Налайхын авто замын далангийн ажил 60 хувийн гүйцэтгэлтэй байна

Д.Тулга / Эдийн засаг

2019-07-05 09:56:01

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өчигдөр /2019.07.04/ Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замыг шинэчлэн засах ажлын явцтай танилцаж, холбогдох албан тушаалтнуудад үүрэг чиглэл өглөө.

Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр “Нийт 20.9 км авто замын далангийн ажил одоогоор 60 хувьтай, шинэчлэл, өргөтгөлийн ажил 25 хувийн гүйцэтгэлтэй байна. 37 хоолой хийхээс 15 нь бэлэн болсон. Хоолойны ажлууд төлөвлөсөн графикийн дагуу явж байна. Ойрын үед бороо хур ихтэй уулархаг газар үер их бууж байгаа учраас ганц, хоёр өдөр хүлээх асуудал гарч байна. Цаашдаа бороо хур гайгүй байвал алдсан хугацаагаа нөхөөд хугацаандаа ажлаа дуусгах бүрэн боломжтой” гэж ярьсан юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Замын ажлыг төлөвлөсөн хугацаанд хурдан шуурхай, чанартай хийж гүйцэтгэх шаардлагатай. Ямар нэгэн шалтгаанаар ажил зогсох ёсгүй. Мөн аюулгүй байдлыг хангаж, ажлын гүйцэтгэлд хяналт тавьж ажилла” гэдгийг онцолж хэлэв.

Энэ зам нь хоёр эгнээ байсныг дөрвөн эгнээ болгон өргөтгөн шинэчилж байна. Замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөн шинэчилснээр алслагдсан дүүргийг нийслэлтэй холбох, Монгол Улсын төвийн бүсийн авто замын сүлжээг өргөтгөж, замын хөдөлгөөний нэвтрүүлэх чадвар, аюулгүй байдлыг нэмэгдүүлэх, авто замын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах, зорчигч тээврийн аюулгүй, тав тухтай зорчих нөхцөлийг хангах зэрэг олон талын давуу тал бий болох юм


Сэтгэгдэл

зочин [103.26.194.176] 2019-07-06 10:00:49

Ус зайлуулах хоолой, хэвтээ цагдаа сайн хийж өгөөрэй, сайхан зам тавихаар хөөрч давхиж байж бусдад гай болох вий камерын байрлал анхаарч олон газар камержуулаарай залуучуудаа ажлын амжилт хүсэе.

Зочин [202.126.89.16] 2019-07-05 06:53:42

pisdaa naad tur zamiig n yadaj aytaihan bolgo l doo

zichin [81.185.173.47] 2019-07-05 05:19:52

dalangiin ajil ..shoroon ovoolgo vnegvi shde kkkk huuchin zamiin nyagtarshsan ovoolgo ashiglaj baigaa bvvr ch zardal garahgvi

Зочин [150.129.143.245] 2019-07-05 05:00:01

Ene togtohbayar hun aminii heregeer shorond bsan daam garaad darga bolchihson ch bhshig

Зочин [139.5.216.89] 2019-07-05 03:50:17

Манай орон нутгийн зам яагаад заавал далантай, зам бүтэн чөлөөлж зогсоход төвөгтэй байдаг юм бэ, учир байдаг л байхдаа. Шинэ жолооч нар 2 эгнээтэй нарийн орон нутгийн замын голд зогсчихно. Тэгээд замын хажууг нь ухаад жалга шиг юм болгосон харагддаг. Энд ямар учир байдаг юм бэ

Tumur [202.9.43.230] 2019-07-05 03:48:36

Ajil mash udaashraltai yavj baigaa shuu. Udur bolgon hyanalt tavih heregtei bn. Ajil hiideg hiilgej chaddag hund daalgaachee.

Налайхын иргэн [198.16.74.45] 2019-07-05 03:21:18

Налайхын замын ажлыг жаахан хурдлуулж болохгүй юу? Ард түмэн маш хэцүү байдалтай зорчиж байгаа шүү. Одоо ч яахав, 9 дүгээр сард яах вэ? гэсэн хүмүүс олон байна. Оюутан, хичээл сургууль орохоор яаж явна даа. Автобусаа тоог нь нэмээд, хоорондын хугацааг нь ойртуулах хэрэгтэй байна. Автобусны өглөөний цагийг 6.00 болгож өгөөч.

Зочин [202.126.89.244] 2019-07-05 03:18:38

Ер нь ажил хурдан шуурхай хийж харагдахгүй байгаа. Дарга нар харахлаараа л ажил хийсэн дүр эсгээд буцахлаар нь таг байгаа шүү. Энэ авто замын газрын дарга Тогтохбаяр гэх нөхөр ажил хийхгүй байгаа нь илт байна шүү


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.