америкийн дуучин, жүжигчин, хөгжимчин Элвис Преслигийн амьдрал, уран бүтээлийг харуулах намтарчилсан кино хийхээр болжээ. Тус киног “Агуу Гетсби”, “Австрали”, “Мулен Руж”, Леонардо Ди Каприогийн тоглосон “Ромео + Жульетта” зэрэг киногоороо алдаршсан Австралийн кино найруулагч Баз Лурманн найруулах аж.

Уг киноны төсөлд жүжигчин Том Хэнкс нь Элвис Преслигийн домогт менежер Том Паркерын дүрийг бүтээхээр болжээ. Энэхүү кинонд Элвис Преслигийн алдрын оргил үе, Паркер түүний амьдралд хэрхэн нөлөөлж амжилтад хүргэсэн зэрэг зүйлсийг голчлон харуулах юм. Тус киноны гол дүрийн шалгаруулалтад Майлс Теллер, Энсел Элгорт, Аарон Тейлор-Жонсон, Харри Стайлс, Аустин Батлер зэрэг таван залуу жүжигчин орсон тухай "Холливүүд Репортер" сэтгүүл мэдээллээ.

Б.БАТЦЭЦЭГ


Сэтгэгдэл

Зочин [122.201.22.41] 2019-07-07 00:58:32

saihan duuldag


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.